Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Хүүхдийн уушгины стафилококкт анхдагч үрэвслийн үеийн дархлалын өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Д.Малчинхүү

 
Абстракт

Проведено  иммунологическое исследованне 58 детям со стафилококковой пневмонией. В результате проведенного исследования выявлена зависимость тяжести течения стафилококковой пневмонии от нарушения клеточного и гуморального иммунитета (выражавшиеся в угнетении активности и количества Т-лимфоцитов в нарастании уровня ИгЖ, ИгА, титра антитела к токсину стафилококка в динамике болезни) и степени сенсибилизации к бактериальным аллергенам.

Гипореактивность Т-системы, повышение сенсибилизации к бактериальным аллергенам, низкий титр антитела к альфатоксину стафилококка, незначительное нарастание уровня ИгЖ, ИгА сопровождались тяжелым, осложненным и затяжным течением болезни.

Манай улсад хүүхдийн уушгины стафилококкт үрэвслийн эмгэг жам, эмнэлзүй, эмчилгээний асуудал нэлээд судлагдсан боловч бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаанд стафилококкт халдварын эзлэх байрт онцгой өөрчлөлт гарсангүй.

Бид уушгины стафилококкт анхдагч цочмог үрэвслийн явцад дархлаа тогтолцоо хэрхэн өөрчлөгдөхийг тодруулах зорилгоор уул үрэвсэлтэй 58 хүүхдийн тунгалаг эс (ТЭ), үүсгэвэр эс (ҮЭ)-д аяндаа шилжих урвал, өвөрмөц бус идэвхжүүлэгч фитогемааглютинин (ФГА) стрептококк, стафилококк (СТА), пневмококк, туберкулин гэх мэт нянгийн өвөрмөц, эсрэг төрөгчөөр нөлөөлөхөд ТЭ, ҮЭ-д шилжих урвал, ТЭ-ийн хонины улаан (ҮЭ)-тэй цэцгэн хүрээ үүсгэх урвал, цусны сийвэнгийн Иг А, Иг Ж, Иг М-ийн хэмжээ, стафилококкийн хорын эсрэг биеийн таньцийг тодорхойлж, нянгийн харшил төрөгчөөр арьсны сорил тавих зэрэг шинжилгээ хийж, эрүүл 20 хүүхдийн мөн үзүүлэлтүүдтэй харьцуулан судалсан юм (20).

Судалгааны дүнг хүснэгт 1-ээр үзүүлэв.

Судалгаанаас үзэхэд:

1. Уушгины стафилококкт анхдагч үрэвслийн ид үед ТЭ хонины ҮЭ-тай цэцгэн хүрээ үүсгэх чадвар, ТЭ-ийн абсолют тоо, ТЭҮЭ-д аяндаа шилжих болон ФГА-ний нөлөөгөөр шилжих идэвх эрс буурч, эдгэрэлтийн үед эл үзүүлэлтүүд сайжирсан боловч эрүүл хүүхдийн хэмжээнд хүрч чадаагүй байна. Харин ФГА-ний нөлөөгөөр ТЭҮЭ-д шилжих чадвар хэвийн байдалд орж байгаа нь Т—ТЭ-ийн үйл ажиллагааны идэвх түрүүлж сэргэж буйг харуулж байна. Ийнхүү уушгины стафилококкт анхдагч үрэвслийн үед Т-тунгалаг эсийн харьцангуй ба туйлын тоо эрс багасч, түүний үйл ажиллагааны идэвх магадтай буурч байгаа нь, стафилококкийн халдвар эсийн дархлааг дарангуйлснаас эсвэл Т-тогтолцоо дайчлагдан зарцуулагдаж байгаатай холбоотой байж болох юм. Ингэж эсийн дархлаа дарангуйлагдсан үедээ хүүхэд; амьсгалын замын вирусийн халдварт өртөмтгий байдгийг бидний ажиглалт нотолж байна.

2. Стафилококк, пневмококк, туберкулин зэрэг эсрэгтөрөгчийн нөлөө мэдэгдэхгүй байхад стафилококкийнэсрэг төрөгчийн нөлөөгөөр ТЭҮЭ-д хувирах идэвх нэмэгдэж буй нь стафилококкийн халдварт бие махбодын мэдрэгжилт ихэсч байгааг үзүүлж байна. Нянгийн мэдрэгжлийн энэ үзүүлэлт арьсны харшлын сорилын үр дүнтэй тохирч байв. Өвчтөний 53,3%-д арьсны сорилоор стафилококкийн мэдрэгжил эерэг (+) гарсан байна. Өвчтөний цусанд стафилококкийн хорын эсрэг эсрэгбие нэмэгдэхийн хирээр энэ мэдрэгжил багасч байна. Харин өвчний хүнд хэлбэр, уушгины бүтэц эвдрэл гарах болон өвчин ужиграх үед стафилококк, пневмококк, стрептококкт биемахбодын мэдрэгжил нэгэн зэрэг ихэсч байгаа нь эл өвчний эмгэг жамд нянгийн хавсармал үйлчилгээ болон харшил чухал рольтойг харуулж байна.

3. Стафилококкийн хорыг эсрэг эсрэг биеийн таньц өвчний ид үед бага байснаа аажим нэмэгдэж эдгэрэх үед 3—4 дахин ихэсч байхад хорын эсрэг эсрэгбие агуулдаг Иг Ж-ийн цусны сийвэн дэх хэмжээ өвчний ид үеийнхээс эдгэрэх үед 50% нэмэгдсэн байна.

Ийнхүү уушгины стафилококк-үрэвслийн явцад шингэний дархлаа идэвхжин дайчлагдаж байгаа нь цусны сийвэнгийн Иг Ж, Иг

А-гийн магадтай ихсэлтээр нотлогдож байна. Харин Иг М-ийн хэмжээ өвчний эхний үед л бага, өвчний явцад Иг Ж, ИГ А-гийн түвшин мэдэгдэхүйц өсөхгүй, стафилококкын хорын эсрэг эсрэг биеийн таньц нэмэгдэхгүй байх нь хүүхдийн тавиланд таагүй нөлөөлж хүндрэл гарах, өвчин ужиграхад хүргэж байна.

Ном зүй

1. Жамъянжав Д. Лечение стафилококквой деструктивной пневмонии у детей. Автореф. дисс. канд, мед. наук. Улан-Батор. 1982 г.
2. Д.Малчинхүү Клинизо-иммунологическая характеристика острой пневмонии у детей. Автореф. дисс. канд. мед. наук, Ленинград 1979 г.
3. Д.Малчинхүү, О роли бактериальной сенсибилизации в патогенезе острой пневмонии у детей. В кн: Актуальные вопросы педиатрии акушерства п гинекологии. Улан-Батор. 1980. с. 66—68.
4. Д.Малчинхүү, С.И.Смирнова, М.Г.Чухловина, Состояние клеточного иммунитета при острой пневмонии у детей. В кн: Иммунологическое исследование в клинике и эксперименте. Ленинград 1981 г. с. 67—71.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 844
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК