Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
HELICOBACTER PYLORI БОЛОН ҮҮДЭН ВЕНЫ ДАРАЛТ ЭЛЭГНИЙ ЦИРРОЗЫН ҮЕД ХОДООДНЫ ШАРХ ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛӨХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Р. Амараа, Б. Гэгээбадрах, Ю. Пүрэвсүрэн, Ц. Жаргалсайхан

 

 

Оршил
Элэгний цирроз өвчин манай оронд элбэг тохиолддог өвчний нэг. Элэгний цирроз өвчнөөр нас барах шалтгаан нь түүний хүндрэлүүд болно. Элэгний циррозын
үеийн хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, түүнийг цаг алдалгүй эмчилснээр өвчтөний амьдрах хугацаа уртасч, амьдралын чанар сайжирна. Элэгний циррозын хүндрэл болох хоол  боловсруулах  замын  цус  алдалтын 16%  нь  ходоодны  шархтай  холбоотой  (1) ба уг хүндрэлээр нас барах магадлал 5 дахин нэмэгддэг. (2) Элэгний циррозын үед ходоодны шарх үүсдэг эмгэг жамын талаар судлаачдын санал зөрүүтэй байна. Элэгний архаг эмгэггүй ходоодны шарх өвчин үүсэхэд Helicobacter pylori (Н. pylori) халдвар үндсэн шалтгаан болдог нь нэгэнт тодорхой болжээ. (3,4) Зарим судлаач элэгний циррозын үед үүсэх ходоодны шархыг Н. pylori халдвартай холбож тайлбарладаг бол (5-7) Queiroz нарын  судлаачид  уг  холбоог  үгүйсгэж байна. (8-10) Fraser, Zullo нарын судлаачид элэгний циррозын үед үүдэн венийн даралт ихэсснээр    ходоодны    салст    бүрхэвчээс ялгарах  бикарбонат, простагландины түвшин багасаж, хэсэг газрын цусан хангамж мууддах нь ходоодны эмгэг үүсгэх гол нөхцөл болж байна гэж үздэг.( 11,12)
 
Судалгааны зорилго
Элэгний циррозын үед ходоодны шарх үүсэхэд Н. pylori халдвар ба үүдэн венийн даралт ихсэлтийн нөлөө, хамаарлыг тогтоох.
 
Судалгааны хамрах хүрээ, арга аргачилал
КIIНЭ-ийн Дотрын тасагт 2007-2009 онд хэвтэж эмчлүүлсэн элэгний цирроз оноштой 399 (189 эр, 210 эм, дундаж 50±11.1 нас) хүн судалгаанд хамрагдсан болно. Тэдгээрээс хорин найм (16 эр, 12 эм, дундаж нас 60.2±2.9) нь хоол боловсруулах дээд замын шархтай байв. Элэгний архаг эмгэггүй ходоодны шархтай 61 (25 эр, 36 эм, дундаж нас 53.4±1.8), ходоодны үрэвсэлтэй 156 (60 эр, 96 эм, дундаж нас 50.2±1.9) эмчлүүлэгчдийг лавлах бүлэг болгож оруулав. Элэгний циррозын оношийг клиник, биохими, дүрс оношлогооны шинжилгээгээр батлаж, Чайльд-Пью ангилалаар зэргэлсэн болно. Архины шалтгаант элэгний цирроз  ангилалд  вирусын  маркер  сөрөг,
5  жилээс  дээш  хугацаагаар  архи  уусан гэсэн өгүүлэмжтэй хүмүүсийг хамруулсан. Судалгаанд   хамрагдсан   эмчилүүлэгчдийн Н. pylori халдварыг түргэвчилсэн уреазийн тестээр тодорхойлсон болно.
 
Судалгааны  дүнг  Компьютерийн  SPSS
10.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийж, Стьюдентийн ба корреляцийн коэффициент, үнэн магадлалын  шалгуураар  тодорхойлов  (p<0.05)
 
Судалгааны үр дүн
Элэгний циррозын 42.8% (172/400), элэгний эмгэггүй ходоодны үрэвсэлтэй 85.3% (136/156), ходоодны шархтай 90.1% (55/61) нь Н. pylori халдвар эерэг гарсан байна. В, С, В ба С хавсарсан, архины шалтгаантай элэгний циррозын үед Н. pylori халдвар 50%, 37.5%, 42.8%, 20% нь тус тус тохиолдож байв. Элэгний циррозыг Чайльд- Пью ангилалаар авч үзхэд Н. pylori халдвар А үе шатанд 57.8%, В үе шатанд – 50%, С үе шатанд – 20% нь тус тус тодорхойлогдсон болно. (rxy=-0.72, р<0.01) Элэгний цирроз өвчний учир эмчлэгдсэн хүмүүсийн 7%-д (16 эр, 12 эм, дундаж нас 60.2±2.9) нь хоол боловсруулах замын шарх оношлогдсон байна. Байрлалын хувьд 85.7% ходоодны, 14.3% ходоод, арван хоёр хуруу гэдэсний байрлалтай шарх эзлэж байгаа ба ходоодны шархны дундаж хэмжээ (0.91±0.06) байв. Элэгний циррозын А шатанд – 4.9%, В шатанд – 10.4%, С шатанд –12.1% нь ходоодны шарх тус тус тохиолдсон болно. Элэгний циррозын төгсгөл болох С үе шатанд ходоодны шархыг үүдэн вены даралт ихссэнтэй холбоотой үүсэх ходоодны шалбархайт эсвэл гемморагийн салстын өөрчлөлтүүд дагалдаж байв.
 
Хэлцэмж
Бидний судалгаагаар элэгний циррозын 42.8% нь Н. pylori халдвар тохиолдож байв. Вирусийн шалтгаант элэгний циррозын үед Н.  pylori  халдварын  тархалт  илүү  байдаг нь ажиглагдав. (р<0.01) Элэгний хатуурлын үеийн  хоол  боловсруулах  замын  шарх  нь ходоодонд илүүтэй үүссэн байна. Элэгний хатуурлын эхний ба дунд үе шатанд (Чайльд-Пью ангилалаар A; B) ходоодны шарх ба салстын эмгэг бий болоход Н. pylori халдварын нөлөө их байгааг тогтоов. Амьтан дээр хийсэн судалгаанаас харахад элэгний хатууралын үед Н. pylori халдварласны улмаас цусанд аммони хэмжээ ихсэж элэгний шалтгаант  энцефалопати гүнзгийрдэг байна. (13) Тиймээс Н. pylori халдвартай нь тогтоогдсон үед элэгний хатуурлын хүндрэл болох ХБЗ-ын цус алдалт, элэгний гаралтай энцефалопати эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор Н. pylori устгах эмийн эмчилгээ хийхэд үр дүнтэй байж болох юм.
Харин  элэгний  хатуурлын сүүлийн шатанд Н. pylori халдвар буурч байгаа ч шарх үүсэх хандлага хэвээр байгааг хэд хэдэн замаар тайлбарлаж болно. Элэгний хатуурлын төгсгөлийн үе шатанд үүдэн венийн даралтын улмаас цусны зогсонгшил, салстын хамгаалах тогтолцоо суларсантай холбоотой ходоодны шарх үүсэж болно. Түүнээс гадна элэгний циррозын үед цөсний ялгарал, ходоодны салстын хамгаалах чадвар  зэрэг  буурснаар  Н.  pylori  ходоод, 12 хуруу гэдэсний салстыг амархан гэмтээх боломжтой болно. Нөгөөтэйгүүр, элэгний циррозтой өвчтөний ходооднд Н. pylori амьдрах, үржих таагүй нөхцөл бий болсноор өвчний сүүлийн үе шатанд Н. pylori-ийн халдварын тохиолдлууд буурах хандлагатай болсон байж болно.
 
 
 
Ном зүй

Ном зүй
1. Dagradi AE, Mehler R., Tan DT, Stempien SJ. Sources of upper gastrointestinal bleeding in patients with liver cirrhosis and large esophagogastric varices. Am J Gastroenterol 1970, 54, 458-463

2. Bonnevie O. Causes of death in duodenal and gastric ulcer. Gastroenterology 1977, 73, 1000-4

3. Marshal BJ. Helicobacter pylory. Am J Gastroenterol 89(8 Suppl), S116-S128, 1994

4. Cryer B. et al. Peptic ulcer disease. Sleisenger and Fordtran`s gastrointestinal and liver disease 1089-1110, Philadelphia, Saunders, 2006

5. Chen JJ et al. Role of Helicobacter pylory in cirrhotic patients with peptic ulcer. A serological study. Dig Dis Sci 1994, 39, 1565-8

6. Wu CS et al. Helicobacter pylory in cirrhotic patients with peptic ulcer disease: A prospective, case controlled study. Gastrointest Endosc 1995, 42, 424-7

7. Tsai CJ. Helicobacter pylory infection and peptic ulcer disease in cirrhosis. Dig Dis Sci 1998, 43, 1219-25

8. Queiroz DM et al. Association between Helicobacter pylory infection and cirrhosis in patients with chronic hepatitis C virus. Dig Dis Sci 51, 370-373, 2006

9. Kamalaporn P et al. Factors predisposing to peptic ulcer disease in asymptomatic cirrhotic patients. Aliment Pharmacol Ther 21, 1459-1465, 2005

10. Auroux J et al. Gastroduodenal ulcer and erosions are related to portal hypertensive gastropathy and recent alcohol intake in cirrhotic patients. Dig Dis Sci 48, 1118- 1123, 2003

11. Fraser AG et al. Gastric secretion and peptic ulceration in cirrhosis. J Hepatol 19, 171-182, 1993

12. Zullo A et al. Helicobacter pylory infection in patients with liver cirrhosis: facts and fiction. Dig Liver Dis 35, 197-205, 2003

13. Ibrahim AA et al. Does Helicobacter pylori Affect Portal Hypertensive Gastropathy?. The Saudi Journal Gastroenterology 13 (2), 95-7, 2007

14. The influence of Helicobacter pylori infection and portal hypertensive gastropathy on active peptic ulcer disease in patients with cirrhosis

15. R. Amaraa, B. Gegeebadrakh, Y. Purevsuren, Ts. Jargalsaikhan

16. Second General Hospital

17. Peptic ulcer disease is one of the most frequently observed complications in patients with liver cirrhosis. The aim of our study was to investigate the role of H pylori infection and portal hypertension gastropathy in the prevalence of active peptic ulcer among patients with liver cirrhosis.

18. The prevalence of Н. pylori infection in patients with cirrhosis, patients with non-ulcer dyspepsia without chronic liver disease, and peptic ulcer disease, were 42.8% (172/400), 85.3% (136/156), and 90.1% (55/61), respectively. The prevalence of Н. pylori infection in patients with HBV-related, HCV related, HBV and HCV related, alcohol-related liver cirrhosis was 50%, 37.5%, 42.8%, 20.0%, respectively. A negative correlation was found between the prevalence of Н. pylori infection and the severity of liver cirrhosis. (rxy=-0.72, р<0.01)

19. The prevalence of peptic ulcer disease in patients with cirrhosis was 7% (85.7% - gastric ulcer, 14.3% - gastric and duodenal ulcer). The prevalence of peptic ulcer disease in cirrhotic patients according to Child-Pugh class A, B and C was 4.9%,
10.4%, 12.1%, respectively.

20. Н. pylori eradication may be helpful for the treatment and prevention of hepatic encephalopathy and bleeding from a peptic lesion in patients with Child-Pugh class A, B liver cirrhosis. The treatment of portal hypertension is recommended for patients with Child-Pugh class C liver cirrhosis
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1087
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК