Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Монгол ардын хувьсгалт намын төв хороонд
( Товч мэдээлэл )
 

 

МАХН-ын Төв Хороо, 1980 оны арван хоёрдугаар сарын 25-нд «тус орны эрдэм шинжилгээний ажлын байдал, түүнийг сайжруулах арга хэмжээний тухай» тогтоол гаргав.

Уг тогтоолын бүрэн эхийг дор сийрүүлэн нийтэллээ.

 

Эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх талаар намын XVII их хурлын дэвшүүлсэн зорилт үндсэндээ хэлбэрэлтгүй хэрэгжиж байгааг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний байгууллагуудын тоо нилээд нэмэгдэж тэдгээрийг боловсон хүчин, материаллаг баазаар бэхжүүлэх талаар арга хэмжээ авч, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжсөөр байна. Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн тусламж дэмжлэг хийгээд түүний дэлхий дахины түүхэн туршлагаас суралцаж, байгаа явдал болон социалист хамтын нөхөрлөлийн бусад орны эрдэм шинжилгээний байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь манай орны шинжлэх ухааны хөгжлийн амин чухал хүчин зүйл болж байна. Зөвлөлтийн академийн болон эрдэм шинжилгээний бусад байгууллага, монгол-зөвлөлтийн хамтарсан янз бүрийн экспедицийн тусламжаар болон зөвлөлтийн, эрдэмтэн нартай хамтран Монгол орны байгалийн баялаг, тэдгээрийн тархалтын онцлогийг судлах үйл хэрэгт, түүнчлэн палеонтологи, биологи, байгалийн шинжлэх ухааны бусад зарим салбарт эрдэм шинжилгээний ихээхэн ажил хийж, БНМАУ-ын| геологи, тектоник, геоботаник, геоморфологийн зэрэг зурал гаргасны дээр цаг уурын нөөцийн болон гадаргын усны атласыг хийж дуусгажээ. Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны Академийн харъяа үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын эрдэм шинжилгзэний, хүрээлэн, зөвлөлтийн эрдэмтэн нарын оролцоотойгоор БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний 1990 он хүртэлх хөгжил байршилтын ерөнхий схемийг боловсруулжээ. Манай орны эрдэм шинжилгээний байгууллагууд малын үүлдрийн чанарыг сайжруулах, хөдөө аж ахуйн таримлын шинэ сорт бий болгох, зарим төрлийн бүтээгдэхүүн, нилээд хэдэн нэрийн эм, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн технологийг боловсруулж, нэвтрүүлэх талаар зарим ахиц гаргажээ. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний, хүрээлэн «Хангай» гэдэг нарийн ноост хонины шинэ үүлдрийн хэсэг бий болгосон байнаТүлш эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт салбарынхаа нэн чухал асуудлыг шийдвэрлэхэд чармайлтаа чиглүүлэн ажиллаж, 80 бүтээлийг үйлдвэрлэлд шилжүүлснээс 70 гаруй хувийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Энэ институт эрдэм шинжилгээнийхээ ажлын 50 орчим хувийг гэрээгээр хийж байна. Монголын ард түмний болон Монгол ардын хувьсгалын түүх зэрэг нийгмийн шинжлэх ухааны зарим салбарт хийх эрдэм шинжилгээний ажлын сэдэв хэмжзэ өргөжиж байна. Гэвч Намын Төв Хорооны шалгалтын дүнгээс үзэхэд, академийн болон эрдэм шинжилгээний бусад байгууллагын ажилд ноцтой дутагдал оршиж байна. Боловсруулбал зохих шинжлэх ухааны нэн тэргүүний асуудлын нилээд олон тохиолдолд зөв шилэн сонгож чадахгүй байна. Эрдэм шинжилгээний олон бүтээл, тухайлбал диссертац нь эрдэм шинжилгээний болон практик ач холбогдолгүй үл ялих сэдэвтэй, улс ардын аж ахуйн нэн чухал шаардлагаас тасархай, судалгааны онолын түвшингээр дорой байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд эрдмийн зэрэг горилогчдын диссертацын чанарт өндөр шаардлагыг хангалттай тавьж чадахгүй байна. Энэ нь бэлтгэлгүй хүмүүс буюу эрдэм шинжилгээний ажлын ёс зүйг үлt тоомсорлодог, иргэнийхээ үүргийг зөрчдөг шударга бус зарим хүн ч эрдэм шинжилгээний ажилтнуудын эгнээнд аргалан нэвтрэх боломжийг бий болгож байгаа юм. Эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулахдаа Зөвлөлт Холбоот Улс болон социалист бусад орны баялаг туршлагыг бүтээлчээр ашиглах явдалд ноцтой дутагдал оршиж байна. Олонхи яам, тусгай газар өөрийн харъяа эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, ялангуяа эрдэм шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх зохион байгуулалтын ажлыг удирдах, хяналт тавих талаар дутагдалтай ажиллаж байна. Эрдэм шинжилгээний ажилд зориулсан янз бүрийн тоног төхөөрөмж, аппарат, багаж хэрэгслийг гадаад орнуудаас давхардуулан захиалдаг, авсан тэдгээр үнэт материаллаг зүйлийг маш хангалтгүй ашигладаг явдал олонтаа үзэгдэж байна. БНМАУ-ын Шинжлэх ухааны Академийн нилээд хүрээлэн улс ардын аж ахуй соёлын нэн чухал асуудлыг шинжлэх ухаан-онолын шаардлагын хэмжээнд иж бүрэн шийдвэрлэх ажлыг хангалттай хийж чадахгүй байна. Эрдэм шинжилгээний байrууллагуудад авьяас чадвартай ,ажилтнуудыг шилж сонгож тавих өндөр шаардлагыг олон тохиолдолд хангахгүй, тэднийг аттестатчилах, дараа дараалан аттестатчилах ажилд ёс төдий ханддагаас гадна эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх талаар системтэй ажиллах явдал дутагдалтай байна. Шинжлэх ухааны Академийн хүрээлэнгүүд болон яам, тусгай газрын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн мэргэжилтэн нар дээд сургуульд багшлах болон тэндхийн эрдэм шинжилгээний ажилд туйлын хангалтгүй оролцож байна. Энэ бүгд нь Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академи, яам тусгай газрууд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр ашгийг дээшлүүлэх талаар МАХН-ын Төв Хорооны X (1975 он), V (1979 он) бүгд хурлын өгсөн зарчмын заалтаас зохих дүгнэлт хийж чадаагүйтэй холбоотой юм. Шинжлэх ухаан техникийн улсын хороо, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академи хоёрын ажил хэргийн нягт холбоо дутагдалтай байгаа нь эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, уялдүулан зохицуулах талаар нэгдсэн бодлого явуулах, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудлыг иж бүрэн шийдвэрлэх ажилд хүч, хөрөнгийг төвлөрүүлэхэд муу нөлөөлж байгааг тэмдэглэж байна. Нилээд яам, тусгай газар, тэдгээрийн харъяа олон байгууллага, үйлдвэрийн газрууд эрдэм шинжилгээний бэлэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд идэвх гаргаж ажиллах нь дутагдалтай байна. Дээр дурдсан дутагдлууд нь эрдэм шинжилгээний газар, дээд сургуулиудын дэргэдэх намын байгууллагуудын зохион байгуулалт, үзэл суртал-хүмүүжлийн ажил ноцтой хоцорч, шүүмжлэл, өөрийн шүүмжлэл зохих ёсоор өрнөхгүй байгаагийн уршиг юм. Намын Төв Хорооны хамаарах хэлтсүүд, холбогдох хот, аймгийд намын хороодоос эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн на-мын байгууллагын үйл ажиллагаанд зохих хяналт, өндөр шаардлага тавих талаар хангалтгүй ажиллаж байгааг тэмдэглэвэл зохино. Хамт олон бүрийн хийгээд тухайн салбарын бүхий л үйл ажиллагааны өвөрмөц байдлыг харгалзан ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгоход нь эрдэм шинжилгээний газрууд болсон дээд сургуулиудын дэргэдэх намын, байгууллагад ажил хэргийн туслалцаа үзүүлэхгүй байна. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос Тогтоох нь:

1. Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, эрдмийн зэрэг, цол олгох дээд комисс, Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороо, яам, тусгай газар, Шинжлэх ухааны Академи, тэдгээрийн харъяа эрдэм шинжилгээний байгууллага, дэргэдэх намын байгууллагуудад даалгах нь:

а) дээр заасан дутагдлуудыг арилгах үр нөлөөтэй тодорхой арга хэмжээ авах, эрдэм шинжилгээний ажлын чанар үр ашгийг эрс сайжруулах, тэдгээр ажлын онолын түвшинг өндөржүүлэх талаар хүрээлэнгүүдийн удирдах хүмүүсийн хувийн хариуцлагыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг социалист* байгуулалтын тодорхой зорилттой нягт холбох;

б) Шинжлэх ухааны Академи, нийт яам, тусгай газрын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамт олны дотор өндөр хариуцлагатай байх үзэл санааг байнга хэвшүүлэн тогтоох, эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлч чармайлт, харилцан тавих шаардлагыг идэвхжүүлэх зарчимт шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг өрнүүлэх, эрдэм шинжилгээний хамт олны дотор жинхэнэ бүтээлч уур амьсгал бий болгоход саад учруулдаг шүүмжлэлийг хавчих зэрэг бусад харш үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэж, намын өндөр шаардлага, зарчимч чанарыг хангах:

в) Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Шинжлэх ухааны Академи, зохих эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг техник, инженер-эдийн засгийн дээд боловсрол бүхий боловсон хүчнээр аажмаар бэхжүүлэх,

г)  дэд эрдэмтэн, докторуудын диссертацын чанарт болон тэдгээрийн онол, практикийн ач холбогдлыг дээшлүүлэхэд тавих шаардлагыг хүчтэй болгож, диссертацыг дүгнэхэд тууштай зарчимчаар хандаж, эрдэм шинжилгээ-онолын шаардагдах дүн шинжилгээ, гүнзгий нэгтгэсэн дүгнэлтгүй буюу улс ардын аж ахуйн нэн чухал асуудлыг
шийдвэрлэхэд чиглээгүй диссертацыг хамгаалалтад оруулахгүй байх. Диссертац нь практикт   хэрэгжиж чадахуйц   тодорхой зөвлөмжийг агуулсан байх ёстой.

д) Нийгмийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэх хүчнийг оновчтой байрлуулах, улс орны хөдөлмөрийн нөөцийг зөв ашиглах талаар эрдэм шинжилгээний зөвлөмжийг улсын төлөвлөгөөний комисстой хамтран боловсруулахад нэн тэргүүний анхаарал тавих;

е) академийн болон эрдэм шинжилгээний бусад байгууллагын хамт олныг хөрөнгөтний үзэл суртал, үндсэрхэг үзлийн өчүүхэн төдий ч илрэл хийгээд их гүрний түрэмгийлэн эзлэх, жанжлах харгис үзэлбодлоготой эвлэршгүй тэмцэх үзлээр хүмүүжүүлэх,

2. Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Хөдөө аж ахуйн Яам,

Сангийн аж ахуйн Яаманд даалгах нь:

а) хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагууд үйлдвэрлэлээс тасархай байгааг болиулж, тэдгээрийг тухайн байгаль-цаг уурын бүсэд байгаа хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйтай ажил төрлийн нягт холбоотой болгон, шинжлэн турших ажлын нилээд хэсгийг шууд аж ахуйнууд дээр хийлгэж байх;

б) хөдөө аж ахуйн хамгийн чухал асуудал, юуны өмнө мал аж ахуйн ашиг шимийг нэмэгдүүлэх, түүний тэжээлийн баазыг бэхжүүлэх, үр тарианы болон хөдөө аж ахуйн бусад таримлын ургацыг өндөржүүлэх асуудлыг иж бүрэн судлахад эрдэм шинжилгээний байгууллагуудын чармайлтыг чиглүүлэх;

в) мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүний арга, технологийг хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн хөдөлмөрийг механикжуулах, газар, хөдөө аж ахуйн техникийг чавартай ашиглах болон хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн удирдлагыг боловсронгуй болгох талаар зөвлөмж боловсруулах;

г) хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн, аж; ахуйнуудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг тус орны янз бүрийн нутгийн байгаль-бүсийн онцлогийг харгалзан үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд нь төлөвлөгөөвий дагуу эрдэм шинжилгээ-арга зүйн тусламж үзүүлж байх;

д) эрдэм шинжилгээний мал аж ахуйн хүрээлэн, бэлчээр, тэжээлийн хүрээлэн, ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэргэд сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлийн удирдах ажилтан, мэргэжилтэн нарын мэргэшил дээшлүүлэх курс байгуулах,

3.  Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академи, яам тусгай газруудад үүрэг болгох нь:

а) эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлтийг эрс сайжруулж, эрдэм шинжилгээний асуудал, сэдвийг улс ардын аж ахуй, соёлын салбарын хэрэгцээг харгалзан оновчтой совгож авах ажлыг хангаж байх;

б) улс ардын аж ахуй, соёлын салбарт нэн чухал ач холбогдолтой чиглэсэн зорилго бүхий манайд тохирсон тооны программаас бүрдсэн улс орны хэмжээнд явуулах эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн, иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж байх.

Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн дээрх төлөвлөгөөг Шинжлэх ухааны Академитай хамтран таван сарын дотор боловсруулж, холбогдох дээд байгууллагад оруулан хянуулахыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд даалгасугай. Боловсруулсан төлөвлөгөө, программын дагуу эрдэм шинжилгээний зарим жижиг группийг томоохон хамт олон болгож нэгтгэвэл зохино.

Баталсан, чиглэсэн зорилго бүхий программыг биелүүлэхэд Шинжлэх ухааны Академи, дээд сургуулиудын аль алины эрдэм шинжилгээний хүчийг татан оролцуулбал зохино. Эрдэм шинжилгээний уялдуулан зохицуулагч байгууллагыг чиглэсэн зорилготой программ тус бүрээр бий болгож, түүнд засгийн газрын шийдвэрээр зохих эрхийг олгож байвал зохино. БНМАУ-ыв Шивжлэх ухаавы Академийн харъяа байгууллагуудад болон дээд сургуулиудад зөвлөлгөө авах, эрдэм шинжилгээний ажлыг хамтран удирдахын тулд ах дүү социалист орнууд, юуны өмнө Зөвлөлт Холбоот Улсаас нэрт эрдэмтэн, мэргэжилтэн нарыг хойшид ч төлөвлөгөөний үндсэн дээр урьж байсугай. Шинжлэх ухааны Академи дээд сургуулиудын эрдэм шинжилгээний ажилтнууд чиглэсэн зорилготой программаар тавьсан асуудлыг нягт хамтран шийдвэрлэж байвал зохино.

4.  Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээний ажилтан нарын үйл ажиллагааг юуны өмнө эрдэм шинжилгээний ажлын нь шинжлэх ухаан-онолын түвшин, нийгмийв үйлдвэрлэлийны үр ашгийг дээшлүүлэх, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үзүүлэх ач холбогдлоор нь үнэлэх ажлыг Шинжлэх ухааны Академи, холбогдох яам, тусгай газруудтай хамтран тргтмол явуулж байхыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд үүрэг болгосугай. Эдгээр үүргийг биелүүлэхийн тулд зөв, үр ашигтай арга, хэлбэрийг олж, бүтээлчээр хэрэглэж байвал зохино.

5.  Ax дүү социалист орнууд, юуньг урьдаар шинжлэх ухаан-техникийн асар их хүч нөөцтэй, хүний мэдлэгийн бүх салбарт эрдэм шинжилгээний ажлын маш арвин баялаг туршлагатай Зөвлөлт Холбоот Улстай интеграцын процессыг хөгжүүлсний үндсэн дээр л БНМАУ-ын шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэн дэвшүүлэх боломжтойг иш үндэс болгон ажиллахыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Шинжлэх ухааны Академи, Улсын төлөвлөгөөний комисс, бүх яам тусгай газарт үүрэг болгосугай. Үүнээс үндэслэн дүгнэлт хийхэд ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны Академитай (тухайлбал түүний Сибирийн салбартай) шинжлэх ухааны холбогдох салбарт интеграцын арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөөний үндсэн дээр манай эрдэм шинжилгээний байгууллагууд суурь болон хавсарга шинжилгээний ажлыг амжилттай хийж чадах боломжтой юм. Ингэхдээ дэлхийн хөгжингүй улс орнуудад одоо бүх шинжилгээ судалгаа, түүний төсөв зардлын 80-90 хувийг хавсарга шинжлэх ухаанд зориулж байгааг анхааран харгалзвал зохино.

6.  Улс ардын аж ахуйн байгуулалтын нэн чухал зорилтыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны ролийг дээшлүүлэх ажлыг цаашид, нэгдүгээрт, Зөвлөлт Холбоот Улс болон ax дүү бусад орны шинжлэх ухаан-техникийн бэлэн ололтыг бүтээлчээр хэрэглэх замаар: хоёрдугаарт. эрдэм шинжилгээний боловсон, хүчин бэлтгэх ажлыг эрс сайжруулснаар; Гуравдугаарт, төсөл-зохион бүтээх ажил хийх; технологийн зарим процессыг загварлан боловсруулахын тулд туршилтын баазыг (тусгай газар хоорондын, дээд сургууль хоорондын) БНМАУ-ын нөхцөлд аажим, төлөвлөгөөтэй төлөвшүүлэн бүрдүүлэх замаар хангаж болно гэж үзсүгэй. Эрдэм шинжилгээ-техникийн боловсруулалтын шатанд хэрэгжүүлж. байгаа эдгээр төрлийн ажилд дээд зэргийн анхаарал тавьж байвал зохино. Эрдэм шинжилгээ, туршлага-зохион бүтээх болон технологийн ажлыг санхүүжүүлэх тухай, түүнчилэн шинэ төрлийн бүтээгдэхүүн боловсруулж эзэмших, хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулалтыг нэвтрүүлэхтэй холбогдож гарсан зардлыг нөхөх тухай саналаа Шинжлэх ухааны Академитай хамтран 1981 оны зургадугаар сарын нэгний дотор Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд оруулахыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн Яаманд үүрэг болгосугай.

7.  Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд үүрэг болгох нь:

а) Шинжлэх ухааны Академийн болон яам, тусгай газрын эрдэм
шинжилгээний байгууллага, дээд сургуулиудаар эрдэм шинжилгээнийхээ ажлаас үйлдвэрлэлд нэвтрүүлбэл зохих арга хэмжээний жагсаалтыг жил бүр гаргуулж, энэ үндсэн дээр Сангийн Яамны оролцоотойгоор Улсын төлөвлөгөөний комисстой хамтран салбарын аж ахуйн газар, эрдэм шинжилгээний байгууллагад тэдгээр арга хэмжээг практикт нэвтрүүлэх, үүрэг даалгавар өгч, дараа нь уг даалгаврын жинхэнэ биелэлтийг шалгаж байх;

б) Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам, Улсын материал техникийн хангамжийн хороотой тохиролцож, Шинжлэх ухааны Академи, холбогдох яам, тусгай газруудын саналыг харгалзан, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, материал-техникээр хангах жил бүрийн болон таван жилийн төлөвлөгөөний төслийг зохион бэлтгэж
байх. Ингэхдээ энэхүү санхүүжилтийн төлөвлөгөөнд эрдэм шинжилгээний ажилд зориулсан хөрөнгө оруулалтыг багтааж байвал зохино.

в) Улсын төлөвлөгөөний комисс, Улсын материал-техникийн хангамжийн хороотой хамтран эрдэм шинжилгээний байгууллагын материал техникийн баазыг сайжруулах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;

г) яам, тусгай газрын болон Шинжлэх ухааны Академийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөний биелэлт, тэдгээрийн үр дүнг практикт нэвтрүүлэх ажлын явцад хяналт тавьж байх;

Улсын төлөвлөгөөний комисстой хамтран Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороо, Шинжлэх ухааны Академи, яам, тусгай газруудын саналын үндсэн дээр эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх жил тутмын болон таван жилийн төлөвлөгөө боловсруулж, бас эрдэм шинжилгээний байгууллагын удирдах
ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний байгууллагын боловсон хүчний мэргэшлийг дзэшлүүлэх, бүрэлдэхүүнийг сайжруулах арга хэмжээ
авч байх;

е) Шинжлэх ухааны Академи, яам тусгай газрын эрдэм шинжилгээний ажилтан нарын эрдэм шилжилгээний ажлын тодорхой үр дүнг нарийн чанд хар-галзан, тэднийг үе үедахин аттестатчилах ажилд хатуу хяналт тавьж, байх;

ж) тус орны шйнжлэх ухаан-техникийн мэдээллийн ажлыг үдирдлагаар хангах, түүнчилэн гадаадын шинжлэх ухаан, техникийн ололт, өөрийн орны болон ах дүү социалист улсуудын үйлдвэрлэлийн тэргүүн туршлагыг судлан практикт нэвтрүүлэх ажлыг Шинжлэх ухааны Академи, яам, тусгай газруудтай нягт уялдаа холбоотойгоор зохион
байгуулах;

з) байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалах системчилсэн арга хэмжээг Улсын төлөвлөгөөний ком,исс, Шинжлэх ухааны Академитай  хамтран  боловсруулж, хэрэгжүүлэх;

и) тус оронд архивын ажлыг сайжруулах, тухайлбал, монголын ард түмний түүх, утга зохиолд холбогдолтой арвин баримт материалыг хадгалах арга хэмжээний талаар тодорхой саналыг Шинжлэхухааны Академитай хамтран боловсруулж, 1981 оны нэгдүгээр улиралд Намын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд оруулах.

8.  Эрдэм шинжилгээний хүрээлэн, дээд сургуулийн тэнхимүүдээс нийгмийн шинжлэх ухааны салбарт хийх эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг намаас тавьж байгаа шаардлагатай яв цав нийцүүлэн тодорхойлж тэдгээрийн таван жилийн төлөвлөгөөг зохицуулан, уг төлөвлөгөөг МАХН-ын Төв Хороонд оруулан хянуулж байхыг Шинжлэх ухааны Академид даалгасугай.

9.  Эрдэм шинжилгээний байгууллагыг орон тооны илүүдэлгүй байлгахын үүднээс зохион байгуулалт, орон тооны нь бүтцийг боловсронтуй болгох тухай МАХН-ын Төв Хороойы комиссын боловсруулсак саналыг үндсэнд нь зөвшөөрсүгэй, Эдгээр саналыг хэрэгжүүлэх арга хэмжээг Сангийн Яам, Хөдөлмөр, цалин хөлсний Улсын хорооны оролцоотойгоор 1981 оны гуравдугаар сарын 1-ний дотор багтаан авахыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Шинжлэх ухааны Академид даалгасугай.

10.МАХН-ын Төв Хорооны комиссын саналыг үндэслэн эрдэм шинжилгээний зарим байгууллагын харъяалал, зохион байгуулалтыг бүтцийг өөрчлөх асуудлыг 1981 оны нэгдүгээр сард багтаан шийдвэрлэхийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд даалгасугай.

11.Холбогдох яам, тусгай газрын харъяа эрдэм шинжилгээний байгууллагыг аажмаар аж ахуйн тооцоонд оруулах арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Сангийн Яам, салбарын зарим яам, тусгай газарт үүрэг болгосугай.

12.Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажлын эдийн засгийн үр ашгийг Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн Яамтай хамтран' жил, таван жилээр тооцож дүнг, зохих арга хэмжээ авах саналынхаа хамтаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд илтгэж байхыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд үүрэг болгосугай.

13.Эрдэм шинжилгээний ажлын эдийн засгийн үр ашгийг үнэлэх шалгуур, тооцох аргачиллыг 1981 онд багтаан Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн Яамны санал болон ах дүү орнуудын туршлагыг хар-галзан боловсруулж батлахыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Шинжлэх ухааны Академид даалгасугай.

14. Зөвлөлт Холбоот Улсын туршлагыг үндэслэн аж үйлдвэр, барилгын салбарын зрдэм шинжилгээний байгууллагыг «Захиалга даалгаврын» системд шилжүүлэн ажиллуулах журам боломсруулж, эрдэм шинжилгээний зарим байгууллагад урьдаар заавал туршиж үзэхийг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Сангийн Яаманд даалгасугай.

15. Эрдэм шинжилгээний байгууллагын зохион байгуулалтын бүтцийг сайжруулж, шинжилгээ судалгааны ажилд зэрэг зэрэг хийх, давхардуулах явдал гаргуулахгүйгээр тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийг нарийн уялдуулан зохицуулж байхыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Шинжлэх ухааны Академид даалгасугай.

16. Улс ардын аж ахуйн телөвлөгөөний дагуу шууд болон эчнээ аспирантураар өндөр мэргэжлийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн багш нар бэлтгэх үүргийг Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороонд эрхлүүлсүгэй.

17. Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороонд даалгах нь:

а) улс орныхоо дотоодод болон гадаадад дэд эрдэмтэн, шинжлэх ухааны доктор бэлтгэх ажлыг өндөр шаардлагыг хангах үндсэн дээр төлөвлөгөөтэй гүйцэтгэх;

б) дээд сургуулиудын эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлтийг удирдлагаар хангах, тэдгээрийн эрдэм шинжилгээ-лабораторийн баазыг аажмаар бэхжүүлэх, дээд сургуулиудад хийж буй эрдэм шинжилгээний ажлыг сургалтын процесстой нягт холбон, хичээл хүмүүжлийн ажил, эрдэм шинжилгээн;ий үйл ажиллагаатай нь бат нэгдлээр
хангаж эрдэм шинжилгээнийх нь ажлын үр ашиг, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

в) Дээд сургуулиудын оюутныг сургаж, хүмүүжүүлэхэд Шинжлэх ухааны Академи, салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний гол гол ажилтнуудыг татан оролцуулж байсугай. Энэ нь дээд сургуулийн багш нарын багшлах ажлын хэт ачааллыг хөнгөвчлөх төдийгүй, академийн хүрээлэнгийн ажилтнуудад дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилд улам идэвхтэй оролцох, мэргэшлээ байнга дээшлүүлэх боломж олгох болно. Шинжлэх ухааны Академи болон салбарьн хүрээлэнгүүдийн гол гол мэргэжилтнүүдийг Монгол улсын их сургууль, бусад дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албанд хавсарган ажиллуулж байсугай.

г) дээд сургуулийн ахлах ангийн хамгийн авьяаслаг оюутнуудыг Шинжлэх ухааны Академийн систем дэх эрдэм шинжилгээний ажилд төлөвлөгөөтэйгээр оролцуулж байх. Тэгэхдээ, оюутнуудаар Шинжлэх ухааны Академийн хүрээлэнгүүдийн шинжилгээний тоноглолыг ашиглан  дипломын ажлыг нь хийлгэхэд юуны өмнө анхаарвал зохино.

д) ерөнхий боловсролын сургуулийн сурагч, техникум дээд сургуулийн оюутнуудаас авьяас чадвартайгий нь шилж сонгон авах замаар эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн багш нарыг чиглэсэн зорилготой бэлтгэдэг Зөвлөлт Холбоот Улсын туршлагыг нэвтрүүлэх арга хэмжээ авах.

18. Эрдэм шинжилгээний байгууллагын материал-техникийн бааз, зураг төсөл-зохион бүтээх салбарыг бэхжүүлэх арга хэмжээний төслийг БНМАУ-ын Шинжлэх ухааны Академи, яам, тусгай газрын саналын үндсэн дээр боловсруулж, 1981 оны хоёрдугаар улиралд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд оруулахыг Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухаан, тахникийн улсын хороонд даалгасугай.

19. Арвилан хэмнэх журмыг сахих, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэж байгаа аппарат багаж, хэрэгсэл, лабораторийн баазын хүчин чадлыг бүрэн ашиглах зорилгоор хойшид эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй тоног төхөөрөмж, тухайлбал, электрон-тооцоолон бодох техникийг хамтран ашиглаж байхаар тогтоосугай. Энэ асуудлаар зохих тодорхой шийдвэр гаргахыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд үүрэг болгосугай.

20. Харъяа эрдэм шинжилгээний байгууллагын ажлын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан баталж уг төлөвлөгөөний биелэлтийн тухай тайланг байнга хэлэлцэж байхыг холбогдох яам, тусгай газрын удирдлагад даалгасугай.

21. Цаашид зрдэм шинжилгээний байгууллагыг шинээр байгуулах асуудлыг Шинжлэх ухаан, техникийн улсын хороогоор дамжуулан Намын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд оруулан шийдвэрлүүлж байхаар тогтсугай.

22. Эрдэм шинжилгээний боловсон хүчний мэргэжлийн болон улс төрийн мэдлэгийг эрс дээшлүүлэх тодорхой арга хэмжээ авахыг эрдэм шинжилгээний газруудын дэргэдэх намын байгууллага холбогдох аймаг, хотын намын хороодод даалгасугай.

Эрдэм шинжилгээний газрын дэргэдзх намын байгууллага нь эрдэм шинжилгээний ажлыг үзэл суртлын өндөр хэмжээнд үр ашиг сайтай хийдэг болгож, хамт олны дотор бие биедээ шаардлагатай,өөрийн ажлын үр дүнд шүүмжлэлтэй ханддаг нөхцөл байдал бий болгох ,ажил хэрэгч шүүмжлэл, өөрийн шүүмжлэл өрнүүлэх нөхцөл бүрдүүлж, эрдэм шинжилгээний ажлын үзэл суртал-онолын хэмжээ, үр ашгийг дээшлүүлэхэд коммунистуудын манлайлах ролийг хангах, боловсон хүчний дунд зохиох ажлыг байнга сайжруүлж, тэднийг улс төрийн болон ажил хэрэгч чанараар нь сонгон авч хуваарилах зарчмыг тууштай хэрэгжүүлэх, тэдний эрдэм шинжилгээний мэргэжил чадвар, үзэл суртал улс төрийн хатуужлыг байнга дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. ,

23. Дээд сургуулиудын хамт олныг удирдах ажлын чанарыг хэлбэрэлтгүй хүчтэй болгох, эрдэм шинжилгээний ажлын үр ашиг, чанарыг хангах, эрдэм шинжилгээний ажилд аспирантууд болон авьяаслаг оюутнуудыг өргөн оролцуулахын төлөө дээд сургуулиудын удирдлага, профессор, багш нарын хариуцлагыг өндөржүүлэхийг Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороо, Улаанбаатар хотын намын хороонд үүрэг болгосугай.

24. Энэхүү тогтоолын шаардлагын дагуу эрдэм шинжилгээний газар, дээд, дунд сургуулийн дэргэдэх намын байгууллагыг удирдах ажлаа эрс сайжруулж, өндөр шаардлага тавьдаг, хариуцлагатай байдаг нөхцөл байдлыг тэдгээрт бий болгон, ажлын салбар бүр дээр намын гишүүдийн нөлөөг хүчтэй болгож, боловсон хүчнийг шилж сонгох, хуваарилах, хүмүүжүүлэхэд нь шинжлэх ухааны байгууллага, дээд. сургуулиудад байнга тусалж байхыг Улаанбаатар хотын намын хороо, түүнчилэн хблбогдох аймаг, хотын намын хороодод даалгасугай.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 548
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК