Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Доод мөчний ясны архаг үрэвслийг эмчлэхэд хэвлийн доод артерийг сэтгэх нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Гоош, Ч. Пунцаг, Е. П. Бадер

АУДС-ийн ерөнхий ба арга барилын мэс заслын тэнхим Улсын клиникийн төв эмнэлэг 

 
Абстракт

Катетеризация нижней надчревной артерии является несложным методом для. проведения антибактериального лечения. Ее лроводят лод местной инфильтрационнон анестезией. Этот метод нами применен у 14 больных. У 12 из mix был хронический гематогенный остеомиэлит нижних конечностей. У 4 больных катетеризация приме-ненна до операции, у 8 после операции. Этот метод создает хорошие условия для. длитетьного проведения антибактериального лечения.

19-20-р зууны зааг дtэр артерийн судсаар эмийн бодисыг хийж эмчлэх ажил эхэлж улмаар тэр нь мэс заслын олон өвчнийг эмчлэх арга болжээ. (С.С.Гигролав, В.А.Иванов, В.В.Кобанов, Н.Н.Бурденко болон бусад). Эмийн бодисыг артерид хийх нь булчинд болон венийн судсанд хийснээс зарим тохиолдолд илүү үр ашигтай байдаг байна. Олон эрдэмтдийн дүгнэлтээс үзэхэд артерид эм хийхэд эм нь эмгэгтэй хэсэгт шууд богино хугацаанд хүрч үйлчлэн дараа нь цусны ерөнхий эргэлтэд орж биеэр тархахдаа химийн задралд ордог байна, (Г.А.Королев, A.Т.Бухтияров, И.X.Геворкян, С.А.Либов) зэрэг эрдэмтэд судлаачдын үзэж байгаагаар артерийн судсаар хийсэн эм нь үрэвсэлтэй хэсэгт үйлчлэхийн зэрэгцээ судасны хана түүний тэжээл мэдрэлийн системд сайн нөлөө үзүүлдэг байна. Иймээс эмийг артерт хийх арга дэлгэрч байиа. Гэвч энэ аргын үед цус алдах (хатгасан газар), цус хурах, тромб үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Мөн зүүг байнга олон хоногоор байлгаж болдоггүй. 1952 онд Bonner артерийн гол судсыг сэтгэхэд түүний жижиг салааг ашиглаж болох тухай санааг анх сэдсэнээр М. Ю. Лубинский, Б. С. Грахов, Л. Н. Арнаутов, Ю, А. Фокии зэрэг эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх химийн эмчилгээнд энэ аргыг ашиглаж иржээ. Москва хотын анагаах ухааны 1-р дээд сургуулийн профессор В.И.Стручков, И.Д.Канорский, A.М Светухин нар доод мөчид байрласан ясны архаг үрэвслийг хэвлийн доод артерид нарийн гуурс тавьж эмийн бодис хийж анх эмчилсэн байна (1970 онд) Дээрх эрдэмтэд антибиотик болон судас өргөсгөгч эм, витамин ферментийг хагалгааны өмнө ба дараа хийж хэрэглэжээ. Хагалгааны өмнө үрэвссэн эд эмийн хавагналтыг багасгах, үхэжсэн эсийг хайлуулан арилгах, өтгөн идээг шингэрүүлж идээ үрэвслийн шингэний гаралтыг сайжруулах зорилгоор ферментийг голлон хэрэглэж байжээ. (Трипсин, химотрипсин 5-10 мг, димедрол 1 мг, «С» витамин 4 мг, кокарбоксилаз 50 мг, папаверин 2%-2 мл, 0,5%-ийн новокайны уусмал 20-30 мл-ийг). Харин хагалгааны дараа өвчин үүсгэгч нянг бүрэн гүйцэд устгахад чиглэсэн антибиотик эмийг микробын мэдрэмтгий чанарыг харгалзан судас өргөсгөгч эм витаминуудын хамт ясны үрэвслийг эмчлэхээр хэрэглэсэн нь олон биш юм. Бид 1976 оноос эхлэн улсын клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасагт нийт 14 өвчтөнд дээрх эмчилгээний өвөрмөц аргыг анх удаа хэрэглэж үзэв. Эдгээр өвчтөний 12 нь доод мөчийн ясны архаг үрэвсэлтэй, 2 өвчтөн артерийн судас нарийсах (облитерирующий эндартерит) өвчтэй байв. Ясны архаг үрэвсэлтэй 12 хүний 3 нь гуяны ясны үрэвсэлтэй, 9 нь шилбэний ясны үрэвсэлтэй байлаа. Артерийн судас нарийсах өвчтэй 2 хүний өвчин нь 3-4-р үедээ байсан тул мэс заслын эмчилгээ симпатэктоми хийсний дараа a. epigastrica inferior-r сэтгэх аргыг ашиглав. 12 өвчтөний 4-д нь дээрх аргыг хагалгааны өмнө ба дараа, 8-д нь зөвхөн хагалгааны дараа хэрэглэлээ. Тус артерид тавьсан гуурсыг 4-21 хоног байлгасан. Хагалгааны өмнө химотрипсин, оксациллин, неомицин, олеондомицин, цепорин, гентамицин зэрэг фермент антибиотик эмүүдийг 6-7 хоног хэрэглэв.   Энэ үед үрэвсэл­тэй хэсгийн хаван түргэн буурч идээний гаралт нь сайжирч байгаа нь ажиглагдлаа. Хагалгааны дараа фермент хэрэглээгүй. Харин дээрх антибиотик эмүүдээс хамгийн мэдрэмтгийгий нь судас өргөсгөгч эм витаминтай хамтруулан хэрэглэв. Мэс заслын дараа антибиотикийг артерид үргэлжлүүлэхэд шарх түргэн эдгэрч байв.

Хэвлийн доод артери (a. epigastrica inferior) нь цавины холбоооны дотор талд (a. jljaca externa-raac) эх авч хэвлийн урд хананд дээшээ, хөндлөн булчин ба хэвлийн гялтан хальс хоёрын хоорондуур өгсөж шулуун булчингийн ар гадна хажууд байрлан хүйсний орчимд a. epigastrica suf.erjor (a. thoracica interna-гийн салаатай) холбоо үүсгэдэг. Энэ артерийг олж дотор нь нарийн гуурс тавих мэс заслын үйлдэл бол төвөгтэй биш. Хэсэг газрын мэдээ алдуулалтаар хэвлийн урд хананд сүүжний ясны урд дээд шонтгорын төвшинд, шулуун булчинд перпендикуляр юмуу дагуу байдлаар 6-8 см урттай зүслэг хийж зөөлөн эдийг мохоо аргаар ярж улмаар шулуун булчингийн гэрийг нээхэд уг булчингийн доорхи өөхлөг эд дотор энэ артери голдуу байрласан байдаг. Зарим тохиолдолд шулуун булчингийн дунд нь байдаг. Уг артерийг хоёр талаас нь венийн судас дагасан байна. Орчны зөөлен эд венийн судаснаас артериа салгаж утсаар оосорлон авч түүнд тавих гуурсны диаметртэй ижил хэмжээний жижиг зүслэг артерийн хананд хийнэ. Зүслэгийг судасны хананд дагуу хийх нь хөндлөн зүслэгээс ашигтай гэж үздэг. Учир нь хөндлөн зүсвэл артери амархан тасарч болно. Гуурс бол цусны урсгалын эсрэг тавигдана. Гуурсыг 6-7 см гүн тавина. Гуурсны үзүүрийн байрлалыг тодорхойлоход дараахи хоёр аргыг хэрэглэдэг. 1-рт тодруулагч бодис ашиглан интеро-перационы ангиографи хийж болно. 2-рт зураг авах бололцоогүй газарт бол «Папаверины сорил»-ийг хэрэглэхэд болно. Папаверины 2%-ийн 2,0 уусмалыг гуурсаар шахахад гуурс тавьсан талын гуяыг даган халуу оргиж байвал бидний гуурс зөв байрласан байна гэсэн баримжаа авна. Зарим үед гуурс дутуу тавигдсан бол цавь ба төмс рүү халуу оргидог. Ийм үед гуурсыг ахиулж тавих шаардлагатай. Гуурсны байрлалыг сайтар тодорхойлсны эцэст гуурсаа бэхлэх ёстой. Артерийн гуурс тавигдаагүй хэсгийг боож нөгөө гуурс тавигдсан үзүүрийн ханыг гуурсандаа бэхэлж болно. Энэ артериосекцийн гуурсыг сайн арчлах шаардлагатай. Гуурсны дотор талд цус бүлэгнэвэл амархан битүүрч мэс заслын энэ арга маань үр дүнгээ өгөхгүй. Гуурсыг битүүрүүлэхгүйн тулд 0.5-0.7 мл гепарины уусмалыг дангаар нь юмуу эсвзл 0.85%-ийн хлорт натрийн уусмалаар ялимгүй шингэлэн гуурсаар шахаад цус зргэж гаргалгүй гуурсны гадна үзүүрт бэхэлсэн зүүг сайтар бөглөж утсаар бэхэлнэ. Зүүнд хийх бөглөөнд дуслын системийн үзүүрийн канюлийн хойт талыг шатааж битүүлээд ашиглаж болно. Энэ гуурсаар хийх эмийг шприцээр аажим шахах юмуу эсвзл 0,85%-ийн натри хлор 5%-ийн глюкозын 200-250 мл уусмалд антибиотикийг найруулан дуслаар хийж болно. Олонхи судлаачид 3-4 цагийн турш дуслаар судас өргөсгөгч эм (папаверин 2%-2,0)-тэй хамт антибиотикийг хэрэглэхэд үр дүн нь сайн гэж үздэг. Судас өргөсгөгч эм нь ясны дотор байгаа судсыг өргөсгөж эмгэгтэй хэсэгт эм очиж үйлчлэх нь сайжирдаг байна. Эм тариаг олон хоногоор хэрэглэхийн тулд гуурсыг сайн арчлах хэрэгтэй. Гуурс битүүрсэн байдалтай байвал онгорхой эсэхийг шалгаж үзэлгүйгээр эмийг шахаж хэззэ ч болохгүй, заавал буцааж соруулж шалгасны эцэст шахна. Хэвлийн доод артерийг сэтгэж эмчилсэн 14 өвчтөнд хүндрэл гараагүй.

ДҮГНЭЛТ

1. Хэвлийн доод артериар антибиотик болон бусад эмййг хийж ясны архаг үрэвсэл артерийн судасны нарийсалт, мөн зөөлөн эдийн үрэвсэл, үхжил, ясны хавдрыг эмчилж болох талтай байна.

2. Цаашид эмчилгээний энэ аргыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 645
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК