Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 2007 оны үйл ажиллагааны тайланд хийсэн (конъюктүр) судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д.Бат-Очир1, А.Эрдэнэтуяа2, Ц.Оюунтунгалаг2, Г.Гэрэлт-Од2

1Анагаах ухааны хурээлэн, 2Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл

 
Абстракт

Goal. The goal of this study is to make study in work report of Health Center of 2007, make compared conclusionassessment to all indexes and is focused to certain progress and quality changes of treatment of 2008.

Objectives:

  • To improve creative activity and initiatives of colleagues to stabilize some progressive indexes in work report of Health Center of 2007.
  • To make analysis in some negative indexes (some infectious disease, 1-5 ages’ infant mortality, total mortality, analysis, diagnosis difference of basic diseases, maternal mortality, etc.) in work report of Health Center of 2007, consider it by related divisions, branch ambulatory, family hospitals and session and conference of doctors, make analysis on the basis of notice of it in 2008, produce planning and implement proposals of colleagues.
  • To make stable progress to all works in implementing resolution No.13 of Prime Minister of 2007 and improving work responsibility and discipline of the people.

Conclusion. The progress was made in some indexes of 2006-2007. Especially, Doctors of Two Stationary  Divisions made conclusion from convector of 2006 and Lecture and seminar of high professional scientists were organized more and it was influenced the progress.

  • To decrease maternal mortality stably, decrease 1-5 ages’ infant mortality and some infectious disease (liver, stomach infection, venereal disease) stably, increase the percent of analysis and decrease diagnosis difference of basic disease further.
  • To pay the attention to working days and load of family doctors and stabilize administrational and managerial inspection on dispenser inspection service.
  • To pay the attention to distribution of child ambulatory doctor and ambulance and regulate callings by seasons.
  • There is need to look forward and work in all stages intensively using labor force of health communities, centers and family hospitals, enough quantity and high possibility of investment.
  • To organize activity to widely advertise and expand non-medicine treatment and work venereal doctors in branch centers by graphics.
  • To stabilize professional inspection to section units from statistical result and registration.
  • To organize special planning according to the convector study.

Key words: health center, family hospitals, mortality, maternal mortality
Pp.24-29, Tables 2, References 8

Судалгааны зорилго: Эрүүл мэндийн нэгдлийн 2007 оны үйл ажиллагааны тайланд судалгаа хийж, бүх үзүүлэлтэд харьцуулсан дүгнэлт-үнэлгээ өгч, 2008 оны эмчлэн сэргийлэх ажилд тодорхой ахиц, чанарын өөрчлөлт гаргах асуудалд чиглэгдэнэ.

Судалгааны зорилт:

  • ЭМН-ийн 2007 оны үйл ажиллагааны тайланд яягарсан зарим сайн, ахицтай үзүүлэлтийг тогтворжуулан баталгаажуулахад хамт олны бүтээлч идэвх санаачлагыг дээшлүүлэх;
  • ЭМН-ийн 2007 оны үйл ажиллагааны тайланд гарсан зарим хангалтгүй үзүүлэлт (зарим нэрийн халдварт өвчин, 1-5 насны хүүхдийн эндэгдэл, нийт нас баралт, эхийн эндэгдэл гэх( зэрэгт дүн шинжилгээ хийж, холбогдох тасаг, салбар амбулатори, өрхийн нөхөрлөл, эмч нарын өргөтгөсөн зөвлөлгөөн, конференцээр хэлэлцэж 2008 онд нотолгоонд тулгуурласан шинжилгээ судалгаа хийх, төлөвлөгөө, даалгавар гаргах, хамт олны санал санаачлагыг авч хэрэгжүүлэх;
  • Монгол улсын ерөнхий сайдын 2007 оны 13 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж хүмүүсийн ажлын хариуцлага сахилга, дэг журмыг чангатгаснаар нийт ажилд тогтвортой ахиц гаргах;

ЭМН-ийн захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны тогтолцоо, хүчин чадлын байдал

СХД-ийн 24 хорооны 221.0 мянга гаруй хүн ам 47.0 мянган өрхөд поликлиник, салбар амбулатори 3, дотор, мэдрэлийн 108 ортой стационар, 30 ортой ахмадын эмнэлэг, 24 өрхийн нөхөрлөлд 109 өрхийн эмч, өрхийн 94 сувилагч, дүүргийн хэмжээнд үйлчлэх хүүхдийн түргэн тусламжийн салбар станц, дотор, нүд, шүд, мэс засал зэрэг үндсэн нарийн мэргэжлийн, давхардсан 51 кабинет ажиллаж байна.

Бүх ажилчид 411, үүнээс их эмч 214, (өрхийн эмч 109, эмнэлгийн салбарын 105, сувилагч 176 (үүнээс дипломтой-153, бакалавар-23), лаборант-14, гэрлийн техник-5, дээд мэргэжлийн эм зүйч -2 байна. Анагаах ухааны доктор 1, клиникийн профессор 3, тэргүүлэх зэрэгтэй эмч 10, ахлах зэрэгтэй 19, магистр 29 байна.

Ерөнхийд нь авч үзвэл орон тоо, ажиллах хүчин, захиргааны орон тоо (удирдах) хангалттай, 3 салбар амбулатори тус бүрдээ орон тооны эрхлэгчтэй, менежерүүд тус тус ажиллаж байгаа нь бүх нэгжид хүрч ажиллах, мэргэжил, арга барил, зохион байгуулалтын хувьд чиглүүлж, хүн нэг бүртэй тулж ажиллах, хяналт тавих бүрэн боломжтой байна.

Үүнээс гадна гадны гадаадын хөрөнгө оруулалт бага биш, онош-эмчилгээ, шинжилгээний аппарат багаж, хэрэгслэлээр сайн хангагдсан, цалин нэмэгдсэний гадна жилийн төсөв хүрэлцэх хэмжээнд батлагдсан, бас нөөц ашиглаж, орлого үлэмж орсон, нөгөө талаас удирдлагын менежмент харьцангуй зохих түвшинд явагдсан байна.

Энэ талаар ЭМН-ийн жилийн ажлын тайланд маш тодорхой орсон байна. Харин дээрх боломжийг ашиглаж сайн ажиллаж, үзүүлэлтэд тодорхой ахиц гаргахад анхаарах нь чухал.

Боловсон хүчний хангалт боломжийн байгаа тул бүх салбар нэгжийн хоорондын ажлын уялдаа холбоо нягт, үйлчилгээний шат дамжлагагүй, шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагааныхаа үзүүлэлтийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Нэг. ЭМН-ийн амбулатори-поликлиникийн үйл ажиллагааны талаар

(ЭМН, өрх, салбар амбулатори орно) Дүүргийн ЭМН-ийн поликлиникийн мэргэжлийн кабинетад (дотор, зүрх судас, нүд, шүд, булчирхай, хавдар, чих хамар хоолой, халдварт, эмэгтэйчүүд, арьс өнгө, сүрьеэ, мэдрэл, харшил, бөөр зэрэгт) (хүүхэд ороогүй) 395.0 мянга гаруй үзлэг хийсэн нь өнгөрсөн оноос нэмэгдсэн (45000-аар) бүх үзлэгийн 223.0 мянга гаруйд буюу 56.3% урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн (өнгөрсөн оны түвшинд) диспансерийн хяналтын үзлэг 12.3%, гэрийн дуудлагаар үзсэн үзлэг 0.12% байна.

Поликлиникийн эмч нарын гэрийн дуудлагын үзлэг нь 0.12% байгаа нь өрхийн тогтолцоо бүрэн хэрэгжиж байгаа нөхцөлд хангалтгүй гэж үзэж болохгүй. Харин диспансерийн хяналтын үзлэгийн хувь харьцангуй бага, энэ нь хяналтын өвчтөний тооноос хамаарч болно.

Амбулатори-поликлиникийн (салбар амбулатори орно) үзлэгийн нэг эмчийн дундаж ачаалал 6000-7000 (ачаалал өндөр) болсон байгаад бүртгэлийн байдалд анхаарах шаардлага байж болно.

Өрхийн эмч нарын нийт үзлэг 987.7 мянга гаруй үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 41.0% байгаа нь поликлиникийн урьдчилан сэргийлэх үзлэгээс харьцангуй 15.3%-иар доогуур байгаад дүгнэлт хийх, өрхийн эмч нарын өвчний учир үзсэн үзлэг 206251 буюу бүх үзлэгийн 20.8% байгаа нь эрүүл үзлэг илт давамгайлсан байна.

Өрхийн эмч нарын диспансерийн хяналтын үзлэг 7.8%-(77598), гэрийн үзлэг (290023)-29.3% байгаа нь өрхийн тогтолцоо нэвтэрсэн нөхцөлд гэрийн эргэлт үзлэг өндөр тогтмолжих шаардлагатай.

Амбулаториудад өвчний учир үзсэн үзлэг бүх үзлэгийн (123297) буюу 31.1%, (өрхийн эмч нарын өвчтэй үзлэг 20.8%) байгаа нь 69% нь эрүүл үзлэг, өөрөөр хэлбэл эрүүл, өвчтэй үзлэгийн харьцаа 3:1 байна гэсэн үг. Энэ асуудлыг 2 талтай ойлгоход нэг талаас эмч нарын ачааллыг эрүүл үзлэг ихэсгэж, урьдчилан сэргийлэх үзлэгийн хувийн жин өндөр, нөгөө талаас хүн амын эрүүл мэндийн индекстэй холбон үзэж мэргэжлийн эмчийн төлөвлөлтийг цаашид нарийн болгох шаардлага байж болно.

Үүнээс үзэхэд дээр хэлсэн дүгнэлттэй ойролцоо байгаа бөгөөд нийт хүн амын индексийн I, II бүлэгт багтсан хувь 74.4 байгаа нь 3:1 гэсэнтэй тохирч судалгаа зөв байна.

Өрхийн нэг эмчийн ачааллын дундаж олон жилийн дунджаас харьцангуй өндөр (8000-9000( байгаа нь бодит байдалд ийм их ачаалал байгаа юу? Миний дээр хэлсэнчилэн статистик бүртгэл тооцооны дутагдал байна уу? Анхаарах!!

Эрүүл мэндийн индексийн байдлыг эрүүл мэндийн 5 бүлэгт харьцуулахад: (Үйлчлэх хүрээний хүн ам, хүүхэд, насанд хүрэгсэдийн тоонд)

  1. бүлэгт 90649 (40.9%)
  2. бүлэгт 74256 (33.5%)
  3. бүлэгт 46399 (20.9%)
  4. бүлэгт 4947 (2.2%)
  5. бүлэгт 288 (0.13%) байна. Энэ нь бүх үзлэгийн 70-80% нь (өрх, амбулаторийн( харьцангуй эрүүл үзлэг байсантай ойролцоо тохирч байна. Өрхийн эмч нар эрүүл өрх, бага өртөмтгий, өртөмтгий өрх гэж ангилж, өндөр настаны судалгаа, тамхи, архи хэрэглэдэг хүний тоог гаргадаг болсон нь сайшаалтай байна. Өрхийн нэг эмчид 1 хүртэлх настай хүүхдийн тоо 48.3, 1-5 настай хяналтын хүүхдийн тоо 149.9 байна. Энэ хоөр үзүүлэлт нь төрөлттэй холбоотой.

Амбулатори-поликлиникийн (өрх орно) диспансерийн байдалд судалгаа хийхэд: тайлангийн эхэнд бүх кабинетад 9112 өвчтөн, шинээр 10523-ыг авсан, хяналтаас 10442 хүн гарсан (хасагдсан) (9112+10523=19635); 53.1% байгаа нь өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулахад ойролцоо байна.

Хяналтаас гарсан 10442 хүний 8877 буюу 85% нь эдгэрсэн гэсэн (харьцангуй, өвчний нозологоор авч үзэх шаардлага бий байх); 1241 буюу 11.8% шилжсэн (шилжих хөдөлгөөнтэй холбоотой) хяналтын өвчтөнөөс 324 (3.1%) нас барсан нь өнгөрсөн оноос 0.6%-иар буурсан байна.

Одоо тайлангийн эцэст 9193 өвчтөн байгаа нь өнгөрсөн оны түвшинд, мэргэжлийн нэг кабинетад (109-51=58) өвчтөн байгааг цөөн гэж үзэж болохгүй, харин зарим удаан явцтай ужиг архаг өвчин (цусны даралт ихдэх өвчин, сахарын шижин, уушиг, элэгний архаг)-үүд 6 сар, 1 жилийн дотор хяналтаас эдгэрч гарсан гэдэгт харьцангуй дүгнэлт хийх. Хүн амын нас баралт (дүүрэг-харъяаллын) 811буюу өнгөрсөн оны түвшинд, үүнээс гэрийн нас баралт 775 байгааг өрхийн эмчийн хяналт, үйл ажиллагаатай холбох дүгнэлт хийвэл зохино. 1 хүртэл, 1-5 насны хүүхдийн нас баралт анхаарагдаж байна. Нас баралтын гол шалтгаан нь элэг, бөөр,уушигны архаг, цусны даралт ихдэх өвчин, тархины харвалт зэрэг байна.

Дүүргийн нийт өвчлөл 1000-д 77.8 (84.4), нас баралт 3.9, төрөлт 23.1, цэвэр өсөлт 19.2 байна. Вакцинжуулалт 99% байгаа нь хангалттай улсын дунджаас дээгүүр, ВГВ-ийн вакцинжуулалт 100% байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн х өдөлгөөний үзүүлэлтийн хувьд: оны эхэнд 2478 эх хяналтанд байсан, шинээр 6291-ийг авсан, тайлангийн хугацаанд 12.5% шилжин ирж, 27.1% нь шилжин явсан нь (хөдөлгөөнтэй холбоотой). Ихэвчлэн 20-24, 25-29, 30-34 насны жирэмслэлт шинээр бүртгэгдсэн жирэмслийн 69.9%-ийг эзлэж байна, харин 40-44, 45-49 насанд 98 тохиолдолд жирэмсэн болсонд онцгой хяналт байх шаардлагатай. Шинээр бүртгэгдсэн жирэмсний хяналтын эхний 3 сард хяналтанд авсан 83.1%  (өнгөрсөн оноос 9.8%-иар нэмэгдсэн), 4-6 сартай хяналт 22.2% (өнгөрсөн оны түвшинд) 7 ба түүнээс дээш сартай хяналт 1.8% (2006 онд 3.7%) байна.

Жирэмсний кабинетийн анхаарах гол асуудал бол жирэмсэн үеийн хүндрэл, төрөх үеийн хүндрэл, төрсний дараах хүндрэлийн байдлыг урьдчилан тогтоох явдал (эхийн эндэгдэлтэй холбоотой( юм. Төрсөн эхчүүдээс хяналтанд 6 ба түүнээс дээш үзүүлсэн эмэгтэйчүүд 52.2 хувийг эзэлж байна. (2007 онд 54.4%) Тайлангийн хугацаанд жирэмсний зулбадас 237 (3.76%), үр хөндөлт 272 (4.3%), эхийн нас баралт 5 гарч, (2 тохиолдлоор буурсан) анхаарах ёстой. (Жирэмслэл, төрөлтийн тоо нэмэгдсэн)

Хяналтанд бүртгэгдсэн нийт 6291 жирэмснийг 100% БЗДХ илрүүлэх шинжилгээнд хамруулснаас тэмбүү 252, заг хүйтэн 43, трихомоноз 108-ыг илрүүлж рентген шинжилгээнд бүрэн хамруулсан байна.

Жирэмсэн эхийн хавсарсан өвчин 1592 (25.3%) илэрсэний 38.5% шээс бэлгийн, 15.5% хоол боловсруулах эрхтний, 9.4 % нь цус ба цус бүтээх эрхтний өвчин, 10.9% гепатит, сүрьеэ 2.9%-д тус тус илэрсэн байгаад нарийн мэргэжлийн кабинетууд, өрхийн эмч, иргэдийн гурвалсан холбоог цаашид сайжруулах нь чухал.

Цаашид жирэмсний хяналтад байгаа жирэмсэн эхийн (амралт декрет авсан) хугацааг зөв тогтоох нь уул эхээс, мөн эмчийн мэдлэгээс шалтгаалах тул эмчийн заасан хугацаанаас 15 хоногийн өмнө ба түүнээс дээш хоногоор онош зөрсөн оношлогооны алдаа болон төрөхийн өмнөх амралтаа аваад 15 ба түүнээс дээш хоногоор өнгөрч төрсөн эхчүүдийн эмчийн оношлогооны алдааг эмэгтэйчүүдийн кабинетад (өрхийн эмчтэй) тогтоох шаардлагатай.

2007 онд түргэн тусламжийн бүх дуудлага 8869 (2006 онд 7580) нэмэгдсэн, дуудлагын 61.9% нь 17-24 цагт гарсан нь ачаалал, унаа машины зохицуулалт хийх, эмнэлэгт хэвтүүлсэн нь дөнгөж 6.3% (564) бусад 93.7% нь хэвтүүлэх шаардлагагүй дуудлага байсанд дүгнэлт хийх, өрхийн эмчийн гэрийн эргэлт, өдрийн стационарын тусламж зохион байгуулж үр дүнгүй, шаардлагагүй дуудлагыг цөөлөх боломжтой.

Дуудлага аваад 16-30 минутанд 48.3%, 31-ээс дээш минутанд 3.5%, 0-15 минутанд 47.8% байгаа нь боломжийн үзүүлэлт юм. Хоногт дунджаар 24 дуудлага (2006 онд 20.7) гарч нэмэгдсэн байна.

Хүснэгт 1. СХД-ийн өрхийн эмнэлгүүдийн 2007 оны үзлэг

Өрхийн эмчийн ачаалал адилгүй, 1 эмч жилд 5-6 мянган үзлэг хийнэ гэвэл: 8, 9, 12, 13, 14, 16, 17, 20, 24-д бичигдсэн өрхийн эмч нарын үзлэг бодит байдалд нийцсэн, бусад нь хэт өндөр үзлэгтэй 2-3 эмч нэмэхээр байх хэрэгцээ гарч байна.

2007 онд төрсөн эх нэмэгдсэн, амьд нярай 3786­4852 нэмэгдсэн, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 63-50 (10000-6.33%0) буурсан. 1-5 насны хүүхдийн эндэгдэл 10-16 (10000-0.66) нэмэгдсэн, эхийн эндэгдэл 7-5 (10000-1.04) нэмэгдсэн, амьгүй төрөлт (21-24) 10000-д нэмэгдсэн (4.98+), гэрийн төрөлт (41-31) 10000-д буурсан, байна. 1-5 насны хүүхдийн нас баралт, эхийн эндэгдэл тууштай буурахгүй, амьгүй төрөлтөд өрхийн эмч нар дүгнэлт хийх шаардлагатай.

Бүх төрлийн халдварт өвчинг тууштай бууруулах шаардлага байна. Өрхийн эмч нарын дэвсгэрийн харъяалалд баримтлах зарчим бол халдварт өвчинг тууштай бууруулах асуудал. Тухайлбал цусан суулга (268-350) 10000-д 13.39-16.31, менингит (4-25) 0.20­1.16, гепатит (614-1152) 30.68-53.67%0, сальмонолёз (16-35) 0.80-1.65%0, ёлом (33^1) 1.65-1.95%0, улаанууд (10-384), 0.50-3.84%0, хоолны хордлого 16­94 болж 4.38%0 тус тус нэмэгдсэн. Тэмбүү (284-399)

12.39-18.59%0, заг хүйтэн (61-81) 3.05-3.77%0 тус тус нэмэгдсэн байна.

- Шинэ сүрьеэ (603-524) 30.13-24.41%0 бага зэрэг буурсан, мөөгөнцөр шинээр 33 гарсан, трихомоноз (106-126( 5.30-5.87%0 нэмэгдсэн. Ер нь халдварт өвчин олонх тохиолдолд нэмэгдсэнийг хаана хаанаа 2008 онд онцгой анхаарах хатуу дүгнэлт хийх (Ялангуяа менежер, халдварт, өрхийн эмч нар хяналт тавих шаардлагатай).

Хоёр. Хүн амын амбулатори-поликлиникийн өвчлөлийн байдал

  • 2007 онд 16170 өвчлөл бүртгэгдсэнээс эмэгтэйчүүдийн өвчлөл 67.6%, (зорилтод болон урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах, диспансерийн чанарт анхаарвал зохино).
  • Бүртгэгдсэн өвчлөлийн насны байдал нь 1-4, 5-9, 10-14 насны хүүхдийн өвчлөл 26.8%, 15-19, 20­24, 25-29, 30-34 насны хүмүүсийн өвчлөл 35.96%, (идэр залуу насанд өвчлөл байна), 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-аас дээш насны хүмүүсийн өвчлөл 26.8% байна.

Олон улсын өвчний ангиллаар

I. Байранд (5011) хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (5011-5038) 30.9%, гол нь шүд, амны хөндий, ходоод, элэг, цөсний өвчин, хордлогууд голлож байна.

II.  байранд амьсгалын эрхтэн тогтолцоо (3803) болж 2006 оноос (23.5%) 7.7%-иар нэмэгдсэн ба голлох нь назофарингийн, уушигны архаг, хатгалгаа, бронхит, томуу эзлэж байна.

III  байранд шээс бэлгийн эрхтний өвчин (2389) тохиолдол буюу 12.5%. Үүнд архаг бөөртөс, бөөрний өвчин, бэлгийн замын халдварууд байна.

IV. байранд бэртэлт, хөлдөлт, бусад гадны дагаврын өвчин 1196 тохиолдол бүртгэгдсэн,

V. байранд (1054) цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин эзлэж (1054-1985) 93 тохиолдол буюу 6.5%, дараа нь мэдрэлийн эрхтний өвчин тус тус орж байна.

2007 оны бүртгэгдсэн өвчлөлийн дараалал 2006 оны түвшинд байна. Зүрх судасны өвчнөөс зүрхний гажиг, цусны даралт ихдэх өвчин, зүрхний ишемийн өвчин голлож байна.

Иймд дүүргийн хэмжээнд хоол боловсруулах, амьсгалын, шээс бэлгийн эрхтний өвчнөөс сэргийлэх, өрх, үзлэгийн эмчийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай.

  • БЗДХ өвчнөөс тэмбүү (эрт үеийн, бусад) 399 тохиолдол, гонококк 62, трихомоноз 126 тохиолдол буюу 91.8% байгаа нь дэвсгэрийн өрхийн эмчээс гадна арьс өнгөний диспансер кабинетийн эмч нарын үүрэг өндөр байх, мэргэжлийн эмчийн ажлын байршил зэргийг гэр хороололд төвлөрүүлж зохион байгуулалт хийх нь чухал юм. Мөөгөнцөрийн өвчлөл 205, хамуу 119 бүртгэгдсэн байна. Хавдарын кабинетад 229 тохиолдлын бараг 50% нь эмэгтэйчүүд өвчилж байгаагийн гадна улаан хоолой 25, ходоод 40, элэг 87, умайн хавдар (25) зонхилж байна.

Бүгд бүртгэгдсэн 1193 бэртэлт, ослоос 21.1% бугуй сарвууны, толгойн бэртэлт 12.9%, ер нь хөлийн гэмтэл, өвдөг шилбэний ахуйн бэртэлт гарч байгаа нь иргэдтэй холбоотой.

  • Дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин, мэдрэлийн, нүдний, сэтгэцийн өвчлөл бүртгэгдсэн байна.
  • Бүгд (537) сүрьеэгээс амьсгалын эрхтний сүрьеэ (398), бусад эрхтний сүрьеэ (139); 20-24, 25-29, 30­34, 40-44 насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Бусад эрхтний сүрьеэгийн өвчлөлийн бараг 60% нь эмэгтэйчүүд өвчилсөн байгааг анхаарах.
  • Хорт хавдарын хяналтын хувьд: Шинээр хяналтанд 306 хавдар өвчтэй хүнийг авснаас анхны онош тавьсан 86.6%, үе шатаар Т3, Т4-д бүртгэгдсэн (202)-76.2% хожуу үед илэрсэн нь өвчтөн, эмнэлгийн аль алинд байгаа дутагдал юм. Тайлангийн хугацаанд (265) хүн хавдараар нас барж, нийт хорт хавдар (757)-аас нь 35% нь нас барсан байна.
  • Хавдартай өвчтөний амьдарсан хугацааны хувьд: 1 хүртэл жилд 36.6%, 1-2 жилд 27.9%, 3-4 жилд 13.4%, 5-6 жилд 11.3%, 7-8 жилд 6.6%, 10-аас дээш (9)-1.8% болж эхний 1-3 жилд удаан амьдарч 4-өөс дээш жилд богино хугацаанд амьдарсан байна.
  • Хавдарын нас баралт: 45-49, 55-59, 60-аас дээш насанд голлон тохиолдож байна.

Хавдараар нас баралтын голлох шалтгаан нь: Улаан хоолой, ходоод, элэг, уушиг, бөөр, нойр булчирхай гэх мэт хавдар орж байна.

  • БЗДХ 399 нь хот суурины бөгөөд I үеийн тэмбүү 4%-(16), II үе 10%-(40), далд тэмбүү 85.9% (илүү анхаарах үзүүлэлт); 285 байнгын бэлгийн хавьтагч (71.4%), тохиолдолынх 18%, биеэ үнэлэгч 4 бүртгэгдсэн, голдуу 15-19, 20-24, 25-29, 30-34, 35-39 насны эмэгтэйчүүдэд I, II үеийн тэмбүү байгааг бодууштай. Нийгмийн хувьд ажил эрхэлдэг 18.2%, ажил эрхэлдэггүй 66.6% байна.
  • Заг хүйтэн 61.7% нь байнгын хавьтлын, 33.3% нь тохиолдлынх байна. Насны хувьд 15-19, 20-24, 25-29 насанд харьцангуй илүү байна. Трихомонозын 75.6% нь байнгын хавьтал, 10.3% нь тохиолдлын байна.

Гурав. Эмчилгээний туслах тасаг, кабинет:

  • Амбулатори-стационарт бүх төрлөөр 151731 лабораторийн шинжилгээ хийсний 19.3% нь гематологийн, 24.7% нь шээсний, 11.6% нь үтрээний наалдац, 1.4% нь цэрний, 9.6% нь биохимийн, 0.5% нь иммунологийн , 12.1% серелогийн, 7.9% нь бактериологийн, 11.7% нь гистологийн шинжилгээ хийж өндөр ачаалалтай байна.
  • Физик эмчилгээний хувьд: амбулатори стационарт бүгд 74234 төрлийн нэгж эмчилгээ хийсний 83.1% амбулаторийн, 16.8% нь стационарт.
  • Цахилгаан эмчилгээ амбулатори, стационарт 26%, гэрэл 4.1%, иллэг 8.9%, зүү 4.7%, бариа 16.6%, банк гулгуур 4.9%, биеийн тамир эмчилгээ амбулаторит 18.7% тус тус хийсэн байна.
  • Харьцуулсан (ачааллын) судалгаагаар (нийт 250505-д( харьцуулахад 60.5% лабораторит (2006­62.7%), реаблитац 29.6% (2006-25.1%), рентген 12.3% байна. Эндээс шаардлагагүй лабораторийн шинжилгээг цөөлөх, эмийн бус нөхөн сэргээх эмчилгээг цаашид нэмэгдүүлж, эмийн төсвийг ямар нэгэн байдлаар зохицуулахад анхаарах нь зүйтэй. (Лаборатори 40%, реаблитац 35% байхад зохистой харьцаа гарна).
  • Эмийн 32666 жор хүлээн авч, 4520 буюу 14%-ийн жор олгож, 85.9%-ийг эм найруулж (шингэн, дусал найруулалт өндөр, хэрэгцээ ихтэй) эм бараа борлуулалтын мөнгө-даатгалаар борлуулалт хоёр зөрөөгүй (239494 сая төгрөг) байгаа нь бүртгэл тооцоо сайн байна. Нийтдээ 156 төрлийн эм бараа хэрэглэгдэж буй нь II дахь шатны эмнэлгийн дундаж хэрэгцээ гэж үзэж болно.
  • 2007 онд сургуулийн өмнөх насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн түвшинд 5561 тооны сорилд хамруулж, ерөнхий боловсролын сурагчдын бие бялдар чийрэгжилтийн түвшинд 10312 сорилд хамруулсан, хамрагдагсадын 37.6% нь «Би (сайн) үнэлгээ авсан нь үр дүнтэй ажил болсон байна.
  • 2007 онд эрүүл мэндийн сурталчилгаа, албан бус сургалтууд хангалттай явагдаж тогтмолжсон байна.
  • 2007 онд шүдний тусламжийн хувьд 33230 үзлэг хийснээс 48.1% эмэгтэйчүүд, бүх үзлэгээс 63.7% өвчтэй үзлэг (эрүүл нь 36.3%) байгаад дүгнэлт хийх, урьдчилан сэргийлэх ажил чухал байна.
  • Нүүр амны мэс заслын кабинет 7957 хүнд үзлэг хийсний 58.8% анхных, шүднээс үүсэлтэй буглаа 11.5%-д илэрч кариес 49.8%, пульпит 11.8%.
  • Жирэмслэлтээс сэргийлэх аргын хувьд: Эм бэлдмэлээр 22.9%, тариагаар 12.2%, бэлгэвчээр 37.1%, ерөндөг27%, стерилизац1.7%, Жирэмслэлээс сэргийлэх арга авсанч (219) 0.8% жирэмсэлсэн байна. Жирэмсэн эхээс тэмбүү илрүүлэх ийлдэс шинжилгээ хийсэн 6291 эхээс тэмбүү 252 буюу 4%-ийн тэмбүү гарсаныг өрхийн эмч, жирэмсний хяналтын үйл ажиллагаатай холбож үзэж болно.
  • Өрхийн эмчийн хяналтын хувьд: Тэжээлийн доройтолтой хүүхэд (199)-63.3%-аас хяналтаас гарсан 80.1% (эдгэрсэн), сульдаа (451) хяналтаас 70.7% гарсаны 84.3% (эдгэрсэн(, гепатитаар (753) 33% хяналтаас гарсаны (249) 73% нь (эдгэрсэн) гэсэн хяналтын хөдөлгөөний мэргэжлийн бүртгэлд анхаарч тодруулах шаардлага байна гэж үзлээ. 1 өрхийн эмчид 51.6 (дунджаар) хяналтын өвчтөн байна.
  • Халдвар-тархвар зүйн судалгааг жирэмсэн, биеэ үнэлэгч, хоригдол, оюуны хомсдолтой, эрсдэлтэй 29875 хүний 79.6%-ийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас тэмбүү 399, заг хүйтэн 82, трихомоноз 125 тус тус илрүүлсэн байна.
  • Амьсгалын эрхтний сүрьеэ 295-аас 69.4% нь нэвчдэст, 8.4% хөндийт, 7.7% угийн сүрьеэ, 1.3% хурц сүрьеэ, бусад эрхтний сүрьеэ 45% байна (Уушигны хальсны, менингит, яс, үений, шээс бэлгийн эрхтний гэх мэт). Сүрьеэг сүрьеэгийн диспансер, өрхийн эмч нар анхааралдаа авбал зохино.

Дөрөв. Стационарын үйл ажиллагаанд хийсэн судалгаа:

ЭМН-ийн дотор, мэдрэлийн 108 ортой стационар, ахмадын 30 ор ажилласан. Хоёр стационарт оны эхэнд 137 өвчтөн байсан бөгөөд шинээр (нэмсэн) 6232, (6232+137)=6369-аас гарсан 6175 (96.9%).

Нийтдээ ЭМН, стационарт 36 өвчтөн нас барж (хэвтсэн, гарсан, нас барсаны дундаж) 6221.5=0.57%-0.6%-ийн «летальность». (2006 онд 31 нас баралттай) - 5 тохиолдлоор нэмэгдсэн ч 2007 онд эмчлүүлсэн өвчтөний тоо бараг (2006 онд 8935-2007 онд 12443)=3508-аар илүү байсан тул нас баралтын хувь өнгөрсөн оноос нэмэгдээгүй буюу бараг адил байна. (0.69%) Гэхдээ стационарын эмч нарын шаардлага өндөр байх ёстой. Хоног болоогүй нас баралт 4 болж 1 тохиолдлоор буурсан байна. Нийт ор хоног 50913 болж 2006 оноос 11793-аар илүү, дундаж ор хоног (50913:6268)=8.1 болж өнгөрсөн оноос 0.6 хоногоор цөөрсөн байна. Ер нь 1 өвчтөнийг богино хоногоор эмчилж байна. Энэ бол цаашид зохицогдох асуудал.

2007 онд стационарын ачаалал нэмэгдсэн, ер нь жил жилээр хэвтэн эмчлүүлэгчдийн шаардлага нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Үүний дагуу орны хэрэгцээг үзвэл: (Энэ удаагийн зарим үзүүлэлтийг ашиглаж)

- ЭМН-ийн 108 ор (12-17 хороо) Жаргалант тосгон ороод 1000 хүн амд х=1000*19.5*8.1(320*100=4.9 ор (30000-д 4.7 хэвтэлттэй) төрөлттэй холбоотой.

Амбулатори-поликлиникийн (өрх орно) диспансерийн байдалд судалгаа хийхэд:

(30000*19.5*8.1(320*100=148 ор)

1000-4.9

30000-х         =>>     х=147 ор шаардагдаж байна.

Өнгөрсөн оноос нэг өвчтөний дундаж ор хоног 0.6- аар богиноссон нь (153-147) =6 ороор хэрэгцээ яльгүй буурсан байгаа болов уу. Гэхдээ ЭМН-ийн шууд авдаг12 хороо, ахмадын 7 хороо, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн 4 хороог нэгтгэн дүүргийн нийт орны хэрэгцээг гаргаж, төлөвлөгөө хийх нь зөв байх.

Ер нь стационарын тасгуудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зөвлөх эмч, орлогчид, чанарын менежерийн хамтарсан цогц бодлого-зохицуулалт хэрэгтэй байна.

Улсын хэмжээнд 10.0-д 170 ор байх юм гэвэл шаардлагагүй хэвтэлтийг цөөлөх бөгөөд ахмад настангууд стационарт ачаалал өгч болно.

Стационараар бүртгэгдсэн өвчлөл:

Стационарт бүгд 6174 (2006 онд 5646) үүнээс 61% нь эмэгтэйчүүд.Насны хувьд:

25-29 - 4.6%

30-34 – 4.7%

35-39 – 5.6%

40-44 – 7.4%

45-49 – 8.6%

50-54 – 10.8%

55-59 – 11 % 31%

60-64 – 10.6%

65-аас дээш 29.6%

Эмчлүүлэгчдийн насны бүтцийн хувьд өнгөрсөн оны хэмжээнд байна. Голлох нь 50-аас дээш насны хүмүүсийн хэвтэлт өндөр байгааг анхаарч өдрийн эмчилгээнд авах, зуны цагт дуудаж эмчилж “санац” хийх гэх мэт арга авах нь зүйтэй. 

Хүснгэт 2. Стационарын чанарын судалгаа: (ЭМН)

Хоног болоогүй нас баралт 16.1-11.1 болж 5%-иар буурсан, фонд ашиглалт нэмэгдсэн (362-372) фонд ашиглалтын хувь 112.7 болж 2.9%-иар нэмэгдсэн, дундаж ор хоног 8.19 болж 0.57-оор богиноссон. Задлан шинжилгээний хувь 97.2% болж 2006 оноос 7.2%-иар нэмэгдсэн, үндсэн онош тохирсон 97.3% болж 8.6%-иар нэмэгдсэн, үндсэн өвчний онош зөрсөн (2 тохиолдол) буюу 5.71% болж 8.5%-иар буурсан зэрэг зарим үзүүлэлт сайжирсан байна.

Нас баралт (36-31) 0.73% (2006 онд 0.69)=зөрүү=0.04

Ахмадын эмнэлэгт:

1316 өвчтөн хэвтсэн, 10746 ор хоног ашигласан, нас баралтгүй, орны фонд ашиглалт 358 (108.5%) болж 8.5 хоногоор цөөрсөн, орны эргэлт 44, дундаж ор хоног богино тул орны эргэлт түргэссэн байна.

Дүгнэлт.

2006 оноос 2007 онд зарим үзүүлэлтэд ахиц гарсан. Ялангуяа стационарын 2 тасгийн эмч нар 2006 оны конъюктураас дүгнэлт хийж, өндөр мэргэжлийн эрдэмтдээс хичээл, семинар тогтмол явагдсан зэрэг нөлөөлсөн байна.

Зөвлөмж:

  1. Эхийн нас баралтыг тууштай бууруулах, 1-5 насны хүүхдийн эндэгдэл, зарим нэрийн (элэг, гэдэсний халдвар, өнгөний өвчин) халдварт өвчнийг тууштай бууруулах, задлан шинжилгээний хувийг дээшлүүлэх, үндсэн өвчний оношийн зөрөөг цаашид бууруулах
  2. Өрхийн эмч нарын ажилласан хоног, ачаалалд анхаарах, диспансерийн хяналтын үйлчилгээнд тавих менежерийн хяналтыг тогтмолжуулах
  3. Хүүхдийн түргэний эмч, машины хүртээмжийг анхаарч улирлын байдлаар дуудлагыг зохицуулж байх
  4. ЭМН, төвүүд, өрхүүдэд ажиллах хүч, орон тоо хангалттай, хөрөнгө оруулалт сайн боломжийн хийгдэж байгааг ашиглан урагшаа харж, бүх шатанд эрчимтэй ажиллах шаардлага байна.
  5. Эмийн бус эмчилгээг өргөн сурталчилах, өргөжүүлэх зохион байгуулалт хийх, арьс өнгөний эмч нарыг захын салбар төвд графикаар ажиллуулах шаардлага байна.
  6. Статистик дүн бүртгэлээс тасаг нэгжид тавих мэргэжлийн хяналтыг тогтмолжуулах
  7. Конъкжтур судалгааны дагуу эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж байх, тусгай төлөвлөгөө зохиож, 2008 онд үйл ажиллагааны үзүүлэлтэд чанарын тодорхой ахиц гаргах
Ном зүй

1. Д.Бат-Очир, Научно обоснование развития системы медицийской помощи и управления здравоохранением в условиях рыночной экономики, Диссертация доктора медицинских наук, 2001
2. Д.Бат-Очир, Клиник, нэгдсэн болон тусгай төрөлжсөн эмнэлгийн үйл ажиллагаанд чанарын судалгаа хийх арга, гарын авлага 2006
3. Д.Бат-Очир, Эрүүлийг хамгаалахын төлөвлөлт, хүн амын амбулатори-поликлиник, стационарын тусламжийн хэрэгцээг тодорхойлох арга. товхимол,
2007
4. Бирюкова.Р.Н идр методика анализа деятельности городской больницы на основе годового статистичекого отчета. Издательство «Медицины» 1965
5. Гайдаров Г.М и др. Основы медицинской статистики. Издательство «Медицины» 2004
6. Зимовский Б.ф и др. Состояние и качество поликлинической и стационарной помощи взрослому населению в.ч калуге, 1978
7. Логинова Е.А. Методические вопросы организации и проведения комплексного изучения качество стационарного обслуживания. Руководство, 1968
8. Лаврова И.З. Социальная гигиена и организация здравоохранения. Госиздательство «Медицины» 1981
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2063
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК