Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Лизоцимийг хүүхдийн тэжээлд хэрэглэх боломж
( Судалгааны өгүүлэл )

Ч.Ишханд, Ш.Жадамбаа 

Анагаах ухааны дээд сургууль, Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

Лизоцим в значительном количестве содержится в грудном молоке, которых обладает выраженным антимикробным и антивирусным действием. Поэтому для обеспечения детей, лишенных материнского молока, полноценным питанием в настоящее время разрабатывают различные адаптированные смеси с биологическими активными веществами, среди них, лизоцимом. В связи с этим мы приготовили лизоцимную смесь из яйчного белка путем ферментативного гидролиза. Результат работы показал, что лизоцимная смесь положительно влияет на рост стафилококков и Е. соli гибль их наступает в течение 1 — 1, 2ч при разведении (полученной смеси) до 1:8

Удиртгал. Орчин үед эхийн сүүний биологийн үнэт чанарыг үндсэн бодисоор нь биш, хамгаалах үйл ажиллагаа бүхий биологийн идэвхт бодис агуулж байгаагаар нь үнэлж байна. Түүний нэг нь лизоцим юм. Хөхний сүүнд байгаа лизоцимийн хэмжээ үнээний сүүнийхээс даруй 300—3000 дахин илүү байдаг учраас 0—1 насны хүүхдийн тэжээлд өргөн хэрэглэдэг сүү, сүүн бүтээгдэхүүнийг лизоцимээр баяжуулах асуудлыг шийдвэрлэж байна.

Лизоцим нь гуравдагч бүтэцтэй өвөрмөц уураг бөгөөд бактерийн эсийн бүтцэд оролцдог нийлмэл нүүрс усыг N—ацетилгюкозамины 1,4-глюкозидын холбоогоор тасалж, ацетилмурамины хүчил үүсгэдэг учраас мурамидаз (фермент) гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд нярай хүүхдийн биемахбодод лизоцимийн гүйцэтгэж байгаа үүргийг нарийвчлан судалж биемахбодын өвөрмөц бус урвалж чанарыг идэвхжүүлдэг (Бухарин О. В (1974)) Сафонова Т.В, Афанасьева Т.И. (1981), нянгийн эсрэг үйлчилгээтэй Buccolottoc (1961), сүүний уураг шингэхэд таатай нөлөө үзүүлдэг (Реrlazzo Е), гэдэсний микрофлорын хэвийн үйл ажиллагааг нөхцөлдүүлдэг (Аршавская Э.И), вирусийн эсрэг нөлөө үзүүлдэг (Buccolottoc) болохыг тогтоожээ. Иймээс бид өөрийн орныхоо нөөц бололцоонд түшиглэн тахианы өндөгнөөс лизоцим бүхий хольц бэлтгэн туршсан нь зохих үр дүнгээ өгч байна.

Судалгааны арга. Тахианы өндгийг ариутгаж, угаагаад цагаан уургийг авч ферментэн гидролизод шатлан оруулах замаар лизоцим бүхий хольц бэлтгээд шар уургийг нь эмульсжүүлэгч болгон наран цэцгийн тосны эмульс бэлтгэнэ.

Судалгааны дүн. Судалгааны үр дүнгээс үзэхэд 1:8 гзсэн шингэрүүлэлттэй лизоцимийн хольц Е. соli стафилакоккийн өсөлтийг 1—1,2 цагт зогсоож байгаа бөгөөд тэжээлийн доройтол, сульдаатай хүүхдийн цусны иммуноглобулины түвшинг хэвийн хэмжээнд оруулж, хүүхдийн хоногийн дундаж жинг нэмэгдүүлж, сүүн хольц болон сүүний хүчлийн савханцар бүхий тарагны (исгэлэнг) хүчиллэгийг бууруулж, тааламжтай үнэр, амттай болгож байна. Ийм учраас судалгааг нарийсган хүүхдийн тэжээлийн болон эмчилгээ сувилгааны зорилгоор бэлтгэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг лизоцимжуулах асуудлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах нь хойшлуулшгүй зорилт болж байна.

Дүгнэлт

1. Лизоцим бүхий хольц бэлтгэх нь аргын хувьд хялбар, эдийн засгийн хувьд хямд, түүхий эдийн нөөц ихтэй юм.

2. Хүүхдийн сүүний үйлдвэрийг түшиглүүлэн лизоцим бэлтгэх жижиг цехийг байгуулах бололцоотой.

3.   Эрдэм шинжилгээ туршилтын ажлыг эрчимжүүлэх нь чухал юм.

Ном зүй

1.А.К.Акатов и соавт. Лизоцим как критерии пагогенности стафилококков. Журн. микробиол., эпидемол. и иммунобиологии 1979. № 9 с. 34—35.
2.Ч.Кантор, П.Шиммел Биофкзическая химия Т-1 подред. А.А.Богданова, М., Мир, 1984. с. 34—35
3.Рахимова К.Р., А.И.Демидова. Углеводы и механизмы их усвоения Ташкент «Фан» УССр 1986 с 7—12.
4.Фатеев Е.М, Э.Г.Щербакова и др. Использование молочной смеси, обогащенной лизоцимом, при вскармливании новорожденных детей. Воп. охр. матер. и детст.№ 6 1986 г 7—12.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 334
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК