Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
БНМАУ-ын эрүүлийг хамгаалах салбарт хийх өөрчлөлт шинэчлэл болон хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар 2005 он хүртэлх хугацаанд баримтлах үндсэн чиглэлийн тухай
( Илтгэлийн хураангуй )

БНМАУ-ын Эрүүл мэндийн сайд П. Нямдаваа

 

Их хурлын төлөөлөгч нөхөд өө!

Манай эрхэм хүндэт зочид оо!

БНМАУ-ын хүний эмч нарын III их хурал хуралдсанаас хойш бүтэн 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай орны нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын амьдралд олон чухал үйл явдал, өөрчлөлт, шинэчлэлт гарлаа.

Эдгээр үйл явцын жинхэнэ оргил нь тус орны нийгмийн амьдралыг бүхэлд нь хамран өрнөж буй өөрчлөн байгуулалт эргэлт буцалтгүй чиг зүгээ олж, гүнзгийрч байгаа явдал юм. Нийгмийн шударга ёс, ардчиллын төлөө тэмцэл хүн амын өргөн давхрыг хамран өрнөсний үр дүнд ардын эрхт хууль цаазат төрийн шинэ тогтолцоог бүрэлдүүлж эхэллээ.

Улс орны амьдрал, хөгжлийн ийм өвөрмөц онцгой цаг үед хүн эмнэлгийн ажилтны IV их хурал хуралдаж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болох нь эргэлзээгүй.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх асуудал манай төр засгийн нийгэм-эдийн засгийн бодлогын төвд байсаар ирсэн бөгөөд өөрчлөн байгуулалтын өнөө үед ард түмний эрүүл мэндийн тэргүүлэх ач, холбогдол улам тод томруун илрэх боллоо.

Улс орны эдийн засаг, нийгэм-улс төрийн амьдралд өргөн далайцтай өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэл нь эрүүлийг хамгаалах салбарын хамт олны бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлж, үйл ажиллагааныхаа арга барилыг өөрчлөн шинэчлэх замаар урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх ажлын эцсийн үр дүнд чанарын ахиц гаргахын төлөө тэмцлийг эрчимжүүлж байна.

Нөхөд өө!

Манай эрүүлийг хамгаалах салбарт хуримтлагдсан дутагдал, доголдлыг даван туулж, шинэчлэн өөрчлөх зорилт тавихдаа бид өмнөх үеийнхнийхээ шударга хөдөлмөрийн үр шимээр бүтсэн ололт, амжилт бүхнийг ор тас үгүйсгэх үндэсгүй юм.

Ард түмний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхэд чиглэсэн дэс дараатай арга хэмжээний үр дүнд сүүлийн 15 жилийн хугацаанд хүн амын зрүүл мэндийн зарим үзүүлэлт сайжирч, өвчлөл, эндэгдлийн бүтцэд өөрчлөлт гарлаа.

Дээрх хугацаанд эрүүлийг хамгаалах салбарыг санхүүжүүлэхэд улсын төсвөөс 6 тэрбум орчим төгрөг зарцуулснаас, нэг тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 11 мянга шахам ортой 290 гаруй эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагын барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар өнөөдөр эрүүлийг хамгаалах салбар хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн 24160 ортой, амбулатори-поликлиникээр нэг ээлжинд 41,5 мянган хүн үзэх хүчин чадалтай болоод байна.

Арван таван жилийн өмнө хэрэглэх нь бүү хэл, ихэнх маань сонсоо ч үгүй байсан хэт авиан зураглалын багаж (эхо-сонограф), дотор эрхтэний уян дуран (фиброскоп), тооцоолуурт ренттен зураглалын болон цацраг идэвхит бодис шингээлтийн зураглалын төхөөрөмж (компьютерт томограф, радиоскеннограф), электрон бичил харуур, цацраг идэвхт бодис болон фермент холбоог эсрэгбиеийн урвал, нэг удаа хэрэглэх зүү, тариур зэрэг орчин үеийн оношлол, эмчилгээний багаж, төхөөрөмж практикт нэвтэрч, зарим нь манай эмч, эмнэлгийн ажилтны өдөр тутмын хэрэглээний зүйл болжээ.

Одоо эрүүлийг хамгаалах салбарт 44,3 мянга гаруй хүн хөдөлмөрлөж түүний дотор 6000 шахам их эмч, 18 мянга гаруй эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж байгаа нь 1976 онтой харьцуулахад манай салбарт ажиллагсдын тоо бараг 2 дахин нэмэгдэж, тус улсын 10000 хүн амд 27,4 их эмч, 87,3 дунд мэргэжилтзн ногдох боллоо. Одоогийн манай эмнэлэг, ариун цэврийн тусламжийн цар хүрээ, техникжилтийн түвшин нь тус салбарт хэдэн мянган жолооч, инженер-техникийн болон санхүү-эдийн засгийн ажилтан, химич, физикч, биотехнологич зэрэг «эмнэлгийн бус» мэргэжлийн хүмүүс ажилладаг боллоо.

Манай эмч, эмнэлгийн ажилтны дотор мэдлэг мэргэжил, хүнлэг ариун ажил үйлсээрээ хөдөлмөрчин олон түмэн, хамт ажилладаг нөхдийнхөө хайр талархлыг хүлээсэн олон шилдэг тэргүүний хүмүүс бий. Саявтар манай төр, засгийн газар эрүүлийг хамгаалах салбарын шилдэг тэргүүний хүмүүсийн манлайд яваа гэрлийн эмч, төрийн шагналт Р.Пүрэвт «БНМАУ-ын ардын эмч», эх барих-эмэгтэйчүүдийн эмч Б.Жав, О.Должинсүрэн, Д.Чулуун, мэс заслын эмч Ж.Хайрулла, Г.Амгалан, Ц.Янжин, зүүний эмч Д.Бадарчин, халдвартын эмч Т.Дэлгэр нарт «БНМАУ-ын гавьяат эмч», АУДэС-ийн багш М.Дамбадоржид «БНМАУ-ын гавъяат багш», сувилагч Г.Өөдөс, эмгэг анатомич Д.Дашдорж нарт «БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан» цол олгож, сумын эмнэлгийн эрхлэгч их эмч Ц.Даваа, сумын эмнэлгийн жолооч М.Цэвэгмид, гэмтлийн эмч Ц.Дэмбэрэл нарын олон хүнийг БНМАУ-ын одон, медаль, засгийн газрын жуух бичгээр шагналаа. Төр, засгийн өндөр шагнал хүртсэн энэ нөхөддөө баяр хүргэж, цаашдынх нь ажилд улам их амжилт хүсээд бидний хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлж, улам ихийг бүтээх урам зориг хайрласан төр, засагтаа та бүхний болон салбарынхаа нийт ажиллагсдын өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье.

Төр, засгаас дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эмч, эмнэлгийн ажилтнуудын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд тус орны хүн амзүй, болон эрүүл мэндийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сайжирсаар байгаа юм. 1989 оны жилийн эцсийн үзүүлэлтийг 1976 оныхтой харьцуулбал, өнгөрсөн 15 жилийн дотор манай улсын хүн ам 600 мянга шахмаар өсч, 10000 хүн амд ногдох цочмог халдварт өвчин 119 тохиолдлоор, амьд төрсөн 1000 нярайгаас ойндоо хүртэлх хугацаанд эндсэн хүүхдийн тоо 20 тохиолдлоор тус тус буурчээ.

Бид манай орны эрүүлийг хамгаалах салбарт гарсан ололт, амжилтын тухай ярихдаа олон улсын зарим байгууллага, ЗХУ болон бусад социалист орны үзүүлсэн тусламжийн тухай дурдахгүй байх эрхгүй юм.

НҮБ-ын төрөлжсөн зарим байгууллага, тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын хөгжлийн программ (ХП), хүүхдийн фонд (ХФ), хүн амзүйн фонд (ХАФ)-оос өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийтдээ 12 сая америк долларын тусламж үзүүлсний дотор манай 500 шахам эмч, мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургаж, мэргэжлийг нь дээшлүүлж өгчээ.

Сүүлийн 15 жилд БНМАУ-ын эрүүлийг хамгаалах салбарт ЗХУ-ын техник-эдийн засгийн туслалцаатайгаар нэг тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсний дотор Хавдар судлалын төв, Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэг, халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэг, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах төвийн цогцолбор, зургаан аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг зэрэг томоохон барилга байгууламж орж байгаа юм. БНАГУ, БНПАУ, БНБАУ, БНУАУ, БНСЧСУ (тусламж үзүүлж байх үеийн нэрээр) дээрх хугацаанд манай 100 шахам эмчийг буцалтгүй тусламжийн шугамаар клиникийнординатурт сургаж өгчээ.

Гэвч харамсалтай нь улс орны нийгэм-эдийн засгийн амьдралд удаан хугацаагаар ноёрхсон захиргаадан тушаах арга барил, хэт төвлөрсөн удирдлага, төлөвлөлтийн хүнд сурталт механизм нь эрүүлийг хамгаалах салбарын ажилд ч нэн муугаар нөлөөлж, эмнэлэг-ариун цэврийн тусламжийн чанар, ажиллагсадын мэдлэг мэргэжил, үйлчилгээний соёлын түвшин нь хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагаас ихээхэн хоцорч, нийгмийн бухимдлын нэг шалтгаан болох болжээ.

Төр, засгаас улс орондоо хүнлэг ардчилсан нийгэм байгуулах улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг шуурхайлан эхэлж, одоо байгаа улс төрийн бүх нам, хүчнүүд хүнийг эрхэмлэн дээдлэх үзлийг дэмжиж байгаа нь хоцрогдол, доголдлын­хоо учир шалтгааныг буурь суурьтай задлан шинжилж, хүнийг эрүүл энх байлгах, өвчин шаналгааг нь эмчлэн эрүүлжүүлэх талаар өвөг дзэдсийнхээ болон хүн төрөлхтөний бүтээсэн, бүтээн буй болгосоор байгаа их өвөөс өөрийн орны нөхцөл бололцоо, хүн амынхаа биемахбод, сэтгэл санаа, зан заншилд хамгийн нийцтэй, ирээдүйтэй бүхнийг шингээсэн үндэсний эрүүлийг хамгаалах шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлэх тун хариуцлагатай бөгөөд асар хүндтэй үүргийг түүх Та бидэнд ногдуулж байна.

Манай мэргэжилтнүүд хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажлын одоогийн байдалд шинэчлэл, өөрчлөлтийн үзэл санааны үүднээс дүгнэлт хийж, хэтийн төлвийг нь тодорхойлох ажлыг 1989 оны эхнээс эхэлсэн бөгөөд «БНМАУ-ын эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн салбарыг хө-жүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар 2005 он хүртэлх хугацаанд баримтлах үндсэн чиглэл»-ийн төсөл боловсруулж, энэ оны VIII сард «Ардын эрх» сонинд нийтлүүлсэн юм. Үндсэн чиглэлийн төслийг X сарын 15 хүртэлх хугацаанд хэлэлцүүлэх явцад эмч, эмнэлгийн ажилтан, хөдөлмөрчидтэй 268 удаа санал солилцох уулзалт, ярилцлага зохион байгуулж, 17554 хүний саналыг авснаас гадна төв, орон нутгийн 3575 хүн 1900 гаруй саналыг амаар болон бичгээр ирүүлсэн байна. Эдгээр саналыг «Үндсэн чиглэл»-ийг эцэслэн боловсруулахдаа харгалзан үзэж зайлшгүй хэрэгжүүлэх асуудлыг тусгаад, энэ их хуралд ийнхүү хэлэлцүүлэхээр оруулж байна.

Тус орныг төрийн зохицуулалттай зах зээлийн харилцаанд шилжих явцад нэг талаас улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, хамт олон, иргэн бүрээс эрүүл мэнддээ тавих анхаарал халамж, нөгөө талаас хүн амд үзүүлэх эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээний чанар, хүрэлцээ нь байнга боловсронгуй болон сайжирч байх нөхцөлийг хангасан удирдлага-зохион байгуулалтын арга хэмжээ, эдийн засгийн механизмыг боловсруулан хэрэгжүүлэх замаар эрүүл монгол үндэстэн өсч хөгжих бололцоог бүрдүүлэхэд эрүүлийг хамгаалах албаны үйл ажиллагааг чиглүүлж, манай улсын иргэн бүрт тэдний оршин сууж байгаа газар, эрхэлж байгаа ажлын онцлогоос үл хамааран эмнэлгийн тусламжийг жигд, хүртээмжтэйгээр дэлхийн түвшинд үзүүлж чадах монгол үндэсний эрүүлийг хамгаалахын боловсронгуй систем бий болгохыг зорино, Ингэхдээ одоогийн манай эрүүлийг хамгаалах албаны гол дутагдал болох:

  • байгууллага, хамт олон, хувь хүн, нийгмийн болон хувийн эрүүл мэндээ ухамсартайгаар хамгаалах хөшүүрэг болж чадахгүйгээс эрүүл мэндийг эзэнгүйдэхэд хүргэж байгаа эдийн засгийн харилцаа, хуваарилалтын зарчим:
  • өвчтөний эмчээ сонгож авах эрх, эмч-эмнэлгийн ажилтны мэдлэг, чадвараараа чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг боогдуулснаас эмнэлгийн материаллаг бааз, техникжилтиин түвшингийн хоцрогдолд хүргэж байгаа эмнэлэг-ариун цэврийн тусламжин дахь улсын монополыг халж;
  • шинэчлэгдэж буй эдийн засгийн харьцаанаас үүсч болох эрүүл мэндийн сөрөг үр дагавар, шинээр аж үйлдвэржсэн орнуудад ихэсдэг зүй тогтолтой зарим өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгуй зохион байгуулан хэрэгжуүлэх хэрэгтэй :болох юм. Энэ үүднээс «БНМАУ-ын үндсэн хууль», «Эрүүлийг хамгаалах хууль» болон бусад хууль, тогтоомжид хүний эрүүл мэндтэй холбогдон орсон заалтуудыг эргэн хянаж өөрчлөн байгуулалтын бодлогод нийцүүлэн боловсронгуй болгох, зарим шинэ хууль боловсруулан мөрдөх шаардлага зайлшгүй гарна.

Эмнэлэг ариун цэврийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, чанарыг сайжруулах гол арга зам нь эмнэлэг-ариун цэврийн байгууллагыг улсын, хоршооллын, хувь нийлүулсэн, хамтын, хувийн г. м олон хэв шинж, хзлбэрээр хэрэгжүүлж, оршин буй болон тохиолдож болох бэрхшээлийг эрдэм мэдлэг, оюун санааны шударга өрсөлдөөний үндсэн дээр шийдвэрлэх явдал гэж үзнэ. Зах ззэлийн харилцаа сайтар хегжсөн орнуудад эмнэлэг-ариун цэврийн тусламж, үйлчилгээний олон хэвшинж байдаг хийгээд хатуу төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн Хятад шилжиж буй Дорнод европын орнуудад ийм чиглэл баримталсан нь манай орны хувьд ч ийм байж болох нөхцөлтэйн баталгаа болно. Гэхдээ бидний авч үзэж буй үеийн туршид, нэн ялангуяа зах зээлийн харилцаанд шилжих явцад эмнэлгийн тусламжийн зонхилох хэлбэр нь улсын эмнэлэг байх болно гэж үзэж байна.

Харин улсын змнэлэг-ариун цэврийн албаны зохион байгуулалтын нэг загварын бүтэц, удирдлагын хэт төвлөрлийг өөрчилж, улсын эмнэлэг, ариун цэврийн байгууллагуудын бие даасан, бүтээлч үйл ажиллагааг өргөтгөж, нэгж байгууллагуудыг орон нутгийн болон хүн амын өвчлөлийн өвөрмөц байдлыг харгалзан бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх эрхээр хангана.

Эрүүлийг хамгаалахын төлөвлөлтийн системийг үндсээр нь өөрчилж, эмнэлэг-ариун цэврийн тусламж үйлчилгээний өртгийг тогтоосны үндсэн дээр нэг иргэнд ногдох зардлын нормативыг боловсруулж төлөвлөлтийн үндэс болгоно.

Эрүүлийг хамгаалахын санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн баялагтай уялдаа­тай, баталгаатай байлгах зорилгоор салбарт улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр улсын үндэсний орлогын 8-10 хувь байлгах бодлогыг баримтлах нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүл мэндийг хамгаалан сайжруулахад улсын төсвөөс гадна санхүүжилтийн бусад эх үүсвэрийг өргөн ашиглах чиглэл баримталж, аажимдаа даатгалын эрүүлийг хамгаалах зарчимд тулгуурласан төлбөрт үйлчилгээнд тодорхой үе шаттайгаар шилжинэ. Ингэхдээ одоогийн үнэ төлбөргүй үйлчилгээг шууд халах замаар бус харин түүнд нэмэлт болгон дам болон шууд төлбөрт үйлчилгээг бий болгож өргөжүүлэх замаар хэрэгжүүлнэ.

Эрүүл чийрэг бие бялдар нь хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний өртгийг тодорхойлох нэгэн чухал хэмжүүр болох тул зах зээлийн харилцаа нь эрүүл мэндийн үнэ цэнийг өөрийн эрхгүй ихэсгэх болно. Гэхдээ эрүүл мэндийн «үнэ» өсөхийг идэвхгүйгээр хүлээж суух бус, хүн амд эрүүл мэндийн үнэ цэнийг ойлгуулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа, үүний дотор эдийн засгийн хөшуүр-ийг ч идэвхтэй ашиглах шаардлагатай гэж үзнэ.

Хувь хүн өөрийнхөө болон үйлдвэр, аж ахуйн газар, албан байгууллагууд хөдөлмөрийн хамт олон, гишүүнийхээ эрүүл мэндийн төлөө тавих анхаарлыг дзэшлүүлэх зорилгоор нийгмийн даатгалын хөрөнгийн тодорхой хувийг үйлдвэр, албан газруудын мэдэлд шилжүүлж, түүнийг хөдөлмөрчдийн эрүүл мэндийн төлөө, эмчилгээ-сувилгааны зардлыг нөхөхөд зарцуулах эрх олгох, хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах иргэний үүргээ сайн биелүүлж байгаа ажилчин, албан хаагчдад урамшил, шагнал өгөх, эрүүл мэндийн сан бий болгож зарцуулах журмыг хэрэгжүүлнэ. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгалын санд зохих хувь нэмэр оруулдаг журамд дэс дараатай шилжих нь хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтэд сайн нөлөө үзүүлэх нэг нөхцөлийг бүрэлдүүлнэ гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалтай хүн өвчилвөл уг сангаас мөнгөн тусламж авах, эрүүл мэндээ хамгаалж, тодорхой хугацаанд эмнэлгийн тусламж аваагүй бол эрүүл мэндийн даатгалын санд оруулсан мөнгөнийхөө зохих хувийг зргүүлж авах эрхээр хангагдах ёстой.

Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх орчин нөхцөлөөс болсон үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний үед хөдөлмөрийн чадвар түр алдах үед олгох тэтгэмж, эмчилгээ, оношлол. хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхэд шаардагдах хөрөнгийг гэм буруутай үйлдвзр, албан газар, байгууллага, хувь хүнээс гаргуулдаг журамд шилжих нь зүйтэй гэж үзнэ.

Хүний эрүүл мэндийг санаатайгаар хохироосон этгээд, түүнд дэм нөлөө үзүүсэн гэм буруутнаар хохирогсдыг эмчлэх, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх зардлыг гаргуулах, зарим халдварт өвчнөөр өвчлөгсөд эмчлүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үед тэднийг албадан эмчилж, эмчилгээ, үйлчилгээний өртгийг өөрсдөөр нь төлүүлэх архаг архичин, хар тамхины болон бусад хорын дон туссан хүмүүс, түүнчлэн өөрийн буруугаар эрүүл мэндээ хохироогсдод төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ хийж зардлыг өөрсдөөс нь гаргуулж байх нь зөв юм.

Эрүүлийг хамгаалах салбарт хийх шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг урьдын адил үйл ажиллагааны үндсэн зарчим болгож, түүнийг жинхзнэ бодит үр дүнтэй ажил болгоно. Ингэхдээ одоогийн хоосон сурталдах, лоозогнох хэлбэрээс шийдвэртзй салж, эрүүл хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн эрүүл аж төрөх дэглэм, хүний нас, бие бялдрын онцлогт тохирсон биеийн тамираар хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд зах зээлийн эдийн засгийн харилцааг ухаалгаар ашиглаж, «эрүүл мэндийн аж үйлдвэрлэл»-ийг явуулах санаачлагыг идэвхтэй дэмжинэ.

Урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад эрүул ахуй, халдвар судлалын хяналтын албаны гүйцэтгэх үүрэг, тэргүүлэх үйл ажиллагааг улам өндөржүүлж, эрүүлийг хамгаалахын материал, санхүүгийн чадавхийн зонхилох хэсгийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрзгжүүлэхэд зориулна.

Төв, орон нутгийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын барилга байгууламж, лабораторитой болгож, хүчин чадлыг нь нэмэгдүүлэн бэхжүүлнэ.

Урьдчилан сэргийлэх ажлыг байгаль, орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах асуудалтай нягт уялдуулан орчныг бохирдуулж байгаа үйлдвэрүүдийг хүн ам оршин суух бүсээс гаргах, хортой хаягдлыг багасгах, хот төлөвлөлтөд тавих эрүүл ахуй-ариун цэврийн хяналтыг сайжруулах, үйлдвэрлэлд хаягдалгүй технологийг өргөн нэвгрүүлэх, хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдолтой тэмцэх зэрэг арга хэмжээг улс, олон нийт, хууль хяналтын болон байгаль орчныг хамгаалах байгууллагын хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ.

Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор нөлөө, хохирол учруулсан буюу учруулахад хүргэсэн үйлдвэр, аж ахуйн газар, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж эдийн засгийн аргаар нөлөөлөх системийг бий болгоно.

Одоо улсын хэмжээгээр барилга, уул уүрхай хэвлэлийн үйлдвэрүүдийн ажлын байрны 43-56 хувь, эрчим хүчний салбарын ажлын байрны 33 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Үйдлвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл, хортой болон хүчтэй үйлчлэх бодисын хэмжээг хянах дотоод хяналтын буюу автомат хяналтын систем бий болоогүй, үйлдвэрлэлд ашиглах химийн бодисыг гадаадаас авахдаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх чадварыг судлах, хянах систем байхгүй байна. Одоогоор үйлдвэрлэлд 700 орчим нэр төрлийн химийн бодисыг гадаадаас авч ашиглаж байгаагийн 200 орчмынх нь химийн найрлагыг мэдэхгүй, судлан тогтоох лаборатори ч байхгүй байна.

Эдгээр нь шинэ үйлдвэр байгуулахдаа төлөвлөх шатнаасаа эхлэн тэнд ажиллах хүний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх ажлыг орхигдуулаад барьж байгуулсныхаа дараа ч ажиллагсдыг хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд оруулах, нэмэгдэл амралт эдлүүлэх, тэтгэвэрт эрт гаргах, цаг хорогдуулах зэрэг хүний эрүүл мэндийн хохирлыг нөхөх чадваргүй, тэтгэмж хөнгөлөлтөөр оруулах зохисгүй практик газар авснаас шалтгаалж байгаа юм.

Малчид, тариаланчид, ажилчдыг сувилан эрүүлжүүлэх, эрүүл мэндийг нь бэхжүүлэх амралт, сувиллын газрыг олшруулах, хүн амын хөдөлмөр, амралт, сургалтын байр, орчин, орон сууцны эрүүл ахуйн нөхцөл, хоол хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, нийт хүн ам ялангуяа говийн аймгуудын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хүрэлцээтэй хангах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа, хөдөө аж ахуйд хэрэглэх эрдэс бордоо, химийн хорт бодист тавих хяналтыг чангатгана.

Хүн амд, түүний дотор хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад эрүүл аж төрөх мэдлэг, эрүүл ахуй, бие бялдрын хүмүүжил олгож төлөвшүүлэх хичээлийг боловсролын системийн бүх шатны сургуульд тусгай хөтөлбөрөөр зааж, бүх нийтээр эрүүл мэндийн боловсрол эззмших арга хэмжээг зохион байгуулна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлзх үндсэн хэрэглүүрийн нэг нь нийтийн биеийн тамир байх болно. Биеийн тамирын сургалтыг ясли-цэцэрлэгийн насны хүүхдээс эхэлж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд «Эрүүл мэнд-бие бялдрын хүмүүжил» олгох хичээл зааж, гэр бүлийн дотор биеийн тамираар хичээллэх ажлын шинжлэх ухааны үндэстэй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Гүйлт, аялал, гимнастик, иог, ушу зэрэг биеийн тамир-чийрэгжүүлэлтийн төрөлжсөн клубуудыг байгуулах норматив тогтоож аймаг, хотод «спорт-амралт-аялалын бааз» бий болгох чиглэлийг баримтлан дэмжинэ.

Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх хэрэгт гэр бүлийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, эх, эцгийг хүүхдээ асарч сувилах, тэдэнд эрүүл ахуйн хүмуүжил олгох ажилд сургахад бүх нийтийн анхаарлыг чиглүүлнэ. Сул биетэй, олөн дахин өвчилдөг хүүхдэд зориулан тусгай сургалт, эмчилгээ бүхий сувилал байгуулах ажлыг өргөжүүлнэ. Урьдчилан сэргийлэх тарилгын чанар, хамралтыг сайжруулан вируст гепатит, гахайн хавдар зэрэг хэд хэдэн цочмог халдварт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилга, халдварт өвчний оношлол, эмчилгээ, сэргийлэлтийн зарим биобэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэн практикт нэвтрүүлэх замаар эдгээр өвчнөөр өвчлөх явдлыг бүуруулна.

Улсын хэмжээнд цацрагийн болон биобэлдмэл, эмнэлгийн дотоод халдварт тавих хяналтыг улам өргөжүүлнз.

Дархлад хомсдлын хамшинж, гоц аюулт болон байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг онцгой анхааралд авч, уг халдварт өртөж болзошгүй хүмүүс, халдвар дамжуулах хүчин зүйлд хийх лабораторийн шинжилгээг өргөтгөж, эдгээр халдвараас биеэ хамгаалах

арга, мздлэгт хүн ам, ялангуяа залуучуудыг сургах ажлыг сайжруулна.

Хүн амын нийт өвчлөлийн дотор голлох байрыг эзэлж, хүн амын нас баралт, хөдөлмөрийн чадвар түр алдалтын үндсэн шалтгаан болж байгаа өвчнүүдээс урьдчи.лан сэргийлэх арга хэмжээг жинхэнэ үр дүнтэй ажил болгох хэрэгтэй байна.

Сүүлийн 3 жилд улсын хэмжээгээр өвчлөлийн улмаас жил тутам 226,8 мянган хүн, 3304,5 мянган хоног, өвчтөн асарч сувилсан 115 мянган хүн, 1155 мянган хоног хөдөлмөрийн чадвар түр алдаж, үүнд нийгмийн даатгалаас 40 сая гаруй төгрөг зарцуулжээ.

Хүн амын өвчлөлд зонхилох байр эзэлж байгаа амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах, мэдрэл, мэдрэхүйн эрхтэн, хавдрын болон халдварт өвчнүүдтэй тэмцэх тодорхой хугацааны иж бүрдмэл хөтөлбөрийг голлох өвчин бүрээр боловсруулан гаргаж хэрэгжүүлэх эрчимтэй арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэдгээр өвчнөөс сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх тусламжийг бүхэлд нь багтаасан, судалгаа, сургалт, үйлчилгээг хосолсон цогцолборуудыг төвлөрсөн буюу бүсчилсэн үйлчилгээтэйгээр дагнуулан байгуулж, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн шинэ түвшинд хүрэхүйц материаллаг бааз, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээг   авах болно.

Ингэснээр бид эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх гол чиглэлийг зөв тогтоож жинхзнэ бодит үр дунд хүрч чадна. Амбулатори-поликлиникийн тусламжийг давуутай хөгжүүлэх бодлогын дагуу тэдгээрийн оношлолын баазыг ойрын 3—5 жилд багтаан өргөжуүлэн бэхжүүлэх арга хэмжээг авах бөгөөд юуны өмнө хөдөөгийн эмнэлгүүдэд өвчнийг эрт оношлох, нөхцөл бүрдүүлэх болно.

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ажлыг улам боловсронгуй болгох арга замын нэг бол одоо хэрэглэж, үр дүнтэй болох нь нотлогдож байгаа өдрийн болон гэрийн стационарын үйл ажиллагааг өргөжүүлэх, улмаар хөдөлгөөнт үйлчилгээний явуулын амбулатори, их эмчийн эргүүлийн байнгын үйлчилгээ, явуулын тусламжийн бие даасан бригад ажиллуулах үйлчилгээннй шинэ хэлбэрүүдийг зохион байгуулах явдал юм.

Амбулатори-поликлиникийн тусламжийг түлхүү үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эмнэлгийн идэвхтэй хяналтын аргыг улам боловсронгуй болгож өргөжүүлэх, үр дүнг дээшлүүлэх явдал нэн чухал байна. Манай эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны дүгнэлтээс үзвэл улсын хүн амын 44,8-61,8 хувь нь өвчний учир диспансерийн хяналтад байх хэрэгцээ гарч байна.

Гэвч одоогоор идэвхтэй хяналтад байх өвчтэй 3 хүн тутмын нэг нь л ийм хяналтад бүрэн хамрагдаж байна гэсэн тооцоо   байгаа   юм. 

Эрүүл хяналтад байвал зохих бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдээс 194,0 мянган хүн идэвхтэй хяналтад хамрагджээ. Үүнээс үзвэл одоогоор манай улсын хүн амын 25,5 хувь нь эмчийн идэвхтэй хяналтад хамрагдаж чадаж байгаа ажээ.

Хүн амын эмнэлгийн идэвхтэй хяналтын үр дүнг цаашид сайжруулахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Үүнд: Юуны өмнө үйлчилгээний хүн амын нийгэм-эрүүл мэндийн байдлыг бүрэн судалж мэдсэн байх явдал идэвхтэй хяналтын эхний шатны нэг гол ажил байвал зохино. Нөгөөтэйгүүр хяналтад хамрагдах хүмүүст энэ ажлын мөн чанар, зорилт, ач, холбогдол, үр ашгийг ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлэх сурталчилгааны өргөн ажил зохиох хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн идэвхтэй хяналтад бүртгэгдсэн, тодорхой хугацаанд үзлэгт орвол зохих хот, суурин газрын хүмүүсийн 30—50 хувь нь үзлэгт ирэхгүй байгаа явдал диспансерчлалын ажлын үр нөлөө муу байгааг нотолж байна.

Хурц өвчтэй хүмүүсийг больниц, поликлиникээр эмчлээд хяналтад авахгүй орхисноос болж өвчин архагших тал багагүй гарч байна.

Сүрьеэ, арьс өнгө, хавдар, сэтгэл мэдрэл, халдварт өвчний диспансеруудын зүгээс нүүдлийн амбулатори, нутаг дэвсгэрийн поликлиник, сум, хэсгийн эмч нартай хамтран ажиллах, өвчнийг эрт илрүүлэхэд поликлиникийн урьдчилан сэргийлэх тасгийн үйл ажиллагааг үр дүнтэй ашиглах, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар ихээхэн ажил зохиох зүй ёсны шаардлага гарч байна. Цаашид нутаг дэвсгэрийн поликлиникийн эмч, сум, хэсгийн эмч нарын ажлын чанарын үнэлгээнд сүрьеэ, хавдар, арьс өнгөний өвчний эрт оношлолт илрүүлэлтийг тооцож дүгнэх журамд шилжих болно.

Эмч нараас хяналтын эрүүл, өвчтэй хүмүүст гам дэг, эмчилгээний хоол хэрэглэх талаар тодорхой зөвлөгөө өгөхөд ихээхэн санаачлага гаргах хэрэгтэй. Хоолоор эмчлэх, сувилах, эрүүл мэндийг бэхжүүлэх талаар орон нутгийн нөхцөл бололцоонд тулгуурлан багагүй амжилт олох бололцоо байгааг идэвхтэй ашиглавал зохино.

Эрүүл мэндийг хамгаалах хүчин зүйлийн гуравны хоёр нь аж төрөх ёс, гадаад орчинтой холбоотой гэсэн номлолыг үндэслэн хяналтад байгаа эрүүл, өвчтэй хүмүүсийн хөдөлмөр, ахуйг улс, олон нийт, гэр бүлийн гишүүдтэй хамтран эрүүлжүүлэх, архи, тамхи хэрэглэх, биеийн жин ихсэх зэрэг аливаа өвчинд өртөмтгий болгох хүчин зүйлийг арилгах, хүний нийгмийн асуудалд идэвхтэй оролцох, гэр бүлд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх талаар эмч нарын зүгээс зохион байгуулах ажил их байна.

Эмнэлгийн анхан шатны тусламжийг чанарын шинэ түвшинд гаргахад эмнэлгийн яаралтай ба түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, үр дүнтэй болгох явдал нэн чухал юм.

Эмнэлгийн түргэн ба яаралтай тусламжийн шуурхай, бэлэн байдлыг хангаж, хот, хөдөөгийн түргэн тусламжийн станцуудыг орчин үеийн аппарат, багаж, зориулалтын автомашин, холбооны хэрэгслээр тоноглож, мэргэжлийн бэлтгэл сайтай эмч ажиллуулан, аймгуудад яаралтай тусламжийн бригад байгуулах чиглэл баримтлана. Эрчимт болон сэхээн амьдруулах эмчилгээний материаллаг бааз, боловсон хүчний хангамж, бэлтгэлийг дээшлүүлж, үр дүнг сайжруулна.

Үйлдвэрлэл, ахуйн гэмтэл, ослын үед үзүүлэх эмнэлгийн мэргэжлийн тусламжийг шуурхай, үр дүнтэй болгож, гэмтэл согогийн тусламжийн материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна.

Яаралтай тусламжийн больниц, түлэнхийг эмчлэх, нөхөн сэргээх эмчилгээний төв байгуулах арга хэмжээ авна.

Эрүүлийг хамгаалахын үндсэн асуудлын нэг бол эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх ажил мөн.

Энэ салбарын үзүүлэлт үнэндээ биднийг гялайлгах юмаар бага байна. Гэтэл хүүхдийн зрүүл мэндийг хамгаалах асуудлыг нийт хүн амын эрүүл мэндийн тулгуур гэж үздэг бөгөөд хүний эрүүл мэндийн гуравны хоёр нь хүүхэд насанд бүрэлддэг билээ.

Эрүүл мэндийн яамны тайлан, судалгааны материалаар нялхсын эруүл мэндийн үзүүлэлт (индекс) буюу нэг хүртэлх насандаа ямар нэг өвчнөөр огт өвчлөөгүй хүүхдийн хувийн жин манай оронд 20—24 хувь байгаа боловч тэд дунджаар 3 удаа ханиад, уушгины хатгалгаар, хоёр удаа, ходоод гэдэсний ба бусад өвчнэөр өвдөж, нийтдээ нэг жилийн хугацаанд 4—6 удаа өвчилж байна. Нэг хүртэлх насандаа өвчилсөн хүүхдийн дунджаар 80 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Нялхсын эндэгдлийн шалтгаанд амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэний ба цочмог халдварт өвчнүүдээс гадна төрөлтийн өндөр түвшин, жирэмслэлтийн хоорондох зай, эхийн нас, боловсрол, амьдралын түвшин үлэмж нөлөөлж байна. Хүүхдийн өвчлөлийг хүүхдийн бүх насанд харьцуулж үзвэл 3 хүртэлх насанд хамгийн их байснаа аажмаар буурч 8—15 насанд хамгийн бага байгаа боловч энэ нь тухайн насны хүүхдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийн хүрэлцээ, өвчин ил­рүүлэлттэй холбоотой байж болох үндэслэлтэй юм.

Манай судлагчдын судалгаагаар жирэмсэн эхчүүдийн 40 хувь нь цус багатай, эмэгтэйчүүдийн 21,8 хувь нь архаг үрэвсэл өвчтэй, 3 хүртэлх насны хүүхдийн 30—40 хувь нь сульдаа, тураал мэтийн суурь өвчтэй, төрсөн эхнйн 10 хувьд нь төрөлтийн хоорондын хугацаа 1 жил 6 сараас   бага байна.

Манайд хүүхэд, эхийн эрүүл мэндийн асуудлыг дан ганц эрүүлийг хамгаалах байгууллагын хариуцах «мэргэжлийн ажил» мэт буруу ойлголт газар авснаас хүмүүсийн аж амьдралын түвшин аж төрөх ёс, хоол хүнс, ухамсар мэдлэг, чөлөөг цаг, ахуй орчин, хувь хүний анхаарал халамж, хариуцлага зэрэг эх, хүүхдийн зрүүл мэндэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг хүчин-зүйлүүдийг дутуу үнэлж ирсэн нь асуудлыг ул үндэстэй шийдвэрлэхэд үлэмж бэрхшээл учруулж байлаа.

Хүүхэд, эхийн нас баралт өвчлөлийг эрс бууруулж чадсан орнуудын жишээ туршлагаас үзэхэд гэр бүл төлөвлөлтийн бодлого баримталж, хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг үйлдвэрлэлийн аргаар шийдвэрлэж, хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулж, эцэг эхийн хүүхдээ асрамжлах боломж нөхцөлөөр хангаж чадсанд оршиж байна. Энэ талаар манай оронд зарим арга хэмжээ авч байгаа боловч алиныг нь ч төгс шийдвэрлээгүй, хүүхдийн хоол тэжээлийн хангамж 57—60 хувь, цэцэрлэг яслийн хангамж 20 гаруйхан хувь, жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн хангамж 5—8 хувь байна.

Энэ байдлыг өөрчлөхийн тулд 3 хүртлэх насны хүүхдийг эцэг эх нь өөрсдөө асран торниулах боломж нөхцөлийг бүрдүүлж, яслийг бие султай буюу эмгэгтэй хүүхдийг сувилахаар өөрчлөн зохион байгуулах, Улаанбаатар зэрэг төвлөрсөн хотод хүүхдийн хэсгийн системийн ажлын зохион байгуулалтыг өөрчлөн боловсронгуй болгох, хүүхдийн хоол тэжээл чийрэгжүүлэлт, борогшилтын ажлыг улсын хэмжээнд төгс шийдвэрлэх дорвитой арга хэмжээг давын өмнө авах шаардлагатай юм. Ийм арга хэмжээнүүд засгийн газраас боловсруулсан «Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах 2000 он хүртэлх хугацааны зорилтот программ»-д тусгагдсан боловч хэрэгжилт удаан байгаг анхаарч, шинэчлэл өөрчлөлтийн бодлоготой уялдуулан боловсронгуй болгож эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, үр удмынхаа удамшлын цэвэр ариун байдлыг хангах, ухаан хомсдол төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөөс  сэргийлэх зэрэг олон чухал асуудлыг оновчтой шийдвэрлэх гол арга замын нэг нь БНМАУ-д хүн амзүйн зохистой бодлого хэрэгжүүлэх явдал юм.

Хүн амзүйн бодлого нь манай орны эдийн засаг, ннйгмийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдсан, хүн амын нийгмийн болон ажил, мэргэжил, насны тохиромжтой бүтэц бүхий зохистой тоо нь өсөлтийг хангахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болно.

Хүн амзүйн бодлогын хүрээнд, хүн амын нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах, түүний тоо, чанарын зохистой бүтцийг хангах, гэр бүлийг бэхжүүлэх, хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулж, тэдний дундаж наслалт, идэвхтэй хөдөлмөрлөх хугацааг уртасгах зэрэг нийгэм-эдийн засгийн өргөн арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тулгарч байна. Хүн амзүйн иж бүрэн бодлогын хүрээнд гэр бүл төлөвлөлт, эмнэлэг-удамзүйн алба байгуулан ажиллуулах асуудал нь эрүүлийг хамгаалах байгууллагуудын голлон гүйцэтгэх ёстой ажил болна

Манай судлаачдын тооцоолж байгаагаар эх, нялхсын эндэгдэл их байдаг 20-оос доош, 35-аас дээш насанд төрөх явдлыг зогсоож, эмэгтэй хүн бүр 20—35 насандаа хоорондоо 3-аас доошгүй жилийн зайтай 5 хүртэлх төрөх бодлого баримтлавал хүн амын цэвэр өсөлтийн одоогийн хандлагыг бууруулахгүйгээр эхийн болон нялхсын эндэгдэл, оюуны хомсдолтой хүүхэд төрөхийг тус бүр 3 дахин хүртэл бууруулж, үүнийхээ хэрээр нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг төдийчинээ өсгөх бололцоотой ажээ.

Хүн амд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх асуудлыг эцсийн бүлэгт манай улсын эмнэлгийн щинжлэх ухааны хөгжлийн түвшин, түүнийг эзэмшсэн боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, дадлага шийдвэрлэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд сүүлийн үед манай оронд орчин үеийн анагаах ухааны хүчин чадалд итгэх итгэл буурч, ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг өргөн сурталчилж, шохоорхох, түүнд бишрэх явдал үлэмж нэмэгдлээ. Зарчмын хувьд хэлбэл, манай оронд шинжлэх ухааны эмнэлгийг нэвтрүүлж одоогийн түвшинд хүргэсэн нь манай төр, засгийн нэг гавъяа, зөв бодлого мөн.

Гэхдээ энэ явдал түүхэн хөгжлийн онцлогтой. 1930-аад оныг хүртэл улсаас уян хатан бодлого явуулж, төвд, монгол, европ эмнэлгийг хослуулан ажиллуулж байжээ. Гэтэл 1930-аад оны үед гарсан зүүний нугалаа, ялангуяа хувьсгалт хууль ёсыг ноцтойгоор завхруулж, нэг хүнийг тахин шүтэх үед «лам нар» гэдэг нэрийн доор олон тооны оточ, эмч, маарамбуудыг хоморголон баривчлах, сүм хийдийн хамт мамбын дацанг нураах, соёлын өвийг үрэн таран хийх, шинэ боловсон хүчин, үүний дотор эмнэлгийн боловсон хүчнийг хэлмэгдүүлэх зэрэг харамсалтай, эмгэнэлт явдал гарсан үе бий. Энэхүү ноцтой алдаа завхралын хор уршиг нь уламжлалт анагаах ухааныг бүхэлд нь шашин шүлэгтэй холбож, хар шар феодалын хэмээх нэр хоч өгч, эм барьдаг, эмчилгээ хийдэг бараг бүх хүнийг «хувьсгалын эсэргүү»-д тооцож сүрдүүлснээр тэднийг «нууц бай­далд» оруулж, ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг судлан шинжлэх эх сурвалжгүй болгосонд оршино. Үүнээс уламжлан орчин үеийн анагаах ухааны ихэнх эмч, эрдэмтэд ч уламжлалт анагаах ухаан, ардын эмнэлгийг үнэлэхээ больж, түүнийг шинжлэх ухааны үндэсгүй, хоцрогдсон зүйл хэмээн ул үндэсгүй няцаах явдал газар авч залуу эмч, оюутнууд төвд, санскрит байтугай хуучин монгол бичгээ мэдэхгүйгээс эртний анагаах ухааны эх судар, материалаас холдон хөндийрч уламжлалт анагаах ухааныг сургалтад заах байтугай, судлах шинжлэхийг ч дэмжих хүн ховордсон нь үнэн.

Энэ бүхэн та бидний амьдарч буй өнөөгийн нөхцөлд нэг бол орчин үеийн шинжлэх ухаан гэдгээр бүхнийг халхавчлан ардын эмнэлэг, уламжлалт эмчилгээний дэвшилттэй олон арга барил, түмэн бодисын анагаах чадлыг хэт үгүйсгэх, эсвэл ардын уламжлалт эмчилгээ гэдгийг хэт дөвийлгөж, орчин үеийн анагаах ухааны эмнэлгийн ололтыг үгүйсгэх болсон нь манай орны анагаах ухааны судлалд сайнаар нөлөөлөхгүй.

Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлснээр бид хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн төрөл, эмийн бодисын нөөцийг нэмэгдүүлж болно. Гэхдээ орчин үед дэлхий дахинаа эд, эс, молекулын түвшинд хийж байгаа судалгааг ор тас үгүйсгэх нь үлэмж эргэлзээтэй номлол болно.

Энэ учраас ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаанаар баяжуулж, хослон хөгжүүлэхээс бус дан ганц ардын эмнэлгээр хүн ардынхаа эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ гэвэл ухралт болох билээ.

Орчин үеийн анагаах ухаан судлалыг төвд-монголын уламжлалт ба ардын эмнэлэгтэй зэрэгцүүлэн хөгжүүлэх чин эрмэлзлийг баримталж, аль алиных нь илүү талыг батлан, бие биеэр нь баяжуулах зарчим баримтлах нь зөв шугам гэж үзэж байна.

Энэ асуудлын хүрээнд эх орны эм судлал, эмзүй, рашаан судлал, эмийн бус эмчилгээний аргуудыг илүү давуутай хөгжүүлэх арга хэмжээ авах болно.

Улсын эмийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж хэрэгжүүлнэ. Үндэсний фармакопей зохиож мөрдүүлэхийн зэрэгцээ эмийн зориулалтыг журамлах, хүн амын эмийн гаралтай харшлын өвчин, элдэв төрлийн гаж нөлөөний илрэл, хорын дон тусах явдлаас хамгаалахад чиглэсэн эрхзүйн актыг боловсронгуй болгоно.

Улсын эмийн нэгдсэн бүртгэлийг бий болгож, эмийн хэрэгцээг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлон импортлох, дотоодод үйлдвэрлэх эм, эмнэлгийн хэрэгслэлийн нэр төрлийг хянан зохицуулж, хүн амын хэрэгцээ, эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад нийцүүлнэ. Эмийн мэдээлэл, лавлагааны   албыг бэхжүүлнэ.

Эм хангамжийн байгууллагын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, өөрийгөө санхүүжүүлэх, зарлагаа өөрөө нөхөх бүрэн аж ахуйн тооцоонд шилжүүлж, үүнтэй холбогдуулан эмийн сангийн ажиллагааны үндсэн үзүүлэлтийг гүйлгээний төлөвлөгөөний биелэлтээр биш, эмийн тусламжийн чанар, үйлчилгээний соёлын түвшингээр дүгнэх журамд шилжинэ.

Эмзүйн зрдэм шинжилгээний ажил, ялангуяа дотоодын эмийн түүхий эдийн судалгааны ажлыг өргөжүүлэн дотоодын эмийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлнэ. Эмийн үйлдвэрлэлийн түүхий эдийн тогтвортой баазыг бий болгох зорилгоор эмийн ургамлын байгалийн нөөц судлах, говь, хангайн бүсэд эмийн ургамал тарималжуулах, сангийн аж ахуй, туршлагын амьтан үржүүлэх станц байгуулна.

Хүн амд үзүүлэх эмнэлэг, ариун цэврийн тусламжийн чанар, хүртээмж, эцсийн бодит үр дүнг дээшлүүлэхэд эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын материаллаг бааз ихээхэн ач холбогдолтой нь тодорхой билээ. Манай орны эрүүлийг хамгаалахын цэг салбарын өсөлтөөс материаллаг бааз хоцрогдсоор ирсэн нь эмнэлэг үйлчилгээний ажилд муугаар нөлөөлсөөр байна.

Манай улсад эмнэлгийн нэг оронд дунджаар 4570 төгрөгийн аппарат, хэрэгсэл ногдож, энэ үзүүлэлтээр манай улс ЗХУ болон дорнод европын орнуудаас 16—55 дахин доогуур байгаа нь оношлол, эмчилгээний чанарт нөлөөлж байна.

Өнөөгийн байдлаар хот, хөдөөгийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудад байвал зохих аппарат, багаж, тоног төхөөрөмжийн хангамж дөнгөж 18—25 хувьтай байна. Үүний дотроос лабораторийн алба ихээхэн хоцрогдсон нь онцгой анхаарал татаж байгаа юм.

Улсын нийт эмийн хэрэгцээний 90 гаруй хувийг гадаадаас авч байна. Эм хангамжийн байгууллагууд дөнгөж 20 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн бараа үйлдвэрлэдэг бөгөөд эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологи ихээхэн хоцрогдонгуй, эх орны ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийг төдий л ашиглахгүй байгаагаас хүн амын эмийн хэрэгцээг хангахад дорвитой нөлөө үзуүлж чадахгүй байна.

Манай хот, хөдөөгийн нийт эмнэлэг, урьдчилан сэргийлэх, эм хангамжийн байгууллагын 65,5 хувь нь зориулалтын барилгагуй байгаагаас нэгдсэн эмнэлгпйн 33 хувь, хүүхдийн змнэлгийн 52 хувь, төрөх газрын 68 хувь, халдвартын эмнэлгийн 38 хувь, амбулатори-поликлиникийн 66 хувь, ариун цэвэр, халдвар судлалын станцын 74 хувь, сум дундын нэгдсэн эмнэлгийн 47 хувь, сумын эмнэлгийн 53 хувь, эмийн сангуудын 73 хувь, яслийн 68 хувь, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн 50 хувь нь тус тус зориулалтын бус барилгад байна. Энэ байдлаас шалтгаалан эмнэлгийн байгууллагуудын хүч чадлаас нь бараг 2 дахин илүү ор тавьж, эрүүл-ахуйн норм, норматив, ариун цэврийн дэглэмийг ноцтой зөрчиж байгаагаас өвчтний эдгэрэлт удаашрах, хүндрэх, эмчилтээг зохих тувшинд хийхгүй байх, эмнэлгийн дотоод, халдвар гарах зэрэг зохисгүй үр дагаварт хүргэж байна.

Ирэх 5 жилд нэг ээлжинд нийтдээ 6,6 мянган үзлэг хийх хүчин чадалтай амбулатори-поликлиник 7,0 мянган ор бүхий эмнэлэг, эрүүлжүүлэх төв байгуулах шаардлагатай тооцоо гарч байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2005 он, хүртэлх хугацаанд ардын эмнэлглйн төв, бичил мэс заслын нэгдсэн клиник, элэгний эмгэг судлалын    төв, зүрх судасны төв, сэтгэцийн эмгэг мэдрэл судлалын төв сүрьеэ уушигны эмгэг, арьс өнгөний өвчин судлалын төв, оношлолын нэгдсэн төв, нэг удаагийн зүү тариурын үйлдвэр, эмийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар угсралтын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн «Биомед» нэгдэл зэрэг барилга байгууламж барьж, аймгууд болон Дархан, Эрдэнэт хотын нэгдсзн эмнэлгүүдийг лаборатори, шүд, дотор,  мэс засал, флюрографийн төхөөрөмжтэй автомашинаар, эрүүл ахуй, халдвар судлалын болон гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагуудыг нян судлалын хөдөлгөөнт лаборатори, шуурхай хяналт, халдвар судлалын зориулалттай автомашинаар хангаж, физик, хими, нян судлалын лабораторийг өргөтгөх;

- эмнэлэг, урьдчилан сзргийлэх, биеийн тамирын байгууллагуудын 70-аас доошгүй хувийнх нь дотоод тавилга, гал тогоо, угаалгын тоног төхөөрөмжийг шинэчлэхийн зэрэгцээ сум дундын нэгдсэн эмнэлгийг 3—5, сумын эмнэлгийг 2—3 автомашинтай болгож, тэдгээрийг богино долгионы холбооны хэрэгслээр бүрэн тоноглох хэрэгтэй байна.

Гэхдээ эрүүлийг хамгаалах албаны материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зах зээлийн эдийн засгийн бүх л механизмыг ухаалгаар ашиглах шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл, улсын эмнэлгүүдийн барилга байгууламж, томоохон    төхөөрөмжүүдийг хувьцаагаар ззэмшүүлзх, хувьцаа ззэмшигчдийн эрүүл мэндийг хамгаалахад өөрчлөлт гаргах замаар сонирхлыг нь өрнүүлэх, гадаадын хувь нийлүүлэгчийг ашиглах гэх мэтийн замаар эмнэлгээ өргөтгөх, шинэчлэх, хөрөнгө бүрдүүлэх хэрзгтэй болох болно.

Ард түмний эрүүл мэндийг хамгаалах ажлыг өөрчлөн байгуулж, төгс боловсронгуй болгох нийт ажлын хувь заяаг эцсийн дүнд мэргэжлийн боловсон хүчин, 44 мянга гаруй хүнтэй эрүүлийг хамгаалахын бүхэл бүтэн армийн гишүүн сүр идэвхтэй, бүтээлчээр оролцож байж шийдвэрлэх болно. Одоо манай их эмч, змзүйч нарын 75—80 хувь нарийн мэргэжил эзэмшиж, мэргэжил дзэшлүүлсний гадна эрдмийн зэрэг, цолтой 250 гаруй, эмчийн нарийн мэргэжлийн зэрэг хамгаалсан 212, клиникийн ординатур төгссөн 38.1, эмч ажиллаж байгаа нь дунджаар 13 их, эмчийн нэг нь эрдмийн болон эмчийн зэрэг хамгаалсан, клиник ординатур төгссөн байна. Эмнэлгийн дунд мэргэжилтний 37,1 хувь нь мэргэжил ззэмших, дээшлүүлэх курст суралцжээ. Анагаах ухааны дээд суртуулийг 400, тусгай мэргэжлийн дунд сургууль болон сувилагчийн сургуулиудыг 1200 эмч, мэргэжилтэн, сувилагч жил бүр төгсөн боловсон хүчний залуу халаа болж байна.

Эдгээр тоо баримт нь эрүүлийг хамгаалах салбарын хэмжээнд боловсон хүчнийг шилж сонгох, зүй зохистой хуваарилах, зав байршуулах, нөхөн сэлбэх их нөөцтэй болсныг харуулж байна. Энэ их нөөц боломжийг оновчтой ашиглаж чадахгүй байгаад л боловсон хүчний асуудлаарх бодлогын нэг гол дутагдал оршиж байгаа билээ.

Эрүүлийг хамгаалах байгууллагын ажлын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, ерөнхий болон нарийн мэргэжлийн эмч нарын тооны харьцаа алдагдсан, эмч, мэргэжилтний зарим хэсгийн мэдлэг, мэргэжлийн түвшин, ажлын хариуцлага, сахилга, хүнлэг энэрэнгүй сэтгэл дутагдаж байгаа нь эмчилгээ, үйлчилгээний талаар хөдөлмөрчдийн гомдол, санал гарах нэг шалтгаан болж байна. Түүнчлэн эрүүлийг хамгаалахын бүх шатны удирдах ажилтнууд хөдөлмөрчин олон түмэнтэй ойр дотно ажиллан тэдний санал, дүгнэлт, хүсэл бодлыг сонсож, асуудлыг хамтран зөв шийдвэрлэх талаар идэвх санаачлагатай ажиллахгүй байгаагаас дээрх дутагдлыг бүрэн таслан зогсоож чадахгүй байна.

Эмнэлгийн байгууллагатай холбогдсон гомдол, шүүмжлэлийн дийлэнх нь зан харьцааны доголдолтой, ажлын хариуцлага муутай цөөн тооны эмч ажилчидтай холбоотой гарч байна. Шүүх эмнэлгийн магадлах товчоогоор шалгагдсан хэргийн 60 хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын ажлын хариуцлагатай холбоотой байна.

Мэргэжил мэдлэгзэр хоцрогдсон, хариуцлага сахилгаар сул, архинд автсан, зан харьцаа, ёс суртахууны доголдолтой цөөн тооны хүмүүс л хамт олны нэр хүндийг гутааж байна.

Бид змч нарын цалинг нэмбэл хамаг ажил сайжрах мэтээр нэг үе ярьж, бодож байлаа. Гэтэл их эмч, эмзүйч нарын цалинг нэмснээр ажилд дорвитой өөрчлөлт гарсангүй. Энэ нь цалингийн одоогийн систем нь ажиллагсдын бүтээлч идэвхийг дайчлах хэрэглүүр болж чадаагүйг харүүлж байна.

Тиймээс эмнэлэг-ариун цэврийн бүх үйлдэл, үйлчилгээний өртгийг тооцоолж ажпллагсдыг бүтээсэн өртөгтэй нь шууд хамааралтай цалинжуулах системд шилжих нь зүйтэй гэж үзэж байна.

Эмчийн үйл ажиллагаанд мэрэгжлийн мэдлэг, ур чадвараас гадна ёс суртахууны эрхэм чанар, энэрэнгүй сэтгэл онцгой ач холбогдолтой билээ. Энэ талын мэдлэг хүмүүжил олгоход цаашид онцгойлон анхаарч, анагаах ухааны сургуулиудад сэтгэл судлал, сурган хүмүүжүулэх аргазүй, эмчийн ёсзүйн сургалт хариуцсан сургууль дундын тэнхим байгуулах ч шаардлагатай байна. Эмч, мэргэжилтний ёсзүйг тодорхойлсон, БНМАУ-ын хүний их эмчийн тангараг, ёс суртахууны хэм хэмжээ, мэргэжлийн үндсэн эрх үүрэг зэрэг эрхийн актууд байгаа боловч эдгээр нь эмч, мэргэжилтний хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хүнлэг энэрэнгүй хүмүүжлийг жинхэнэ ёсоор төлөвшүүлэхэд бодит нөлөө үзүүлж чадахгүй байна. Эмч, эмнэлгийн ажилтан. ажилчдын мэргэжлийн онцлог шинж чанар үйлчилгээний өвөрмөц байдлыг харгалзан цаашид эмч, эмнэлгийн ажилчид ажил үйлчилгээнийхээ байран дээр аль нэг улс төрийн нам, эвсэл холбоодын эрх ашгийг илэрхийлсэн үйл ажиллагаа явуулахгүй байх нь эмчийн хүнлэг, энэрэнгүй ёсонд илүү нийцтэй байх болно гэж үзэж байна.

Эмчийн мэдлэг, мэргэжлийн түвшин ёс суртахуун, энэрэнгүй үзлийн хүмүүжлийг шинэ өндөр шатанд гаргаж, өөрчлөөгүй нөхцөлд ямар ч их хөрөнгө, барилга байшин, багаж аппарат өөрчлөн байгуулалтын асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм.

Эмч, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагааны дутагдал, доголдол, хариуцлагагүй байдлыг ил тод шүүмжлэн эвлэршгүй тэмцэл явуулахын хамт эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүндийг хамгаалах асуудалд ч бодит байдлаар хандах явдал чухал байна.

Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалт өндөр түвшинд, улсын хэмжээнд хоёрдугаарт байна.

Эрүүлийг хамгаалах салбарын 100 ажиллагсдын жилд хөдөлмөрийн чадвар түр алдсан 63,6 тохиолдол, 999 хоног ногдож байгаа юм. Гэвч эмнэлгийн ажилчдад зориулсан амралт, сувиллын газар байхгүй, дэргэдээ сувилал бүхий эмнэлэг алга байна. Эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөл муу, эмчилгээ-оношлолын багаж хэрэгсэл, урвалж бодисоор үргэлж гачигдаж байна.

Судалгаанаас, үзэхэд их змч нарын 54,4 хувь нь ямар нэг бэрхшээлтэй нөхцөлд ажиллаж байна. Ажилд бэрхшээл учруулдаг шалтгааны 43,4 хувь нь онош, эмчилгээ, шинжилгээний багаж, төхөөрөмж, эм урвалж дутагдалтайгаас болж байна гэж үзлээ. Орон нутагт ажиллаж байгаа эмч нарыг орон сууцаар хангах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарсан боловч энэ талаар тодорхой ахиц өөрчлөлт гараагүй байна. Судалгаанаас үзэхэд анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөөд хөдөө орон нутагт очсон олон залуу эмч, мэргэжилтэн орон сууцгүйгээс эмнэлгийнхээ нэг өрөөнд юмуу, айлд сууж ажиллаж , амьдарч байна.

Эмнэлгийн ажилчдыэ 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг тул өөрсдөө өвчлөх, хүүхдээ харах, сахих зэргээс ажилаас түр чөлөөлөгдөх нь их байдаг бөгөөд ялангуяа хүүхдээ гэрээр тэтгэмжтэй харах чөлөөг өргөжүүлсэн зарлиг тогтоол гарсантай холбогдон ажиллах хүчин дутагдах хандлага гарч эхэлж байна.

Иймээс эрүүлийг хамгаалахын ажилтан, ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой төлөвлөгөөтэйгээр дэс дараатай шийдвэрлэх нь эмнэлэг-ариун цэврийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нэн чухал нөхцөл болно.

Эмнэлэг ариун цэврийн байгууллагад ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн хангамж хурэлцээг сайжруулж, ажлын шинэ байр бий болгохдоо ажиллагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх, амрах, алжаал тайлах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд онцгой анхаарна.

Туслах аж ахуйг хөгжүүлэх замаар ажиллагсдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх ажилд ойр цайны газрыг олшруулах, шөнийн ээлжийн болон мэс ажилбарт оролцсон эмч, ажилчдад хямдруулсан халуун цай, хоолоор үйлчлэх арга хзмжээг өргөжүүлнэ.

Эмнэлгийн ажилчдын амралт, сувилал байгуулж, байгууллага хувь хүмүүсийн зардлаар аялал, жуулчлалд оролцуулах явдлыг өргөжүүлэх, зэлжийн амралтын хүтацааг урамшлын шугамаар нэмэгдүүлэх ажлыг дэмжинэ.

Эмнзлэг-ариун цэврийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ажиллагсдын сууц, хүүхдийн ясли, цэцэрлэгийн хамт барьдаг болгохын хамт амины болон хоршооллын сууц барих хөдөлгөөнийг идэвхтэй дэмжинэ.

Эмч, эмнэлгийн ажилчдын ажлын өдрийн үргэлжлэх хугацааг богиносгож 6—7 цагийн ажилд шилжүүлэх саналыг тус их хуралд оруулж   байна.

Цаашид боловсон хүчний бодлогыг хэт төвлөрүүлэх өрөөсгөл хандлагаас ангижирч, орон нутгийн болон нэгж байгууллагууд өөрийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх, хуваарилах ажлыг өөрсдөө бүрэн мэдэж, шийдвэрлэж байхаар бүх шатны удирдах ажилтан, хөдөлмөрийн хамт олны эрхийг өргөтгөх болно.

Анагаах ухааны дээд, дунд сургуульд элсэгчдийн тоог хэтийн хараатай зөв тооцож тогтоох, аль болохоор эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагад ажиллагсдаас элсүүлэх, гэрээгээр сургах бодлого баримтална. Сургалтыг эрүүлийг хамгаалахын практикийн хэрэгцээ шаардлагад ойртуулах зорилгоор сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хянан үзэж боловсронгуй болгохдоо ерөнхий эрдмийн хичээлийн цагийг багасгах, мэргэжлийн хичээлийн цагийг нзмэгдүүлж, бага ангиас нь мэргэжлийн хичээл зааж эхэлдэг болох, оюутнуудын бие даах ажиллагаа, практик дадлага хийх, ялангуяа орчин цагийн эмчилгээ, оношлолын техник, технологийг эзэмших, анагаах ухааны эдийн засаг, сэтгэл судлал, эмийн бус эмчилгээ, гадаад хэлний сургалтын хөтөлбөр цагийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч өөрчилнө.

Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдөөс онол, практикийн талаар заавал эзэмшсэн байх мэдлэг чадварын үзүүлэлтийн нэгдсэн шалгуур боловсруулж мөрдөх, амбулатори-поликлиникийн тусламжийг бие дааж, гардан үзүүлэх практик үйл ажиллагаанд илүүтэй сургаж, дадлагажуулах чиглэл баримтлана.

Анагаах ухааны дээд сургууль төгсөгчдийг 1—2 жил туслах эмчэзр ажиллуулж, практик дээр ажиллаж чадахаа харуулсны дараа улсын шалгалт авч мэргэжлийн диплом олгодог журмыг мөрдөх нь зүйтэй гэж   үзэж байна.

Анагаах ухааны дээд, дунд сургуулиудад багшлах боловсон хүчин ялангуяа эмнэлзүйн хичээл заах багшийг бэлтгэх, сонгон авахдаа тодорхой хугацаанд эмнэлгийн байгууллагад ажиллуулж, туршлагажуулсны дараа аттестатчилал, мэргэжлийн бэлтгэл, ажлын үр дүн, ажил хариуцах, гүйцэтгэх чадвар, сахилга, ёс суртахууны түвшинг хамт олноор нь хэлэлцүүлж, зохих үнэлгээ өгүүлсний дүнгээр шийдвэрлэдэг журамд шилжих нь зүйтэй.

Анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажлын нэгдлийг хангах зорилгоор Анагаах ухааны их сургууль байгуулан ажиллуулахыг дэмжинэ.

Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт байгуулж, курст суралцах, хугацааг хянан үзэж, мэргэжлийн давтан сургалтыг үндэслэн курсээс гадна сэдэвчилсэн семинар, эчнээ мэргэжил дээшлүүлэх зэрэг хэлбэрээр баяжуулах арга хэмжээ авахын гадна эмнэлгийн асрагчдыг тусгайлан сургаж, бэлтгэдэг системтэй арга хэмжээг хэрэгжүүлнэ.

БНМАУ-ын эрүүлийг хамгаалах салбарын үйл ажиллагаа, анагаах ухааныг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхдээ манай үйл ажиллагааны зарчим, чиглэлтэй нийцэх олон улсын байгууллага дэлхийн бүх улс орон, тэдгээрийн төрөл бүрийн байгууллага, иргэдтэй харилцан ашигтай байх зарчимд үндэслэсэн, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг бодлогыг баримтлан хэрэгжүүлнэ.

Их хурлын төлөөлөгч нөхөд өө!

БНМАУ-ын эрүүлийг хамгаалах салбарт хийх өөрчлөлт, шинэчлэл болон хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар 2005 он хүртэлх хугацаанд баримтлах узэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар товч илтгэлээ.

Та бүхэн манай ажлыг өөрчлөн байгуулах зорилт, арга замын асуудалд нухацтай дүн шинжилгээ хийж, зөв мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэл төгс байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1080
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК