Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Тахалт энцефалитийн халдвар судлал, эмнэл зүй, оношлолтын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

 

Г. Цагаанхүү, 0.3.Горин

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

На основании обследования 22 больных эпидемическим энцефалитом и изучения литературных данных авторы пришли к выводу что найболее характерными особснностями эпидемического энцефалита в МНР являются спорадичность заболевания и его семейный характер. В остром периоде заболевания выделены: вестибулярно-летаргическая, окуло-летаргическая, гриппоидная и психосецсорная формы. Краевой особенностью эпидемического энцефалита в МНР является частотй вестибулярно-летаргических форм в его острой стадии и в нанболее тяжелое, длительное течение заболевания у взросдых. Подчеркивается важность длительного наблюдения за этими бөльними в целях получения полноценного ответа о возможности перехода заболевания непосредственно из остаточных симптомов в хроническую стадию. Авторами впервые в МНр описан синдром периодическом спячки при эпидемичес-ком энцефалите.

Сүүлийн жилүүдэд тахалт энцефалитийг судлах асуудал халдвар судлагчид, эмнэл зүйчдийн сонирхлыг ихээр татах боллоо. Энэ нь уг өвчний орон нутгийн чанартай дэгдэлт цөөн тоогоор ч гэсэн үе үе гарсаар байгаатай холбоотой юм. (1,2).

Тахалт энцефалитийг үүсгэгч нь вирус гэж үздэг боловч өвөрмөц вирусийг ялган авах оролдлого одоо хүртэл амжилтгүй байгаа учраас уг өвчний оношлолт нь бүр 1915-1925 онуудад гарч «байсан эпидемийн нь үед бичсэн эмнэл зүйн шинж тэмдгүүдэд тулгуурлаж байна. Гэвч энэ өвчний эмнэлзүйн сонгомол хэлбэрийг анх Эконома тусгайлан авч бичсэнээс хойшхи 50 жилийн дотор уг өвчний илрэл». шинж тэмдэг үлэмж өөрчлөгджзэ. Тахалт энцефалитийн анхны тархалтын үед эмнэл зүйн янз бүрийн хэлбэрүүд, тухайлбал унталтын, мэнэн төст, хөдөлгөөн эмгэгшилт, ухаан алдалтын гэх мэт хэлбэрүүд оношлогдож байжээ. Үүний дараагаар уг өвчний үед тэнцвэр алдагдалтын, тархины, нуруу-нугасны, нугас-захын мэдрүүлүүдийн эмгэгшилийн сэтгэхүйн өөрчлөлтийн, мэдрэл сульдалтын гэх мэт эмнэл зүйн хэлбэрүүд илэрдгийг бичжээ (3-5). Тахалт энцефалитийн эмнэл зүйн хувьсал одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Энэ асуудлаар ажиллаж байгаа нилээд судлаачид тахалт энцефалитийн эмнэл зүйн шинж тэмдэг нилээд бүдгэрч улам олон хэлбэрээр илэрч байгааг тэмдэглэж байна.
(2-6-8)                                                

П.М.Альперович, Б.И.Рудая нарын (9) үзэж байгаагаар нүд өөрчлөлт унталтын хэлбэр хамгийн олонтой тохиолдож, дараагийн байранд хөдөлгөөн эмгэгшилт, томуу төст, тэнцвэр алдагдалтын хэлбэрүүд ордог байна. Зөвлөлтийн эрдэмтэд бичихдээ сүүлийн үед чухамдаа хөдөлгөөн эмгэгшилт, тэнцвэр алдагдалтын эмнэл зүйн хэлбэрээр тахалт энцефалит илрэн гарах явдал элбэгшиж байгааг заагаад, уг өвчний үндсэн шинж тэмдгийн зэрэгцээ вегетатив хямрал, бага тархины болон хөдөлгөөн-рефлексийн өөрчлөлтүүд илэрдгийг онцлон тэмдэглэв. (2,10) Түүнчлэн уг өвчний эхлэл, явцын байдал өөрчлөгдөж байгаа нь ихээхэн анхаарал татах болов. Өвчний хурц
үеийн шинж бүдгэрэх буюу хугацаа нь үлэмж богиносож, паркинсоны шинж эрт илрэн, архаг шинж тэмдгээр эхлэх явдал тэн хагас хувийг эзлэх болсон байна (9).                                                                                     

Тахалт энцефалитийн архаг үеийн илрэл ч өөрчлөгдсөөр байгааг судлаачид тэмдэглэсээр байна (6,7).

Манай оронд анх 1956-1959 онуудад Баянхонгор аймагт тахалт энцефалитийн хэд хэдэн тохиолдол гарсан тухай профессор Г. Лодон (II) бичжээ. Судлаач 1956-1959 онуудад Баянхонгор аймгийн төвд гарсан тахалт энцефалитийн хурц үеийн өвчлөлтэй 36 өвчтөнд ажиглалт судалгаа хийснийхээ үндсэнд уг өвчин тэнцвзр алдагдуулах эмнэл зүйн хэлбэрээр гэр бүлийн хүмүүсийг хамран өвчлүүлж, хурц үе нь 12-28 хоног үргэлжилж байсныг дурдаад, тздгээрт 2 жилийн дараа үзлэг хийхэд шөрмөснйй рефлексүүд ихэссэн, зарим нэг эмгэг рефлексүүд бүдэг илэрч байсан хийгээд, өвчилсөн бүх, хүмүүс хөдөлмөрийн чадвартай үлдсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн 1958-1962 онуудад Улаанбаатар хот, Зүүн хараа, Хэнтий аймгийн зарим сумуудад ийм өвчнөөр өвчилсөн 10 гаруй өвчтөн тохиолдож байсныг Г. Лодон (11) бичжээ.

1967-1979 онуудад Баянхонгор, Хөвсгөл, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод тахалт энцефалитийн хурц болон архаг үеийн эмнэл зүйн шинж тэмдэг бүхий цөөн тооны өвчтөн тохиолдож байснаас бид 1979 оны 12-р сараас 1980 оны 3-р сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гарсан тахалт энцефалитаар өвчилсөн 22 өвчтөнд хийсэн ажиглалт, судалгаагаа үндэслэн уг өвчний дэгдэлт, халдварлалт, эмнэл зүйн хэлбэр, явц, оношлолтын асуудалд дүн шинжилгээ хийв.

1979 оны 12-р сарын 7-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд нэг гэр бүлийн 11 хүний дотор тахалт энцефалит гарчээ. Энэ гэр бүлийн өвчилсөн 7 хүнийг эмнэлэгт хэвтэх хугацаанд  гэрт үлдсэн 4 хүүхдийг асарч сувилахаар хөдөө байсан ойрын төрлийн хоёр дахь гэр бүлээс нэг эмэгтэй ирж тэдгээртэй хамт амьдарч байгаад удалгүй үлдсэн хүүхдүүдийн хамтаар өвчилж бүгд эмнэлэгт хэвтжээ. Хоёр сарын дараа тэр эмэгтэй гэртээ харьсан бөгөөд уг өвчин гарснаас хойшхи 101 дэх хоног дээр хоёр дахь гэр бүлийн мөн 11 хүний дотор уг өвчин гарсан байна. Үүнээс үзэхэд халдварын эх сурвалж  хоёр дахь гэр бүлийн тухайд маш тодорхой байна. Эдгээр 22 өвчтөн эрэгтэй-11, эмэгтэй-11, үүнээс 1-7 насны хүүхэд 7, 8-17 насны хүүхэд-7, 18  - 45 насны хүн-6, 73-80 настай 2 хүн байв.

Өвчтөний мэдүүлэг, өвчний явцад хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд уг өвчин ихэнхи хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд урьдал үетэйгээр эхэлсэн бөгөөд энэ нь тухайн орон нутагт гарсан томуугийн дэгдэлт, амьсгалын замын хурц өвчнүүдийн тархалтын хугацаатай тохирч байлаа. Өвчний урьдал үед 14 өвчтөнд амьсгалын дээд замын үрэвслийн шинж, 3 өвчтөнд ходоод, гэдэсний үйл ажиллагааны хямрал хүүхдүүдийн заримд нь 37-38 градус хүртэл халуурах шинж ажиглагдаж, урьдал үе нь 2-3 хоног үргэлжилсэн байна. Харин 5 өвчтөнд толгой өвдөх, бие сулрах шинж тэмдэг хэдэн өдрийн турш ажиглагдсанадс өөр тодорхой шинж мэдэгдээгүй. Өвчний урьдал үе өнгөрсний дараахь 3-7 дахь хоногт төв мэдрэлийн системийн талаас тахалт энцефалитийн өвөрмөц шинж тэмдгүүд илэрч байв. Тухайлбал, үлэмж их нойртой болох, явахдаа тэнцвэр алдаж гуйвах нүдэнд юм хоёр болж харагдах, зовхи буух, хөлрөх, шүлс гоожих шинж тзмдгүүд 15 өвчтөнд тод илэрсэн байна. Сонирхол татаж байгаа нэг зүйл бол бага насны 5 хүүхэд, өндөр насйы 2 хүнд уг өвчин томуугийн шинж тэмдгээр явагдсан болох нь судалгааны явцад тогтоогдов. Хэдийгээр ихэнх өвчтөний өвчний шинж тэмдэг ерөнхийдөө адилавтар байсан боловч бид уг өвчний хурц үеийн зонхилох шинж тэмдэг, явцын байдлыг үндэслэн тахалт энцефалитийг эмнэл зүйн дөрвөн хэлбэрт хувааж судлав. Үүнд:

1.    Нүд өөрчлөлт унталтын хэлбэр (5 өвчтөнд),

2.   Тэнцвэр алдагдалт унталтын хэлбэр (9 өвчтөнд)

3.   Та муу төст хэлбэр (7 өвчтөнд)

4.   Сэтгэхүйн өөрчлөлтийн хэлбэр (1 өвчтөнд)

Нүд өөрчлөлт-унталтын хэлбэр нь нүдэнд юм хоёр болж харагдах, аль нэг нүд дотогш хөдлөх нь хязгаарлагдах, зовхи буух, өдөрт хэд хэд дахин унтах, нойрмог байх шинжүүдээр зонхилон илэрснээс гадна бүх бие буюу хэсэг газар хөлрөх, явахдаа гуйвах, тэнцвэр алдах шинжүүд ажиглагдсан. Тэнцвэр алдагдалт унталтын хэлбэр олонхи өвчтөнд ажиглагдсан бөгөөд энэ нь гэнэт эхэлж, толгой эргэх, явахдаа тэнцвэр алдаж гуйвах, унах, юм тулж явах, үлэмж их хэмжээгээр өдөр шөнө ялгаагүй үргэлжлэн (түр зуурын завсарлагаатай), унтах шинжээр зонхилон илэрч байв. Үүний зэрэгцээгзэр нүдэнд юм хоёрлож харагдах, зовхи буух, бие хөлрөх, орчин тойрон, цаг хугацааны баримжаалал алдах шинжүүд аль нэгэн хослолоор ажиглагдсан байна. Томуу төст хэлбэр нь толгой өвдөх, гар хөлийн булчин хөшиж янгинаж өвдөх, бие сулрах, бүх бие хөлрөх, өдөрт үе үе унтах шинжээр илэрч байсан бөгөөд харин элэгний хорт хавдартай гэж үзэж байоан 80 настай өвчтөн нь энэ хэлбэрээр өвчлөх үедээ нас баржээ. Түүний нас баралтын шалтгааныг энцефалиттай шууд холбож үзэх үндэсгүй юм.

Хөвсгөлийн Улаан-Уул суманд гарсан тахалт знцефалитийн эмнэл зүйн шинж тэмдгүүдийн дотрооо бидний анхаарлыг ихэд татаж байгаа нэг асуудал бол эдгээр өвчтөнүүдэд илэрсэн нойрсолтын эмгэгшил юм. Эрдэмтдээс «Үечилсэн унталт» хэмээн нэрлэж бичдэг хэт нойрсолтын үечилсэн шинж бидний судалсан дээрхи өвчтөнүүд дээр анх удаа манай улсад ажиглагдсан юм. Энэхүү «Үечилсэн унталтын» шинж нэг дэх гэр бүлийн эцэг, эх, хүү, охин дөрөвт өвчин эхлэх үед мөн өвчнии явцад 28,120 дахь хоног дээр үндсэндээ 3 удаа тус бүр 2-9 хоногийн хугацаагаар ажиглагдлаа. Ихэнх өвчтөнүүдэд нойрсолтын эмгэг илрэхдээ ажил, үйлдэл хийж байгаад гартаа барьсан зүйлээ алдаж суугаагаар унтах, аягатай цайгаа ууж дуусгаж амжилгүй унтаж байсан хийгээд, мөн хоёр өвчтөн эмчид үзүүлэхээр яваад учиргүй нойр нь хүрч, тэнцвэр алдаад явж чадахгүй болсон учир замаасаа буцаж гэртээ нойрмогоор арай ядан явж ирсэн, зарим хүүхдүүд нь мөлхөж явах, юм түшиж явж байсан зэрэг олон баримтуудыг дурдаж болно. Өвчтөнүүдийн мэдүүлэг эмчлэгч эмчийн дүгнэлтэзс үзэхэд ихэнх өвчтөнүүдийн унталт 2-9 хоногийн турш өдер шөнө ялгаагүй үргэлжилж байсан бөгөөд тэднийг хүчээр сэрээхэд сэрж байсан боловч тэр дороо дахин унтдаг, зарим, өвчтөн өөрсдөө сэрж түр хугацаагаар сэргэг байдалд байгаад хэдэн өдрийн турш өдөрт олон дахин унтдаг байжээ.

Уг өвчний хурц үед өвчтөнүүдийг шинжлэн үзэхэд цусны эргэлт амьсгал, дотор эрхтнүүдийн талаас гарсан өөрчлөлтгүй байв. Мэдрэлийн системийн талаас зовхи буух, нүдний хөдөлгөөн дотогшоо хязгаарлагдах, нүдний алим чичэгнэх шинж тогтмол бишээр үе үе илрэх гар хөлийн булчингийн хөвчрөл чангарах, шөрмөсний рефлексүүд жигд бишээр ихсэх зарим эмгэг рефлексүүд тогтмол биш бүдэг илрэх, Ромбергийн цэх зогсоолд, тэнцвэртэй зогсож чадахгүй гуйвах хуруу-хамар, өсгий-өвдөгний  сорилыг хийлгэхэд гар хөл чичэгнэх, алдаа raprax, бие хөлрөх шинжүүд нилээд тод илэрч байсан зэрэг онцлогтой. Эдгээр өвчтөнүүдэд уг өвчний хурц үеийн шинж тэмдгүүд үндсэндээ 2-3 сарын турш тогтмюл бишээр, зарим нэгэн шинжүүд аль нэгэн өвчтөнд хавсран илрэх байдлаар ажиглагдаж байсан.

Тахалт энцефалитаар өвчилсөн эдгээр өвчтөнийг өвчин эхэлснээс хойших 49, 153 дахь хоног дээр (1-5 сарын дараа) үзэхэд мэдрэлийн системийн талаас дараахь өөрчлөлтүүд илрэв. Үүнд: Шөрмөсний рефлексүүд жигд бишээр ихсэх (13 өвчтөнд): гарын алга, хөлийн ул буюу биеийн аль нэг хэсэгт их хөлрөх (13), хөдөлгөөнйй ерөнхий идэвх буурах, сэтгэл санаа тогтворгүйдэх, ой тогтоолт муудах (8), булчингийн хөвчрөл ихсэх (5), нүүрний хөдөлгөөний илрэл багасах (5), хуруу хамрын сорилд гар чичрэх (5), нүдийг аниулан гарыг урагшаа тэнийлгэж байлгах сорилд зовхи буюу хуруу чичэгнэх (5), арьсыг зурахад өргөн улаан зураас үүсэх (4), нүдний дотогшлох урвал сулрах (3). Ромбергийн цэх золсоолд гуйвах, өсгий-өвдөгний сорилд хөл чичэгнэх (2) зэрэг шинжүүд голчлон насанд хүрсэн хүмүүст зонхилон илэрч байв. Өвчний эхлэл, эмнэл зүйн явцаас үзэхэд насанд хүрсэн хүмүүс харьцангуй хүндээр өвчилсөн бөгөөд энэ байдал ч мэдрэлийн системд үлдсэн өөрчлөлт насанд хүрэгчдэд зонхилж байгаагаар батлагдаж байна. Харин 73 настай эмгэн нь 3 жилийн өмнөөс хараагүй болж, нүүр, зовхи, зажлуурын булчин нь татвалзаж, гар, хөл нь салгалах болсон нь бидний анхаарлыг татав. Энэ өвчтөнд тахалт энцефалитийн архаг үед гардаг паркинсоны шинж сонгомол хэлбэрээр илэрч байгаа бөгөөд энэ нь уг өвчнөөр өвчлөхөөс 3-4 жилийн өмнөөс ажиглагдсанаас үзэхэд урьд нь мэдрэлийн ямар нэг хурц буюу архаг халдвараар өвчилсөнтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй юм. Гэвч уг өвчтөн хэдэн жилийн өмнө тахалт энцефалитийн архаг хэлбэрээр өвчилсөн байж болохыг үгүйсгэж бас болохгүй.

Бидний ажиглалт, судалгаанаас үзэхэд эдгээр хүмүүс (насанд хүрэгчид 18-45 насны, хүүхдүүд 1-17 насны) эмчилгээний явцад эрс сайжйрч, сурч, хөдөлмөрлөх бүрэн чадвартай болсон юм. Энэ өвчний архаг үеийн шинж тэмдэг тухайн хүмүүст аажимдаа илрэх үү гэдэг асуултанд хариулахад нилээд хэдэн жилийн ажиглалт шаардагдана. Зөвлөлтийн эрдэмтэд (6) «үечилсэн унталтын» шинж тахалт энцефалитийн архаг үед ч бас ажиглагддаг гэснээс үзэхэд өвчин эхэлснээс хойш дөрвөн сарын дотор 3 удаа тус бүр 2-9 хоног үргэлжлэн унтсан өвчтөнүүд болон мэдрэлийн системд нилээд өөрчлөлт үлдсэн хүмүүст, тухайлбал насанд хүрэгчдэд уг өвчний архаг уеийн сонгомол шинж аажимдаа илэрч болзошгүй юм.

Уг өвчин хэдийгээр «тахалт» энцефалит хзмээн анх нэрлэгдсэн боловч халдварлах чанараар төдий л их биш болох нь хэвлэлд бичиж байгаагаар ч, бадний ажиглалтаас ч тодорхой байна. Үүнийг батлах нэг жишээ бол уг өвчнөөр эхлэн өвчлөх үед нэг дэхь гэр бүлээс, 7-р ангид сурдаг хүүхэд нь хоёр өдөр хичээлдээ явсан, нэг хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн, мөн энэ гэр бүлийн хүмүүсийн хамтаар өвчилсөн хоёр дахь гэр бүлийн нэг эмэгтэй гэртээ харих замдаа бригадын төв дээр 2-3 айлаар орж 7 хүнтэй уулзсан зэрэг баримтууд байгаа боловч сургуулийн сурагчид, эмнэлэг, бригадын төвөөс өвчилсөн хүн ганц ч гараагүй байна.

Хөвсгөлийн Улаан-Уул суманд гарсан тахалт энцефалит гэр бүлийн дотор халдварлах шннж чанартай байгаа бөгөөд үүнийг өвчтөнүүдийн удамшил зүйн онцлогтой холбож судлахад сонирхолтой байгаа юм. Өвчилсөн нэг дэх гэр бүлийн эцэг, эх хоёрын ам зүүн тийшээгээ төрөлхийн мурий, үүнийг дагаж тэдний 5 хүүхдэд ийм шинж илэрч байсны дээр хоёр дахь гэр бүлийн эцгийн баруун нүд төрөлхийн хялар учраас мөн 4 хүүхдийнх нь нүд хялар баигаа юм. Дээрхи жижиг гажгуудыг «төрөлхийн» гаралтай гэж үзэх үндсийг тэдний залуу насандаа авахуулсан гэрэл зургууд баталж өгөв. Удамшлын эдгээр онцлог нь энцефалит үүсгэгч вирус тархинд нэвтрэн орох бололцоо олгосон удамшил-биологийн дотоод хүчин зүйлийн гадаад илрэл байж болох талтай.

Бидний судалгаанаас дараахь дүгнэлтүүд гарч байна.

1. Тахалт энцефалит манай оронд голдуу гэр бүлийг хамран цөөн тохиолдлын байдлаар гарч байна.

2. Уг өвчин хурц үедээ тэнцвэр алдагдалт-унталтын, нүд өөрчлөлт-унталтын, томуу төст, сэтгэхүйн өөрчлөлтийн зэрэг эмнэл зүйн хэлбэрүүдээр илэрч байгаа бөгөөд эдгээрийн дотор тэнцвэр алдагдалт-унталтын хэлбэр зонхилон тохиолдож байна. Иймээс тахалт энцефалитын хурц үеийг оношлоход эдгээр эмнэл зүйн хэлбэрүүдийг харгалзаж үзэх шаардлагатай.

3. Манай улсад анх удаа тахалт энцефалитийн эмнэл зүйн явцад «үечилсэн унталтын» шинж ажиглагдав.

4. Уг өвчин насанд хүрэгчдэд нилээд удаан хугацаагаар (2-3 сарын турш) үргэлжилж байгаа боловч эмчилгээний явцад хөдөлмөрийн бүрэн чадвартай болж байна.

5.   Эдгээр өвчтөнийг орон нутгийн нөхцөлд эмчийн хяналтанд авч мэдрэлийн системд байгаа үлдэгдэл шинжүүд бүрэн арилах буюу эсэл гүнзгийрч архаг үедээ шилжих эсэх талаар нилээд хэдэн жилийн турш ажиглалт хийж судлах шаардлагатай.

Ном зүй

1. Улитовский Д. A. —В кн: Инфекционные и токсические заболевания нервной системы. Иркутск, 1961, 61-63.
2. Кондакова Т. А. Энцефалит «А» в Восточной Сибири. Автореф. канд. дисс. Иркутск 1972.
3. Маргулис М. С. Острые кнфекционные болезни нервной с.истемы. М-Л., 1928, 185-256. ,
4. Давиденков. С. Н. Клинические лекции по нервным болезням. Л., 1957., вып.
3,61—81.
5. Панов A. В кн; Многотомное руководство по неврологии М. 1962, 3, 1,386
-402
6. Строкина Т. И, Гуляева С. Е., Ст\'рокин В. А. Клигвические варианты энидемыческого энцефалита в Приморье. Журн. невропатолопим и психиатрии,.197б. 2,194-197.
7. Легконогов В. А. Безрукова Л. В. Солодкая Г.Л.Николаева Е.А.Катамнез больньо, перенесших острый пёриод эпидемического энцефалнта в. Приморье. Журн. невропатологии и психиатрии, 1976, 2. 197-199.
8. Зинченко А. П. Комлик P. К. , Перепелица А. Л. Клепиков Э. Н. 06 эволюцин клиники эпидемического энцефалита. Жури, невропатологии психнатрии 1980, 2. 180-183
9. Альперрович П. М., Рудая Б. И. Диагностика и леченне современного эпидемичес-кого (летаргического) энцефалита. Методич. рекомендации. Банница, 1975.
10. Мандрыко FV Г., Лапшин Н. Д. —В ки: Актуальные вопросы невроталогии. Алма-Ата, 1971, 151-153.
11. Лодон Г. Манай улсад гардаг yypаr тархины тахал урэвсэл. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, 1962, 2,15-21.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1002
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК