Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Оюуны хөдөлмөрийн хүмүүсийн физиологийн зарим үзүүлэлт ба биологийн хэмнэл
( Судалгааны өгүүлэл )

Л.Лхагва  Б.Баярт

Эрүүлийг хамгаалах , Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Было проведено физиологическое исследование у 60 студентов, в целях изучения динамики некоторых показателей сердечно-сосудистой, вегетативной нервной системы и психофизиологии в биоритмологическом аспекте. Установлено, что в первой половине дня у всех обследуемых лиц наблюдается более высокии умственный потенциал. Это, по видимому, связано с преобладанием тонуса симпатического отдела вегетативной нервной системы. По нашим данным во второй половине дня преобладает тонус парасимпатического отдела, и в это время имеется тенденция снижения умственной работоспособности у обследуемых. Основывая на полученных данных можно заключить, что прикладное изучение биологических ритмов физиологических функции человека является одним из рациональных путей научной организации труда и ;отдыха людей в том числе студентов.

Шинжлэх ухаан техникийн дэвшлийн эрин үед оюуны хөдөлмөрийн хүмүүсийн дасан зохицол болон сэтгэхүйн үйл явцьн нейрофизиологийн механизмыг судалж шийдвэрлэх нь мэдрэлийн ядаргаа, мэдрэл сэтгэхүйн хэт дарамт, невроз, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд энэ асуудлыг бие махбодын био хэмнэлтэй холбон судалж, шинэ баримт сэлт олсоор байна. Одоо үед бие махбодын биологийн хэмнэлийн ач холбогдлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж байгаа юм. М. Л.Ефимов (1981) дунд зэргийн давтамжтай (үргэлжлэх хугацаа нь 12 цаг) хэмнэлийг, В. Я.Бродский (1981) ойролцоогоор I цагийн давтамжтай хэмнэлийг,    Б. С.Алякринский (1983) С. И.Степанова (1983) нар хоногийн 24 цагийн хугацаанд үргэлжлэх давтамжтай хэмнэлийг тус тус хүний бие махбодын ажиллах бүхий л үйл ажиллагааг харуулж чадахын гадна нийгмийн олон хүчин зүйлийн үйлчилгээг тусгадаг хэмнэл гэж үзэж байна. Хэмнэлийн үргэлжлэх хугацаа шинж чанар нь хүн бүрд харилцан адилгүй байдаг. Бидний судалгааны зорилго нь оюуны хөдөлмөрийн хүмүүсийн зүрх судас, вегетатив мэдрэлийн тогтолцоо болон сэтгэл зүйн физиологийн зарим үзүүлэлтийг биологийн хэмнэлтэй нь холбон судлахад чиглэсэн юм.

Материал, аргазүй:

Бид 19-21 насны 60 оюутанд (30 эр, 30 эм) хичээлийн 7 хоногийн туршид өдөр бүр 8, 12, 16 цагуудад судалгаа хийж, цусны даралт, судасны лугшилт, сэтгэл зүйн физиологийн зарим үзүүлэлт болох биеийн байдал, идэвх, сэтгэл санааны байдал (БИС) зэргийг тусгай сорилоор   (САН тест) тодорхойлов.

Дээрх физиологийн үзүүлэлтийг тодорхойлохдоо сфигмоманометр, пульстахометр зэрэг багажийг хэрэглэж, вегетатив мэдрэлийн тогтолцооны үзүүлэлт болох вөгетатив индексийг (ВИ) Кердогийн томьёогоор тус тус тодорхойллоо.

Үр дүн ба шүүмж.

Үр дүнгээс үзэхэд хичээлийн 7 хоногийн туршид сэтгэл зүйн физиологийн үзүүлэлт болох БИС харилцан адилгүй илэрч байна. Өглөөний 8 цагт БИС хамгийн дээд хэмжээнд байснаа 12, 16 цагуудад үзүүлэлт нь доошилж 7 хоногийн төгсгөл рүү эхний өдрүүдтэй харьцуулбал буурсан байна. Артерийн их даралтын хэлбэлзэл өдрийн 8-16 цагт харьцангуй бага байхад бага даралт 7 хоногийн төгсгөлруү нэгмэгдэх хандлагатай байна. Бидний судалгаанд 8-16 цагт артерийн их даралтын мэдэгдэхүйц хэлбэлзэл гарахгүй байгаа нь уг даралт нь дунд зэргийи давтамжтай хэмнэлд (12 цагийн) хамаарагдах бөгөөд зүрх судасны системийн гол тогтвортой үзүүлэлт мөн гэсэн (7) эрдэмтдийн дүгнэлттэй ойролцоо байна. Судасны лугшилтын тоо зүрхний агшилтын үеийн буюу артерийн их даралттай нэгэн адил 8 цагт дээд хэмжээнд хүрч 12, 16 цагуудад цөөрч байна. Энэ нь судасны лугшилтын тоо нь агшилтын даралттай тохирч хэлбэлзэх ба сулралтын бага даралтаас хамаарахгүй гэсэн (2,4) эрдэмтдийн дүгнэлттэй дүйж байна.

3үрх судасны тогтолцооны зохицуулалтын тухай мэдээллийг вегетатив мэдрэлийн тогтолцооны тонусыг илэрхийлэгч үзүүлэлт болох вегетатив индекс (ВИ)-ээр үзэхэд ВИ-ний эерэг утга нь симпатик мэдрэлийн, сөрөг утга нь парасимпатик мэдрэлийн давамгайллыг харуулсан бөтөөд симпатикийн давамгайлал нь бие махбодын идэвхтэй үйл ажиллагааг, парасимпатикийн давамгайлал нь үйлийн идэвх бага байгааг тусгаж байна. Тухайлбал, бидний судалгаагаар өглөөний 8 цагт ВИ хамгийн их эерэг утгатай байснаа 12, 16 цагуудад аажим үечлэн буурч байна.

Ер нь ВИ-ийн хэлбэлзэл нь үечилсэн буюу ээлжилсэн гэж байх бөгөөд үечилсэн хэлбэлзэл нь ээлжилсэн хэлбэлзлийг бодвол үйл ажиллагааны эрчимд бага нөлөөлдөг байна. Бидний судалгаагаар хичээлийн өдрийн төгсгөл рүү ВИ-ний тоон үзүүлэлт багассан нь энэ үед эрхтэн тогтолцооны бүхий л үйл ажиллагаа буурч байгаатай холбоотой гэж үзэж байна (7)

ДҮГНЭЛТ: 1. Ажлын өдрийн эхний хагаст ачаалалд бие махбод дасан зохицохын тулд үйл ажиллагааны ихээхэн идэвх ажиглагдаж байн. Энэ нь симпатик мэдрэлийн үйлчилгээгээр энергийн нөөц дайчлагдаж байгаатай холбоотой.

2. Судалгаанаас үзэхэд ажлын өдрийн эхний цагуудад (8, 9) симпатик мэдрэлийн тогтолцооны идэвхжил давамгайлж байснаа 12, 16 цагуудад парасимпатик тал руу шилжиж байна. Үүнийг харгалзан өдөр тутмын сургалтын процессыг зохион байгуулахдаа оюун ухааны их ачаалал шаардах хичээлийг (хяналтын ажил, коллоквиум, сэтгэн бодох бие даасан ажил гэх мэт) өглөөнөөс үд хүртэлх хугацаанд (12 цаг хүртэл) хийж үдээс хойших (16 цаг хүртэл) цагуудад анхаарал их шаардахгүй ачаалалтай байлгах ба мэргэжлийн үйлдлийг давтах зэргзэр хуваарилбал ашигтай гэж үзэж байна.

3. Хувь хүний биохэмнэлийн онцлогийг судалж ажлын өдрийн янз бүрийн цагууд дахь үйл ажиллагааны   горимыг тогтоох нь хөдөлмөрийн бүтээмжийг    дээшлүүлэх, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй   зохион байгуулахад үр нөлөөтэй байх болно.

Ном зүй

1. Б. С.Алякримский - Биологические ритмы и организация жизни человека в космосе. М, Наука, 1983.
2. P. М.Баезский - „Временная организация функции, адаптационно-приспособительная деятельность организма\\\" М, Медицина, 1979.
3.Я.Бродский - „Околочасовые биоритмы\\\" В кн: Хронобиология и хронопатология: Тез. докл. М, Изд-во АМН СССР, 1981.
4. Д. Г.Дуда – “Суточные ритмм некоторых показателей функциональной активности сердечно-сосудистой и симпатоадреналовой систем у больных ишемической болезнью сердца и нейроциркуляторной дистонией: „Автореф. дис. канд мед. наук. М. ММСИ, 1982.
5. М. Л.Ефимов - Биологические ритмы в норме и патологии. Алма-Ата 1981.
6. С. И.Степанова - „Теоретические и прикладные аспекты космической «биоритмологии, Автореф. дис. докт. Ж, 1983.
7. Е. И.Соколов, Е. В. Белова — „Эмоции и патологии сердца. М, Наүка. 1983
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1200
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК