Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Уушигны амьсгалын багтаамжийг судлах асуудал
( Судалгааны өгүүлэл )

АУДэСургууль

 
Абстракт

В Задачу настоящего исследования входит уточнение нормальной величины жизненной  емкости  лекгих  у монголов.

В нашей работе мы определяли уровень жизненной емкости легких у студентов от 19 до 30 летнего возраста. Было исследовано всего 900 человек, в том числе 500 мужчин и 600 женщин. Из них ЖЁЛ равна у мужчин 4013±320 мл, женщин 2859±280 мл.

Предварительные результаты проведенных исследований показывают, что данная величина ЖЁЛ у здоровых людей с 19 до 30 летнего возраста полностью соответовует с данными зарубежных авторов.


 

Янз бүрийн өвчнөөр өвчлөх байдал ба өвчний улмаас нас барагчдын шалтгааныг судалсан хэвлэлийн материалаас үзвэл 2-р байрыг амьсгалын тогтолцооны өвчнүүд эзэлж байна.

Манай оронд амьсгалын замын өвчлөлт орон нутгийн онцлог, оршин суух байр, агаарын байдлаас хамааран өвөрмөц тархалт, явцтай тохиолддог. Тус улсын нутаг далайн   түвшнээс дээш дунджаар 1550 м өндөрт орших ба өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн эх газрын эрс тэс уур амьсгалтай,  салхи  шороо ихтэй, чийг тундас багатай зэргээс хамаарч амьсгалын замын өвчин дотрын  бусад өвчнүүдийн дунд нэлээд хувийг эзлэнэ. Улсын Клиникийн 1-р эмнэлгийн 5 жилийн материалыг задлан шинжилсэн профессор Б.Рагчаагийн судалгаагаар амьсгалын замын өвчин 34 % буюу 1-р байр эзэлж байна. Иймд амьсгалын замын өвчнүүдийг эрт илрүүлэн змчлэх ба урьдчилан сэргийлэх арга замыг нарийвчлан судлах нь чухал шаардагдаж байгаа билээ. Манай орны хот, хөдөөгийн эмнэлгүүдэд өргөн нэвтэрч, амьсгалын эрхтний үйл ажиллагаа, түүний амьдралын чадварыг тодорхойлох зорилгоор хэрэглэгдэж байгаа гол аргын нэг бол спирометрийн арга юм. Амьсгалын тогтолцооны үйл ажиллагааны шинжилгээг спирометрийн хэмжилт хийхгүйгээр бүрэн гүйцэд хийх боломжгүй билээ. Эрүүл хүний янз бүрийн байдалд ба элдэв өвчний үед хүний уушигны амьдралын багтаамжийн хэмжээ өөрчлөгдөх нь олонтоо тохиолддог. Уушигны амьдралын багтаамжийн хэмжээ хүний нас, хүйс, өндрийн хэмжээ, биеийн тамирын дасгалжилт ба биеийн ерөнхий хөгжилтөөс хамаардгийг анхаарах нь чухал.

Одоогоор монгол хүний уушигны амьдралын багтаамжийн хэдий хэмжээтэй байдгийг нарийвчлан тогтоох ажил бүрэн гүйцэд шийдвэрлэгдээгүй байна.

Бидний ажлын зорилго нь манай эрүүл хүмүүсийн уушигны амьдралын багтаамжийг тодорхойлох, түүний хэмжээг бусад судлаачдын тогтоосон тоо хэмжээтэй харьцуулан судлахад оршино.

Уушигны амьдралын багтаамж (УАБ)-ийг зүрх судас, амьсгалын замын тогтолцооны өвчний талын зовиургүй, эрүүл 900 хүн (эрэгтэй 300, эмэгтэй 600)-д хэмжиж тодорхойлов. Тодорхойлолтыг нийтээр хүлээн зөвшөөрсөн аргаар явуулав. Гэхдээ амьсгалын үйлийн ямар байгааг үнэлэхэд хэрэглэдэг Розенталийн сорилтыг хавсран хэрэглэв. (Шинжлүүлэгчийн уушигны амьдралын багтаамжийг 15 секундийн зайтайгаар 5 удаа хэмжив). Хэмжилтээр уушигны амьдралын багтаамжийн хэмжээ адил буюу өгсөх хандлагатай байгаа нь амьсгалын эрхтний үйл ажиллагаа хэвийн байгааг харуулж байна. Гарсан үзүүлэлтэнд статистикийн боловсруулалт хийв.

 

Хүснэгтээс үзвэл уушигны амьдралын багтаамжийн хэмжээ нь нас ахихын хирээр нэмэгдэж байна. Статистикийн боловсруулалтаар тэнцүүлэлтийн холбоог батлахад шууд уялдаатай байлаа.

Биеийн өндрийн хэмжээ нэмэгдэхэд УАБ-ын хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж байгаа шиг боловч статистикийн бoлoвcpyvлaлтaap тэнцүүлэлтийн холбоог батлахад шууд уялдаа харагдахгүй байв. Хүснэгтээс (№3) үзэхэд эрэгтэй хүний уушигны амьдралын багтаамжийн хэмжээ эмэгтэйчүүдийн уушигны амьдралын багтаамжийн хэмжээнээс их байна. Статистикийн боловсруулалтаар тэнцүүлэлтийн холбоог батлахад шууд уялдаа илрэв.Биеийн тамирын дасгалжилт уушигны   амьдралын багтаамжийн хэмжээнд хэрхэн нөлөөлдөгийг судлах зорилгоор спортын зэрэгтэй эрэгтэй 25, эмэгтэй 25  оюутны уүшигны   амьдралын багтаамжийг хэмжиж үзлээ.

 

 

Хүснэгтээс үзвэл биеийн тамирын дасгал тогтмол хийдэг зэрэгтэй тамирчдын уушигны амьдралын багтаамжийн хэмжээ биеийн тамирын дасгалаар тогтмол хичээллэдэггүй хүмүүсийнхээс илүү байна. Статистикийн боловсруулалтаар тэнцүүлэлтийн холбоог баглахад шууд уялдаатай байв.

Бидний шинжилгээгэзр тогтоогдсон уушигны амьдралын багтаамжийн хэмжээг бусад судлаачдын гаргасан тоо хэмжээтэй харьцуулан үзье.

 

 Хүснэгтээс үзвэл уушигны амьдралын багтаамжийн шинжилгээгээр тогтоогдсон хэмжээ нь бусад орны эрдэмтдийн тогтоосон уушигны амьдралын багтаамжийн хэмжээтэй тохирч байна.

Явуулсан судалгааны материалаас үндэслэж дараах урьдчилсан дүгнэлт хийж болно.

  1. 19-30 насны монгол хүний уушигны амьдралын багтаамжийн дундаж хэмжээ эрэгтэй хүнд 4013±320 мл, эмэгтэй хүнд 2359±230 мл байна.
  2. Бидний шинжилгээгээр тогтоогдсон уушигны амьдралын багтаамжмйн хэмжээ нь гадаад орны эрдэмтдийн тогтоосон уушигны амьдралын багтаамжийн дундаж хэмжээтэй тохирч байна.
Ном зүй

Ахмедов К.Ю. 1964 г X съезд Всесоюзн. Физиол. общ. Ереван.
Под ред, Бирюкова Физиологические методы в клинической практике. Л. 1960 г
Голубева Е.Л.Физиол, журнал СССР. 1955
Дембо А.Г.Клинико-физиологические методы исследования спортсменов ФИС 1958
Под ред. ДембоА.Г. Современные методы исследования в спортивной медицине Ж, 1963.
ОСИПОВ А.И. Исследование внешнего дыхания в целях контроля за физическим воспитанием школьников. Авторед. дисс. Л. Шнайдер М.С. Терап. арх. 1963. стр. 32. Под ред. Шик Л.Л. Физиология Дыхания Л. 1973 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3014
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК