Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
КЕСАР МЭС ЗАСАЛД ХАНДАХ СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

 

Б. Бадамцэцэг, Ж. Лхагвасүрэн,С Бямбасүрэн
 
 
Абстракт

 

Psychological issues of Cesarean Section
Basis of the Research Work.Main purpose of the gynecologists and obstetricians is to keep and protect the health of the mother and child. Psychological issues of the delivery include the women`s satisfaction after their delivery, relationship  between  the  mother  and  child, and the activity of completing the tendency of the family members for the delivery, and creating sexual intercourse of the parents after the delivery, and creating relationship of the family and the society.After doing research on the issue that how various factors of obstetrics influence on the psychology, the opportunity will be created for the women to upgrade the assistance of obstetrics and service quality of rendering for the women`s life. Purpose. It is aimed to research the influence of the cesarean section on the women`s psychology, and draw up a recommendation about psychotherapeutic treatment. Material and Methodology.We carried out the studies about the psychological issues of the women for the cesarean section among 120 women who had delivery by cesarean section  and  120  women  who  had  delivery by themselves normally at the first Maternity Clinical Hospital by using the survey of one moment and the supervising model of case controlling group.We have determined the scale   of   women`s   postpartum   depression by using the test of Hanin-Stelberg and we carried out the study of Edinburg Postnatal Depression  Scale  /EPDS/  among  these women and measured the scale of postnatal depression of these women.
Key words: Cesarean section, Edinburg Postnatal Depression Scale /EPDS/, Test of Hanin-Stelber

 

Үндэслэл:
Эх барих эмэгтэйчүүдийн үндсэн зорилго нь эх хүүхэд хоёрын биеийн эрүүл мэндийг хадгалахад оршдог. Кесар мэс засал нь хүүхэд төрүүлэх зүгээр нэг арга биш, бусад мэс  заслын  адил  өөрийн  болон  хүүхэд эндэх айдсыг төрүүлдэг мэс засал билээ. Зарим    нийгэм    соёлын    хүрээнд    кесар мэс засалд онцгой хандлагатай байдаг. Тухайлбал Азийн орнуудад уг мэс заслыг эрс эсэргүүцдэг бол Бразил улсад үүнийг дэвшилтэд технологи гэж хүлээн зөвшөөрдөг байна. Нийгэм эдийн засгийн статус болоод боловсролын түвшин дээгүүр байх тусам кесар мэс заслаар төрөх сонголтонд илүү зөвшөөрөх талтай бөгөөд кесар мэс заслын дараах сэтгэл зүйн байдалд шинэ төрсөн хүүхдийн эрүүл мэнд маш чухал ихэнх эмэгтэйчүүд хүүхдийнхээ төлөө юугаач золиослоход бэлэн байдаг. Дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүдийн кесар мэс засалд хандах сэтгэл зүйн асуудал болон төрсний дараах сэтгэл хямрал нь кесар мэс засалтай холбоотой эсэхийг судлахад өөр өөр гарч байна. 1970 оноос хойш судлаачид кесар мэс заслаар  төрөх  нь  эмэгтэйчүүдэд  сэтгэл зүйн олон сөрөг үзэгдлийг, тухайлбал кесар мэс заслын үеийн сэтгэл түгшилтийг, мөн төрсний дараах сэтгэцийн хямрал зэргийг үүсгэдэг  хэмээн  үзсэн  байгаа.  Klemint  A. \2006\    судлаачийн    судалгаагаар    кесар мэс заслаар төрүүлэх нь эмэгтэйчүүдэд төрсний дараах сэтгэцийн хямрал үүсэхэд үүрэгтэй хэдий ч сэтгэлийн хямралд төрөлтийн бус хүчин зүйлс илүүтэй нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Судлаач эрдэмтэн С.Sargent ба N. Starkын судалгаа байгалийнхаа жамаар төрдөггүй эмэгтэйчүүдийн хувьд кесар мэс заслыг ихэвчлэн эерэгээр хүлээн авдаг болох нь нотлогдсон байна. Мөн судлаач эрдэмтэн Chen Wang \2006\ судалсанаар Тайвань улсад кесар мэс заслыг  нийгмийн  зүгээс  дэмждэг  байна. Яг эсрэгээрээ уламжлалт төрөлт явагддаг орнуудад кесар мэс заслын дараах сэтгэл зүйн хямрал үлэмж ихэссэн байна. Оросын холбооны улсад  байгалийн  жамаар төрөхийг  илүүд  үздэг  болой.  Иймээс  бид
өөрийн орны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд кесар мэс заслын үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо.
 
Судалгааны ажлын зорилго
Эмэгтэйчүүдийн  сэтгэл  зүйд  кесар  мэс заслын үзүүлэх нөлөөг судлаж сэтгэл заслын эмчилгээний талаар зөвлөмж боловсруулах.
 
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй
Энэхүү судалгааны ажлыг 2009-2010 онд ЭМШУИС-ийнэхбарихэмэгтэйчүүдсудлалын тэнхимд нэг агшны асуулга, тохиолдол хяналтын бүлэг бүхий дагаж хянах загвараар санамсаргүй түүвэрлэлтийн аргаар УБ хот клиникын нэгдүгээр амаржих газрын эхийн 1, 2-р тасгаар, Багануур ЭМН төрөх тасгаар үйлчлүүлэн нярайлсан     эмэгтэйчүүдийн өвчтөний түүхийн бүртгэлийн дугаараар сонгон  авч  яаралтай,  төлөвлөгөөт  кесар мэс заслаар нярайлсан 120 эмэгтэйчүүд, байгалийн жамаар нярайлсан 120, нийт 240 эмэгтэйчүүдийг хамруулсан. Кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдээс кесар мэс заслын цохилтыг хүлээн авах, сэтгэлийн шокт орох, бухамдах, дасан зохицох хямралын, сэтгэц кесар мэс засалтай дасан зохицох үе шатуудад тусгай боловсруулсан асуулт бүхий 4 анкетаар ганцаарчилсан  хэлбэрээр  сэтгэл  зүйн санал асуулгыг авсан. 96 асуумж бүхий картаар  судалгаа  явуулж  материалаа SPSS-17, Microsoft, Excel программд оруулан 14 асуумжийн үзүүлэлтүүдийг бүлэглэж, үзүүлэлтүүдийн хоорондын нөлөөлийг   хи   квадрат   шалгуураар   хий. Мөн нийт судалгаанд хамрагдсан 240 эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийн түвшинг
\Ханин-Стилбергийн\-ын сорилоор, сэтгэл хямралыг Эдинбургийн төрсний дараах сэтгэцийн хямралыг (EPDS) тогтоодог санал асуулгаар тодорхойлж хэмжсэн.
 
Судалгааны ажлын үр дүн
Бидний судалгаанд хамрагдагсадын 19-35 насны эмэгтэйчүүд (дундаж нас 28.97) 78%-ийг эзлэж байна. Дээд боловсролтой эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзлэж байгаа нь   бусад   судлаач   E.  A.Чернуха,   Н.   М
 
Побединский, В.А.Ананьев, Н. А. Короткова \2005\ Frances Carter,PhD, Chris M. A. Frampton, PhD, and Roger T. Mulder, MBCHB, FRANZCP, PhD \2006\ нарын дүгнэлттэй тохирч байна. Судалгаанд хамрагдаж кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн 40.8% нь албан хаагч эзлэж байгаа нь нийгэм эдийн засгийн түвшин дээгүүр байх тусам кесар мэс заслаар төрөх сонголтонд илүү зөвшөөрөх талтай бөгөөд бусад судлаачдын тухайлбал: E. A.Чернуха, Н. М Подединский, В.А.Ананьев, Н. А. Короткова \2005\ судалгаа үүнийг давхар батлаж байна. Кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн 57.5% (69) нь хүүхэд болон өөрийн амь насны төлөө их айж байснаа хэлсэн (р>0.0001). Кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн 51.6% нь байгалийн жамаараа төрөх нь чухал, 41% нь хүүхэд л сайн байвал яаж төрөх нь чухал биш гэжээ.
Байгалийн жамаараа төрсөн эхчүүдтэй, кесар мэс заслын дараах эмэгтэйчүүдийг харьцуулахад илүү тэвддэг, их өвдөлттэй, кесар мэс засал нь эхэд цаашид хүүхэдтэй болох хүсэл, хандлагад сөрөг нөлөөлж байгааг нотлож байна. Зарим эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа мөрөөдөж байсан байгалийн жамаараа төрөх гэж байсан итгэлээ алдсан гэв. Кесар мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал  асуулгаар  эх  барихын  тусламжийн
чанар хичнээн их ач холбогдолтой болохыг тогтоосон юм. Зарим эмэгтэйчүүд кесар мэс засал хийлгэх хэрэггүй хэмээн үзсэн нь эмч нар өөр өөр мэдээлэл өгч байгаатай холбон тайлбарлажээ.
Стилбегер Ханины сорилоор байгалийн жамаараа болон кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийн түвшинг харьцуулан тодорхойлоход, кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилт их (x2=48.5 р=0.63), төлөвлөгөөт кесар мэс заслаар нярайлсан болон яаралтайгаар хийгдсэн мэс засалтай харьцуулахад сэтгэл түгшилт бага байна ( x2=31 р=0.252).
Эдинбургийн Төрсний Дараах Сэтгэцийн Хямралын Хэмжээг (EPDS) тодорхойлох сорилоор байгалийн жамаар болон кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн сэтгэл хямралыг харьцуулан тодорхойлоход кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн сэтгэл хямрал их ( x2=57 р=0.001), яаралтай кесар мэс заслаар нярайлсан эхчүүдийн сэтгэл хямралыг, төлөвлөгөөт кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдтэй харьцуулахад их байна ( x2=120 р=0.00).
 
Дүгнэлт
Манай оронд нийгэм боловсролын түвшин өндөр байх тусам кесар мэс заслыг хүлээн зөвшөөрөх хандлагатай боловч, төрөлт гэхээсээ илүү мэс засал гэдэг талаас нь хүлээн авч, кесар мэс засалд сөрөг хандлагатай байдаг байна. Кесар мэс засал нь төрсний дараах сэтгэцийн хямралыг нэмэгдүүлж, нөлөөлөх хүчин  зүйлийн  нэг  болох  нь  нотлогдож байна (Х2=57 p=0.001). Кесар мэс заслын өмнө эмэгтэйчүүдийн 44% (яаралтай кесар мэс заслаар нярайлсан эмэгтэйчүүдийн 50%) сэтгэл түгшилтийн хүнд зэрэгтэй гарч байна. Иймээс кесар мэс заслын өмнө болон мэс заслын үед эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн ачааллыг багасгахын тулд өвдөлт намдаах, тайвшруулах, сэтгэл засах эмчилгээ болон сэтгэл зүйчтэй зөвлөгөөнийг товлож өгөх шаардлагатай байна.
 
 
 
Ном зүй

Ном зүй
Бямбасүрэн С. Сэтгэцийн эмгэг судлал
Улаанбаатар: 2007.х.587-608.
Жав Б. Лхагвасүрэн Ж. Энхтуяа Ж. Сарантуяа Ж. Цэвэлмаа Б. Перинаталь эндэгдлийг бууруулахад чиглэсэн эхийн тусламж. Гарын авлага Улаанбаатар:
1996.х.79-99
Жав Б. Шижирбаатар Б. Эрхэмбаатар Т. Нөхөн үржихүйн тулгамдсан асуудлууд. Улаанбаатар 2005.х.19-23
Каплин Г.И. Сэдок Б.Д Постравмтические стрессовые расстройства.
Клинчкескаяе психатрия. Том 1М. 1994 стр.410-412
Rsohni R Patel, Deirdre J Murphy, Tim J Peters and for ALSPAC Operative delivery postnatal depression: a cohort study BMJ2005,
330,879, originally published online 25 Feb 2005
Doi: 10.36\\bmj.38376.603426.D3 Page 1-4
Чернуха A. Побединский Н. М. Ананьев В.А. Короткова Н. А. Психологические аспекты кесарева сечения. Журнал. Акушерство и гинекология ¹1 2005. ст 52-53
Yagaantsetseg J. et al.Validation of the Edinburgh Postnatal Depression slale and self reporting questionnaire-20 in Mongolia. Health Science University of Mongolia. Mongolian Journal of Health Sciences 2007 vol4.\\2\\
Frances A. Carter, PhD, Chris M. A. Frampton, and Roger T. Melder, MBChB, FRANZCP, РнD, “Cesarean Section and Postpartum depression: A Review of the Evidence Examining the Linк” Psychosomatic Medicine 68:321-330(2006) раge 321-330
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1004
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК