Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн гуурсан хоолойн тэлэгдэлтийн өвчлөл
( Судалгааны өгүүлэл )

Ш.Жигжидсүрэн,  Б.Гомбосүрэн

 

Сүүлийн жилүүдэд уушгины өвөрмөц биш архаг өвчнеөр (УӨБАӨ) өвчлөх нь гадаадын олон оронд мэдэгдэм ихсэх хандлагатай байна.  (Н.В.Путов, В.Л.Толузаков, Ю.Н.Левашов, 1984; Н.Р.Палеев, Л.Н.Царькова, А.И.Борохов 1985; А.А.Бейсебаев, Л.И.Иоффе, 1982) Манай  оронд  УӨБАӨ-өөр өвчлөх нь Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дунд ГХТӨ-ний тархалт үзлэгт хамрагдсан 1000 хүн амд харьцангуй өндөр байгаа бөгөөд (Г.Цогт 1987, Ё.Бодьхүү, Ц.Мухар, М.Т.Максимова, А.Г.Марченко, 1988) түүний дотор гуурсан хоолой тэлэгдэх өвчин (ГХТӨ) хөдөлмөрийн насны хүмүүст нэлээд элбэг тохиолдож тэдний хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулах, тахир дутуу болгох нь элбэг юм.

УӨБАӨ-ний дотор ГХТӨ нь ЗХУ-д 1,5—3,2% (В.Н.Молотков, О.М.Иванюта. 1985) байхад, манай пульмонологийн нэг тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор 16,2% (А.Н.Лаптев, Ж.Цэрэханд, Г.Цогт, Н.Түвшинбат 1987) эзэлж байна. Иймээс ГХТӨ-ний тархалтыг тогтоож, эмчилгээ оношлолыг боловсронгуй болгох нь цаг үеийн чухал асуудлын нэг болж байгаа, учраас Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дунд ГХТӨ-ний тархалтыг тогтоох оролдлого хийсэн юм. Флюорографийн шинжилгээгээр илэрсэн УӨБАӨ-тэй бүх хүмүүст бронхографийн шинжилгээ хийх боломжгүй байдаг учраас ГХТӨ-ний тархалтыг үнэн зөвөөр тодорхойлох боломж хомс байдаг. (Н.Р.Палеев, Н.Л.Царькова, А.И.Борохов 1985). Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн дунд ГХТӨ-ний тархалтыг тогтоох судалгаанд орсон хүмүүсийг нас, хүйсийг харгалзан гурван үе шатаар судлав.

1. Флюорографийн шинжилгээнд орсон бүх хүний флюорограммыг мэргэжлийн (рентгений) эмчтэй хамтран уншиж УӨБАӨ-тэй хүмүүсийг илрүүлэн тогтоож, эдгээр хүмүүсээс ГХТӨ-г нь ялган авч хоёр дахь үе шатны судалгаанд оруулав.

2. Флюорографийн шинжилгээнд ГХТӨ-тэй гэж тогтоогдсон бүх хүмүүсийг судалгааны тусгай картын дагуу анамнезын аргаар дахин тодотгож үзэхэд тодорхой тооны хүмүүст ГХТӨ илрээгүй болно.

3. Флюорографийг анамнезын аргатай хослуулан судлаад ГХТӨ-тэй тодорхой тооны хүнд, бронхографийн шинжилгээг түүвэрлэн хийж, онош нь бүрэн батлагдсан хүндээ статистикийн боловсруулалт хийх замаар тархалтыг тогтоов.

Флюорографийн шинжилгээнд бүгд16677 хүн орсноос 2823 (169,2± 2,9%) хүн УӨБАӨ-тэй гэж тогтоогдсоноос эрэгтэй 1414 (214,5±5,0%), эмэгтэй 1409 (139,7±3,4%) буюу эрэгтэй нь эмэгтэйгээсээ 1,5 дахин илүү өвчилж байна (Р<0,0001) (1-р хүснэгт)6 Нас ахих тутам УӨБАӨ-ний илрэлт нэмэгдэж байв (Vху = 0,98), (Р <0,0001).

Флюорографийн шинжилгээгээр УӨБАӨ-тэй гарсан 2823 хүнээс 415-д ГХТӨ тогтоогдож эдгээр хүмүүсийг анамнезын аргаар дахин судлахад 323 хүнд ГХТӨ батлагдаж, 92 хүнд үгүйсгэгдэв.

Флюорографийг анамнезийн аргатай хослуулан судалсны дүнд ГХТӨ-тэй нь батлагдсан 323 хүний нас, хүнсийг нь харгалзан 76 (23,5%)-д бронхограммын шинжилгээ хийхэд 61 (80,2%)-д нь ГХТӨ бүрэн батлагдсан болно. ГХТӨ-тэй байвал зохих хүний тоо эхний хоёр аргаар батлагдсан бүх хүний 259 буюу 80,2%-ийг эзэлж байна.

ГХТӨ-ний тархалтыг тогтоох зорилгоор 3 үе шатаар судалгаа явүулахад 259 (15,33±0,95%) хүнд ГХТӨ батлагдав. Үүнээс эрэгтэй 152 (23,22±1,8%), эмэгтэй 1,07 (10,02±0,95%) буюу эрэгтэй нь эмэгтэйгээсээ 2,3 дахин илүү олон (Р<0,0001) байна. (хүснэгт 2) ГХТӨ-өөр өвчлөх нь насны бүлэгтэй ямар нэг холбогдолгүй (Уху=0,05), (Р>0,05) байна.

УӨБАӨ-тэй 2823 хүнээс 259 (91,7±5,4%)-д ГХТӨ тогтоогдов. Үүнээс эрэгтэй 152 (107,4±8,2%), эмэгтэй 107 (75,9±7,0%) байв. (Хүснэгт 3).

ГХТӨ-ний тархалтыг тогтоох 3 аргыг хооронд нь харьцуулан аль арга нь илүү давуутайг тогтоов. ГХТӨ-ийг илрүүлэхэд флюорографийн аргыг анамнезын аргатай хослуулан хэрэглэх нь дан ганц флюорографийн аргаар судлахаас үнэхээр давуутай сайн арга болох нь батлагдаж байна. (Х2=963,5), (Р<0,0001). Энэ 2 аргыг зөв сайн хэрэглэвэл ач холбогдолоороо бронхографийн шинжилгээний аргад ойртож (Х2=0,21), (Р>0,05) байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 614
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК