1ЭМШУИС-ийн Анагаахын Ухааны Сургууль, 2ЭМШУИС-ийн Биоанагаахын сургууль
In mongolian traditional medicine Saussurea involucrata Kir et Kar was used for respiratory disease such as stopping cough, peeling the chronical phlegm, pus, hot in the lung. Preparations of both types of Saussurea involucrata ( wild and plauted) that acts as antiimflammatory, spasmolitic and immunostimulating characteristics have been reported previously (2.3.4).
When we studied action of Saussurea involucrata preparation to smooth muscle of trachea using by Mac Lab 4e instrument according to R.Blattner programme, it had action of weakeng smooth muscle stiffness. We defined action of wild and planted Saussurea involucrata Kir et Kar peeling the phlegm. We injected red phenol in the abdomen of white mouse and measured by spectrophotometre in 545nm light wave. Preparation which was produced from wild (0.087±0.008) and planted (0.086±0.007*) Saussurea involucrata increases secretion of red phenol in respiratory tract. Control group which was taken distilled water in comparison with the use of Saussurea involucrata increases secretion of trachea average 17.8-19.1%.
Key words. Saussurea involucrata Kir et Kar, stiffness of smooth muscle, action of coughing up phlegm
Pp.53-56, Table 1, Figures 2, References 10
Дэлхий дээр 300 зүйл банздоо Хойт Америк, Европ, Азийн арктик ба сэрүүн бүсийн унаган ургамал болж тархсан [10] Монгол оронд нийт 49 зүйл Банздоо бүртгэгджээ [5]. Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kir et Kar) далайн түвшинээс 2100-3000м өндөрт ургадаг олон наст өвслөг ургамал. Нөмрөгт банздоогийн химийн бүрэлдхүүнд сесквитерпеноид, терпеноид, алкалоид, флавоноид, хинонууд, олон цагирагт нэгдэл, өөхний дээд (нийлмэл) хүчил ба түүний уламжлал, дээд алифатик нүүрс-устөрөгч, эфирийн тос агуулагддаг [8]. Нөмрөгт банздоог Монголын уламжлалт эмнэлэгт халууныг арилгах, ханиахыг зогсоох, идээ, цэрийг татах, уушгинд бээр тогтсон, уушгинд халуун дэлгэрсэн, шархны халуун, судас тасрах өвчний үед хэрэглэж байжээ [6, 7]. Бидний судалгаагаар Нөмрөгт банздоо нь үрэвслийн эсрэг, цөс хөөх, гэдэсний гилгэр булчингийн агшилтыг сулруулах, дархлаа сайжруулах үйлдэлтэй нь тогтоогдоод байна [ 2, 3, 4].
Судалгааны зорилго:
Нөмрөгт банздоогийн таримал ба зэрлэг ургасан дээжээс гаргаж авсан бэлдмэлийн амьсгалын эрхтэний зарим үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг судлах.
Судалгааны зорилт:
- Нөмрөгт банздоогийн бэлдмэлийн туулайн цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчинд үзүүлэх үйлдлийг тогтоох
- Нөмрөгт банздоогийн бэлдмэлийн цэр ховхлох үйлдлийг тогтоох
Судалгааны материал, арга зүй.
Нэг. Нөмрөгт банздоогийн идээшмэл(1:10)-ийн цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчинд үзүүлэх нөлөө
Нөмрөгт банздоогийн идээшмэл цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтанд үзүүлэх нөлөөг Шиншилла үүлдэрийн туулайн чихний хураагуур судсанд Кетамины гидрохлорид 6мг/кг тунгаар тарьж ерөнхий мэдээ алдуулалтын дор мөгөөрсөн хоолойд гуурс тавьж хиймэл амьсгалын аппараттай холбон цээжний хөндийг нээж туулайн цагаан мөгөөрсөн хоолойноос 3 цагираг мөгөөрс үргэлжээр нь ороомог хэлбэрээр зүсэн авч цагаан мөгөөрсөн хоолойн агуулцыг NaCl -ийн физиологын уусмалаар угаан цэвэрлээд тусгаарласан эрхтэний зориулалттай 80 мл багтаамжтай саванд Рингерийн (NaCL-8.60 г/л, КХ-0.30г/л, CaCL2-0.33^, Na-147.1 ммол/л, К-4.0ммол/л, Са-2.24ммол/л, CL-155.1ммол/л, РН-5.0-7.0) 37°С хэмтэй 80 мл уусмалд хийж агааржуулан (Агаарын холимог О2 95%, СО2 5%) цагаан мөгөөрсөн хоолойн нэг төгсгөлд ачаа (500мг) нөгөө төгсгөлд Bio Amplifier Force Transducer Chart 4.02 мэдрэгчтэй холбосон.
Тусгаарласан цагаан мөгөөрсөн хоолойн агшилтыг Мас Lab 4e /AD Instruments Australia/ багаж дээр Р.Блаттнер (1983)-ын загварчлалаар агонист ба антагонист үйлдэлтэй бодисуудыг ашиглан хэвийн бичлэг-стандартын жишиг бодис-угаах-бэлдмэл-угаах-стандартын жишиг бодис гэсэн дараалалаар гилгэр булчингийн агшилтын бичлэг хийж судалгааг явуулав. Судалгааны үр дүнд математикийн боловсруулалт хийсэн. Эпинефрины гидрохлорид (8х10-7г/мл), Атропины сульфат (8х10-7г/мл), Гистамины гидрохлорид (8х10-7г/мл)-ийг стандартын жишиг бодисоор авсан. Туршилтанд Нөмрөгт банздоогийн таримал болон зэрлэг ургасан дээжээс идээшмэл бэлтгэж тэдгээрээс 5х10-5 тунгаар тооцож туршсан. Нэг туршилтын дараа цагаан мөгөөрсөн хоолойг 1-2 удаа угааж хэвийн бичлэг хийсний дараа дахин туршилт үргэлжлүүлсэн .
Хоёр. Нөмрөгт банздоогийн идээшмэл (1:10)-ийн цэр ховхлох үйлдэл
Хулганыг 16 цаг өлсгөөд Зэрлэг ба таримал Нөмрөгт банздоо идээшмэл тус бүрийг 20 г жинд 0.5 мл байхаар тооцож туршилт эхлэхээс 30 минутын өмнө цагаан хулганад хаймсуураар уулгана. (хяналтын бүлэгт нэрмэл ус дээрхитэй адил хэмжээгээр тооцож уулгасан) Фенол улааныг хулганыхэвлийд тарихад амьсгалын замаар ялгарах онцлогийг ажиглаж фенул улааны ялгаралтыг хэмжинэ. Фенол улаан 2.5% уусмалыг 20 г жинд 0.6 мл байхаар тооцож хэвлийд тариад хулганыг нугаслаж ална. Дараа нь хулганы цагаан мөгөөрсөн хоолойг нээж нарийн гуурсан хоолойг шургуулаад 5%-1мл NaHCO3-ийн уусмалаар 3 удаа уусгаж аваад 6 цагийн дараа үүссэн тунгалаг шингэнийг 545 нм гэрлийн долгионд сфектрофотометрээр хэмжиж тодорхойлсон. Фенол улааны стандарт шугамаар үндэслэж фенол улааны ялгаралтыг хэмжиж авна. Харьцуулах зорилгоор Монгол улсад нийтлэг хэрэглэгддэг Орос улсад үйлдвэрлэсэн цэр ховхлох үйлчилгээтэй Бромгексин-Ферейн сироп 4мг/5мл хэрэглэсэн [Шию, Юунь, 2002].
Судалгааны үр дүн. Нөмрөгт банздоогийн идээшмэлийн гилгэр булчингийн агшилтыг нэмэгдүүлж байгаа үйлдлийн механизмыг тогтоохын тулд агонист (гистамины гидрохлорид, эпинефрины гидрохлорид), антагонист (атропины гидрохлорид) үйлдэлтэй бэлдмэлтэй харьцуулсан туршилтыг хяналтын бүлэг туршилттай хийсэн.
Зураг1а. Зэрлэг Нөмрөгт банздоо(Saussurea involucrata Kir et Kar)-гийн бэлдмэл туулайн тусгаарласан цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтад үзүүлэх нөлөө
Тайлбар: ЭХӨ - эм хэрэглэхийн өмнө
ЭГ - Эпинефрины гидрохлорид
ЗНБ - Зэрлэг нөмрөгт банздоо
Цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчинд ихэвчлэн 132-адренорецептор зонхилсон симпатик идэвхжилтэй байдаг. Эпинефрины гидрохлорид 132-адренорецепторыг цочроож симпатик сэрэл дамжилтыг сэргээснээр гуурсан хоолойн гилгэр булчингийн агшилт сулрах онолын зарчимд тулгуурлан стандартын жишиг бодис болгон авлаа. Туулайн цагаан мөгөөрсөн хоолойг тусгаарласан 36.5оС-ийн халуун тогтоогуур бүхий хүчилтөрөгчөөр хангасан Рингерийн уусмал бүхий саванд Эпинефрины гидрохлорид 8х10-7г/мл тунгаар хийж бронхограммын бичлэг хийхэд агшилтын далайц 0.22±0.012 uV хүртэл буурсан. Нөмрөгт банздоогийн зэрлэг ургасан дээжээс бэлдсэн идээшмэл 5х10-5 тунгаар тусгаарласан цагаан мөгөөрсөн хоолой дээр 5 удаагийн туршилтаар тус бүр 10-20 давтамжит судалгаа хийлээ. Туршилтын үр дүнд судлаж буй ургамлын идээшмэл 5х10-5 г/мл шингэрүүлэлтээр цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтын бронхограммын бичлэгийн далайцыг 0.31±0.02 uV болтлоо буурсан. Нөмрөгт банздоогийн бэлдмэлийг туршиж үзээд угаасны дараа дахин стандартын жишиг бодис Эпинефрины гидрохлоридыг уг уусмалд хийхэд тусгаарласан эрхтэний мэдрэг чанар хэвийн байв.
Зураг1б. Таримал Нөмрөгт банздоо(Saussurea involucrata Kir et Ka^-гийн бэлдмэл туулайн тусгаарласан цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтад үзүүлэх нөлөө
Тайлбар: ЭХӨ - эм хэрэглэхийн өмнө
ЭГ - Эпинефрины гидрохлорид
ТНБ - Таримал нөмрөгт банздоо
Эпинефрины гидрохлоридыг туулайн цагаан мөгөөрсөн хоолойг тусгаарласан 36.5оС-ийн халуун тогтоогуур бүхий хүчилтөрөгчөөр хангасан Рингерийн уусмал бүхий саванд 8х10-7г/мл тунгаар бронхограммын бичлэг хийхэд агшилтын далайц 0.25±0.03 uV хүртэл буурсан. Нөмрөгт банздоогийн таримал ургасан дээжээс бэлдсэн идээшмэл 5х10-5 тунгаар бронхограммын бичлэг хийхэд 0.26±0.01 u V болтлоо буурсан.
Зураг 2а. Зэрлэг Нөмрөгт 6aH3floo(Saussurea involucrata Kir et Ka^-гийн бэлдмэл туулайн тусгаарласан цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтад үзүүлэх нөлөө
Тайлбар: ЭХӨ-эм хэрэглэхийн өмнө
АС-Атропины сульфат
ЗНБ-Зэрлэг нөмрөгт банздоо
Атропины сульфат парасимпатик мэдрэлийн зангилаанаас эрхтэн хүртэлх судлын төгсгөл орчимд байрлах М-холинорецептортой нэгдэж түүнийг медиатор ацетилхолиноо мэдрэх чадваргүй болгох тул эрхтэнд парасимпатик мэдрэлээр дамжих сэрэл саатсанаас гуурсан хоолойн гилгэр булчингийн агшилт сулрах үйлдэл үзүүлдэгт нь тулгуурлан стандартын жишиг бодис болгон авлаа. Атропины сульфатыг туулайн цагаан мөгөөрсөн хоолойг тусгаарласан Рингерийн уусмал бүхий саванд 8х10-7г/мл тунгаар хийж бронхограммын бичлэг хийхэд агшилтын далайц 0.31±0.003 uV болж суларсан. Нөмрөгт банздоогийн зэрлэг ургасан дээжээс бэлдсэн идээшмэл 5х10-5 тунгаар бронхограммын бичлэг хийхэд 0.31±0.003 uV болж буурсан. Нөмрөгт банздоогийн бэлдмэлийг туршиж үзээд угаасны дараа дахин стандартын жишиг бодис атропины сульфатад тусгаарласан эрхтэний мэдрэг чанар хэвийн байв.
Зураг 2б. Таримал Нөмрөгт банздоо(Saussurea involucrata Kir et Ka^-гийн бэлдмэл туулайн тусгаарласан цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтад үзүүлэх нөлөө
Тайлбар: ЭХӨ - эм хэрэглэхийн өмнө
АС - Атропины сульфат
ТНБ - Таримал нөмрөгт банздоо
Атропины сульфатыг туулайн цагаан мөгөөрсөн хоолойг 70 мл Рингерийн уусмал бүхий тусгаарласан эрхтэний орчинд 8х10-7г/мл тунгаар хийж бронхограммын бичлэг хийхэд агшилтын далайц 0.19±0.004 uV болж буурсан. Нөмрөгт банздоогийн таримал ургасан дээжээс бэлдсэн идээшмэл 5х10-5 тунгаар бронхограммын бичлэг хийхэд цагаан мөгөөрсөн хоолойн агшилтын далайц 0.25±0.003 uV болж бууруулж байна. Туршилтын үр дүнгээс үзэхэд Нөмрөгт банздоогийн идээшмэл нь атропины сульфатын үйлдлийг дэмжиж хоолойд синергист үйлдэл үзүүлж байна.
Зураг3а. Зэрлэг Нөмрөгт банздоо(Saussurea involucrata Kir et Ka^-гийн бэлдмэлийн цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтад үзүүлэх үйлдэл
Тайлбар: ЭХӨ-эм хэрэглэхийн өмнө
ГГ -Гистамины гидрохлорид
ЗНБ -Зэрлэг нөмрөгт банздоо
Гистамины гидрохлорид гилгэр булчинг агшаах үйлдэл үзүүлдэг биоген аминуудын нэг юм. Туулайн цагаан мөгөөрсөн хоолойг тусгаарласан 36.5оС-ийн халуун тогтоогууртай хүчилтөрөгчөөр хангасан Рингерийн уусмал бүхий саванд Гистамины гидрохлорид 8х10-7г/мл тунгаар хийж бронхограммын бичлэг хийхэд агшилтын далайц 6.9381±0.045uV болж 25.66 uV хүртэл нэмэгдсэн. Нөмрөгт банздоогийн зэрлэг ургасан дээжээс бэлдсэн идээшмэл 5х10-5 тун нь цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтын бронхограммын бичлэгийн далайцыг 0.31±0.02 uV болтол бууруулсан.
Зураг3б. Зэрлэг Нөмрөгт банздоо(Saussurea involucrata Kir et Kar)-гийн бэлдмэлийн цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилтад үзүүлэх үйлдэл
Тайлбар: ЭХӨ - эм хэрэглэхийн өмнө
ГГ - Гистамины гидрохлорид
ТНБ - Таримал нөмрөгт банздоо
Туулайн цагаан мөгөөрсөн хоолойг тусгаарласан 36.5оС-ийн халуун тогтоогуур бүхий хүчилтөрөгчөөр хангасан Рингерийн уусмал бүхий саванд гистамины гидрохлорид (8х10-7г/мл) хийгээд бронхограммын бичлэг хийхэд агшилтын далайц 6.92±0.031 uV болж агшилт нэмэгдсэн. Нөмрөгт банздоогийн зэрлэг ургасан дээжээс идээшмэл 5х10-5 тунгаар тооцож туршихад 0.33±0.002 uV болж суларсан. Туршилтын үр дүнд Нөмрөгт банздоогийн идээшмэл нь гистамины гидрохлоридын үйлдлийг бууруулж, атропины гидрохлорид үйлдлийг дэмжиж синергист нөлөө үзүүлж байгаа нь холин идэвхт синапсаар дамжих сэрлийн процессыг багасгах буюу холинолитик үйлдэлтэй байж болох нь ажиглагдлаа.
2. Туршилтын явцад амьсгалын замын шүүрэлтэй хамт ялгарах фенолын ялгаралтыг хэмжиж Зэрлэг (0.087±0.008)*ба Таримал (0.086±0.007*) Нөмрөгт банздоогийн бэлдмэл уулгасан бүлгийг хяналтын (0.073±0.05*) бүлэгтэй харьцуулахад фенолын ялгаралт 17.8-19.1%-иар нэмэгдүүлсэн. Харин Бромгексин эм хэрэглэсэн бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад фенолын ялгаралт 0.0950.067 мг болж 30.1%-иар илүү бронкын шүүрлийг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлж байна (Хүснэгт1).
Хүснэгт1.Нөмрөгт банздоогийн бэлдмэлийн цэр ховхлох үйлдэл
P<0.05*, P<0.01**, P<0.001***
Хэлцэмж:
Нөмрөгт банздоогийн бэлдмэлийн цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчингийн агшилт сулруулах үйлдэл нь гистамины гидрохлорид (8х10-7г/мл) үйлдлийг бууруулж, атропины үйлдлийг дэмжиж синергист нөлөө үзүүлж байгаа нь холин идэвхт синапсаар дамжих сэрлийн процессыг багасгах буюу холинолитик үйлдэлтэй байж болох үндэслэлтэй байна.
Уг ургамалд агуулагдах терпеноидуудын үйлчлэлээр цагаан мөгөөрсөн хоолойн салст бүрхэвчийг цочроон, салстын шүүрлийг идэвхжүүлэх замаар цэрийг шингэрүүлж болох талтай.
Дүгнэлт:
- Зэрлэг ба таримал Нөмрөгт банздоогийн бэлдмэл нь цагаан мөгөөрсөн хоолойн гилгэр булчинг холинолитик механизмаар сулруулах үйлдэлтэй байна.
- Зэрлэг ба таримал Нөмрөгт банздоогийн бэлдмэл уулгасан бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад фенолын ялгаралт 17.8-19.1%-иар нэмэгдүүлсэн. Үүнээс үзэхэд Зэрлэг ба Таримал Нөмрөгт банздоогийн бэлдмэл нь цагаан мөгөөрсөн хоолойн салстын шүүрлийг идэвхжүүлэх, цэр шингэрүүлэх, цэр ховхлох үйлдэл үзүүлж байна.
2. Banzaagaya^, Choijamz.G, Dagvatseren.B
3. The second international symposium on chemistry of herbal medicine and Mongolian drug (CHMMD-2006). Abstracts.July 26-28, 2006, Ulaanbaatar, Mongolia^.^-^
4. Банзаагаяа.М, Чойжамц.Г, Давгацэрэн.Б
5. Тэжээхүй ухаан. (Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл).Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, 2007, Улаанбаатар, х.98-99
6. Банзаагаяа.М, Чойжамц.Г, Давгацэрэн.Б
7. Хүрэл тогоот-2007 эрдэм шинжилгээний чуулган. Анагаахын залуу судлаачдын монголын холбоо, 2007, Улаанбаатар, х.34-36 Губанов.И.А Конспект флоры внешней Монголий «Сосудистые растения,, -Л. Валанг, 1996. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монгол анагаах ухаан, дээд дэвтэр. Өвөр монголын техник мэргэжлийн улсын хороо, : Синхуа, -Улаанхад, 1987, х.560 Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах Байгаль орчны яам, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага. 2003, 55 х.
8. Растительные ресурсы СССР.цветковые растения их химический состав, использование семейство Asteraceae ответственный редактор П.Д.Соколов.-Санкт-Петербург: Наука,1993, с.167
9. Шуй шу-юн Эмзүйн туршилтын арга.:Хятадын ардын эрүүлийг хамгаалах хэвлэлийн хороо(хятад хэлээр),-Бээжин,2002, х.1359
10. http//zipcodezee.com/key/Saussurae_Genus.asp