Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Эктопийн голомтот хэм алдагдалтын асуудал ба лидокаинаар эмчлэх тактик
( Судалгааны өгүүлэл )

П.Дорж, П.Банзрагч

Улсын клиникийн  төв эмнэлэг

 

Гэнэтийн (пароксизмал) тахикардийг зүрхний булчингийн аль нэг хэсэгт эмгэгт голомт үүсэхэд түүнд өндөр давтамжтай сэрэл бий болж байна. (Г.Я.Дехтярь 1966, Е.И.Чазов, В.М.Боголюбов 1972, В.М.Панчено 1976, A.В.Виноградов 1980) гэдэг эктопийн төвийн онолоор зонхилон тайлбарладаг. Зүрхний эктопийн төвийн гаднах голомт нь заавал том хэмжээнийх байж сэрлийг үүсгэдэггүй бөгөөд үүнд эсийн биохимийн ба электролитуудын солилцооны хямрал шалтгаан нь болдог. Чухамхүү энэ хэсэг газарт потенциалын ялгаа илэрч үүссэн импульс нь зүг бүр тийш цацран тархдаг (Е.И.Чазов, 1968, В.М.Боголюбов 1972, В. Л. Дощицин 1970, В.М.Панченко 1976, Э.Гольдбергер, М.Вит 1979, В.Л. Дощицин 1979) болой. Энэ онолоор экстросистол, пароксизмал тахикарди, тосгуур болон ховдлын жирвэлзэх хэм алдагдалт, чичиргээнүүдийг орчин үед тайлбарлаж байгаа юм.

Ганцхан удаагийн импульс нь ганц экстросистолийг, хэд хэдэн импульс бүлэглэсэн экстросистолийг, мөн импульсийн давтамж нь минутанд 160-220 байвал пароксизмал тахикардии, уул давтамж нь минутанд 220—300 хүрч байвал тосгуурын чичиргээ үүсэх шалтгаан болж, мөн давтамж нь минутанд 300-аас дээш давтагдвал ховдлын жирвэлзэл  болдог байна. Эктопийн голомтоос үүссэн давтамжийн импульс нэг нь нөгөөдөө шилжих процесс практикт цөөн бус тохиолддог. Тиймээс пароксизмал тахикарди экстросистолийн хооронд зарчмын ялгаа байхгүй олон тооны экстросистолийн нийлбэрийг пароксизмал тахиркарди гэж нэрлэж байгаа хэрэг юм.

Эктопийн голомт үүсэхэд хэсэг газрын биохими, элекролитийн солилцооны хувирал нөлөөлнө. Ялангуяа кали зүрхний булчингийн эд эсэд дутагдах нь энэ голомт үүсэх нэг шалтгаан болдог. Тухайлбал симпатик мэдрэлийн тонус ихсэх, катехолиаминуудыг ихээр ялгаруулах болон тэдгээрийн идэвх нь өндөржихөд пароксизмал тахиркарди илэрнэ. Тэрчлэн зүрхний булчин үрэвсэж соривжиход аритми үүсдэг. Ховдлын пароксизмал тахиркарди нь хэдэн минутаас хэдэн цаг үргэлжилж болох бөгөөд заримдаа долоо хоногоор ч үргэлжилдэг.

Ховдлын пароксизмал тахиркарди үүсэхэд зүрхний булчингийн органик гэмтэл их үүрэгтэй. Тийм органик өөрчлөлтөд зүрхний шигдээс 60%, цусны даралт ихдэх өвчин, хэрлэгийн гаралтай зүрхний гажигууд, дигиталисийн хордлого 25%, зүрхний мэс заслууд, зүрх сэтгүүрдэлт, ангиокардиографи, кораноргафи, үнхэлцэгт хатгалт хийх үйлдэл, миокардитууд болон эмийн бодисын хордлогыг тооцдог байна,

Эдгээрээс гадна зүрхний органик өөрчлөлтгүй залуу хүмүүст уул үззгдэл илрэх нь цөөнгүй. Ийм хоргүй хэлбэр нь сэтгэл ба биеийн хүчдэл ихсэх (катехолиамин ихэссэний үр дүнд) симпатик мэдрэлийн танус чангарах, хэт ядрах, тамхи хэт татах, кали цусанд буурах, гипоксеми, хүчил шүлтийн тэнцвэр алдагдах зэргээс үүсч болно. .

Ховдлын пароксизмал тахикардийн, улмаас гемодикамикийн ноцтой хямрал гарна. Зүрхний диастол богиносч ховдлын цус дүүрэлт хангалтгүй болж ховдол тосгуурын агшилт авцалдаагүй болсноос минутын эзлэхүүн 15—20% буурч зүрхний гаралтай шок болон зүрхний хурц дутагдалд хүргэдэг. Цусны даралт огцом буурч, бүх эрхтэнд ишеми болсноос шокт хүргэдэг. Мөн уураг тархинд   цусны урсгал удааширч, судсууд ишеми болсноос уураг тархины цусан хангамж 40-75% буурч, хүчилтөрөгчийн дутагдал болдог байна. Мөн ийм байдлаас болж бөөрний хурц дутагдалд ордог.

Зүрхний энэ төрлийн хэм алдагдалтуудыг сүүлийн үед лидокаинаар эмчилж тодорхой үр дүнд хүрч байгаа тухай хэвлэлд (М.А.Гуревич, И.М.Келвман, 1968, Е.И.Чазов 1968, В.Л.Дощицин 1970, К.И.Чазов В.М.Боголюбов 1972, В.Л.Кассиль, М.Я.Руда 1976, А.И.Грицюга 1976, В.М.Панченко 1976)   бичиж мэдээлсэн байна.

Материал ба арга

Улсын клиникийн төв эмнэлгийн кардиоревматологийн тасагт 1979-1980 онд зүрхний ишемийн цочмог шигдээстэй пароксизмал тахикардийн үзэгдэл, титэм судасны цочмог дутагдал болон бүлэглэсэн экстросистол хавсарч хүндэрсэн өвчтөн эрэгтэй 11, эмэгтэй 8 өвчтөнийг судалгаанд хамрав. Насны дундаж 40-70 байв.

Цочмог шигдээстэй бөгөөд пароксизмал тахиркардийн үзэгдэл хавсарсан 5 (26,3%), титмийн цочмог дутагдалтай пароксизмал тахизарди хавсарсан 5 (26,3), ишемийн завсрын шатны өвчтэй титмийн почмог дутагдал хавсарсан, бүлэглэсэн экстросистолтой 9 (47,3%) байв. ЭКГ-ийн бичлэгийг 12 сувгаар хийж онош тогтоосон ба өвчин хүндрэх үед 2%-2, 0-4,0 лидокаины уусмалыг 40%-20,0 глюкозтой хамт тохойн венийн судсанд шууд аажмаар 10 минут орчим шахсан ба мөн хэмжээний лидокаины үйлчилгээг удаашруулах зорилгоор шингэн (ГИК, глюкоз 5%—500,0, инсулии 8 ед. кали хлорат 10%-10,0-ын хэмт дуслаар судсанд (минутад 40 дусал) хийж эмчилж туршив.

           Дүгнэлт:

1.  Эктонийн цочмог хэм алдагдлыг лидокаинаар эмчилж болох нь ажиглагдав.

2.  Ишемийн цочмог өвчний гаралтай эктопийн хэм алдагдлыг лидокаинаар эмчлэхдээ эхлээд богино хугацаатай хийж, дараа нь дуслаар хийх нь хүндрэлээс сэргийлэх, хэм алдагдлыг дахиулахгүй байлгах арга юм.

Ном зүй

A. В. Вииоградов. В кн Дифференциальный дмагиоз внутреыных болезней М, 1980 стр 52—53.
Г. Я. Дехтярь. В кн: Электрокардиографическая диагностика М. 3 966. стр 145—228.
B. Л. Дощицин. Примение лидокаина для лечения больных с карушением сер-дечного ритмах. Кардиологи 1976. 9. стр 8
В. Л. Дощицин. Реципрокыые (эхо) сокращения и ритмы. В кн. Блокады сердца. М. 1979, стр 166—188.
М. А. Гуревич, И. М. Кельмаы. Пароксизмальная тахикардия при инфаркт мио-карде. Кардиологии 1968, 10, стр 18—24.
Э. Гольдбергер, М. Вит. В кн. Лечение больных с тяжелыми заболеваниями сердца. М. 1979, стр 146—161
A. И. Грицюга. В кн. Лекарственные средства в клиыической кардиологии Киева, 1976. стр 239—240.
B. Л. Кассиль,. М. Я. Руда. В кн. Руководство по интенсивной терапии. М. 1976, стр 138-140.
В. М. Панченко. В кн. Неотложныс состояния\\\\\\\\\\\\\\\' в кардиологни. М. 1976, стр 191-194.
М. Я. Руда, А. П. Зыско. В кн. Иыфаркт миокарда . М. 1977, стр 162- 186. Е. И. Чазов. Лечение аритмии при инфаркте миокардс. Кардиология 1968. 10. стр 3-10.
Е. И. Чазов В, М. Боголюбов. В кн. Нарушения ритма оердца. М. 1972. стр
143—153.
А. 3, Чернов, М. И. Кечкер. В кн. Электрокардиографической атлас М. 1979. cтp 238—255
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 527
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК