Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Уушигны үрэвсэл ба цусны бүлгийн (АВО) хоорондын шүтэлцээний асуудал
( Судалгааны өгүүлэл )

И.Пүрэвдорж, Д.Батсүх, Г.Соёлгэрэл, Б.Гомбо

 
Абстракт
  1. У больных детей бронхопневмонией соотношение групп крови (АВО) было таким же, как у здоровых.
  2. Степень тяжести данной болезни достаточно точно коррелирует с группой Крови больного бронхопневмония легче протекает у лиц с 0(1) группой и тяжелее при А(П) группе крови. Больные имеющие В (III) и АВ (IУ) группы крови занимают в этом отношении промежуточное положение.

Хүний генетикийг сүүлийн 20-иод жилд олсон чухал амжилтын нэг нь цусны тодорхой нэгэн бүлгийн хумүүс ямар нэгэн өвчнөөр сонгомолоор өвчлөмтгий байдгийг илрүүлсэн явдал юм. Энэ нээлт нь хүний эволюци хөгжлийн зүй тогтоолыг ойлгоход дөхөм болсон төдийгүй эмчилгээ урьдчилан сэргийлэх практик ажиллагаанд цоо шинэ ойлголттойгоор хандах хэрэгтэйг сургаж байна. Орчин үед өмөн, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа болон бусад олон янзын халдварт ба халдварт бус өвчнүүд цусны тодорхой нэгэн бүлгийн хоорондын холбоо тогтоогдоод байна. (A.К.Тумаков, В.В.Томилин 1969, В.П.Эфроимсон 1972, А.Мурант 1974)

Тодорхой хэсэг бүлэг хүмүүс 45 хүртэлх насандаа ямар нэгэн өвчинд сонгомол байдлаар хэлмэгдэн цөөрөх нь тухайн популяцид дахь тэр бүлэг хүмүүсийн тоон чанарт аажмаар нөлөөлөх байгалийн шалгарлын хүчин зүйл болж өгдөг байна. Хэвлэлд мэдээлснээс иш татан цэцэг өвчнөөр жишээ авч үзье. Цэцэг өвчний эпидемийн голомт болох Төв Ази, Энэтхэг, Хятад болон Африкт цусны А бүлэг ховор байхад, өөрийн бүх л түүхэндээ цэцгийн 19 удаагийн эпидемийг туулж өнгөрүүлсэн Исланди оронд А бүлгийн цустай хүн тун ховор байдаг нь тохиолдлын хэрэг биш бололтой. Урьдчилан тааварлаж байсанчлан цэцэг өвчин дэлгэрээгүй Австрали, Шинэ Зеландид цусны А бүлэг элбэг байдаг байна. A.А.Богомолец (1946) нэг төрлийн пневмококкоор үүсгэгдсэн уушигны үрэвсэл хүн бүхэнд харилцан адилгүй явцтай байдгийг дурдаад уг өвчинд цусны тодорхой нэгэн бүлэг сонгомолоор нэрвэгддэг буюу эсвэл хөнгөн өвчилдөг байж болох юм гэсэн санаа хэлсэн байна. Түүнээс 5 жилийн дараа Глазгод, 11 жилийн дараа Лондонд хийгдсэн (1951),(1957) нарын судалгаагаар хатгалгаагаар 0 бүлгийн цустай хүн ховор өвчилж байсан ба энэ өвчний улмаас нас барсан хүмүүсүүдийн дунд 0 бүлгийи цустай хүүхэд өчүүхэн бага хувийг эзэлж байсан тухай мэдээлсэн байна. (Эфройсон 1971)

Манай оронд сэрүүний улиралд хүүхдийн өвчлөлийн ихэнх хувийг эзэлдэг уушигны үрэвсэл өвчин ба цусны бүлгийн хоорондын шүтэлцээг судалж үзэх нь зүй ёсны анхаарал татаж байгаа юм. Улаанбаатар хотын Хүүхдийн 2-р эмнэлэгт уушигны үрэвсэл оноштой эмчлүүлэгч 0-5 насны 165 хүүхдэд цусны бүлгийг тодорхойлсон. Бидний судалгаагаар 01=43,5±2,82%, А11=17,2±2,71%, В111=32,14±1,14%, АВ±7,10±1,97 байлаа. Хүснэгт № 1.

Үүнээс үзэхэд уушигны үрэвсэлтзй хүүхдүүдийн цусны бүлгийн тархал Монголын хүн ам дахь ерөнхий тархалтаас (Ч.Шабав 1970) онцын хэлбийлт ажиглагдахгүй байна. Харин өвчний явц А(11) бүлгийн цустай хүүхдүүдэд хүнд, 0(1) бүлгийн цустай хүүхдүүдэд мэдэгдэхүйц хөнгөн байхад В(Ш) ба АВ бүлгийн цустай хүүхдүүдэд дээрхи хоёр тохиолдлын дундаж байдал харагдаж байна.

Энэ удаагийн боломжинд түшиглэн хийсэн бидний судалгаа нь бага хэмжээний материалыг хамарсан, өвчний оношийг үүсгэгчээр нь ялган тогтоогоогүй зэрэг доголдолтой талуудаас шалтгаалан уушигны үрэвсэл ба цусны бүлгийн хоорондын шүтэлцээний талаар дорвитой дүгнэлт хийх боломжийг хараахан өгөхгүй байгаа боловч энэ чиглэлд урьд өмнө хийгдсэн цөөн тооны судалгаануудтай нийцэж байна.

Ном зүй

1.A.А.Богомолец Значеиие реактивности организма в вопросах востановительной терапии.
2.А.Мурант Связь между наследуемыми факторами крови и болезнями. Бюл-летень ВОЗ. т. 49. № I. 1974
3.И.Пүрэвдорж Цусны бүлэг (АВО) ба зарим өвчнүүдийн хоорондын холбоо Ж.Батсуурь (хэвлэлийн тойм) монголын анагаах ухаан (хэвлэлтэнд)
4.A.К.Туманов Наследственный полиморфизм изоантигенов и ферментов В.В.Томилин крови в вормы и патологии человека. Мед. М 1969 г. I и у II
5.Ч.Шарав Групповые свойства крови у монголов. Автореферат дисс.кан.наук. 1970.
6.В.П.Эфроимсон Иммуногенетика. Изд.Мед.М.1971.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1155
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК