Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
Ингэний сҮҮг хэрэглэх боломж
( Лекц )

 

Х.Сарангоо, С.Бадамжав, Г.Пүрэвдорж
 
 

 

1. Судалгааны ажлын үндэслэл
Ингэний сүү цагаан идээ нь хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Ингэний сүү нь хадгалагдах чадвар сайтай, муудаж исдэггүй, халуун дулаанд тээвэр даах өндөр чадвартай байдгаас гадна бусад малын сүүний хажууд өтгөн, илчлэг чанар өндөртэй, эхийн сүүг оролхуйц тэжээлтэй байдаг байна.
Монгол улсын эрдэм шинжилгээний зарим байгуулгаас таван хошуу малын сүү ялангуяа ингэний сүүний эмчилгээ сувиллын ач холбогдлыг тогтоох чиглэлийн судалгааны ажлууд хийгдэж байсан боловч үр дүн нь өнөөг хүртэл эмнэл зүйн болон үйлдвэрлэлийн хэмжээнд бүрэн нэвтэрч чадаагүй билээ. Иймээс ингэний сүүний илчлэг шим тэжээлийг нарийвчлан судлан эмнэлэгийн практикт нэвтрүүлэхийг зорилоо.
 
2. Зорилго
Ингэний сүүг уламжлалт анагаах ухааны эмийн амтны чадлын онолд тулгуурлан өрнийн анагаах ухаантай холбон түүний бүтэц бүрэлдэхүүн шим тэжээлийг шүүн судалж илчлэг чанарыг тооцоолон гаргаснаар эмчилгээнд хэрэглэх боломжийг судлахад оршино.
 
3. Зорилт 
- Ингэний сүүг уламжлалт анагаах ухаантай холбон судлах
- Ингэний сүүний бүтэц бүрэлдэхүүнийг ном судраас шүүн танин мэдэх
- Ингэний сүүний илчлэг чанарыг тооцоолон гаргах
- Эмчилгээнд хэрэглэж болох боломжтойг судлах
 
4. Судалгааны ажлын шинэлэг тал
Ингэний сүүний талаар эрдэм шинжилгээний ажил хийгдэж байгаа ч уламжлалт эмчилгээний аргатай холбон судлан тогтоож, илчлэг чанарыг нь тооцоолон гаргаж байгаагаараа шинэлэг юм.
 
 5. Судалгааны ажлын практик ач холбогдол
Ингэний сүү нь амьтны гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ингэний сүүг эмчилгээний зааврын дагуу зохистой хэрэглэснээр хүний биеийн хэрэгцээт аминхүчил, уургийг нөхөхөөс гадна өвчнийг нь илааршуулах эмчилгээний өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Ингэний сүүний илчлэг чанарыг тооцоолон гаргасан нь тухайн хүний биеийн онцлогт тохируулан хэрэглэх боломтой болгож өгч байгаа явдал юм.
 6. Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байдал
1. ОМДС-ын хичээлийн хоёрдугаар байранд 2010 оны 12 сарын 7нд сэдвийн судалгааны байдалтай танилцаж сэдэв аргачлалаа батлуулав.
2. ОМДС-ын хичээлийн хоёрдугаар байранд 2011 оны 1 сарын 7 нд сэдвийн холбогдох материалыг цуглуулж багш нарт танилцуулж хэлэлцүүлэв.
3. ОМДС-ын хичээлийн нэгдүгээр байранд 2011 оны 3 сарын 31нд судалгааны ажлын явцыг танилцуулж багш нарын хурлаар хэлэлцүүлэв.
4. ОМДС-ын хичээлийн хоёрдугаар байранд 2011 оны 4 сарын 10 нд судалгааны ажлын урьдчилсан хамгаалалтаар хэлэлцүүлэв.
 
 1. Хэвлэлийн тойм 
 1.1 Ингэний сүүний бүрэлдэхүүн, чанарын судалгааны дүн шинжилгээ
Одоогийн тэмээний овог бол амьтан судлалын ангиллаар салаа туурайтны баг /Artiodactyla/, хивэгч Ruminantia//, сайран хөлтний /Tyloroda/, дэд баг Camelidae овогт орох хоёр төрөл байх бөгөөд энэ нь бөхгүй тэмээ буюу лама /lama/ гөрөөсний төрөл, бөхт тэмээ буюу Camelus-ын төрөл юм.
Лама гөрөөсний төрөлд өмнөд Америкт байдаг гэрийн тэжээвэр адгуус болох лама, альпака, зэрлэг гөрөөс гуанако, вигонь гэдэг 4 зүйл амьтан орно. Тэмээний зүйлд 2 зүйл тэмээ ордгийн 1 нь наран тэмээ буюу нэг бөхт /Camelus Dromedarius/, нөгөө нь хос бөхт /Camelus bactrianus/ юм.
Дэлхийн 40 гаруй улсад тэмээ үржүүлж байгаагийн олонх нь Африк тивд байрладаг. Дэлхийн нийт тэмээний 75,8 % нь Африкт, 24,2 % нь Азид байдаг байна.
Ц.Батсүх-н судалснаар /2005 он/:
 
Дэлхийн тэмээний сүргийн тоо толгой, тархалт
 Ингэний саалийн хугацаа 17 сар, байгаль орчны болон тэжээлийн нөхцлөөс хамаарч хоногт дунджаар нэг ингэнээс 0,5 кг, жилд 500-550 кг сүү ашиглах нөөцтэй. Манай улсын нийт ингэний 80 орчим хувийг саалинд хамруулж нэг ингэнээс өдөрт 0,5 л сүү сааж чадвал жилд 70 орчим сая сүү ашиглах боломжтой юм.
 Ингэний дэлэн бараан өнгийн гөлгөр арьсаар хучигдсан, үхрийн дэлэнтэй адил 4 хэлтэртэй. Хэлтэр бүр нь цулцангууд, сүүний суваг, цүнхэл, хөх зэргээс бүтнэ. Дэлэнгийн урт ойролцоогоор 24 см, өргөн 26 см, хөхний урт 2-4 см байна. Дэлэн нь хэлбэрээрээ хавтгай, дугуй, аяган, хөвчин гэж янз бүр байна. Ингэний хээл тээх хугацаа 13,3 сар болохоор хоёр жилд нэг удаа ботголж саалийн хугацаа 528 ±0,47 хоног, хусарсан үед 650 хоног үргэлжилнэ. Б.Лувсангийн /1975/ тодорхойлсноор ингэ 2 жилийн хоногийн 73 хувьд нь саалгаж, 27 хувьд нь ширгэсэн байна.
 Ингийг зун, намрын улиралд өдөрт 2 удаа, өвөл хаварт нэг удаа саана. Н.Бийчээгийн /1994/ судалснаар ингийг нэг удаа саахад дунджаар 51 секунд зарцуулж, 133 удаа шувтарч байжээ. Өглөө 462 мл, орой 480 мл өдөр бүр ойролцоогоор 942 мл сүү саадаг ажээ.
 Игнэний саам саалийн 6 дахь сар буюу хуанлийн 9-р сард дээд хэмжээнд хүрч, өвлийн улиралд буурч дараа зун нь дахин нэмэгдэж намраас багасна.
 Монгол ингэний сүүний гарц казах, халимаг үүлдрийнхээс харьцангуй бага байгаа нь манай оронд ингэний сүүн шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үржлийн ажил онцгойлон явуулж байгаагүйтэй холбоотой.
 
1.2 Ингэний саамийн гарц
1.3 Ингэний сүүний амт чадал
 Ингэний сүү нь өчүүхэн ширүүн, бүлээн, давслаг амтагдах хийгээд бүлээн их хөнгөн. Хий, бадган, хэвлий хөөх, хорхой, суваг хаван, усан хаван, хошногны өвчинг арилгана. 
Гэсэн нь: ингэний сүү нь өчүүхэн ширүүн, өчүүхэн бүлээн, өчүүхэн давслаг амтагдах мөн. Галын илч их үүсэх ба хөнгөн мөн. Хий, бадган, хэвлий хөөх, хорхой өвчин, суваг хаван, усан хаван, хошногны гөвдрүү өвчинд тустай бөгөөд сайшаагдсан мөн болой хэмээн тэмдэглэгджээ. /............................./
 
Эмийн чадал
Эмийн чадал гэдэг нь эмт бодисууд ямар ч өвчинд торж тулахгүйгээр хүний биед үзүүлэх үйлдэл гэсэн утгаар ойлгож болох талаар эмийн сударт тэмдэглэсэн байдаг. Энэ нь ерөнхийдөө ямар нэгэн эмт бодист хүний бие махбодын ямар нэгэн өвчнийг анагаах чанар үйлдэл байвал тэр бүгд цөм чадал болно гэж эмийн сударт дурджээ. 
 Эмийн чадлыг амтын чадал, мөн чанарын чадал гэж 2 хуваан авч үздэг байна. Эмийн амтны чадал нь хий, шар, бадганы арвидах, барагдах шинж чанарын гол бүрэлдэхүүнийг дарах нөлөө үзүүлж, чадал нь эмийн амтаар илэрдэгээс “амтны чадал” гэдэг.
 Үүнийг “Алтан хадмал”-д ....амтын эрхээс гарсан чадлыг дотор нь: 
Эмийн амтны чадал
Эмийн хүч
Эмийн эрдэм гэж 3 байна гэжээ.
Эмийн амтны чадал: эмт бодис дахь 3 гэмийн /хөнгөн, ширүүн, халуун, хурц, хүйтэн, хүнд, мохоо, зөөлөн/ голлох 8 билэг чанарыг дарах болон төлжүүлэх хүнд, тослог, хүйтэн, мохоо, халуун, хөнгөн, хүнд, ширүүн зэрэг чанарыг нь эмийн 8 чадал гэдэг. 
 Эмийн 8 чадал нь эмт бодист агуулагдах эмийн 17 эрдмүүдээс тухайн эмт бодисын мөн чанарыг бараг тодорхойлж чадахуйц нөлөөлөл бүхий эрдмүүд юм. Эмийн 8 чадлын, биеийн 3 гэмд /хий, шар, бадган гуравт/ хэрхэн үйлчлэхийг “Алтан хадмал” номонд өгүүлснээр авч үзвэл “хүнд, тослог, хүйтэн, мохоо дөрвөөс эхний 2 нь хийг, сүүлийн 2 нь шарыг дарна. Хөнгөн, ширүүн, халуун, хурц дөрөв нь бадганыг дарна. Хөнгөн, ширүүн, хүйтэн 3 нь хийг үүсгэнэ. Халуун, хурц, тослог 3 нь шарыг үүсгэнэ. Хүнд, тослог, хүйтэн, мохоо 4 нь бадганыг үүсгэнэ” гэжээ. Үүнийг доорх хүснэгтээр үзүүлэв.
Эмийн амтын 8 чадлын үүслийн тухай “Бидэр онбо”-д “Эмийн 8 чадал, 2 хүч, 17 эрдмийн олонх нь 6 амтаас дагалдан гарах бөгөөд тэдгээр амтууд нь шороо, ус,гал, хий зэрэг махбодод суурилдаг тул хүнд, тослог, тэргүүтэн 8 чадал ч 6 амтаас гарна” гэжээ. Эмийн амт болон эмт бодис өөрөө шороо, ус, гал, хий зэрэг махбодоор бүтдэг. Иймд эмт бодис болон түүний амт нь 5 махбодын эрдмүүдийг агуулах буюу түүнд түшиглэн эмийн 17 эрдэм ба амтын 8 чадал үүсэх юм. Өөрөөр хэлбэл шороо махбодод агуулагдах хүнд, батлаг, мохоо, зөөлөн, тослог, хуурай усан махбодод агуулагдах шингэн, хүйтэн, хүнд, мохоо, тослог гал махбодод агуулагдах халуун, хурц, хуурай, ширүүн хий махбодод агуулагдах хөнгөн, ширүүн эрдмүүдийг агуулсан шороо, ус, гал, хий, огторгуй зэрэг 5 махбодоос амт үүсэх буюу дээрх эрдмүүдийг агуулсан амтанд түшиглэн эмийн 17 эрдэм, амтын 8 чадал бий болох юм. Эмийн амтын 8 чадал нь эмийн амт тус бүрд харилцан адилгүй хэмжээтэй агуулагддаг байна. Тухайлбал: амтлаг амтанд: хүнд эрдэм 10 хувь, мохоо эрдэм 7 хувь, хүйтэн эрдэм 5 хувь, тослог эрдэм 4 хувь исгэлэн амтанд: халуун эрдэм 7 хувь, тослог эрдэм 4 хувь, хүнд 3 хувь, хурц эрдэм 2 хувь, ширүүн эрдэм 1 хувь, давслаг амтанд: тослог эрдэм 4 хувь, ширүүн эрдэм 4 хувь, хурц эрдэм 3 хувь, халуун эрдэм 2 хувь, хүнд эрдэм 1 хувь, гашуун амтанд хүйтэн 7 хувь, мохоо эрдэм 3 хувь, ширүүн эрдэм 3 хувь, хөнгөн эрдэм 2 хувь, халуун амтанд: хөнгөн эрдэм 9 хувь, ширүүн эрдэм 7 хувь, хурц 6 хувь, халуун эрдэм 5 хувь, эхүүн амтанд: мохоо эрдэм 4 хувь, хүйтэн эрдэм 2 хувь тус, тус агуулагддаг байна. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:
 Зургаан амтын ерөнхий үйлдэл
Амтлаг амттай эмийн ихэнх нь хий, шар хоёрыг дарж бадганыг үүсгэдэг боловч хуучирсан арвай, хуурай газрын зарим амьтны мах, бух гөрөөсний мах, хонины мах ба бал зэрэг нь амтлаг амттай боловч, өвөрмөц чадлаараа бадган өвчинд тустай байдаг.
Исгэлэн амттай эмийн ихэнх нь бадган, хий хоёрыг дарж шарыг үүсгэх боловч жүр үртэй адил зарим эм нь исгэлэн амттай ч өвөрмөц чадлаараа цус шарын чанартай халуун өвчинд тустай.
Давслаг амттай эмийн ихэнх нь бадган, хийг дарж, шарыг үүсгэх боловч жамц давс, хужирын шингээлт нь амтлаг болохоор шарыг хорлохгүй.
Гашуун амттай эмийн ихэнх нь шарыг арилгаж бадган, хийг үүсгэх боловч гаранза, лидэр зэрэг өвөрмөц чадлаараа бадган хийг арилгадаг.
Халуун амттай эмийн ихэнх нь бадган, хийг арилгаж бадган, шарыг үүсгэх боловч цагаан сармис, библин зэрэг эм нь халуун амттай боловч өвөрмөц чадлаараа шарыг үүсгэхгүй. 
Эхүүн амттай эмийн ихэнх нь шарыг арилгаж бадган хийг үүсгэх боловч ар үр, бар үр зэрэг эм нь эхүүн амттай ч өвөрмөц шинж чанарын чадлаараа бадган, хийг хорлохгүй.
 
Хийг дарах эмийн амт, чадал
Амтлаг, исгэлэн, давслаг гурав бол хий арвидахыг дарах амт болох бөгөөд энэ гуравын алинд нь ч хүнд, тослог хоёр чадал байх болно. Гэтэл нөгөө зөөлөн, бүлээн, батлаг зэрэг хий дарах эрдэм нь хийг дарах амт бүрт хамтдаа байхгүй юм. Жишээлбэл:амтлагт бүлээн байхгүй исгэлэнд зөөлөн байхгүй, давслагт зөөлөн, бүлээн хоёр байхгүй. Иймээс хүнд, тослог хоёр бол хий аривдахыг дарахад сонгомол үйлдэл үзүүлэх тул хувиар чадал гэнэ.
 
Бадганыг дарах эмийн амт, чадал 
Халуун, исгэлэн, давслаг гурав бол бадган аривдахыг дарах амт болох бөгөөд энэ гуравын алинд ч хөнгөнөөс бусад ширүүн, халуун, хурц гурван чадал байх болно. Гэтэл нөгөө нүнжиггүй, хөлбөрөнгүй зэрэг эрдэм нь бадганыг дарах амт тус бүрт хамтдаа байдаггүй юм. Жишээлбэл: халуунд нүнжиггүй эрдэм байхгүй. Исгэлэнд нүнжиггүй, хөлбөрөнгүй хоёр эрдэм байхгүй. Давслагт нүнжиггүй эрдэм байхгүй. Иймээс хөнгөн, ширүүн, халуун, хурц, дөрөв бол бадган аривдахыг дарах сонгомол хувиар чадал юм. Гагцхүү хөнгөн нь давслаг, исгэлэн хоёрт байхгүй боловч халууны хөнгөн нь 9 % байдаг тул мөн хувиар чадал гэжээ.
 
1.4 Ингэний сүүний бүрэлдэхүүн
Нэг ба хос бөхт ингэний сүүний бүрэлдэхүүний судалгааг дэлхийн олон орны эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд явуулж байна. Эдгээрийн дүнг нэгтгэн доорх хүснэгтэд үзүүлэв. 
Ингэний сүүний бүрэлдэхүүн,%
Сүүнд ойролцоогоор 20 гаруй төрлийн уурагт нэгдэл агуулагдах бөгөөд эдгээрийг казейн ба шар сүүний уураг хэмээн бүлэглэнэ. Сүүнд хүчил нэмж, орчны урвалыг Ph 4,6..4,7 болгоход уургийн дээрх бүлгүүд өөр хоорондоо тусгаарлагдана. Ш.Жадамба, Ц.Намсрай, Ц.Батсүх нар Монгол үүлдрийн үнээ, ингэ, гүүний сүүний казейн ба шар сүүний уургийн агууламжийг тодорхойлох судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд ингэний шар сүүний уураг0,54%, казейн 2,8%, нийт уураг 3,34%. Сүүний казейн ба шар сүүний уургийн харьцаа 2,5-3,46:1 байна.
Z.Farah-ын судалгаагаар /1992/ дромедар ингэний сүүний казейн ба шар сүүний уургийн дундаж үзүүлэлт 3,2-1,9 ба 0,7-1% байна.
 1.5 Сүүний казейний фракц. Казейн уураг нь сүүнд 20-400 нм хэмжээтэй коллойд хэсэг буюу мицелл хэлбэртэйгээр оршино. Мицелл нь казейний молекулыг агуулах субмицеллээс бүрдэнэ. 
Казейний мицеллийн Са, Р агуулагдана. Эдгээрийн тусламжтай субмицеллүүд хоорондоо нэгдэн мицелл үүсгэдэг болохыг тогтоожээ. Иймээс казейнийг казейн-кальци-фосфатын нэгдэл буюу товчоор казейний нэгдэл хэмээн тодорхойлно.
 
 
Үнээний сүүний казейн
Ном зүй

3. Ашигласан номын жагсаалт
1. М. Батсүх, М. Говьсайхан “ Ингэний сүү” технологи, үйлдвэрлэл, маркетингийн төсөл
2. Д. Цэвээнжав “БНМАУ-н тэмээний аж ахуйн үндэс” УБ хот 1990 он 40-43ху
3. Р. Индра “Сүү, цагаан идээ” УБ хот 1998 он
4. Р. Индра “Сүү, цагаан идээ” УБ хот 2000 он 89-95ху
5. Р. Индра “Сүү, цагаан идээ” УБ хот 2010 он
6. “Эрдэм шинжилгээний бүтээл” №25 Х.А.Ахуйн их сургууль УБ 1989 123-124ху
7. Ш. Цэрэнпунцаг “Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ, мал аж ахуйн бүтээгдэхүүний технологийн үндэс” УБ хот 1983 он 188-189ху
8. Д. Цэвээнжав “Тэмээний ашиг шим” Даланзадгад хот 1969 он 17-18ху
9. М.В.Васильев “Хүн ба адгуус” орчуулагч: Ш. Доржготов 1977 он 83-88ху
10. Ц. Батсүх “Ингэний сүүгээр зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн шинжлэх ухааны үндэслэл” УБ хот 2005 он
11. Л.Дамдинсүрэн “Монгол цагаан идээний үйлдвэржсэн технологи боловсруулах шинжлэх ухааны үндсүүд” УБ 2002 он
12. Л.Дамдинсүрэн, Ц.Батсүх, Х.Гиймаа “сүү цагаан идээ үйлдвэрлэлийн технологи” УБ 2001 он
13. Г.Пүрэвдорж “Бөөрний өвчний сувилал эмчилгээ” УБ 2007 он
14. “Байгалийн элс экологи сувилал, Бигэр 2006” эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл УБ 2006 он
15. “Монгол идээн товчоо” Бүрэнтөгс УБ 1991 он
16. Ц.Ичинхорлоо, Ц.Дуламжав “Эрүүл байхын үндэс” УБ 2002 он
17. С.Олдох, Б.Цэрэндоо, П.Батхуяг “Монгол эмийн судлал” 2009 он
18. Я.Ганбаяр “Монголын уламжлалт анагаах ухааны онолын үндэс” 2003 он
19. Н.Оюундарь, Л.Оюунгэрэл, Н.Очирмаа “Цагаан хоол-эрүүл мэнд”
20. Ч. Баавгай, Б. Болдсайхан “Монголын уламжлалт анагаах ухаан” УБ 1990 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6516
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК