Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлийн шалтгааны тухай асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Доржготов,  Д .Норовжанцан

Анагаах ухааны хүрээлэн өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

Проанализирован материал 347 больных оперированньх по поводу острого аппендицита в хирургическом отделении объединенной больницы Убурхангайского аймака за 1982-1983 гг. Из 347 больных осложненные с местным перитонитом составляло 15,8%±2,1, с диффузным перитонитом -18,2%±2,2. После операционная летальность равнялась 0,86%. Основным причинам поздной госпитализацией являлись: употребление аналгина и другие болеутоляющие препараты самим больным (28,8%), назначения лекарства больным бригадными фельдшерами и сомонными врачами (26,3%), поздные обращения больных к врачам (16,9%), дальное расстояние больных от лечебного учреждения (11,9%).

Бид Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 1982-1983 онд мухар олгойн цочмог үрэвслийн улмаас хагалгаа хийлгэсэн 347 өвчтөний өвчний түүхэнд судалгаа хийлээ. Судалгаанд хамрагдагсдын 155 (44,6%) нь эрэгтэй, 192(55,4%) нь эмэгтэй ба эдгээрийн 238 (68,5%) нь 18-30 насны хүмүүс байсан нь хэвлэлийн тоймтой (2) тохирч байна. Материалаас үзэхэд мухар олгойн цочмог үрэвслийн 24,5%±2,6 нь улайж үрэвссэн, 41,5%±3,4 нь идээлж үрэвссэн, 34,0% ±3,1 нь үхжиж цоороод хэвлийн гялтангийн хэсгийн ба түгээмэл идээт үрэвсэл болж хүндэрсэн байв. Үүнээс хэвлийн гялтангийн хэсгийн идээт үрэвсэл 15,8%±2,1, түгээмэл идээт үрэвсэл 18,2%±2,2 байна. Улсын клиникийн төв эмнэлэгт 1978-1980 онд мухар олгойн цочмог үрэвслийн учир мэс засал хийлгэсэн 3159 өвчтөний 517 (17,8%) нь мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлтэй байжээ (1). Гэтэл Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвслийн улмаас мэс засал хийлгэсэн өвчтөний 34,0% нь уг өвчний хүндрэлтэй байсан нь улсын клиникийн төв эмнэлгийнхээс 2 дахин илүү байна. Энэ нь үйлчлэх хүрээ 200 км хүртэл хол байдагтай холбоотой юм. Бидний судалсан мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлтэй 118 өвчтөний 85 (72,0%) нь сумдаас ирсэн ба аймгийн төвөөс 65 км-т байдаг Уянга сумаас 14,45 км-ийн зайтай байдаг. Зүүнбаян-Улаан сумаас 10 байгаа нь бусад сумаас харьцангуй олон юм. Энэ нь өөрсдийн нөөц бололцоог бүрэн дайчилж уг өвчний хүндрэлийг бууруулах талаар ялангуяа сумдын эмнэлгүүд тодорхой арга хзмжээ авах шаардлагатайг харуулж байна. Иймээс сумдын эмнэлгийн ажлыг дүгнэхдээ тэдний аймгийн төвд явуулсан евчтөний өвчний хүндрэлийг   харгалзах нь зүйтэй.

Мухар олгойн цочмог үрэвсэл өвчний нас баралт сүүлийн жилүүдэд буурахгүй нэг төвшинд, байгаа ба статистикийн мэдээгээр 0,09-2%-ийн хооронд хэлбэлзэж байгаа тухай мэдээлжээ (3). ЗХУ-ын Одесс хотын түргэн тусламжийн эмнэлгийн 1966-1978 оны материалд зарим судлаачдын хийсэн судалгаагаар мухар олгойн цочмог үрэвслийн нас баралт 0,17%-0,66%-ийн хооронд хэлбэлзэж байв. Мөн сүүлийн 10 жилд ЗХУ-д уг өвчний нас баралт 0,25%-иас их биш. (В. С.Савелев, 1976) байв. Манай улсад энэ тоо 1979-1980 оны байдлаар 0,6-0,7 байсан тухай (Б. Гоош, 1982) мэдээлжээ. Мухар олгойн цочмог үрэвсэл өвчний нас баралт Өвөрхангай аймгийн нзгдсэн змнэлэгт 1982-1983 онд 0,86% байгаа нь улсын дунджаас 0,16% дээгүүр бөгөөд энэ нь уг өвчний хүндрэл хөдөө орон нутагт хотынхоос илүү байгааг нотолж байна.

Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлийн гол шалтгаан нь хагалгаа оройтож хийснээс болдог нь нийтэд тодорхой билээ. Судалгаанд хамрагдсан мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлгүй ба хүндрэлтэй өвчтөний өвчний анхны шинж илэрснээс хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн хугацааг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1-ээс үзэхэд мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлтэй өвчтөний эхний 1 хоногт эмнэлэгт хэвтсэн хугацаа хүндрэлгүй өвчтөнийхөөс 4 дахин бага, 2 хоноод хэвтсэн нь 3 дахин их, 3 хоног ба түүнээс дээш хугацаанд хэвтсэн нь 5 дахин илүү байна.

Хүндрэлтэй 118 өвчтөний эмнэлэгт хожуу хэвтсэн шалтгааны 28,8% нь өөрөө дур мэдэн эм уусан, 26,3% нь эмч эм уулгасан, 16,9% нь эмчид хожуу үзүүлсэн, 11,9% нь газар хол байсан. 2,5% нь өвчний шинж тэмдэг тодорхойгүй, 0,8% нь түргэн тусламж удсан, 11,9% нь шалтгаан тодорхойгүй байна.

Үүнээс үзэхэд өвчтөн өөрөө дураараа аналгин зэрэг өвчин намдаах эм болон антибиотик ууж өвчин намдсанд хууртах эсвэл эм уусан гайгүй болно гэж хүлээсээр өвчнөө хүндрүүлсэн нь хамгийн олон байна.

Мөн эмч, өвчнийг архагшуулах нэрийдлээр, эсвэл буруу оношилж эмчлэн өвчнийг хүндрүүлж байгаа нь эмч нар ялангуяа сум, бригадын эмч нар, хэвлийн хөндийн цочмог өвчний оношилгоо, змчилгээний талаар жигд бус мэдлэгтэйг харуулж байна. Бас эмчид хожуу үзүүлсэн өвчтөн цөөнгүй байгаа нь зарим хүмүүс өөртөө тусч байгаа аюулт өвчний хор холбогдлыг дутуу үнэлдэг, энэ талаар анхны   мэдэгдэхүүн муу байгаатай холбоотой.

Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлтэй 118 өвчтөний эмнэлэгт хэвтсэнээс хойш хагалгаа хийлгэсэн хугацааг хувиар үзүүлбэл: эхний 2 цагийн дотор 37,2%, 2-4 цаг 31,2%, 4-6 цаг 16,1%, 6-8 цаг 7,3%, 8-10 цаг 4,2%, 10-12 цаг 2,4%, 12-14 цаг 0,8%, 24—25 цаг 0,8% тус тус байв.

Үүнээс үзэхэд яаралтай мэс заслын тусламжийн байнгын жижүүргүй аймгийн нэгдсэн эмнэлгийн нөхцөлд хагалгаа хийх хугацаа удааширснаас өвчин хүндэрсэн гэж үзэх  үндэсгүй байна.

            ДҮГНЭЛТ

1.  Өвөрхангай аймагт мухар олгойн цочмог үрэвсэл өвчний хүндрэл улсын клиникийн төв эмнэлгийнхээс 2 дахин их бөгөөд эдгээрийн ихэнх нь (72.0%) сумдаас ирсэн өвчтөн юм. Мөн өвчний нас баралт улсын дунджаас 0,16% дээгүүр байна.

2.  Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлгүй өвчтөний 9,6% нь эхний 2 хоногт, 8,7% нь 3 ба түүнээс дээш хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байгаа бол хүндрэлтэй өвчтөний 36,5% нь 2 хоног, 46,6 % нь 3 ба түүнээс дээш хоногийн дараа хэвтэж байна.

3.  Өвчтөн өөрөө дур мэдэн эм уух (28,8%), эмч эм уулгах, зэргээр эмчлэх (26,3%), эмчид хожуу үзүүлэх, (16,3%) нь өвчин хүндрэхийн гол шалтгаан болж байна.

4.  Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлийг бууруулахын тулд өвчний шинж илэрмэгц өвчин намдаах чанартай янз бүрийн эм уухын хор холбогдол, эмчид яаралтай үзүүлэхийн ач холбогдлыг хүмүүст өргөн тайлбарлан таниулах нь чухал байна. Үүнээс гадна ялангуяа сум, бригадын эмч нарын хэвлийн хөндийн цочмог өвчний онош, эмчилгээний мэдлэгт анхаарах нь зүйтэй.

Ном зүй

1. Б.Гоош, Пэ.Долгор -Хэвлийн мэс заслын түргэн тусламжийн асуудалд. Анагаах ухаан, 1982, 2, 15-18
2. Ц.Ринчиндорж—Myхaр олгойн цочмог үрэвсэл. УБ, 1963.
3. Н.В.Караман, Ю.Г.Кудинский, Л.Б. Алексеева-О причинах летальности при остром аппендиците. Вестн. хир. 1982, 12, 66—69.
4. Руководство по неотложной хирургии органов брюшной полости. Под ред, В. С.Савельева, М. Медицина, 1976.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1666
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК