Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Сагсай чонын өргөс (carduus crispus l), бөхөөн чонын өргөс (carduus nutans l), ssгаан цээнэ (paeonia anomala l), ороодог хорс (aconitum volubile pall), хар агширгана (veratrum nigrum l), зайсангийн заг (haloxylon Ammodendron) эмийн ургамлуудын элементийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

М.Биндэрья1, М.Бөхчулуу2, Щ.Бямбасурэн1, Г.Жаргалсайхан3.

1ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, 2"Сорогзон" бөөрний эмнэлэг, 3"Ач" Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Carduus crispus L, Carduus nutans L, Paåonia anomala L, Aconitum volubile pall, Veratrum nigrum L, Haloxylon ammodendron have been widely used since ancient times in mongolian and tibetian traditional medicine for treatment of different diseases, including gastroenteritis, bronchitis, stenocardia. This plant shows anticancerous, hypoglycaemic, antiallergic, antispasmolytic, antiinflammatory, antimicrobial, antiviral, antifungal and pain killing activitiers. Have been determined element analisys of Ñarduus crispus, Carduus   nutans, Paåonia anomala L, Aconitum volubile pall, Veratrum nigrum L, Haloxylon ammodendron plants, and determined content of elements: Na, K, Ca, Mg, Cu, Fe, Zn, Mn, by Atomic absorbtion spectroscopy (AAS). Above mentioned plants contained high amount of microelements, such as Fe, Cu in comparison with standart contents. Haloxylon  ammodendron, Aconitum volubile pal, Veratrum nigrum L had high concentration of such elements as Co, Ni in comparison with standart.

Key words: Atomic absorbtion spectroscopy, element analysis.
Pp.59-61, Tables 2, References 10

Оршил

Төвд, Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн, биологийн идэвхтэй сагсай чонын өргөс (Carduus crispus L), бөхөөн чонын өргөс (Carduus nutans L), ягаан цээнэ (Paеonia anomala L), ороодог хорс (Aconitum volubile pall), хар агширгана (Veratrum nigrum L), зайсангийн заг (Haloxylon ammodendron) зэрэг ургамлуудын элементийн найрлага, эмнэл зүйн үйлчлэл хэр уялдаатай болохыг харьцуулан судлах зорилгоор энэхүү ажлыг гүйцэтгэлээ. Сонгосон ургамлуудыг Төвд, Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн баримтаас дурьдвал:

Сагсай чонын өргөс (Carduus crispus L), бөхөөн чонын өргөс (Carduus nutans L): Carduus-ийн төрөл, зүйл ургамлуудыг Монголчууд эртнээс нааш эмчилгээний журмаар хэрэглэсээр иржээ. Монголын уламжлалт анагаах ухаанд төвөнхийн үрэвсэл, ходоодны шарх, мөгөөрсөн хоолойн үрэвсэлт өвчнүүд яс хугаралд өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэж байсан ба харин Энэтхэг, Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд Carduus crispus-ийг ходоод шулуун гэдэсний шархлаа, сүрьеэгийн шархлаа, зүрх судасны хатуурал, зүрхний хэм алдагдал, үе мөчний өвчин, хэрэх өвчин, мэдрэлийн өвчин, тулай өвчин, хөхүүл ханиад, өмөн өвчинд хэрэглэсээр ирсэн. Дурьдсан 2 зүйл ургамал хорт хавдрын эсрэг нэлээд өндөр үйлчлэлтэй гэдэг нь орчин үеийн фармакологийн судалгааны дүнгүүдээр батлагдаж байна.

Ягаан цээнэ (Paeonia anomala L): Монгол, Түвдийн уламжлалт анагаах ухаанд цусан халууныг арилгах, бүрэлдсэн цусыг тараах, өвдөлт намдаах, хэвлийн бэтэг, хорт хавдар, шоргоолжин хатиг , үе мөч өвдөж хавдах зэргийг засахад хэрэглэдэг байжээ.

Ороодог  хорс   (Aconitum  volubile pall): Въетнам, Нангиад, Орос, Солонгос, Төвд, Монголын анагаах ухаанд газрын дээд хэсэг, үндсийг базалт тавиулах, үрэвсэл дарах, ходоод гэдэсний өвчин, элэгний хатгалгаа, хордлого, шүдний өвчин, арьсны өвчинд хэрэглэдэг байна.

Хар агширгана (Veratrum nigrum L): Цусны даралт бууруулах, нян мөөгөнцрийн эсрэг үйлчлэлтэй.

Зайсангийн заг (Haloxylon ammodendron): Үрэвслийн эсрэг, нян мөөгөнцрийн эсрэг өндөр үйлчлэлтэй. Тарваган тахалын голомтот газруудад авч явахад халдварладаггүй гэж нутгийн ардууд ам дамжин ярьдаг.

Судалгааны материал, арга зүй

Хангай нурууны баруун хойт хэсэгт орших Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Хан-хөхийн салбар уулсаас түүж бэлтгэсэн сагсай чонын өргөс (Carduus crispus L ), бөхөөн чонын өргөс (Carduus nutans L), ягаан цээнэ (Paеonia anomala L), ороодог хорс (Aconitum volubile pall), хар агширгана (Veratrum nigrum L), Өмнөговь аймгийн Номгон сумын нутгаас түүж бэлтгэсэн зайсангийн заг (Haloxylon ammodendron) ургамлуудын газрын дээд хэсгийн хатааж, зохих стандартын дагуу нунтагласан дээжүүдийг судалгаанд хэрэглэлээ.

Судалгаанд сонгон авсан ургамлуудад Na, K, Ca, Mg, Cu, Fe, Mn, Zn, Co, Ni зэрэг элементүүдийг тодорхойлохын тулд ургамал бүрээс 1 г дээж жигнэн авч, 500о С-д 12 цагийн турш тавьж үнсжүүлэв. Үнсийг 5 мл 20%-ийн HCl-ийн уусмалд 1000С температурт халааж уусгаад, 50 мл-ийн эзлэхүүнтэй хэмжээст колбонд хийж, ууссан дээжээ ионгүйжүүлсэн усаар угаан, хэмжээс хүртэл нь ус нэмж тавина.

Нойтон үнсжүүлэлтийн аргаар Co, Ni-ийг тодорхойлохын тулд 1 г ургамлын дээжийг   10   мл   конц-тай HNO3-} 12  цагийн турш  байлгаж үнсжүүлэх процессыг явуулаад,   120оС орчимд халааж,  NO2 -ийг дэгдээн, үнсжсэн дээжийг гарган авч хөргөн, 2-4 мл HClO4 нэмж дахин халаахад дээж бүрэн уусна. Ууссан дээжийг 50 мл-ийн хэмжээст колбонд хийж, ионгүйжүүлсэн усаар угаагаад, хэмжээс хүртэл ус хийж тавина.

Уусмал байдалд шилжсэн дээжин дэх элементүүдийн агуулгыг Атом шингээлтийн спектрофотометр Перкин-Елмер 5000 багажаар дөлөн ионжилтийн аргаар атомчилж тодорхойлов. Перкин-Елмер 5000 багажны үндсэн параметрүүдийг хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1.Перкин-Елмер 5000 багажны ургамал дахь элементүүдийн агуулгыгтодорхойлоход шаардагдах үндсэн параметрүүд

Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт

Атомын шингээлтийн спектрийн аргаар сагсай чонын өргөс (Carduus crispus L), бөхөөн чонын өргөс (Carduus nutans L), ягаан цээнэ (Paеonia anomala L), ороодог хорс (Aconitum volubile pall), хар агширгана (Veratrum nigrum L), зайсангийн заг (Haloxylon ammodendron) зэрэг ургамлуудын агаарын хуурай газрын дээд хэсэгт Na, K, Ca, Mg, Fe, Cu, Zn, Mn, Co, Ni зэрэг элементүүдийн агуулга болон үнслэгийн хэмжээг тодорхойлон дүнг Хүснэгт 2-д харуулав.

Хүснэгт 2. Сагсай чонын өргөс (Сarduus crispus L), бөхөөн чонын өргөс (Carduus nutans L),ягаан цээнэ (Paеonia anomala L), ороодог хорс (Aconitum volubile pall),хар агширгана (Veratrum nigrum L), зайсангийн заг (Haloxylon ammodendron) ургамлуудын элементийн агуулга

Дүгнэлт

  1. Сагсай чонын өргөс (Carduus crispus L), бөхөөн чонын өргөс (Carduus nutans L), ягаан цээнэ (Paеonia anomala L), ороодог хорс (Aconitum volubile pall), хар агширгана (Veratrum nigrum L), зайсангийн заг (Haloxylon ammodendron) ургамлуудын Na, K, Ca, Mg, Fe, Cu, Zn, Mn, Co, Ni зэрэг элементүүдийн агуулгыг өвслөг ургамлын стандарт агуулгатай харьцуулан судлав.
  2. Макро элементийн хувьд: Судалгаанд хамрагдсан ургамлуудаас стандарт хэмжээтэй харьцуулахад Na-ийн агуулга хамгийн ихтэй нь зайсангийн заг (Haloxylon ammodendron)-5.19%, хамгийн бага агуулгатай  нь ягаан цээний үндэс (Paеonia anomala L)- 0.026%, К-ийн агуулга хамгийн ихтэй нь ороодог хорс (Aconitum volubile pall)-2.79%, хамгийн багатай агуулгатай нь ягаан цээний үндэс (Paеonia anomala L)- 0.5%, Ca-ийн агуулга хамгийн ихтэй нь бөхөөн чонын өргөс (Carduus nutans L)-2.41%, хамгийн бага агуулгатай нь ороодог хорс (Aconitum volubile pall)-0.25%, Mg-ийн агуулга хамгийн ихтэй нь зайсангийн заг (Haloxylon ammodendron)- 0.45%, хамгийн багатай нь сагсай чонын өргөс (Carduus crispus L)- 0.18% байна.
  3. zМикро элементийн хувьд: Судалгаанд хамрагдсан 6 ургамлын Fe, Cu-ийн агуулга стандарттай   (Fe-200   мг/кг,   Cu-2.3 мг/кг) харьцуулахад хамгийн өндөр Fe-888.06-113.18 мг/кг, Cu-ийн агуулга 18.92-7.09 мг/кг хооронд байна. Судалгаанд сонгосон ургамлуудын эмчилгээний үр дүнд дээрх 2 элементийн агуулга өндөр байгаа нь нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй юм.
  4. Co, Ni агуулга стандарт агуулгатай (Co-0.06 мг/кг, Ni-0.7 мг/кг) харьцуулахад зайсангийн заганд хамгийн их Co-13.57 мг/кг, Ni-13.63 мг/ кг, ороодог хорсод Co-1.5 мг/кг, Ni-4.5 мг/кг, хар агширганад Co-3.4 мг/кг, сагсай чонын өргөс, бөхөөн чонын өргөс ургамлуудад Ni-1.65 мг/кг, 1.95мг/кг тус тус байна. Харин ягаан цээний үндэс, газрын дээд хэсгээс Co, Ni илрээгүй.

 

Ном зүй

1. Арнаутов Н.Б, Стандартные образцы химического состава природных минеральных веществ, Новосибирск, 1990, с. 90-91.
2. Биндэръяа М, Эмийн 2 зүйл ургамлаас ялгасан биологийн идэвхт бодисын химийн судалгаа, доктор Ph.D зэрэг горилсон бүтээл, УБ 2003 он.
3. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н, Монгол орны эмийн ургамлыг Өрнө Дорнын анагаах ухаанд хэрэглэхүй, УБ, 2005, х. 251, 250, 252, 326.
4. Тюковкина Н.А, Баукон Ю.Н, Введение, Биоорганическая химия, Москва «Медицина» 1985, с. 4-10.
5. Хайдав Ц, Меньшикова Т.А, Лекарственные растения в Монгольской медицине, УБ, 1978, 144-146.
6. Хайдав Ц, Алтанчимэг Б, Варламова Т.С, Лекарсвенные растения в Монголской медицине, УБ, 1985, с. 171-176.
7. Analytical Methods for Atomic Absorption Spectrophotometry. Perkin-Elmer.1982
8. http://www.nyu.edu/pages/mathmol/library
9. http://web.mit.edu/esgbio/www/lm/lmdir.html
10. http://www.bgsu.edu/departments/chem/midden/ MITBCT/lm/sched.html
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Д.Дүнгэрдорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1354
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК