Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Их таван салаа /Plantago major L/ эмийн ургамлын тҮҮхий эдийн Чанарын шинжилгээний дҮнгээс THE STUDY OF QUANTITATIVE INDEX’S PLANTAGO MAJOR L
( Судалгааны өгүүлэл )

Ц.Эрдэнэбат, С.Цэцэгмаа

 
Абстракт

Abstract: The Plantago major L is valuable medicinal plant. Its leaves contain the large group of biologically active materials. First of all these are polysaccharides, flavonoids, phenolcarboxylic acids, vitamins C and K, tanning substances and are other. Aqueous infusion and extracts from leaves of the Plantago major L have the regulated effect on stomachic secretion, they are used as expectorant.

 

Удиртгал: Сүүлийн арав гаруй жилд дэлхий нийтээрээ уламжлалт анагаах ухааны асуудал тэр дундаа байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдал анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаанаас харахад хөгжингүй болон хөгжиж буй ихэнх улс орнуудад хүн амын олонх нь ургамлын гаралтай уламжлалт эм, бэлдмэлийг анхан шатны эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байгаа нь тогтоогдсон. [1]
АНУ-д ургамлын эмийн хэрэглээ сүүлийн таван жилд 38%-иар өссөн бол Герман улсадхүн амын 70% нь байгалийн гаралтай эм хэрэглэдэг бөгөөд хөнгөвтөр өвчний үед ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг сонгодогбайна.[2]
Байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийн хэрэглээ өсөхийн хирээр судлаж шийдвэрлэвэл зохих хууль эрх зүй, байгаль экологи, техник технилоги, хяналт үнэлгээ шинжилгээний асуудал урган гарч байна. 
Монгол орон ходоод гэдэсний өвчинд хэрэглэх эмийн ургамлын нөөц баялагтай бөгөөд тэдгээрийг шинжлэн судлах, эмчилгээнд нэвтрүүлэх нь чухал асуудлын нэг болж байна. 
Ийм ургамалд Таван салааны овгийн Их таван салаа /Plantago major L/ багтах бөгөөд манай орны ургамал газар зүйн 8 тойргийн нутагт гол горхи, нууруудын эрэг, хайргадуу хөрстөй нуга, замын дагуу, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандны дагуух зүлэг, усалгаатай талбай, орон байрны орчимд хөвсгөрдүү хөрсөнд элбэг ургана. [3]
Төвд эмнэлэгт Их таван салааны навчыг үхэр үргэнэ, хонголон, натарам гэж нэрлэх ба [3,4] суулгахыг зогсоох, шээлгэх, ханиахыг зогсоох, шар усыг хатаах, нүдний харааг сайжруулах чадалтай [3] тул эдгээрийг арилгахад хэрэглэгдэх олон төрлийн жорын бүрэлдэхүүнд голлох болон туслах чанарын зүйл болгон найруулан хэрэглэдэг байжээ. 
Сүүлийн үеийн хэвлэлийн тоймоос үзвэл Их таван салаа нь полисахарид, өөх тос, органик хүчил, флавоноид, иридоидны гликозид, терпеноид зэрэг биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд эдгээрийн мөөгөнцөрийн эсрэг, үрэвслийн эсрэг, ХДХВ-ийн эсрэг, шээс хөөх, хавдрын эсрэг үйлдэлтэй [5] болохыг тогтоосон судалгаа хийгдэх болжээ.Манай орны хувьд Их таван салаа эмийн ургамлын 1989 онд батлагдсан Техникийн нөхцөл нь стандартын шаардлага хангахгүйн улмаас устгагдсан бөгөөд одоогоор энэхүү фармакологийн үйлдэл бүхий эмийн ургамал нь Улсын стандартгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм. 
Судалгааны ажлын зорилго: Их таван салаа /Plantago major L/ ургамлын түүхий эд болох навчны тоон үзүүлэлтүүдийг тогтоож, дүгнэлт өгөхөд оршино.
Судалгааны ажлын зорилт:
Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж ажиллав. 
Их таван салааны навчны үнслэг тодорхойлох
Хатаалт дахь жингийн алдагдал тодорхойлох
Хандлагдах бодис тодорхойлох
Макро, микро элемент тодорхойлон дүгнэлт гаргах
Судалгааны ажлын практик ач холбогдол: Их таван салаа /Plantago major L/ эмийн ургамлын тоон үзүүлэлтүүдийг тогтоож улмаар эмийн хэрэгцээнд зориулан түүж бэлтгэх, шалгах, хүлээн авах, хадгалах, савлах, тээвэрлэх шаардлагыг тодорхойлоход практик ач холбогдол оршино. 
Судалгааны ажлын материал ба аргачлал: Энэхүү судалгааг ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн эмийн хими, ургамал судлалын тэнхмийн лаборатори, Геологийн төв лабораторид явуулав. Судалгааны хэрэглэгдэхүүн болгож 2009 онд Орхон аймгийн Баруун хараа сумын Асгат хэмээх газраас түүж бэлтгэсэн Их таван салаа /Plantago major L/ ургамлын навчийг сонгон авсан. Ургамлын түүхий эдэд хатаалт дахь, жингийн алдагдал, үнслэг, хандлагдах бодис зэргийг MNS -2445-77, БНХАУ-ын фармакопейн, ОХУ-н XI фармакопейнөгүүллийн дагуу жингийн аргаар тодорхойлов. 
Статистик боловсруулалт: Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг Стьюдентийн аргаар тодорхойлов. 
Судалгааны ажлын үр дүн: 
Их таван салааны /Plantago major L/ерөнхий үнслэгийг Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын лабораторит явуулав. Үнслэгийн хэмжээг 1-р хүснэгтээр харуулав. 
Хүснэгт 1. Их таван салааны түүхий эд болох навчны үнслэг
 
Их таван салааны навчны хатаалт дахь жингийн алдагдал тодорхойлсон дүнг 2 дугаар хүснэгтээр харуулав. 
Хүснэгт 2. Их таван салааны навчны хатаалт дахь жингийн алдагдал 
Ургамалд байх элементүүд нь түүний дотоодод явагдах бионийлэгжлийн процессод идэвхитэй оролцож, мембраны нэвчимтгий чанарт нөлөөлөн ургамлын дотоод солилцоонд тархах чадвартай байдаг. Макро микро элементүүд нь даавар, витамин, фермент, уураг, нуклейны хүчил болон бусад биологийн идэвхт нэгдэлтэй нягт холбоотойгоор бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. Ургамлын түүхий эдэд K, Ca, S, P, CI зэрэг макро, Ba, Br, Fe, I, Co, Mn, Cu, Mo, CE, Zn зэрэг микро элементүүд агуулагддагаас Cu, Co, Zn, Fe, F, Mn зэрэг үл орлуулагдах, AI, Ni, B, Ba, Be, Sr, Mo зэрэг нь амьд бие махбодид зайлшгүй шаардлагтай элементэд хамаарагддаг. Их таван салааны навчинд макро микро элементийн агууламжыг Геологийн төв лабораторид Долгионы дисперсийн рентген флюоресценцийн спектрометр (WDXRF)-р тодорхойлсон судалгааны үр дүнг 3 дугаар хүснэгтээр харуулав.
Хүснэгт 3. Их таван салааны навчны макро микро элементийн хэмжээ
Тус түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээг тодорхойлсон дүнг 4 дүгээр хүснэгтээр харуулав. 
Хүснэгт 4. Их таван салааны навчны хандлагдах бодисын хэмжээ
Дүгнэлт: Судалгааны дүнд Их таван салааны үнслэгийн хэмжээ 18,99%±0.1028, хатаалт дахь жингийн алдагдал 8,254%±0.251 байгааг тодорхойлов. Хандлагдах бодисын хувьд 60% этилийн спиртэнд хамгийн их буюу 34,76%±0,35 байна.Мөн Mn, Cr, Ni, Co, V, Mo, Cu, Zn зэрэг үл орлуулагдах, амин чухал элементүүдийг агуулж байгааг тогтоолоо. Цаашид энэхүү ургамалд агуулагдах биологийн идэвхит бодисын судалгааг хийх нь зүйтэй байна. 
 
 
Ном зүй

Ном зүй:
WHO, monographs on selected medicinal plants, volume 1, 1999,
Давгацэрэн Б, Наранцэцэг Г, Хишигжаргал Д, Зина С, Оюун З, Батчимэг Ө, Ургамлын эмийн зохистой хэрэглээний гарын авлага, УБ 2005.
Лигаа У, Монгол орны эмийн ургамлыг өрнө, дорны анагаах ухаанд хэрэглэхүй, УБ 2004.
Цэрэнбалжид Г. Монгол орны хөл газрын ургамлын өнгөт цомог, УБ 2002.
Rapid HPLC Analysis for Quantitative Determination of the Two Isomeric Triterpenic Acids, Oleanolic acid and Ursolic acid, in Plantago Major, Marina ZACCHIGNA * 1, Francesca CATENI 1, Mariangela FAUDALE 2, Silvio SOSA 2, Roberto DELLA LOGGIA 2
Pharmacopoeia of the People’s Republic of China, 2005
И.А.Самылиной, В.А.Северцова /1999/ Лекарственные растения государственной фармакопей
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3232
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК