Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны өнөөгийн байдал
( Судалгааны өгүүлэл )

С. Энхболд1, Д. Жаргалсайхан1, Д. Гончигсүрэн1 Н. Хүрэлбаатар1, О. Чимэдсүрэн2

1ЭМЯ, enkhbold@moh.mn, 2ЭМШУИС

 
Абстракт

Goal: The purpose of this study is to identify issues of current situation of the health information system in the health care facilities of Mongolia.

Materials and Methods: A total 362 users as hospital directors, physicians, nurses, statisticians, and IT workers of 105 health care facilities at primary, secondary and tertiary level participated in this study. Data collection methods were generated using a combination of questionnaires and in-depth interview of the users. The statistical analysis was carried out using the SPSS. Outcome measures were calculated with 95% confidence intervals (CI).

Results: The survey results were shown that a vertical health information flow regulates in the health sector, internal networks set up and H-info 2.0 software as routine data processing and insurance claims are used in the hospitals of Mongolia. Regarding of e-health software as Computerized Physician Order Entry (CPOE), Drug Information System (DIS), Laboratory Information System (LIS) and Radiology Information System (RIS), 82.6% of the health care facilities used only CPOE. There 50% of the existed e-health software is not integrated in the health care facilities. In the data management, 27.0% of the health care facilities that used e-health applications had no backup solution. 45.5%
of total users said that the information technology human resource is insufficient. 70.0% of users responded as there did not any continues training program in health information technology. The study was determined lack of functions and difficulty of using the existed software and inadequate software operation and not user-friendliness are the causes of the most of dissatisfactions. 

Conclusions: A vertical health information flow, internal networks, routine statistic processing set up and mainly CPOE used in the health care facilities. However there is no integration of e-health software and lack of its capacity. It is required modern integrated health information system in the health sector of Mongolia.

Key words: e-health, software, information technology, and integrated health information system

Үндэслэл: Орчин үед мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай , хүртээмжтэй , түргэн шуурхай хүргэх боломж бүрдээд байна [1, 2, 3]. Хүн ам таруу байршилтай , өргөн уудам нутаг дэвсгэртэй , дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн , эрүүл мэндийн тусламж , үйлчилгээ үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм [4]. Сүүлийн
жилүүдэд тусгай мэргэжлийн төв болон хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор эмнэлгийн бүртгэл , мэдээллийн цахим тогтолцоог нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байна . Гэвч цахим эмнэлгийн мэдээлэл нь гол төлөв тухайн эмнэлгийн дотоод хэрэгцээнд ашиглагдаж , үндэсний хэмжээнд нэгтгэгдэж чадахгүй байгаа нь мэдээлэл олон сувгаар давхардуулж цуглуулах , програм хангамж нь хоорондоо хөрвөхгүй байх , улмаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг нэмэгдүүлэх зэрэг бэрхшээлийг бий болгож байна . Харин зарим өндөр хөгжилтэй улс орнуудад лавлагаа тусламжийн эмнэлгүүд өөр хоорондоо шаардлагатай мэдээллийг цахим хэлбэрээр саадгүй солилцож өвчтөнд чирэгдэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлж байна [5]. Иймд эрүүл мэндийн мэдээ , мэдээллийг цахим байдлаар дамжуулж , эмнэлгийн тусламж , үйлчилгээг хүн амд чанартай , түргэн, шуурхай , тэгш, хүртээмжтэй хүргэх үндэслэлээр эрүүл мэндийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал , дэд бүтэц, хүний нөөцийн болон програм хангамжийн өнөөгийн байдлыг судлах шаардлагатай гэж үзлээ .

Зорилго: Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн тогтолцооны өнөөгийн байдалд судалгаа хийж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох

Зорилтууд :

  1. Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо , мэдээллийн урсгал , дэд бүтцийг судлах
  2. Мэдээллийн технологийн хүний нөөцийн хангамж , хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг судлах
  3. Эрүүл мэндийн байгууллагууд дахь програм хангамжийн байдалд үнэлгээ өгөх

Материал , арга зүй: Энэхүү судалгаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан , хоёрдогч , гуравдагч шатлалын 105 эмнэлгийн дарга , эмч сувилагч, статистикч эмч,
мэдээллийн технологийн ажилтан зэрэг нийт 362 хэрэглэгчдийг оролцуулсан ба судалгааг хийхдээ ярилцлага хийх, асуумж авах аргуудыг хэрэглэсэн . Судалгааны үр дүнгийн мэдээллийг SPSS програм ашиглан боловсруулж статистик шинжилгээ хийсэн .

Үр дүн: Эрүүл мэндийн салбарт байгууллага хооронд , эмнэлэг дотор , төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн хооронд цахим мэдээлэл солилцож байна . Тухайлбал , байгууллага хооронд хүн амын өвчлөл , нийгмийн эрүүл мэндийн статистик мэдээ , тайлан болон даатгалын мэдээлэл цуглуулах H-info програмыг, эмнэлэг дотор цахим эмнэлгийн үйл ажиллагааны , удирдлагын болон клиникийн мэдээллийн системийг , төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн хооронд зайн оношлогооны веб -д суурилсан програмыг ашиглан мэдээлэл солилцож байна . Салбарын хэмжээний мэдээллийн урсгал нь эрүүл мэндийн анхан шатны өрх , сумын эрүүл мэндийн төвөөс Эрүүл мэндийн яам хүртэл босоо тогтолцоотой (Зураг 1) байна .

Figure 1. Flow of Health information

Бидний судалгаагаар бүх шатлалын эмнэлгүүд цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэж тодорхойлогдсон боловч салбарын хэмжээний эмнэлгийн мэдээллийн нэгдсэн online систем бүрдээгүй тул мэдээллийг цаг алдалгүй дүгнэх , ашиглах , боловсруулах , мэдээлэх үйл явц дутагдалтай байна . Эрүүл мэндийн мэдээ , мэдээллийг хэрэглэгчдийн 54.8% нь статистикийн тоо, баримт нь бодитой, бүрэн гэж хариулсан бол 40.4% нь мэдээлэл үнэн зөв, шаардлага хангасан гэдэгтэй санал нийлэхгүй байна гэжээ. Эмнэлгүүдийн мэдээллийн технологийн хүний нөөцийн хангамж хангалтгүй , тасралтгүй сургалтад хамрагдаж чаддаггүй,  удирдлагын дэмжлэг шаардлагатай болох нь асуумж судалгааны дүнгээс харагдаж байлаа. Санал асуулгад оролцогчдын 45.5% нь мэдээллийн технологийн (мэргэшсэн
боловсон хүчин, тодорхой төсөв, тусгай ажлын байр , үйлчилгээ үзүүлэх нэгж үгүй) хүний нөөц хангалтгүй байна гэсэн . Эмнэлгийн дарга , мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс авсан асуумжаар эмнэлгийн ажилтнуудын тал хувь нь компьютер дээр ажиллах чадвартай гэсэн хариулт өгсөн . Мэдээллийн технологийн ажилтнуудын сургалтанд оролцож чаддаггүй шалтгааныг нарийвчлан судлахад тэдгээрийн ихэнхи нь сургалтын хөтөлбөр байхгүй гэж хариулжээ [Зураг -2]. Санал , асуулгад оролцлогчдын 70% нь эмнэлгийн мэдээллийн технологийн системийн найдвартай ажиллагаа , засвар үйлчилгээг хангах сургалтын хөтөлбөр байхгүй гэж үзсэн байна .

Figure 2. Training for IT staff

Мэдээллийн технологийн нэвтрүүлсэн систем ба түүний орчны дүн шинжилгээг хийхэд нутаг дэвсгэр , эмнэлгүүдийн хоорондын мэдээллийн түвшинд томоохон хоцрогдол байгаа нь харагдсан . Түүнчлэн мэдээллийн технологийг нэвтрүүлэх орчин сул , эрчим хүчний хангамж тогтворгүй , хүний нөөц хангалтгүй , шаардлагатай  компьютер , тоног төхөөрөмж дутагдалтай байгаа зэрэг нь эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо найдвартай ажиллахад саад учруулж байна гэж ярилцлагад оролцогчид өгүүлсэн .
Судалгааны үр дүнгээс үзвэл , анхан шатны эмнэлгүүдийн 51% нь цахим эрүүл мэндийн мэдээллийн програм хангамж байхгүй , ашигладаггүй гэжээ (Хүснэгт 1).

Table 1. Information system at primary hospital, by percentage

Судалгаанд хамрагдсан хоёрдогч , гуравдагч шатны эмнэлгүүдийн 53.5%-д мэдээллийн технологийн дэд бүтэц бий болж интернэтэд холбогдсон байна. Эмнэлгүүдийн 82.6% нь компьютерт суурилсан эмчийн захиалга (CPOE) буюу эмчийн үзлэгийн бүртгэлийг, 17.4% нь зайн оношлогоо , лаборатори , хүний нөөц, санхүүгийн бүртгэлийг хийдэг боловч эдгээр эмнэлгүүдэд стационарын өвчтөний программ хангамж байхгүй байна .

Тусгай мэргэжлийн төв эмнэлэг , үндэсний төвүүдийн 25-аас доош хувь нь Клиникийн Мэдээллийн Систем (КМС)-ийн 5 модулийг тухайлбал , компьютерт суурилсан эмчийн захиалга (CPOE), эмийн мэдээлэл (DIS), лабораторийн мэдээлэл (LIS), дүрс оношлогооны мэдээлэл (RIS), үйлчлүүлэгчийн цахим өвчний түүх(CMR)-ийг тус тус хэрэглэж байхад (Зураг 3) аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд DIS, LIS, RIS модуль нэвтрээгүй байна .

Figure 3. Information system at secondary and tertiary hospital

Эрүүл мэндийн байгууллагууд дээр мэдээллийн хадгалалт хангалтгүй болох нь судалгааны явцад ажиглагдсан (Хүснэгт 2).

Table 2. Data management of hospital, by percentage

Санал асуулгад оролцогчдын 54.8 хувь нь өөрийн эмнэлэгт шаардлагатай хэмжээний компьютер байгаа гэдэгтэй санал нийлэхгүй гэсэн байна . Эмнэлгүүдийн 10 хувь нь сервертэй байгаагаас зөвхөн 34 хувь нь зориулалтын сервертэй байна . Эмнэлгүүдийн 75.5% нь найдвартай цахилгаан хангамжтай, 12.7% нь найдвартай цахилгаан
хангамжгүй байна .

Дэд программ хангамжуудын хоорондын нэгдсэн байдлыг судлаж үзэхэд эмнэлгүүдийн мэдээллийн системийн 10% нь бүрэн нэгдсэн, 50% нь хоорондоо уялдаагүй, холбогдоогүй байна .

Ашиглаж байгаа програм хангамжийн тухайд сэтгэл ханамж ямар байгааг судлаж үзэхэд хэрэглэгчдийн хариулт харилцан адилгүй байсан боловч нийт оролцогчдын 30 орчим хувь нь сэтгэл ханамжтай гэж хариулсан байна . Хэрэглэгчдийн сэтгэл ханамжгүй байгаагийн шалтгааныг судлаж үзэхэд програм хангамжийн дутмаг ажиллагаа болон хэрэглэхэд хялбар биш байдал нь гол шалтгаан болж байна гэж судалгаанд оролцогчид хариулсан (Зураг 4).

Figure 4. Reason for non-satisfaction reference analysis

Хэлцэмж : Мэдээллийн технологийн хэрэгцээ, ач холбогдол өсөн нэмэгдэж , эрүүл мэндийн салбарт өргөн нэвтрэхийн хэрээр нэгдсэн зохицуулалтыг шаардаж байна . 

Салбарын хэмжээний мэдээллийн урсгал нь эрүүл мэндийн анхан шатны өрх , сумын эрүүл мэндийн төвөөс Эрүүл мэндийн яам хүртэл босоо тогтолцоотой байгаа бөгөөд мэдээ мэдээллийг цахим, цаасаар цуглуулдаг холимог тогтолцоотой байна . Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын мэдээллийн технологийн мэдлэг , хэрэглээ хангалтгүй , мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хангалт дутагдалтай хэвээр байгаа нь судалгаанаас харагдаж байна .

Мэдээллийн технологийн дэд бүтэц, орчин , компьютерийн хүрэлцээ болон программ хангамж , засвар , үйлчилгээ хангалтгүй байна . Программ хангамжийн төгс бус байдал болон програм хангамжийн хэрэглэхэд хялбар бус байдал нь сэтгэл ханамжгүй байх үндсэн шалтгаан болж байна . Өндөр хөгжилтэй зарим улс орнуудын  лавлагаа тусламжийн эмнэлгүүд өөр хоорондоо шаардлагатай мэдээллийн цахим хэлбэрээр саадгүй солилцож , өвчтөнд ямар нэгэн чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үзүүлж байхад манай орны эрүүл мэндийн салбарт цахим эмнэлгийн клиникийн мэдээллийн системийн үндсэн модулиудыг гол төлөв тухайн эмнэлгийн дотоод сүлжээнд ашиглаж байна .

Дүгнэлт :

  1. Эрүүл мэндийн мэдээллийн тогтолцооны дэд бүтэц, мэдээллийн урсгал тодорхой хэмжээгээр бүрдсэн боловч салбарын хэмжээний нэгдсэн online систем  бий болоогүйгээс мэдээллийг цаг алдалгүй боловсруулж мэдээлэх , дүгнэх асуудал дутагдалтай байна .
  2. Эрүүл мэндийн байгууллагуудад мэдээллийн технологийн дэд бүтцийг нэвтрүүлэхэд эрчим хүчний хангамж тогтворгүй , шаардлагатай компьютер , тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг бэрхшээлүүд тулгардаг байна . 
  3. Эмнэлгүүдийн мэдээллийн технологийн хүний нөөцийн хангамж хүрэлцээгүй , тасралтгүй сургалтад хамрагдаж чаддаггүйгээс гадна сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна .
  4. Эрүүл мэндийн байгууллагууд дахь програм хангамж нь гол төлөв эмчийн үзлэгийн бүртгэлд илүү төвлөрсөн , эмнэлгүүдийн мэдээллийн системийн 50% нь хоорондоо холбогдоогүй , мэдээллийг хадгалах , аюулгүй байдлыг хангах талаар шаардлага хангахгүй хэвээр байна
  5. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжгүй байдал нь тэдний мэдлэг , туршлагаас гадна програм хангамжийн дутмаг ажиллагаа , хэрэглэхэд хүндрэлтэй байдаг зэргээс шалтгаалж байна .
Ном зүй

1. Najeeb Al-Shorbaji; Antoine Geissbuhler. Establishing an evidence base for e-health: the proof is in the pudding. a. Department of Knowledge Management and Sharing, World Health Organization, 20 avenue Appia, 1211 Geneva 27, Switzerland. Department of Radiology and Medical Informatics, University of
Geneva, Geneva, Switzerland.
2. Lewis T, Synowiec C, Lagomarsino G, Schweitzer J. E-health in low- and middle-income countries: findings from the Center for Health Market Innovations. Bull World Health Organ 2012; 90: 332-340.
3. Wootton R, Geissbuhler A, Jethwani K, Kovarik C, Person DA, Vladzymyrskyy A, et al., et al. Long-running telemedicine networks delivering humanitarian services: experience, performance and scientific output. Bull World Health Organ 2012; 90: 341-347D.
4. Цахим эрүүл мэнд стратеги(2010-2014). Улаанбаатар хот, ЭМЯ, 2009 он.
5. Alkmim MB, Figueira RM, Marcolino MS, Cardoso CS, de Abreu MP, Cunha LR, et al., et al. Improving patient access to specialized health care: the Telehealth Network of Minas Gerais, Brazil. Bull World Health Organ 2012; 90: 373-378
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8673
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК