Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Нярайн уруул, тагнайн гаж хөгжилд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Ө.Оюунчимэг1,  Б.Бурмаа2,  Р.Баясгалан1

1Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, 2Эрүүл мэндийн яам

 
Абстракт


 

Нүүр толгойн төрелхийн гаж хөгжлөөс харьцангуй олон тохиолдох гажгийн нэг нь нярайн уруул, тагнайн гажиг бөгөөд Польшийн нүүр толгойн гажиг судлалын төвд хийгдсэн судалгаагаар нүүр толгойн гажгийн 65 хувийг уруул, тагнайн сэтэрхий эзэлж байжээ [6].

Үр хөврөлийн 6-12 долоо хоногт уруул тагнай нь бүрэн хөгждөг бөгөөд уруул, тагнайн гажиг үүсэх нь үр хөврөлийн хөгжлийн энэ шатанд нөлөөлсөн гадаад орчны хүчин зүйл, мөн удамшлын шалтгаантай холбоотой гэж үздэг. Уруул, тагнайн сэтэрхий нь хэдийгээр нярайг үхэлд хүргэхгүй ч амьсгалах, хооллоход бэрхшээлтэй, эцэг, эх, хүүхдэд сэтгэл санааны таагүй байдлыг үүсгэдэг [4]. Энэ асуудлыг олон талаас нь авч үзэж, судалгаа шинжилгээний ажил хийгдсээр байна (1,2, 3,4,5, 6,7,9).

Тухайлбал: Судлаачид уруул, тагнайн гажиг үүсэхэд эхийн эпилепсийн уналт, стероидууд, седуксен, фолийн хүчил зэрэг нь ач холбогдол бүхий эрсдэлт хүчин зүйлс болохыг тогтоосон [7]. ЭНЭШТөвийн Эрүү нүүрний мэс заслын тасагт уруул, тагнайн гажгийг сэргээн засах мэс заслыгжилд дунджаар давхардсан тоогоор 150 тохиолдолд хийдэг [8] бөгөөд манай улсад төрөлхийн сэтэрхий уруул, тагнайтай хүүхэд төрөхед нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулах чиглэлээр хийсэн судалгаа бараг байхгүй байна.

Судалгааны зорилго: Нярайн уруул, тагнайн гажигт нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судлах зорилго тавив.

Судалгааны материал, арга зүй: Улаанбаатар хотод 1982-2003 онуудад амаржсан эхийн төрөлтийн түүх, төрөлхийн сэтэрхий уруул, тагнайтай төрж ЭНЭШТөвийн эрүү нүүрний мэс заслын тасагт сэргээн засах мэс засал хийлгэсэн нярайн хяналтын картын материал дээр тулгуурлан, тохиолдол, хяналтын бүлэгт тус бүр 120 хүүхдийн түүхэнд тусгай боловсруулсан асуумжаар эргэмж судалгаа (ретроспектив) хийж, SPSS-10 програмыг ашиглан боловсруулалт хийлээ.

Судалгааны үр дүн: Судалгаанд хамрагдсан эх, нярайн зарим үзүүлэлтийг судалсан дүнг нэгдүгээр хүснэгтээр харууллаа. Эндээс харахад тохиолдол (28±0,5), хяналтын (28±0.4) бүлэгтэхийн нас ижил, анхны (37,5%, 39,16%) болон давтан (62,5%, 60,84%) төрөлтийн хувь мэдэгдэхүйц ялгаагүй, тохиопдлын бүлэгт (<1500гр, 2,5%; 1500-2499 гр 9,16%; Р< 0.01) бага, дутуу жинтэй нярай төрөх нь хяналтын бүлгээс 7 дахин их; төрөх үед уруул, тагнайн гажигтай нярайд амьсгалын дутагдлын хүнд хэлбэр 3,33 %, хүндэвтэр хэлбэр (Апгарын 4-7 баллтай нярай) 93,33%; Р<0.001, хяналтын бүлэгт хүнд хэлбэр байхгүй, хүндэвтэр хэлбэр 25.8% байна. Нярайн хүйсийн ялгааг авч үзвэл тохиолдлын бүлэгт эмэгтэй нярайн эзлэх хувь илүү (эрэгтэй 47,5%, эмэгтэй 52,5%), түүчлэн хугацаанаас өмнө төрөх нь тохиолдлын бүлэгт олон (27.3%, 20.01%; Р< 0.001) байна.

Хүснэгг 1. Эх, нярайн зарим үзүүлэлтүүдийг судалсан дүн

Эхийн жирэмсний явцыг судалсан дүнг хоёрдугаар хүснэгтээр үзүүлэв. Жирэмслэлтхэвийн явагдсан эхийн тоотохиолдлын бүлэгт цөөн (9,16%; 82,8%); эрт үеийн хордлого илүү (тох. 58,33% Р< 0.001; хян. 21,66%); хожуу үеийн хордлого хоёр бүлэгт ойролцоо (15,83%; 16,66%); харин экстрагениталь эмгэг тохиолдлыч бүлэгт илүү (12,5%, Р< 0.001) байлаа.

Хүснэгт 2. Эхийн жирэмсний явц

Тохиолдлын бүлэгтжирэмсний хугацаанд ямар нэг өвчнөөр өвчлөөгүй эхийн тоо цөөн (36,6%), жирэмсний эхний саруудад томуугаар өвдсөн өгүүлэмжтэй эх 53,36%, бусад эмгэгтэй эх 9,98%, харин хяналтын бүлэгт эрүүл, жирэмсний хугацаанд өвчлөөгүй гэсэн өгүүлэлтэй эх олон (81,66%), жирэмсний эхний саруудад томуугаар өвчилсөн эх цөөн (14,16%) байна (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Эхийн жирэмсэн үеийн өвчлөлийн байдал

Эхийн ажил эрхлэлт, мэргэжлийн байдал: Жирэмсэн үедээ эхийн эрхэлж байсан ажлыг Олон улсын ажил мэргэжлийн ангиллын (15СО-88) дагуу 12 бүлэг болгон дөрөвдүгээр хүснэгтээр харуулав. Ажил, мэргэжлийн хувьд хоёр бүлгийг харьцуулахад үйлдвэрт ажилладаг эхчүүдийн тоо ялгаатай (тох.19.16%; хян.9.16%), бусад мэргэжлийн хувьд анхаарал татахуйц зөрөө байгаагүй, харин ажилгүй гэсэн өгүүлэмжтэй эхийн эзлэх хувь тохиолдлын бүлэгт (25.83%; 20%) илүү байна.

Хүснэгт 4. Эхийн ажил эрхлэлтийн байдал

Эхийн боловсролын байдлыг тавдугаар хүснэгтээр үзүүлэв. Тохиолдол, хяналтын бүлэгт боловсролгүй, бага, дунд, дээд боловсролтой эхийн тооны хувьд йлгаагүй, харин тусгай дунд боловсролтой эх тохиолдлын бүлэгт 5 дахин илүү байв.

Хүснэгт 5. Эхийн боловсролын байдал

Хэлцэмж: Төрөлхийн сэтэрхий уруул, тагнайтай хүүхэд төрүүлсэн (тохиолдол) эхийн өгүүлэмжээр жирэмсний эхний сарууд болон жирэмсэн үед томуугаар өвчилсөн эх 53,36% буюу хэвийн нярай төрүүлсэн (хяналтын), жирэмсний эхний үед томуугаар өвчилсөн өгүүлэлтэй эх 14,16% байгаа нь томуугийн өвчлөл тохиолдлын бүлэгт хамагдсан эхчүүдийн дунд илүү байна. Нярайн уруул, тагнайн гаж хөгжил эхийн вирусийн халдварын хоорондын хамаарлыг тооцож үзэхэд сэтэрхий уруул, тагнайтай нярай төрүүлсэн эх хэвийн нярай төрүүлсэн эхээс томуугаар 6 дахин илүү (OR=6.92) өвчилж байгаа нь гадаадын судлаачдын судалгааны дүнтэй дүйжбайна. Тухайлбал: Гаж хөгжил, эхийн жирэмсэн үеийн вирусийн халдварын хоорондын хамаарлын талаар бусад орны судлаачдын хийсэн судалгаанаас харахад токсоплазмоз, цитомегаловирус, паравирус, херпес зэрэг вирусийн халдвар ургийн өсвлт, бага жинтэй нярай төрөх, уруул, тагнай нуруу' нугасны гажиг үүсэхэд нөлөөлдөг нь тогтоогджээ [9]. Үүнээс үзэхэд эх жирэмсэн үедээ вирусийн халдвараар өвчлөх нь нярай гажигтай төрөхөд нөлөөлдөг болох нь харагдаж байна. Бидний судалгаагаар уруул, тагнайн гажигтай нярай нь төрөх үедээ эрүүл нярайг бодвол амьсгалын дутагдалд орох илүү байлаа (Хүснэгт1). Түүнчлэн оёдлын үйлдвэрт ажилладаг эхчүүд 9,58% арьс, шир боловсруулагчид, гуталчин 1.25%, цэвэрлэгч 9.16% байгаа нь (Хүснэгт 4) бусад орны судлаач тухайлбал Италид төрөлхийн гаж хөгжлийг эхийн ажил мэргэжлийн хоорондын хамаарлыг судалсан судалгааны дүнтэй ойролцоо байна. Энэ судалгаагаар уруул, тагнайн гажигтай нярай төрөх нь савхи, арьсаар бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрт ажилтай эхийн дунд магадлап бүхий (ОR=5.4) илүү байжээ [3].

Дүгнэлт:
1. Эх жирэмсэн үедээ вирусийн халдвараар өвчлөх нь нярай уруул, тагнайн гажигтай төрөхөд нөлөөлж байна.
2.Эргэмж судалгаа (ретроспектив)-аар нярайн уруул, тагнайн гаж хөгжилд удамшил, эхийн ажил хөдөлмөрийн нөхцөл болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийг  нарийвчлан судлаж,  дүгнэлт хийх боломжгүй, цаашид дагаж судлах (проспектив) судалгаа хийх шаардлагатай байна.

Ном зүй

1.Bianchi F, Cianciulli D, Pierini A, “Congenital malformations and maternal occupations registry based case-control study, Occupational and Environmental Medicine 2003, Voi, 54,pp.223-228
2. Chia S.E, Shi LM, Chan O.Y, (OccupMed) “Parental occupation and other risk factors associated with nonchromosomal singlbirth defects , American Journal of Obstetrics any Gynecology, February 2003, Vol,188, Num 2, pp. 425-433
3.Shi LM, Chia SE, “A review of studies on maternal occupation exposures and birth defects and the Limitations associated with these studies”, Occup. Med. 2001, pp. 230-244
4 .Clark JD, Mossey PA, Sharp L, Little J, Socioeconomic status and orofacial clefts in Scotland, 1989 to 1998, PubMed: 12943441:10/3/2003/
5.Kirschner R E8 Larossa D, “Cleft lip and palate, Otolaryngol Clin.North.Am 2000, Voi 33, pp. 1191-1215
6.Global strategies to reduce the heaith-care burden of craniofacial anomalies:Report o WHO meetings on international Collaborative Research on Craniofac ia l Anomalies, Geneva,Switzerland, 5-8 November, 2000
7.Zofia Dudkiewioz, “Cleft Lip/palate-the contemporary view of etiology and treatment”, New Medicine-Pediatrics 2001, Voi 4, Num 1, pp.254-259
8.ЭНЭШТөвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн 2003 оны тайлан
9. Birth defects Risk factors- Maternal Infections, http://www.cdc.qov/aov/birthdefects risk factors, pp. 1-4.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2126
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК