Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Сэлэнгэ аймгийн хүн амын дундах артерийн гипертензийн хяналтгүй байдлыг судлах нь
( Судалгааны өгүүлэл )

C.Эрдэнэсувд1, Д.Буянхишиг1, Д.Зулгэрэл2, Х.Сэр-Од3, Г.Даваа3

1,3ЭМШУИС, НЭМС, 2ЭМШУИС, АУС

 
Абстракт

Background

During the last ten years cardiovascular disease has became one of the priority cause of death in Selenge province, while 23.9 cases in 10.000 population. Studying cause of increasing cardiovascular disease by year and year, connecting with arterial hypertension control and influenced factors is our research work background.

Goal

To determine uncontrolled arterial hypertension and evaluate its influenced factors among the population with arterial hypertension in Selenge province.

Objectives:

  1. Research uncontrolled arterial hypertension among the population
  2. Determine factors that influence uncontrolled arterial hypertension

Materials and Metods: Research model: Population based moment model of analitic research is used to survey control of population with arterial hypertension.

Research coverage and Sampling: Eruu, Zuunburen, and Khutul soums were chosen from 23 soums including center of Selenge province through the random sampling. And then 480 people with arterial hypertension, aged above 18 years were participated in the research. Data was analysed by SPSS 17 program.

Collecting information method: Situation of arterial hypertension control is taken by questionnaire method developed by collaboration with WHO and International Association of  Arterial Hypertension, and whether follow the drug treatment instruction of physicians is evaluated by MMAS questionnaire method developed by Association of Control Case Managment of America. Arterial hypertension, weight and height of participants were measured. Although people with arterial hypertension under 140-90 mm.Hy are reported “people who are controlling their arterial pressure in normal rate”. 

Results

Totally 480 people with arterial hypertension, aged above 18 years were chosen from of Eruu, Zuunburen, and Khutul soums and center of Selenge province. Approximetly, 29.1 percent were male, 70.8 percent were female and average age was 52.43. About 34 percent were high education, 85.8 percent were married and 34.4 percent were retired people. According to the survey, 68 people or 14.1 percent were controlled their arterial pressure/hypertension in normal rate, 412 people or 85.8 percent were uncontrolled their arterial pressure/hypertension in normal rate. Because of the arterial hypertension 59 percent of the participants were under control of physicians. Also there was difference
on age and gender with statistical benefit. (p=0.001) People who can control arterial pressure in normal rate were 12.7 percent of people under control of physicians.

Conclusions:

About 85.8 percent or 412 people with arterial hypertension were uncontrolled, 90 percent were male and 84.1 percent were female.
Because of the arterial hypertension, 59 percent of the participants were under control of physicians. But 87.3 percent of them cannot control their arterial pressure/ypertension in normal rate. Physicians control, employment, body mass index and following drug treatment instruction were the factors influence on arterial hypertension control.

Key words: Arterial hypertension, hypertension control, uncontrolled hypertension, hypertension treatment 
Pp...., Tables 2, Figures 2, References 6

Үндэслэл

Зүрх судасны өвчин нь дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх байранд орж байгаа бол жилд артерийн даралт ихсэх өвчнөөр 1 тэрбум хүн өвдөж , 4 сая хүн нас барж байгааг тогтоожээ [1]. Артерийн гипертензийг эрт илрүүлэх , хянах боломжтой гэж үздэг ч амьдрал дээр тийм ч сайнгүй байгааг гадаадын судлаачдын судалгааны үр дүн харуулсан байдаг [2].

2011 онд Улаанбаатар хотын 3 дүүргийн хүн амын дунд хийгдсэн судалгаанд нийт хүн амын 91.5% нь артерийн хяналтгүй артерийн гипертензитэй , 72% нь эмчийн бичсэн даралт бууруулах эмийн эмчилгээний заалтыг баримталдаггүй , артерийн даралт ихсэлтийн хяналтын түвшин (хангалтгүй ) 8.5% байв [3]. Артерийн гипертензийн хяналтгүй байдлын хамгийн гол шалтгааныг эмчийн бичсэн даралт бууруулах эмийн эмчилгээний заалтыг баримтлахгүй байх явдал гэж үздэг [4]. Тухайн хүний нас, хүйс, таргалалт зэрэг нь артерийн гипертензийн хяналтгүй байдал үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг юм [5]. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 жилийн байдлаар нас баралтын тэргүүлэх шалтгаанд орж, 2011 оны байдлаар 23.9 (10000 хүн амд) тохиолдож байна . Аймгийн хэмжээнд зүрх судасны өвчлөл жилээс жилд ихсэж байгаа шалтгааныг артерийн даралт ихсэлтийн хяналт , түүнд нөлөөлж байгаа хүчин
зүйлстэй холбон судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм [6].

Зорилго :

Сэлэнгэ аймгийн артерийн гипертензитэй хүн амын дундах хяналтгүй артерийн даралт ихсэлтийн байдлыг тодорхойлж , нөлөөлж байгаа хүчин зүйлсийг үнэлэх

Зорилт:

  1. Хүн амын дундах артерийн гипертензийн хяналтгүй байдлыг cудлах
  2. Артерийн гипертензийн хяналтгүй байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох 

Материал, арга зүй.

Аналитик судалгааны хүн амд суурилсан агшингийн загвараар Сэлэнгэ аймгийн төв ба 23 сумаас санамсаргүй түүврийн аргаар Ерөө, Зүүнбүрэн, Хөтөл сумдыг сонгон авч, артерийн гипертензитэй 18-с дээш насны 480 хүнийг судалгаанд хамрууллаа .

Мэдээлэл цуглуулсан арга. ДЭМБ ба Артерийн гипертензийн Олон Улсын Нийгэмлэгийн хамтран боловсруулсан асуумжийн аргаар артерийн гипертензийн хяналтын байдал , Америкийн хяналтын тохиолдлын менежментийн нийгэмлэгээс гаргасан ММАS (Morisky Medication Adherence Score) асуумжийн аргаар эмчийн зөвлөсөн эмийн эмчилгээний заалт баримталдаг байдлыг үнэлсэн . Судалгаанд хамрагдсан хүмүүсээс асуумж авч , артерийн даралтыг үзэн, биеийн жин, өндрийг хэмжсэн . Артерийн 
гипертензитэй боловч хэмжихэд АД≥140-90 мм.муб хүмүүсийг “Артерийн даралтаа хэвийн түвшинд хянаж байгаа хүмүүс” гэж үзэв. Судалгааны үр дүнг SPSS 17 программ ашиглан боловсруулалт хийсэн .

Үр дүн

Судалгаанд Сэлэнгэ аймгийн төв болон Зүүнбүрэн, Ерөө, Хөтөл сумдын артерийн гипертензитэй 18-с дээш насны 480 хүнийг хамрууллаа . Судалгаанд хамрагдсан хүн амын 29.1%-ийг эрэгтэй, 70.8%-ийг эмэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд дундаж нас 52.43, 34 % нь бүрэн дунд боловсролтой, 85.8% нь гэрлэсэн, 85.8% эрүүл мэндийн даатгалтай, 34.4% нь тэтгэвэрт гарсан, 93.1% нь тухайн орон нутагт 5-аас дээш жил амьдарч байгаа хүмүүс байлаа . Артерийн гипертензитэй хүн амын 68 буюу 14.1%-артерийн даралтаа хэвийн түвшинд хянадаг (Хяналттай), 412 буюу 85.8%-артерийн даралтыг хэвийн түвшинд хянаж чаддаггүй (Хяналтгүй) байв . Артерийн даралтаа хэвийн түвшинд хянаж байгаа хүмүүсийн 20.5 %-ийг эрэгтэй, 79.4%-ийг эмэгтэйчүүд эзэлж байсан ба 23.5%-ийг төрийн байгууллагад ажилладаг, 32.3%-ийг тэтгэврийн насны хүмүүс эзэлж байсан .

Судалгаанд оролцогчдын 60.2% нь 35-50 насанд артерийн даралт ихэсч эхэлсэн бөгөөд артерийн даралт ихсэлтийн улмаас 59% нь эмчийн хяналтанд байдаг ба үүнээс 12.7% нь артерийн даралтаа хэвийн түвшинд хянаж байна . Эмчийн хяналтанд байдаг хүн ам насны бүлгүүдэд ялгаатай (P=0.001).

Артерийн гипертензитэй (АГ) хүн амын 69.1% cүүлийн нэг жилийн хугацаанд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн ба боловсролын түвшинтэй харьцуулахад статистик ач холбогдол бага буюу хамааралгүй байна (p>0.05). Харин нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн байдлыг эрхэлж буй ажилтай харьцуулж үзэхэд ялгаатай байлаа (p<0.05).
Сүүлийн 14 хоногт эмийн эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 70.6% нь артерийн даралтаа хэвийн түвшинд хянаж чадахгүй байна .

Нийт судалгаанд хамрагдсан хүн амын 37.3% нь илүүдэл жинтэй байсан ба үүнээс 31.2% нь хяналтгүй АГ-тэй байна . Хяналттай АГ-тэй хүмүүсийн 23.5% таргалалттай, хяналтгүй АГ- тэй хүмүүсийн 39.3% таргалалттай, биеийн жингийн индексийн дундаж хэмжээ 28,7 байв (Хүснэгт 1).

Table 1. Influenced factors on arterial hypertension’s control

Хяналтгүй АГ нь насны бүлгүүдэд хүйсийн хувьд ялгаатай (p=0.009) бөгөөд 45-54 насны эрэгтэйчүүдийн 36%, эмэгтэйчүүдийн 38% нь хяналтгүй байна (Зураг 1).

Figure 1. Arterial hypertension uncontrolled by age and gender

Эмчийн зөвлөсөн эмийн эмчилгээний дэглэм баримталдаг байдлыг судалж үзэхэд 39,2% нь эмийн эмчилгээний заалт баримталдаг, 60,8% нь эмийн эмчилгээний заалт баримталдаггүй байна . Эмийн эмчилгээний заалт баримталдаг байдал нь хүйсийн хувьд ялгаатай байна (Зураг 2).

Figure 2. Follow the drug treatment instruction by age

Аймгийн төвийн артерийн гипертензийн хяналтыг сумдуудтай хүйсийн байдлаар харьцуулахад : хяналтгүй АГ хүйсийн хувьд ялгаатай байна (p<0.05). Аймгийн төвийн Хяналттай АГ-тэй хүмүүсийн эзлэх хувь сумын дунджаас 13.7%-иар илүү байсан бол хяналтгүй АГ 2.3%-иар бага буюу хяналтгүйн байдал ойролцоо түвшинд байна (Хүснэгт 2).

Tables 2. Arterial hypertension control and uncontrolled by soum and center of Selenge

Хэлцэмж

Л.Байгалмаа нарын 2011 оны судалгаагаар АГ-тэй хүн амын 91.5% хяналтгүй артерийн гипертензитэй, 72% нь эмчийн бичсэн эмийн заалт баримталдаггүй байсан бол бидний судалгаагаар 85.8% нь хяналтгүй артерийн гипертензитэй, 60.8% нь эмчийн бичсэн эмийн заалт баримталдаггүй нь АГ-н хяналтгүй байдал хот , хөдөөд ойролцоо түвшинд байлаа . 
АНУ-д хийгдсэн артерийн даралт ихсэлтийн үндэсний судалгаанд артерийн гипертензитэй нийт хүн амын 27% нь артерийн даралтын түвшинг хэвийн хэмжээнд хянаж чаддаг байсан бол бидний судалгаагаар 14.2 % байгаа нь харьцангуй бага түвшинд байна .

Дүгнэлт :

  1. Артерийн гипертензитэй хүн амын 85,8% буюу 412 нь хяналтгүйАГ-тэй бөгөөд судалгаанд хамрагдсан нийт хүн амын дунд эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 84,1% нь артерийн даралтаа хэвийн түвшинд хянаж чаддаггүй байв .
  2. Артерийн гипертензийн улмаас 59% нь эмчийн хяналтанд байдаг ба үүнээс 87.3% нь артерийн даралтаа хэвийн түвшинд хянаж чадахгүй байна . Артерийн гипертензийн хяналтын байдалд эмчийн хяналт, эрхэлж буй ажил, биеийн жингийн индекс , эмийн эмчилгээний заалт баримталдаг зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болж байна .
Ном зүй

1. Дэлхийн зүрх судасны холбооны тайлан , 2007, х.37-38
2. Thomas G, et al.Call to action on use and reimbursement for blood pressure monitoring .J Hypertention 2008, p.10-29
3. Л.Байгалмаа “Артерийн даралт ихдэлтийн хяналтгүй байдал , түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа ” 2011, х.45-59
4. Burnier M,S.V., Monitoring compliance in resistant hypertension: an important step in patient management.J Hypertens, 2003.21(Suppl 2):p.10-7
5. World Health Organization.Cardiovascular disease.[Web page].2007.Avalaible from: www.who.int
6. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын статистик мэдээлэл , 2011, 2х
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ө.Цолмон


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1024
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК