Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Алтан гагнуурын нэг дүрс, могойн идээ гэдэг ургамлын үндэс ясны бэртэнгэнд хэрхэн нөлөөлөх байдлыг гэрлийн шинжилгээний тусламжтайгаар судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Балдандорж, С.А.Бекирова

 
Абстракт

Вопрос стимуляции и регенерации костной ткани до настоящего времени является актуальным, Этот вопрос освещен в большом количестве как экспериментальных так и клинических исследований с применением различных стимулирующих препаратов как витамины, кровь к её препараты, физиотерапевтические процедуры, рентгеновские лучя, гормональные препараты, тканевая терапия и др. задачей нашего экспериментального исследования является:

а) изучекне влияния очистка живучего на сращение переломов длинных трубчатых костей.

б) выработка дозировки этого средства.

Опыты производились на 79-тн кролихах породы «шиншилла». Экспериментальные переломы лучевой кости производились по методу Н.М.Шаматова. Подобной серии кроликов давали 10%-раствор очистка живучего (Sedum Aizoon) из расчёта 0.15, 0.5, 1.0, 1.5 на 1 кг веса.

На основании экспериментальных исследований можно сделать следующие выводы:

  1. Очисток живучего способствует раннему восстановлению целости клетки.
  2. Самое раннее образование костной мозоли обнаружено у кроликов получивших в дозе 0,5 г на 1 кг веса веса, т. е. мозоли образовались на 8-13 дней раньше чем с контрольной группой.
  3. Очисток живучий может быть рекомендован как средство ускоряюшее процесс заживления переломов.

Ясны эд, эсийн ургалтыг сайжруулах түүний эдгэрэлтийг түргэтгэх асуудал бол анагаах ухаанд чухал зүйлийн нэг байсан бөгөөд түүнд зориулж олон эрдэмтэн судлаачид өөрсдийн оюун ухаан хөдөлмөрийг зарцуулсаар ирсэн билээ. Гэвч уг асуудал тууштай шийдвэрлэгдэж чадаагүй, одоо хүртэл судлаачдын анхаарлыг татсан асуудлын нэг байсан хэвээр байна. Ямар ч хэлбэрээр гэмтсэн гэсэн тэр гэмтсэн ясны эдгэрэх   процесс хурдсаж зовсон өвчтөн гамшгаасаа салж эрүүл саруул болно гэдэг нь зөвхөн тэр хүний жаргалаас гадна, уг өвчтөн ажил хөдөлмөртөө эргэн орж улс эх орныхоо бүтээн босголтонд оролцоно гэдэг нь нийгмийн хичнээн их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Ийм ч учраас олон зуун эрдэмтзн судлаачид ясны бэртэнгийг хурдасгахад зориулан янз бүрийн аргуудыг хэрэглэж иржээ. Тухайлбал юуны өмнө витамин цус ба түүний ойролцоох бодис, цахилгаан шавар, нар салхины эмчилгээ, гэрлийн туяа гормон болон эд, эсийн эмчилгээ гэх зэрэг болно. Дурдсан эмчилгээний асуудлаар 1946 онд Б.М.Динабург, 1957, 1962 онд Н.А.Воробвева Л.И.Волоховский нар, 1951 онд С.Н.Левченко 1955 онд Г.В.Головин, 1966 онд С.Б.Гринбойм, нарын зэрэг эрдэмтэд өөрийн судалгаа явуулж зохих амжилтанд хүрсэн байна. Ясны эд, эсийн хугаралтын эдгэрэлтийг химийн янз бүрийн эмийн бодисоор хурдасгах талаар ажилласан судалгаа хэвлэл номонд бичигдсэн байдаг. 1959 онд М.А.Корендясев, 1961 онд A.К.Панков, 1962 онд Ф.X.Сейфулин нар холиноэстераз гэдэг бодисыг   клиникт ба туршлагын журмаар хэрэглэж ясны бэртэнгийн эдгэрэх хугацааг 2 дахин богиносгосон дүгнэлтэнд хүрчээ. 1965 онд Н.М.Шаматов, 1957 онд A.Ш.Шакиров, 1970 онд С.Камалов 1974 онд У.С.Исланбекоз нар клиник ба туршлагын журмаар янз бүрийн биологийн идэвхжүүлэгчийг (алоэ), эхсийн экстранты шиллэг эд тарагшин мулше-асиль, коашид кобофентин зэрэг туршин хэрэглэж бэртэнгийн эдгэрэх хугацааг 7-10 хоногоор багасгасан судалгааны сайхан дүнг гаргаж баримтаар баталжээ.

Алтан гагнуурын өөр нэг дүрсийг (Rbdeole Roseae) 1975 онд манай улсын судлаач Чой ясны бэртэнгэнд хэрхэн нөлөөлөх талаар судалгааг явуулж ясны бороожилтын эрт үүсэх болон эдгэрэх явцыг хурдасгадгийг нотолжээ. Түүхийн үүднээс үзсэн ч гэсэн алтан гагнуурын аль нэг дүрсийг ясны бэртэнгэнд дээр үеэс хэрэглэж ирсэн баримт олон байдаг. Ер нь гагнуур гэдэг үг нь яс гагнах гэсэн үгнээс гарсан гэж үзэх үндэс бий. Ялангуяа алтан гагнуурын аль нэг дүрсийг малын эмнэлгийн практикт одоо ч гэсэн хэрэглэсзэр байгаа болно. Могойн идээг ясны бэртэнгэнд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан судалгааны баримт бичиг бидний цуглуулсан ном судрын материалуудад олдсонгүй. Харин могойн идээний фармакологийн зарим судалгааны талаар мэдрэлийн систем, зүрх судас, булчингийн ажиллагаанд нөлөөлдөг талаар хийсэн шинжилгээ судалгааны нотолгоо гарсан байна. Энэ бүх зүйлүүдээс үндэслэн могойн идээг ясны бэртэнгэнд хэрхэн нөлөөлөх түүний хэмжээ тунг тогтоох талаар туршиж үзэх зорилт тавилаа. Туршлагыг явуулахад (шиншил) удмын (79) туулайг ашигласан. Ясны хугаралтын бороожилт, түүний ургалт зэрэг үйл ажиллагаа эм хэрэглэсний дараа хэрхэн яаж явагдаж байгаад удаан хугацааны хяналт тавих зорилгоор туулайны шууны ясанд зохиомол 3 мм-ийн хугаралтыг Н.М.Шаматовын аргын дагуу түүний зохиосон багажийн тусламжтайгаар үйдлээ. Энэ арга нь мэс заслын дараа урьд 2 хөлний 2 ясны нэгэнд хийсэн учир, үлдсэнээрээ ахархан хугацаанд хөл дээрээ зогсоход дөхөм үзүүлэхээс гадна заавал шохойдох шаардагдахгүй сайн талтай. Энэ зохиомол хугаралтын модель нь ясны хугаралтын бороожилт түүний ургалтыг гэрлийн тусламжтайгаар үргэлжлэн хянах, ургалтыг ясны аль хэсгэс эхлэн үүсэж, хэдийд ясны чөмөг бүтэн сайн ургасан зэргийг тодорхойлох сайн талтай арга мөн. Хэрэглэж байгаа эмийн тунг тогтоохын тулд болон харьцуулан гаргах аргыг сайтар танигдуулахын тулд бүх (79) туулайг 2 хэсэгт хуваалаа. Үүнд:18 туулай нь эм хэрэглээгүй эрүүл туулай, 61 туулай нь эм хэрэглэж туршсан. Туршилтанд орсон 61 туулайг дотор нь (4) хэсэг болгон хуваалаа.

1. 0.25/нэг кг хувийн жинд харьцуулан хэрэглэсэн

2. 0,5/кг

3.1,0/кг

4. 1,5/кг

Бүх туулайнуудад туршилтыг (60) хоногийн хугацаатай хийнэ. Туршилтын дүнг товч харьцуулан жишиж үзэхэд зориулагдсан 18 туулайны ясны бороожилтын анхны шинж тэмдэг нь 20-21 хоног үүсэж, нэлээд сайн бороожилт 30-32 хоногийн дараа тодрон гарч, ясны чөмөг битүүрч, бүтэн ясжсан гэдэг онцгой тэмдэг нь 40-48 хоногийн дараа гарч байсан билээ. Тэгвэл могойн идээг хэрэглэсний дараа ясны бороожилт, эдгэрэлт нь тун бүрийд өөр өөр байсан боловч эдгэрэлтийн хугацаа дунджаар 15-20 хоногийн өмнө байсан нь сайхан талтай. Тухайлбал биеийн жинд 1,5 г могойн идээг хэрэглэсэн туулайнуудад ясны бороожилтын анхны тэмдэг нь 15-17 дахь хоног дээр үүсэж 39-45 хоногийн бүрэн эдгэрсэн шинжинд орж байна. 0,15-1,0 граммын хэмжээтэй могойн идээг хэрэглэсэн туулайнуудад ясны бороожилтын анхны тэмдэг нь урьдах тунгийн хэрэглэсэн шиг голдуу 17 дахь хоног дээр үүсэж байсан боловч эцсийн эдгэрэлт нь голдуу 37 хоног дээр дуусаж эдгэрэлтийн хугацаа богиноссон сайн тал байлаа. Харин 0,5 граммын хэмжээтэй могойн идээг хэрэглэхэд урьд дурдсан тунгуудаас онцгой нөлөөтэй байсан нь харагдлаа. Үүнд: энэ тунгаар эмчлэхэд бороожилтын анхны шинж тэмдэг нь 7-12 хоногийн дараа мэдэгдэж, сайн бороожилт 20 дахь хоног дээр тод харагдаж 30-31 дэх хоногийн дараа бүрэн ясжиж эдгэрч байлаа. Гэрлийн шинжилгээний тусламжтайгаар илрүүлсэн дээр дурдсан эмчилгээний сайн талд чанар нь гистологийн шинжилгээгээр нотлогдсон болохыг ташрамд дурдъя. Дээр дурдсан зүйлүүдээс дараахь дүгнэлтийг хийж болно. Үүнд:

  1. Алтан гагнуурын нэг дүрс могойн идээ гэдэг ургамлын дүрс нь 10%-ийн уусмал хэлбэрээр хэрэглэхэд ясны хугаралтын бороожилтын эхлэлтийн хугацааг хурдасгаж эдгэрэлтийг 15-20 хоногийн хугацаагаар богиносгож байна.
  2. Могойн идээний идээшмэл нь ямар ч хоргүй бөгөөд ясны бэртэнгэд 0,5-ыг 1 кг биеийн жинд харьцуулснаар бодож хэрэглэвэл илүү үр дүнтэй байна.
  3. Могойн идээний идээшмэлийг ясны бэртэнг, хугаралтыг эдгэрүүлэхэд эмчилгээний журмаар хэрэглэх нь ашигтай гэж үзэж байна.
Ном зүй

1.Е.М.Динабург - Ясны хугаралтыг сайжруулахад витамин С-ын нөлөө, витамины асуудалд гэдэг цуврал. 1946. 7 дахь хэвлэл
2.Н.А.Воробьев и Л.И.Волоховская - Ясны хугаралтанд зарим нэг витаминуудын нөлөөний тухай. Украйны гэмтэл-согогийн эрдэм шинжилгээний институтуудын эмхтгэл. 1957-1962 он.
3.С.Н.Левченко - Ясны хугаралтанд цус юүлэх ажиллагааг давтан явуулсны үр дүн. Канд.диссерт.Алма-Ата 1951
4.Г.В.Головин-Ясны хугаралтыг сайжруулан хурдасгах асуудалд. Ж-Орт. травм. и протезаров 1955. 3. 70
5.С.Б.Гринбойм - Чөмөгт ясны хугаралтанд физик эмчилгээний нөлөөлөх чанар. Ж-Орт. трамат. и протезирование 1966. №7. хуудас 30
6.М.А.Корендясев-Ясны хугаралтыг хурдасган сайжруулах асуудалд.
Брошюр 1959.
7.A.К.Панков - Ясны төлжилтөнд пентоксилын нөлөөлөх байдлыг туршлага ба клиникт туршсан нь. Онольш бага хурлын материал. Ростов-Дону 1961. хуудас 116-120.
8.Ф.X.Сейфедлин - Рентген туяаны шарлага хийлгэсэн туулайны хаалттай шарханд коамидын нөлөөлөх байдал. Мед. радиол. 1962.10. хуудас 55-59.
9.Н.М.Шаматов - Ясны хугарал ба түүний эдгэрэлтийг хурдасгах арга замууд. Ташкент 1965.
10.А.Ш.Шакиров - Ясны хугаралтыг барагшүүнээр эмчилсэн нь Ташкент1967.
11.С.Камалов - Ясны эд, эсийн төлжилтөнд коамидын нөлөөлөх нь Ташкент 1970.
12.У.С.Исланбеков - Урт чөмөгт ясны хугаралтанд коамид ба кобафитипын нөлөөлөх нь. Москва 1974.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3491
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК