Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
ЧИХРИЙН ШИЖИНГИЙН НЕФРОПАТИ-Н ҮЕИЙН БӨӨРНИЙ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ
( Лекц )

С.Байгалмаа

 

 

Бөөрний өвчний эцсийн үе шатанд орсны улмаас бөөр орлуулах эмчилгээ хийгдэж байгаа 3 өвчтөн бүрийн
1 нь чихрийн шижингийн (ЧШ) нефропати-н шалтгаантай  болох  нь  тогтоогджээ.  Учир нь ЧШ-ээр өвчлөгсдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ түүний хүндрэл болох нефропати- гаар эмчлүүлэгчдийн тоо ихсэж байна.
Манай улсад 2006 онд бөөрний архаг дутагдалтай өвчтөний тоо 386 байсан бол
2007 онд 640 болж өссөн ба үүний дотор
ЧШ-н нефропати-н шалтгаан эрс ихсэх хандлагатай болжээ.
Клиникийн нэгдсэн эмнэлгүүдэд хийсэн судалгаагаар ЧШ-н нефропати 43%-65% байгаа нь ЧШ-н гол хүндрэл нефропати болж байгаа нь харагдаж байна. ( УКТЭ-т 43% С.Золзаяа 1999 он;
ШКТЭ-т 65% Г.Оюунгэрэл 2002 он; К II НЭ-т 56,4% С.Байгалмаа 2008 он) ЧШ-н нефропати-н үед бөөрөнд гарах бүтцийн өөрчлөлт нь 2 хэлбэртэй байна.
 
1.Зангилаат (nodular) гломерулосклероз
2.Түгмэл (diffuse) гломерулосклероз
Зангилаат гломерулосклероз. Анх 1936 онд Германы эрдэмтэн Паул Киммельстил болон Английн эрдэмтэн Клиффорд Уилсон нар ЧШ-тэй 7 өвчтөний бөөрний эдийн шинжилгээнд түүдгэнцрийн бичил судаснуудын хооронд гиалины бөөгнөрөл байхыг олж тогтоосон бөгөөд хожим энэ нь ЧШ-ийн нефропати-н өвөрмөц шинж тэмдэг болох Киммельстил-Уилсоны зангилаа  гэж  нэрлэгдэх  болсон  байна. Судас завсрын эдэд байрлах Киммельстил- Уилсоны зангилаа нь бөөрөнхий хэлбэртэй, дотроо эсгүй,нэг төрлийн бүтэцтэй янз бүрийн хэмжээтэй харагддаг. ЧШ-н 1-р хэлбэрийн үед Киммельстил- Уилсоны зангилаа илүү тохиолддог ба эмнэл зүйн хувьд нефротик хам шинж, даралт ихсэх,улмаар бөөрний дутагдалд богино хугацаанд хүргэх хоруу явцтай хэлбэрт тооцогддог.
 
Түгмэл гломерулосклероз
Түгмэл  хэлбэрийн  гломерулосклерозын үед судас завсрын эд хэмжээгээрээ томорно.Үүний 2/3 нь судас завсрын суурь эдийн томролтоос,1/3 нь судас завсрын эсийн ихсэлтээс болдог. Түгмэл өөрчлөлтийн үед хуруу хэлбрийн туяарлын шинж гарах ба энэ нь түүдгэнцэрт орох    артериолын    эргэн    тойрон    дахь судас завсрын эд ихэссэнээс харагддаг шинж тэмдэг юм.Судас завсрын эдийн ихсэлтээс бөөрний шүүлтийн талбай багасч түүдгэнцрийн шүүлтийн хурд буудаг. ЧШ-н
2-р хэлбэрт түгмэл гломерулосклероз илүү тохиолдох бөгөөд явцын хувьд удаан, эмнэл зүйд шээсээр уураг алдах, даралт ихсэх шинж тэмдэг зонхилох ба бөөрний дутагдалд харьцангуй цөөн ордог байна. ЧШ-н нефропати-н үед түүдгэнцрийн суурийн мембран зузаарна. Үүнтэй уялдан даралт  ихсэх,шээсээр микроальбумин болон уураг гарах шинж тэмдгүүд илэрдэг.Түүдгэнцрийн суурийн мембран зузаарч 350нм-ээс өргөн болох ба энэ нь гэрлийнмикроскопоортодхарагдана.Сэртэнт эс түүдгэнцрийн суурийн мембранаас салж харагдах нь ЧШ-н нефропати-н эхний шинж тэмдэг болдог байна.
 
ЧШ-н нефропати-н үед бөөрний бүтцэд шүүдэст өөрчлөлтүүд их гарна.Үүнд:
-Гиалины малгай.Түүдгэнцрийн бичил судасны эндотел дор гиалин хуралдаж хагас сар хэлбэртэй харагдахыг хэлнэ.
-Бүрхүүлийн дусал.Боумены бүрхүүлийн суурийн  мембран  болон  гадна  хучуур эсийн хооронд гиалин хуралдаж дусал шиг харагдана.
-Түүдгэнцэрт орох, гарах артериолд гиалин  үүснэ.ЧШ-н  нефропати-д  бичил судас аневризм болох дарагдах шинжүүд тохиолдоно.
Сувганцрын  суурийн  мембран  зузаарах нь ЧШ-н нефропати-д элбэг боловч өвчний эцсийн үед сувганцрын хатингиршил их үүсдэг. Ойрын сувганцарт гликоген хуримтлагдаж сувганцрын эсүүд харагдахгүй болохыг   Армани-Эбстейны   өөрчлөлт   гэх бөгөөд энэ нь ЧШ-н эмчилгээ сайжирсантай холбоотой сүүлийн жилүүдэд ховор ажиглагдах болжээ.Түүнчлэн сувганцаргүй түүдгэнцэр тохиолдоно. Дархан гисто-химийн шинжилгээнд түүдгэнцрийн суурийн мембранд IgG шугаман хэлбрээр байрласан байдаг.
 
Ялгах онош
-Хөнгөн гинжийн түүдгэнцрийн эмгэгт
үүсэх зангилаа нь дархан бүрдлээс тогтох ба хэмжээгээрээ түүдгэнцэр дотроо болон бусад түүдгэнцэрүүдэд ч ижил хэмжээтэй байдаг. Мөн түүдгэнцрийн болон сувганцрын суурийн мембранд   каппа,лямбда   хөнгөн   гинжийн аль нэг нь харагдана.ЧШ-н нефропати-н –д үүсэх зангилаа хэмжээгээрээ янз бүр зарим түүдгэнцэрт илрэхгүйгээс гадна зангилаан дотор дархан бүрдэл байдаггүй онцлогтой.
-Мембрант хэлбрийн түүдгэнцрийн үрэвсэлд түүдгэнцрийн суурийн мембран зузаарах нь тэнд дархан бүрдэл (spike) суусантай     холбоотой     байдаг.     Дархан гисто-химийн шинжилгээнд IgG тасархай хэлбэрээр харагдана.
-Бөөрний амилойдозын үед үүсэх зангилаа нь зөвхөн конго улаан будгаар будагдана.
ЧШ-н нефропати-гаас бөөрний дутагдалд орсон үед бөөрнийй хэмжээ томорсон эсвэл хэвийн байдаг. ЧШ-н нефропати-н үеийн бөөрний бүтцэд гарах өөрчлөлт нь ЧШ-н хэлбэр,өвчилсөн хугацаа, даралт ихсэлтийн байдал, өвчтөний нас,судасны өвчин байгаа эсэх, бөөрний бусад өвчнөөр өвдөж байсан зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.Ялангуяа 2-р хэлбэрийн ЧШ-д бөөрний бүтцэд олон янзын
өөрчлөлт гардаг. ЧШ-н нефропати ЧШ-тэй нийт өвчтөний 1/3-т илэрдэг ба үлдсэн 2/3-т бөөрний өөр өвчнүүдтэй хавсрах эсвэл биеэ даасан бөөрний өвчин байх, зарим тохиолдолд бөөрний бүтцэд ямар ч өөрчлөлт харагддаггүй байна. Манай   улсад   2006   онд   3412   байсан ЧШ-тэй өвчтөний тоо 2007 онд 5228 болж нэмэгдсэнээс харахад түүний хүндрэл болох нефропати цаашид ихсэх нь гарцаагүй бөгөөд оношийг тодорхой тавихад бөөрний эдийн шинжилгээг даруй хийж эхлэх шаардлагатай байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1986
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК