Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Алганы хавтгай шөрмөсний тэжээлийн эх булаг
( Судалгааны өгүүлэл )

Д.Баянбилэг (Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл анатомийн тэнхим) 

Ч.Нээчин   (Эрхлэгч, доцент)

Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл анатомийн тэнхим

 

 
Абстракт

Ладонный апоневроз человека находится в не благоприятных условиях крово снабжения, получая кровь только за счёт перфорантных артерий, следующих от по верхностной ладонной дуги и ее ветвей к коже ладони.

Кровонабжение   ладонного апоневроза в молодом возрасте лучше   чем старших.

Гар хөдөлмөрийн эрхтний хувьд гадаад хүрээлэгч орчинтой шууд харьцаж байдаг тул энэ эрхтний гэмтлийг бусад эрхтнийхтэй харьцуулбал харьцангуйгаар элбэг тохиолдоно. Гарыг гаднын гэмтэл, халдвараас хамгаалах нь чухал юм. Алив эрхтэн гүйцэтгэх үүргээсээ бүтэц нь өвөрмөц онцлогтой байдаг. Алганы арьсыг биеийн бусад хэсгийн арьстай жишихэд нягт, хөдөлгөөн багатай байдаг явдал арьс нь доорхи хавтгай шөрмөстэй бат холбогдсон байдагт оршино. Алганы арьс үсгүй, хөлсний булчирхай элбэг учир үргэлж чийг дааж байдаг. Алганы хавтгай шөрмөсний доорхи өөхөн давхар нь гаднын хүчин зүйлээс алганы судас, мэдрүүлийг хамгаалах үүрэгтэй.

Алганы гүн хальснаас алганы хавтгай шөрмөс тийш дагуу чиглэлээр гурван таславч хальс гарч алганы гүн хэсгийг мөн тооны сувагт хуваах ба ялангуяа дунд сувгаар нь хуруунуудыг нугалавч булчингуудын шөрмөсүүд явдаг тул идээт буглаа үүсвэл тархах аюултай.

Гарьн алганы хавтгай шөрмөсний дор артерийн судасны өнгөц нум түүний салаанууд, хураагч, судсууд мэдрэлийн судсууд байрлах тул энэ шөрмөсний бүтцийг судлах нь практикийн холбогдолтой аж.

Ихэнх судлагчид (Дюпюитрен, 1882 А.Вальтер, 1971 Н.И.Пирогов, 1882 A.С.Раубүр, 1971, В.Н.Тонков 1932, Кальберг 1955, П.Р.Лесгафт 1938; Н.М,Демидович, 1944 М.В.Кузакова 1948; Н.И.Верещагина 1961; Г.Е.Островерхсв. Д.Н,Лубоцкий 1963) гарын алганы хавтгай шөрмөс нь алганы өөхөн эслэгийн дор оршин, алганы урт булчингаас эхлэн хуруунуудад бзхлэгддэг гурвалжин хэлбэрийн хавтгай шөрмөс бөгөөд гурвалжны орой нь бугуй тийш, суурь хуруунууд тийш хандсан, өнгөц нь дагуу, гүн нь хөндлөн ширхгүүдээс тогтох ба шөрмөс нь хуруунуудын уг дээр ирж 3-4 болж салан хуруунууд тийш чиглэдэг гэж үзэж байна.

Орчин үед зүрх судасны тогтолцооны өвчлөл нэлээд дээгүүр суурь эзэлж байгаатай холбогдон аливаа эрхтний цусны судасны бүтэц, зүй тогтлыг судлах нь чухал асуудал болон тавигдаж байна. Алганы өргөн шөрмөс хаанаас тэжээлээ авдаг, түүний эх булаг нь ямар судас болох талаар 20 гаруй тохиолдол дээр бугалганы, богтосны артериудаар будаг цутган макро судалгаа явуулав. Бид тохиолдлын дийлэнхэд нь хорголжин давсны будгийг хэрэглэсэн ба үүний өмнө будгаа материалдаа тохируулан хэмжин авч, шаазан ууранд хийн, эхлээд хуурайгаар дараа нь скипдартай холин сайн нухсаны эцэст хлороформ, эфир хоёрын аль нэгээр шингэлэн Тейхманы аргаар цутгав.

Судаст будаг оролтын сайн, муу тал нь материал аль болохооор хуучраагүй шинэ байх, будагны нухалт, материалд хийх илэлт зэрэг техникийн бусад ажиллагаанаас шууд хамаарч байв.

Гарын алганы хавтгай шөрмөс нь тэжээлээ ямар судаснаас авдаг талаар тусгайлан хийсэн судалгаа хэвлэлийн материалд тохиолдохгүй байна. Шөрмөс нь цусны судсаар ядуу эрхтэнд хамаарах ба хэвлэлийн материалаас үзэхэд алив шөрмөсний бие ойр тал нь нөгөө алслагдсан талаасаа цусны судсаар арай илүү байдаг гэж бичигдсэн байна. (Краузе 1861, Волленберг 1905, Майер 1916, A.Н.Рыжих, Л.Г.Фишман,1938, Г.Ф.Николаев 1946, О.А.Дербенев 1953) Ямар нэгэн эрхтний тэжээгдэх байдал нь тэр эрхтэнд ойр байгаа тэжээгч гол судастай шууд холбоотой. Алганы хавтгай шөрмөсний дор алганы артерийн өнгөц нум орших тул энэ шөрмөсний цусан хангамжийн асуудал нь алганы артерийн өнгөц нум, түүнээс гарсан салаануудтай холбоотой гэж бид үзэж байна. Артерийн судасны энэ нум олон янзын байдлаар үүсдэг. Алганы артерийн өнгөц нум  тохиолдлын 50 хувьд богтосны артери, 40 хувьд бугалганы ба богтосны артери, 2 хувьд голын ба богтосны артери зэргээр тус тус үүсдэг гэж 1909 онд В.Н.Шевкуненко бичиж байжээ.

Бидний судалгааны 20 тохиолдлын 4 нь богтосны нум, 16 нь бугалага ба богтосны нумаар үүссэн байв.

Гарын алганы артерийн өнгөц нумаас гаргах хүруунуудын ерөнхий артерийн тоог 3-4 гэж ихэнх судлагчид үзэж байна. (Зернов Д, Иванов Г.Ф. Тонкоз В.H.Тихомиров М.А.Шаргородская И.И.Доронина Т.В.Парахины, Т.Ф.Мейер Г.Тестю, Л,Ромодановская A.Т.Тандлер И).

1942 онд М. В. Кузакова алганы хавтгай шөрмөс нь тэжээлээ алганы артерийн өнгөц нумын хуруунуудын ерөнхий артериудаас авдаг гэсэн бүрэн бус мэдээллийг нийтлүүлсэн байна. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Италийн судлагч Кандиолло алганы хавтгай шөрмөст нэвтрэх, эргэх 2 төрлийн тэжээгч судас байдаг гэж бичжээ.

Судлаач хавтгай шөрмөсийг ойр талын, дунд хэсгийн, хол талын гэсэн гурван бүс болгон, ойр талын төгсгөл нь гол тэжээгч богтос ба бугалганы судаст ойр учир цусаар хангагдахдаа илүү, хол талын хэсэгт цусны судас ховор тул холбогч эдийн ургалт илүү хүчтэй явагддаг гэжээ. 1865 онд Келликер шөрмөст цусны судас байхгүй, тэжээлээ нэвчилтийн замаар авдаг гэж бичиж байжээ. Хожим энэ ойлголт өөрчлөгдөн шөрмөс бол цусны судсаар ядуу эрхтэн гэж өнөө үед үзэж байна. Бид В.В.Куприяновын мөнгөжүүлэлтийн аргаар алганы хавтгай шөрмөсний өнгөц хэсгүүдээс материал авч шинжлэхэд шөрмөсний гүн хэсэгт судас илрэх нь харьцангуйгаар ховор, судасгүй хэсэг ч тохиолдож байв. Шөрмөс нь цусны судсаар ядуу, төлжихдөө муу, эдгэрч, шарх нь анихдаа удаан юм. Манай судалгаагаар алганы артерийн өнгөц, нум, түүний салаа хуруунуудын ерөнхий артери зэргээс цөөн тооны артерийн нарийн салаа гарч алганы хавтгай шөрмөсийг нэвтлэн арьс тийш явсан нь үзэгдэж байлаа. Гагцхүү алганы артерийн өнгөц нумаас гарсан салаа ховор, ихэвчлэн хуруунуудын ерөнхий артериас цөөн тоотой салаа гарсаныг зориуд тзмдэглэе. 1955 онд А.Ю.Мардахуда гарын алганы хавтгай шөрмөст тэжээл хуруунуудын ерөнхий артериас очдог гэж бичсэн нь М.В.Кузаковын мэдээлэл манай судалгаатай тохирч байна. Бидний энэ судалгааны тохиолдлын 4 нь 3-16 нас хамаарсан бөгөөд үүнээс дээш насныхтай харьцуулахад цусны судас элбэг байв.

Гарын сарвууны хураагч судасны судас, арьсан доорхи хураагч судас, хуруунуудыг нугалагч булчин ба алганы хавтгай шөрмөсний хоорондох хураагч судасны нум гэж өөр хооронд нь ялгаад гарын ар тийш хураагддагийг тэмдэглэжээ. Ямар нэгэн эрхтэний үйл ажиллагаа хэдий сайн байх тутам тэр эрхтний тэжээлийн шаардлага төдий чинээ их байна. Иймд энэ чухал эрхтний салшгүй хэсэг болох алганы хавтгай шөрмөсний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг судлах нь чухал байна.

Эрхтний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь тэр эрхтний цусан хангамжийн асуудалтай холбоотой.

ДҮГНЭЛТ

  1. Алганы хавтгай шөрмөс нь цусаа алганы артерийн өнгөц нум түүний салаа хуруунуудын ерөнхий артери зэргээс авна. Эдгээр салаа нь арьс уруу нэвтрэн орох замдаа уг шөрмөст салаа өгнө.
  2. Залуу насанд алганы өргөн шөрмөсний цусан хангамж насанд хүрэгчдээс харьцангуйгаар сайн байна.
Ном зүй

Вальтер A.В. Кн: практической и прикладной анатомии человеческого тело, Вып. I, 1871, 103-106, Демидович Н.М.Сборн. науч.работ. Вып I, 1957 53-55. Доронинат Т.В. Сборн.науч.работ.Т13.1953,35-46,. Зериов Д.Н.В кн: Руководство по описательной анатомии человека,1939, 67-69, Кузакова М.В.Край-аные формы изменчивости ладонного апоневроза. Дисс. Канд. Л, 1947, Мардахудй А.Ю. Тр.Туркмен. мед. инта, 1957, Т. 7,8 357-365, Островерхов Г.Е. Лубоцки Д.Н. кн: Курс оперативиой хирургии и топографической анатомии,1963,102-107, Парахина Т.Ф. Здравоохранение,1955,9, 35 Рыжих A.Н. Фишман Л.Г. кн: Гнойная инфенция кисти, 1938, 8-39,. Терентьева Г.В. Сборн науч.труд,1958, 65-71,. Шевкунеыко В.Н. Известия Военномед. академии.Т. 18,5, 1909. 531-543.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК