Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Төвөнхийн хорт хавдрын эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Л. Шагдар 

 
Абстракт

Для выяснение эффективности различных методов лечения рак гортани мы под-вергли изучению больных раком гортани, лечившихся в 1965—1980 гг в ЛОР отде-лении ЦРКБ г. Улан-Батора. Автор в своей практической работе осуществлял 3 вн-ды хирургического лечения: резекцие гортани произведена у 3, полное удаление гор-тани у 15, расширенная ларингоэктомия у 2 больных. Из них у 8 больных наступило полное клиническое выздровление. В поисках эффективных способов лечения при раковых опухолях гортани разра-ботано схема комбинированного химио-лучевого лечения заключающийхся в примене-нии внутриартериальный регионарной химиотерапий с внутривенной общей химио-терапией с послёдующим лучевым лечением. По такой схеме лечил 7 больных, ү всех наступил полный регресс опухоли гортани. Длительное наблюдение показывает, что у 4 больных наступил рецидив гортанкой опухоли, у 3 больных не наступн.г. рецидива, они практически здоровы. Длительность наблюдение от 2,5 года до 4 лет.

Төвөнхийн хорт хавдрын эмчилгээний талаар онол практикийн ач холбогдол бүхий маш олон ажил хийгдсэн боловч уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. Төвөнхийн хорт хавдрыг эмчлэхэд мэс заслын, туяа, эмийн болон хавсарсан эмчилгээний олон аргыг өргөн хэрэглэж гадаад орнууд болон манай оронд сүүлийн 15 жилд тодорхой амжилтад хүрлээ. Бид энэ мэдээлэлд УКТЭ-ийн чих, хамар хоолойн тасагт төвөнхийн хорт хавдар өвчний учир 1965 оноос эмчлүүлсэн тохиолдлуудыг шинжлэн үзлээ. Бүх өвчтнүүдэд туяа эмчилгээнээс бусад эмчилгээ, шинжилгээг тус тасагт хийсэн бөгөөд бидний байнгын хяналтад тогтмол байсан юм.

1. МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ. 1873 онд Австрийн эрдэмтэн Белрот төвөнхийн хорт хавдрын үед төвөнхийг авах (ларингзктомия) мэс заслыг анх удаа хийснээс хойш өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд энэ арга нь уг өвчнийг эмчлэх үндсэн аргын нэг болсоор ирсэн бөгөөд хагалгааны арга техник нь улам баяжин боловсронгуй болсон юм. Бид төвөнхийг бүрэн авах хагалгааг 1965 онд, төвөнхийн хэсгийг авах хагалгааг 1975 онд УКТЭ-ийн чих, хамар хоолойн тасагт анх эхлэн хийсэн юм. Төвөнхийн хорт хавдрыг эмчлэхэд хавдрын байрлал, тархалт зэргээс шалтгаалан төвөнхийн хэсгийг авах, төвөнхийг бүрэн авах, төвөнхийг хүзүүний зөөлөн нэхдэстэй (Крайлын хагалгаа) хамт авах зэрэг 3 хэлбэрийн мэс заслыг хийсэн 20 өвчтнөөс эрэгтэй 14, эмэгтэй 6, 40 хүртэл настай 1, 41-50 настай 6, 51-60 настай 7, 61-ээс дээш настай 6 өвчтөн тус тус байв. Хавдрын байрлалаар ялгавал төвөнхийн үүдэвчинд байрлалтай хавдартай 9, төвөнхийн дунд буюу дууны хөвчинд байрласан 2, төвөнхийн үүдэвч болсн дууны хөвчийг хамарсан хавдартай 8, хавдар
нь дууны хөвчөөс төвөнхийн доорхи зай руу тархсан байрлалтай хавдартай 1 өвчтөн тус тус байлаа. Мэс засал хийлгэсэн 2 хүн нь хавдрын 2-р зэрэгтэй, бусад 18 нь III—IV зэргийн тархалттай байв. Төвөнхийн урд хэсэг буюу урд хажуу талыг хэсэглэн авах хагалгааг
гурван өвчтөнд хийснээс 2 өвчтөнд хавдар нь хагалгааны дараа 8
сарын дараа дахисан бөгөөд 1 өвчтөн нь дахилтгүй 7 жил гаруй амьдарч байна. 

Хагалгааны дүнд эдгэрсэн 8 өвчтөнд хавдар дахиагүй 5-15 жил болж байна. Эдгээр 8 өвчтөний 3 хүн нь өөр өвчнөөр нас барж, 5 өвчтөн одоо бүрэн эдгэрсэн амьд байна. Хавдар нь хүзүүний тунгалгийн булчирхайд үсэрхийлэл өгсөн 2 өвчтөнд төвөнхийг хүзүүний зөөлөн нэхдэстэй хамт авах мэс заслыг хийсэн боловч хагалгааны дараа 6-11 сарын дараа хавдрын үсэрхийллээс болж хоёулаа нас барсан юм. Энэ үед мэс заслын өмнө туяа буюу хими эмчилгзэ хийлгээгүй болно. Хагалгааны дараа 5 өвчтөнд шарх нь идээлж, 2 өвчтөнд фарингостом үүссэн. Цус алдах хүндэрлүүд бидэнд ажиглагдсангүй. Хагалгааны дараахи хүндрэл харьцангуй бага байгаа нь хагалгааны өмнө туяа эмчилгээ хийгээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Тооны хувьд цөөхөн боловч удаан хугацааны туршид хийсэн дээрх ажиглалтаас үзэхэд төвөнхийн хорт хавдрын эмчилгээний үндсэн арга нь мэс заслын эмчилгээ хэвээр байна. Тэгэхдээ хавдрын байрлал, тархалтыг харгалзан мэс заслын аль тохирох бөгөөд үр дүн өгөх хэлбэрийг сонгож хэрэглэх нь зүйтэй юм.

II. ТУЯА ЭМЧИЛГЭЭ. Мэс заслын эмчилгээнээс татгалзсан өвчтөнүүдэд эмчилгээ хийлээ. Энэ өвчтөнүүдэд хавдрын I, II үе нэг ч
байгаагүйг зориуд тэмдэглэе. Туяа эмчилгээг улсын хавдар судлалын
диспансерийн туяа эмчилгээний мэргэжилтнүүд хийсэн бөгөөд өвчтөний биеийн ерөнхий байдал, хавдрын байрлал, тархалт, гистологийн
бүтэц зэргийг харгалзан нэг курс эмчилгээг 4-7 долоо хоногийн турш
4000-6000 р нэгж байхаар бодож хийсэн байна. Бид эмчилгээний
үр дүнг хянасан бөгөөд хавдрын III—IV үед туяа эмчилгээний алсын
үр дүн бага байгаа нь эмчилгээний аргын муугаас биш хавдрын их
тархалттай холбоотой юм. Иймээс бид туяа эмчилгээний үр дүнг сайн
болгох аргыг хайсаар байна.

ЗХУ-ын эрдэмтдийн судалгаагаар төвөнхийн хавдрын I, II үед туяа эмчилгээ нь 75—90% үр дүн өгдөг байна. Гэтэл бид хавдрын I, II үед туяа эмчилгээг хийхгүй байгаа нь уг эмчилгээний үр дүнд муу нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбогдож төвөнхийн хавдрыг эрт илрүүлэх, оношлох асуудал гарч байна. Уг өвчний эрт оношлолт одоогоос 15 жилийн өмнөх байдлаас нилээд сайжирсан боловч бас л хангалтгүй байгааг чих, хамар, хоолойн эмч нар анхаарах хэрэгтэй юм.

III.      МЭС ЗАСАЛ-ХИМИ-ТУЯАНЫ ХАВСАРСАН ЭМЧИЛГЭЭ.
Сүүлийн 30-аад жилд хавдар судлалын практикт хавдрыг эмээр эмчлэх арга өргөн нэвтэрлээ. Хавдрын эсрэг эмнүүд хавдарт шууд үйлчилж түүний өсөлтийг саатуулахаас гадна өсөж байгаа эрүүл эд эсэнд хүчтэйгээр үйлчилж нийт биеийг хордуулдаг байна. Хими эмчилгээний үр дүнг сайжруулах, хорт нөлөөг багасгах зорилгоор 1976 оноос эхлэн эмчилгээний тусгай схем боловсруулан төвөнхийн хавдартай өвчтөнийг эмчилж байна. Үүнд: өвчтөнд мэс засал хийж бамбайн дээд тараагуурыг (a. thyroidea superior) ил гарган түүнд 2 мм диаметртэй полиэтилен гуурс шургуулж бэхлээд түүгээр хавдрын эсрэг эм өдөр бүр хийнэ. Гуурсаар хийж байгаа эмээс өөр төрлийн эмийг өнжөөд буюу өдөр бүр венийн судсаар хийнэ. Иймээс хавсарсан хими эмчилгээний үргэлжлэх хугацаа, эмийн тун нь өвчтөний биеийн ерөнхий байдал, цусны шинжилгээний байдлаас шалтгаална. Хавсарсан хими эмчилгээг дуусмагц 4-6 долоо хоногт туяа эмчилгээг 2000-4000 р хийнэ. Дээр дурдсан аргаар төвөнхийн хавдартай эрэгтэй 4, эмэгтэй 3, бүгд 7 өвчтөн эмчиллээ. Бүх өвчтен хавдрын III үетэй байсан бөгөөд 41-50 насны 1, 51-60 насны 2, 61-70 насны 4 өвчтөн байлаа.

Гистологийн бүтцээр хавтгай эст, эвэршсэн хавдар 3, хавтгай эст эвэржээгүй хавдар 2, хошуурч ургасан хавтгай эст хавдар 1, өмөн болон хувирсан папиллом 1 тус тус байлаа. Хавсарсан хими эмчилгээнд тиофосфамид, проспидин, 5-фторурацил, фторфур зэрэг эмийг хэрэглэв. 1 курс хавсарсан хими эмчилгээний дараа 3 өвчтөнд хавдар нь бүрмөсөн арилж, 2 өвчтөнд хавдрын 75%, 2 өвчтөнд 50% багасаж байв. Туяа эмчилгээ хийсний дараа бүх өвчтөнд төвөнхийн хавдар бүрмөсөн арилж байв.

Дээрх байдлаас үзэхэд удаан хугацааны хавсарсан хими эмчилгээ, туяа эмчилгээний шууд үр дүн их сайн байна. Харин алсын үр дүнг 5 жилээс дээш хугацаагаар гаргахад бидний ажиглалтын хугацаа дутагдаж байна,

Бидний боловсруулсан аргаар эмчлүүлсэн 7 өвчтөний төвөнхийн хавдар 2 өвчтөнд 6-11 сарын дараа, 1 өвчтөнд жил гаруй дараа, 1 өвчтөнд 2 жил гаруй дараа дахисан бөгөөд 3 өвчтөнд хавдар дахиагүй 2-4 жил болж байна. Эдгээр 3 өвчтөнд бид жил бүр 1-2 удаа урьдчилан сэргийлэх зорилгоор хими эмчилгээ хийж байгаа бөгөөд гурвуулаа эрүүл, зарим нь ажил хийж байна. 7 өвчтөнг эмчилсэн байдлаас ямар нэгэн бат дүгнэлт хийж болохгүй боловч хавсарсан хими-туяа эмчилгээний арга нь их ирээдүйтэй аргын нэг бөгөөд хэд хэдэн сайн талтай байна.

ДҮГНЭЛТ

1.  Хавсарсан хими-туяа змчилгээний аргыг өргөн хэрэглэснээр өвчтөнг тахир дутуу болгодог төвөнхийг авах мэс заслыг багасгах боломжтой болно.

2.  Энэ арга нь төвөнхийн хавдрын ургалтыг шууд зогсоож байгаагаас гадна эмийг судсаар хийснээс хавдрын эс цус, тунгалгаар дамжин үсэрхийлэх явдлыг багасгах буюу арилгаж байна.

3.  Хавдрын эсрэг эмийг нийт биед хортойгоор үйлчлэх үйлчилгээг багасгана.

4.  Хавдрын эсрэг эм хэрэглэснээр хавдрыг туяа эмчилгээнд мэдрэмтгий болгон туяа эмчилгээний үр дүнг сайжруулж байна.

5.  Эмчилгээний энэ арга нь мэс засал хийж болохгүй тохиолдлыг, мэс заслын эмчилгээ хийж болохоор үе шатанд шилжүүлж байна.

Ном зүй

Л. Шагдар. Төвөнхийн өмөнгийн клиник эмчилгээний асуудалд ШУА. Эрдэм шинжилгээний бичиг. 1968 № 11. 19. 51-55.
М. Г. Барадулина. Клиника и. лечение регионарных метастазов рака гортани. .М. Медгиз. 1963.
А. И. Пачес, A. В. Козлова, В. О. Калина. Ю. Л. Гамбург, Опухоли ЛОР орга-нов. М. «Медицина» 1979.
А. И. Пачес, Е. С. Огольцова, Г. А. Цыбирна, Актуальные вопросы хирургиче-ского лечения рака гортани. Кишинев. 1976. (Штинца).
М. И. Светлаков. Раковые опухоли гортани. Л, «Медицина» 1964.
А. И. Цыганов, Л. А. Бухман. Функциональные резекции гортани при раке. Киев. «Здоровье» 1976
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1170
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК