Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Шүүх эмнэлгийн практикт тохиолдож байгаа хордлогын ерөнхий байдлыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

X.Лхагважав Анагаах ухааны дэд эрдэмтэн

Ц.Мягмарсүрэн Шүүх-Химик

 
Абстракт

Учитывая большое общественно-социальное значение отравлений как причины насильственной смерти, а также большое значение в профилактике различного рода отравлений, мы изучали общую характеристику отравлений по материалам бюро судебно-медицинской экспертизы при Министерстве Здравоохранения МНР. Анализу подвергли данные за 1960-1975 гг. Они являются суммарными по республике. Все цифровые материалы по отдельным группам ядовитых соединений нами рассматриваются в процентном отношении. Смерть от отравлений в 1960-1975 гг. представлена в сводной таблице, в которой все отравления за 16 лет приняты за 100%, а отдельные группы соединений или индивидуальные вещества выражены в процентах по отношению к общему числу летальных интоксикаций. Изучение статистических материалов позволило выявить закономерности в количественном соотношении смертельных отравлений отдельными ядами или группами ядовитых соединений и сделать следуюшие выводы:

  1. Наибольее количество летальных интоксикаций связано с приемом этилового спирта, различшных спиртосодержащих жидкостей и других спиртов. Второе место занимает окись углерода, третье-различные  лекарственные  вещества и четвертое различные кислоты и щелочи.
  2. Общее число отравлений различными спиртами относительно постоянно. Такая стабильность указывает на то, что в этом направлении проводится недостаточкая профилактическая работа среди населения санитарно-просветительными и общественными организациями.
  3. Современные методы лечения при отравлениях, влияющих на морфологическую картину отравления и непосредственную причину смерти, а также появление все большего количества новых веществ в связи с бурным развитием химической и фармацевтической промышленности, для улучшения диагностики отравлений требуется широко внедрить в практике различные чувствительные, точные и быстрые методы химико-токсикологического анализа и усовершенствование судебных медиков в области токсикологии.

Манай оронд үйлдвэр, хөдөө аж ахуй түргэн явцтай хөгжиж, элдэв химийн бодисуудыг улс ардын аж ахуйн салбар, хүмүүс ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг болж байгаа орчин үед элдэв төрлийн эм,химийн хорт бодисуудаар хордож нас барах явдал шүүх эмнэлгийн практикт цөөн боловч тохиолдож байна. Ном сударт тэмдэглэснээс үзэхэд Америк, Англи, Канад, Итали, Дани, Баруун Герман болон бусад хөрөнгөтөн орнуудад үйлдвэр, ХАА, гэр ахуйд тохиолдох хордлогын тоо жилээс жилд эрс өсөж байгаа тухай бичиж тэмдэглэсэн байх бөгөөд ганц баримтыг дурдвал АНУ-д бүрэн биш мэдээгээр жилдээ 1 сая орчим хүүхэд хорддог ба 1500 орчим нь үхэж, хордлогын ихэнх хувь нь эмийн бодисоор, ялангуяа аспирин, барбитуратын төрлийн эмүүдээр хорддог байна. Янз бүрийн шалтгаант хордлого нь гаднын үйлчлэлээр нас барах үндсэн шалтгааны нэг болдог бөгөөд энэ талаар (Е.М.Семенова 1963. М.Д.Швайкова 1965, Е.3.Бронштейн, Е.В.Лосева 1967, И.С.Карандаев 1967, Г.Н.Назаров 1968, А.Ф.Рубцов 1968, 1972, 1974, 1975, М.Д.Швайкова, А.Ф.Рубцов 1968,1971,1973, Л.С.Велищева, И.В.Воронов, И.П.Круликовская 1971 зэрэг) олон эрдэмтэн, судлаачид бичсэн байдаг. Элдэв хордлогоос урьдчилан сэргийлэхэд хордлогын ерөнхий байдлыг судлан тогтоох нь нийгмийн ба социологийн ач холбогдолтойг харгалзан үзэж бид энэ судалгааг улсын шүүх эмнэлгийн магадлах товчооны 1960-1975 онуудад янз бүрийн хордлогоор нас барсан бүх тохиолдлын материалд хийлээ. Судалгааны дүнгээс үзэхэд бүх хордож нас барсан тохиолдлын 85,8% нь эрэгтэй, 14,2% нь эмэгтэй, хотод оршин суугч 71,0%, хөдөө оршин суугч 29,0%, 25-аас 40 хүртэлх идэр насны хүмүүс 52,0% нь байгаа бөгөөд ажил мэргэжлээр нь авч үзвэл ажилчин (40,5%), албан хаагч (15,5%) ихэнх  хувийг эзэлж байна. Судлагдсан хугацаанд хордож нас барсан бүх тохиолдлыг 100% гэж авч үзэж, нийт хордлогод элдэв хорт бодисуудын эзлэх хувийг групп, төрлөөр нь процентоор бодож дүнг гаргалаа. Элдэв төрлийн хорт бодисоор хордож нас барсан байдлыг хүснэгтээр авч үзвэл:

Дээрх хүснэгтээс үзэхэд үхэлд хүргэсэн хордлогын дотроос яэз бүрийн спиртүүд, спирт агуулсан шингэнүүдээр хордож нас барах тохиолдол зонхилох хувийг эзэлж байна. Энэ төрлийн хордлогын тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа бөгөөд ялангуяа метилийн спиртээр хордох явдал нилээд буурч байна. Үхэлд хүргэсэн хордлогын дотор нүүрс хүчлийн дутуу ислээр хордох тохиолдол 2-р байранд орж, бүх хордлогын 1/4%-д тохиолдож байгаа бөгөөд энэ төрлийн хордлого нь ихэвчлэн гэрт амьдарч байгаа хүмүүст, гал түймэр гарах, галлах үйл ажиллагааг буруу хийх элдэв төрлийн шатахууны зүйлийг зохих шаардлагын дагуу ашиглаж хэрэглэхгүй байгаагаас шалтгаалан тохиолдож байна. Нүүрсхүчлийн дутуу ислийн хордлого нь ЗХУ-ын байдалтай харьцуулан үзвэл (В.И.Прозоровский, А.Ф.Рубцов 1968, 1971) манай оронд их байгаа бөгөөд энэ нь хүмүүсийн ахуй, аж амьдралын онцлогтой холбоотой юмаа. Хордлогын дотор янз бүрийн эмийн хордлого багагүй байгаа бөгөөд элдэв төрлийн эмийн бодисуудын дотроос барбитурат, алколоидын төрлийн эмүүдийн хордлого, ялангуяа голлох тохиолдолд хинин, стрихинин, опийн төрлийн эмүүдийн хордлого зонхилох суурийг эзэлж байна. Эмийн хордлого нь ихэвчлэн эмийн тун хэмжээг хэтрүүлэн хэрэглэх, хүчтэй, хортой эмүүдийг хяналт, шалгалтгүй дур мэдэн хэрэглэх, эм тариа сольж хэрэглэх зэргээс шалтгаалан гарч байна. Хордлогын дотор минералийн хүчлүүд, шүлтээр хордох тохиолдол багагүй байгаагаас гадна сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн ургамлын хортон шавьжуудтай тзмцэхэд хэрэглэдэг хортой бодисуудтай болгоомжгүй хандах, хортой болохыг мэдэхгүй зэргээс шалтгаалан хордох тохиолдол цөөн боловч гарч байна. Мөн ямар хорт бодисоор хордсоныг тогтоогоогүй тохиолдол харьцангуйгаар их байгаа нь лабораторийн хүчин чадал хангалтгүй байгаатай холбоотой байна.

Дүгнэлт

  1. Манай оронд тохиолдож байгаа хордлогуудын дотроос спирт, спирт агуулсан шингэнүүд, нүүрсхүчлийн дутуу исэл, төрөл бүрийн эмийн бодисууд, хүчил, шүлтээр хордох тохиолдрл зонхилох суурийг эзэлж байна.
  2. Янз бүрийн спиртүүдээр хордох явдал их байгаа нь энэ талаар хөдөлмөрчдийн дунд зохиож байгаа эмнэлэг гэгээрлийн суртал нэвтрүүлгийн ажил хангалтгүй, хөдөлмөрчдөөс хууль, тогтоомжуудын заалтуудыг ширхэгчлэн биелүүлэхгүй байгаатай холбоотой байна.
  3. Үйлдвэр, ХАА, хүмүүсийн амьдралд элдэв төрлийн химийн бодисуудыг өргөн хэрэглэдэг болж, янз бүрийн эмийн бодисуудын тоо ихсэж байгаатай холбогдон элдэв төрлийн хордлогуудыг цаг тухайд нь зөв оношлон тогтооход орчин үеийн шинжилгээний нарийн аргуудыг практикт өргөн нэвтрүүлж, хордлогуудыг судлах лабораториудын хүчин чадлыг сайжруулж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах шаардлагатай байна.
Ном зүй

Бронштейн Ё.3. ЛосоваЁ.В. Бытовые отравления лекарствами у детей. СМЭ 1967, 2 стр. 26-27.
Велищева Л.С. Воронова И.В. Курлиновская И.П. Анализ отравленний по материалам Бюро судебно-медицинской экспертизы глав.управ.здравоохранения Мосгорисполкома. Вопр. суд. медицины. М. 1971.
Карандаев И.С. Определение алкоголя в крови и мочиживых лиц. СМЭ 1967, 1. стр. 13-15.
Назаров Г.Н. Судебно-мединцинское значение некоторых признаков смертельного отравления этиловым алкоголем Вопр суд мед. М 1971.
Прозоровский В.И. Рубцов А.Ф Краткая характеристика отравлений. Вопр.суд,медицины М. 1971.
Рубцов А.Ф. Смертельные отравления в 1970-1971 гг. СМЭ. 1974. 4. стр 36-39
РубцовА.Ф. Смертельные отравления в 1972-1973гг. СМЭ.1975.4,стр-24-26.
Семенова Ё.М. Смертельные отравления едкими ядами. Сб.науч.работ Челябинского общества суд. медиков г. Челябинск. 1963. стр. 80-82 Семенова Е.М. Отравления окисью углерода. To же стр. 83.
Швайкова М.Д. Судебная химия. М, 1965,
Швайкова М.Л. Рубцов А.Ф. Основная направленность научных исследований токсикологической химии в СССР. Вопр. суд. медицины М. 1971.
Швайкова, Рубцов А.Ф. Отравления лекарственными средствами. СМЭ.1973. 4. стр. 34-37.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 697
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК