Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Атеросклерозийн шинж чанарыг гол ба зүрхний титэм судас дээр судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Галцог (АУДС-ийн эмгэг анатоми-шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч, доцент Д.Цэдэв

АУДС-ийн эмгэг анатоми-шүүх эмнэлýг

 
Абстракт

Проведено планиметрическое изучение сосудов у 608 умерших лиц по методу Г.Г.Автандилова. Установлено, что развитие атеросклероза происходит неодинаково у мужчин и женщин. Более тяжелые виды атеросклеротического поражения характерны для лиц мужского пола. У женщин атеросклеротический процесс развивается позже, протекае г легче. Наше исследование показало, что атеросклеротический процесс в городских условиях развивается раньше, протекает тяжелее с большей площадью поражения. Основными из особенностей является слабая выраженность процесса липодоза в сосудах, сравнительная редкость осложненных поражений в виде тромбоза, изъявлений, кровоизлияния в интиму. Обызвествление атеросклеротических бляшек хотя и встречается часто, но интенсивность его неболыдая.

Зүрх судасны системийн атеросклероз гаралтай эмгэг тасралтгүй өсч, үхэлд хүргэх шалтгааны хувьд тэргүүн байрыг эзлэх болсон нь орчин үед түүнийг тахал (эпидеми) хэлбэрийн өвчин гэж үзэхэд хүргэжээ. Атеросклероз ялангуяа орчин үеийн үйлдвэрийн өндөр хөгжил бүхий төвлөрч суурьшсан Европ, умард Америкийн олон оронд ихээхэн тархан дэлгэрсэн өвчин юм. Гэвч урьд өмнө нь атеросклероз өвчин ховор тохиолдол гэж тооцож байсан олон оронд энэхүү өвчин өсч байгааг сүүлийн үед тэмдэглэх болов. (Г.Г.Автандилов, 1970, А.И.Струков, 1971, Е.П.Чазов, 1973, A.М.Вихерт 1974 болон бусад). Манай оронд хийгдсэн эмнэлзүй-статистикийн шинж чанар бүхий судалгаанаас үзэхэд (Е.Готов, 1957, Н.Дондог, 1967, И.П.Бондаренко, 1968. Рагчаа, 1972) уг өвчин нутгийн оршин суугчдын дотор зөвхөн нэлээд тархсан төдийгүй, түүнчлэн эмнэлзүйн өвөрмөц илрэлтэй болох нь ажиглагджээ. И.П.Бондаренкогийн (1968) судалгаагаар атеросклероз хотын оршин суугчдын эмнэлэгт үзүүлсэн дотрын бүх өвчтөний 22,4%-д ажиглагджээ. Түүнчлэн атеросклероз хангайн бүсийн хүмүүст говь-тал газарт оршин суугчдаас олонтаа тохиолддогийг заасан байна. (Цэвэгмид, 1971). Атеросклерозыг эмнэлзүй, биохими, бүтэц зүй, гэх зэрэг олон талаас нь судлан шинжилсэн юм. Сүүлийн жилүүдэд атеросклероз өвчний тархлын байдлыг улс, үндэстэн, орон нутгийн онцлогтой холбон судлах явдалд тодорхой анхаарал тавих болсон учир бол улс үндэстний зан заншил газар зүй, цаг уур, нийгэм, эдийн засгийн онцлогоос болж атеросклерозын илрэл, өвчлөлтийн хэлбэрүүд харилцан ялгаатай байдгаас шалтгаалжээ. ДЭХБ-ын судлаачдын өгсөн удирдамж ёсоор (1960-1963) ЗХУ болон бусад зарим оронд задлан шинжилгээний үед авсан гол судас, зүрхний титмэн болон бусад судсаар хийсэн бэлдмэл дээр атеросклерозын өөрчлөлтийг судлах явдал ихээхэн дэлгэрчээ. Ийнхүү судасны бэлдмэл дээрх эмгэг үзэгдлийг тоо хэмжээний үндсэн дээр тогтоох (морфометри, түүний тусгай хэлбэр планиметри) шинэ чиглэл буй болов. Атеросклерозын өөрчлөлтийг тоо хэмжээний үндсэн дээр тогтоох олон арга эрдэмтдээс сэдсэн юм. Gore бусдын хамт, 1958, Jeiada бусдын хамт, 1958 Radan, Uemura, 1964 Uemura бусдын хамт 1964, Г.Г.Автандилов,. 1970) Иймэрхүү судалгаа бол атеросклерозын өвчлөлийн жинхэнэ мөн чанарыг тогтоосноор тодорхой нөхцөлд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга хэмжээг боловсруулахад тусалдаг учир практикийн асар их ач холбогдолтой юмаа. Манай улсын хэмжээнд атеросклерозын патоморфологийн асуудлаар урьд өмнө хийсэн судалгаа үгүй билээ. Энэ бүхнэзс үндэслэн бид манай нөхцөл дэх атеросклерозын шинж чанар, илрэл, тэдгээрийн онцлогийг нас, хүйстэй харьцуулан судлах, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн оршин суугчдын атеросклерозын ялгааг тогтоох зорилт тавилаа. Бид больниц, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний материалыг судлан боловсруулав. Атеросклерозын илрэлийг Г.Г.Автандиловын боловсруулсан (3970) шууд планиметрийн аргаар тодорхойлов. Уул аргын үндэс нь судасны бүтэн бэлдмэл дээр атеросклерозын үзэгдэхүйц өөрчлөлт бүрийг планиметрийн шугам хэмээх хуваарь бүхий тусгай шугамын тусламжаар хэмжиж, 4 үе, 5 зэрэг болгон хуваана. Үүнд: 1-р үед судасны дотор давхарт өөхөн толбо, зурвас үүсэх (липоидоз), 2-р үе сорвит (фиброз), 3-р үе хүндэрсэн гэмтлийн үе (судасны дотор давхар шархлах, цус харвах, тромбжих), 4-р үе шохой хуримтлагдах үе (кальциноз). Эдгээр эмгэг үзэгдэл тус бүртээ буюу нийлбэр дүнгээр судасны дотор давхpыг хамарсан байдлаар 1-р зэрэг судасны дотор давхрын 6,25% хүртэл, 2-р зэрэг 12-12,5% хүртэл 3-р зэрэг 2,5% хүртэл, 4-р зэрэг 50% хүртэл, 5-р зэрэг 50%-иас дээш гэмтээсэн гэж таван зэрэгт хуваан үзнэ. Судасны атеросклерозын үе тус бүрийн өөрчлөлтийг түүний ерөнхий талбайд харьцуулан гаргасны үндсэнд тухайн судасны атеросклерозын үзүүлэлтийг тогтоов. Энэ бол тухайн судасны атеросклерозын 4 төрлийн үеийн өөрчлөлт болон эдгээрийн нийлбэрийг судасны бүх талбайд харьцуулан процентоор илэрхийлсэн үзүүлэлт юм. Жишээ нь тохиолдлын №108, нас 73, эрэгтэй, цээжний гол судасны дотор давхар 82 см2 атеросклероз бүхий талбай нь 27,5 см2. Үүнээс өөхжил 1,5 см2 (1,80%), сорвижил (31,7%) үзүүлэлт нь 33,5/1,80+31,70+0). цзэжний гол судасны атеросклероз бүхий талбай нь судасныхаа ерөнхий талбайн 33,5%-ийг эзлэх бөгөөд үүний 1,80% нь өөхжиж, 31,7% нь сорвижсон харин хүндрэл, шохойжилгүй байна гэж уншина. Ийм журмаар дээрх тохиолдлын хэвлийн гол судас болон зүүн титмэн артерийн уруудах салааны атеросклерозын үзүүлэлтийг гаргавал: хэвлийн гол судасын бүх дотор талбай 73 см2, өөрчлөгдсөн талбайн нийлбэр нь 54 см2, өөхжилт 1 см1 (1,4 %) сорвижил 46 смг (63,1 %) хүндрэл 2 см2 (2,70%), шохойжил 5 см2 (6,8%). үзүүлэлт нь: 74,0(1,4 + 63,1+2,7+6,8) 4-р үе, 5-р зэрэг. Зүүн титмэн артерийн уруудах салаа 11,4 см2 талбайтай, атеросклероз бүхий талбай 5,2 см2, өөхжилт 0,5 см2 (4,35%), сорвижил 3,5 см2 (30,4%) хүндрэл 0,5 см2 (4,35%), шохойжил 0,7 (6,09%) үзүүлэлт 45,2 (4,35+30,4+ 4,35+6,09), 4-р үе, 4-р зэрэг. Судсанд планиметрийн хэмжилт явуулахын тулд задлан шинжилгээн дээрээс гол судас, титэм судсуудыг өвчин авч, холбогдох материалыг тусгай карт дээр хөтөлж, өөрчлөлтийг эхлээд нүдээр баримжаалан (визуаль арга) тэмдэглэж, 10%-ын саармагжуулсан формалины уусмалд 1 хоногийн турш бэхжүүлсний дараагаар Г.Г.Автандиловын зохиосон планимтийн шугамыг судасны дотор давхарт нягт хүрэлцүүлэн барьж судасны ерөнхий талбай, атеросклероз бүхий талбай, түүний үе бүрийн өөрчлөлтийг хэмжиж бэлдсэн хүснэгтэд тэмдэглэн, судас бүрийн атеросклерозын үзүүлэлтийг гаргав. Гол судасны цээж, хэвлийн хэсэг, зүүн титэм судасны уруудах тойрох салаа баруун титэм артери тус бүрт 5 үзүүлэлт (өөхжил, сорвижил хүндрэл, шохойжил, бүх гэмтэл), тохиолдол бүрийн 5 судсанд 25 үзүүлэлт гаргаж судалгаа хийв. Судалгааны үр дүнд статистикийн боловсруулалт хийв. 372 эрэгтэй, 236 эмэгтэй, бүгд 608 тохиолдол дээр судалгаа явуулсны нас, хүйсний ялгааг 1-р хүснэгтээр үзүүлэв. Манай судалгаагаар хүний амьдралын 2 дахь арван жилээс эхлэн судасны дотор өөхлөг бодис хуримтлагдах, түүний орчин тойронд холбох нэхдэсийн бага зэргийн урвал илэрч нимгэн жижиг сорвит төвгөр үүсэх явдал ажиглагдав.

Атеросклерозын анхны үе болох өөхөн нэвчилт амьдралын 2:3 дахь арван жилд зонхилж байв. Энэ нь 6-р арван жилээс эрс багасч цаашид бүрмөсөн алга болжээ. Атеросклерозын 2 дахь үе 4 дэх арван жилээс нэлээд элбэгшин, гуч дөчин насанд зонхилох өөрчлөлт болжээ. Харин 30-аад насанд сорвит төвгөр жкжиг хэмжээтэй, нимгэн зөөлөн, 50-иад наснаас эхлэн сорвит төвгөр нь гол төлөв зузааран хатуурсан бүрхүүл бүхий, дотроо үхжилт зүйлийг агуулсан байх нь олонтаа үзэгдэв. 50 наснаас дээш тохиолдлуудад шохойжиж хатуурсан судас олшров. Бидний судалгаанд хүндэрсэн гэмтэл (шохойжил илрээгүй боловч судасны хананд шархлаа, тромб үүссэн тохиолдол) маш ховор үзэгдсэн бөгөөд зөвхөн 50-иас дээш насны хүмүүст нижгээд тохиолдлоос хэтэрсэнгүй. Бүх дүнгээр атеросклерозын анхны үе 15,6%, 2-р үе 45,4% 3-р үе 37,8% тус тус тохиолдсоны зонхилох олонхи нь сорвит төвгөрт ба шохойжин хатуурсан судас байв. Түүнчлэн бидний судалгаанаас өвчлөгчийн нас гэмтлийн талбай хоёрын хооронд тодорхой шүтэлцээ буй нь ажиглагдав. 30 нас хүртэл судасны гэмтэл ихэвчлэн анхдугаар, бага хэмжээгээр 2-р зэргийг хамарч байв. 40-50 насны хооронд 2-р зэргийн гэмтзл давамгайлж, 4, 5-р зэргийн өөрчлөлт амьдралын 6, 7, 8 дахь арван жилд ихэсжээ. Атеросклерозын өөрчлөлт хэдийгээр хүний нас ахих тусам ихэсч байсан боловч бүх судалсан тохиолдлын барагцаалбал 1/3% нь үүнтэй тохирохгүй байв. 30-аад насны хүмүүст судасны нэлээд ихээхэн талбайг хамарч 3, 4, 5-р үе хүрсэн  гэмтэл тохиолдож байхад 70-аад насны хүмүүст атеросклерозын зөвхөн хөнгөн хэлбэрийн өөрчлөлт байх нь нэлээд элбэг үзэгдэв. Энэ бол атеросклероз зөвхөн насны асуудал бус, өвчин болохыг гэрчилнэ.

Атеросклерозын үе зэрэг хоёрын шүтэлцээний коэффициентыг (Л.С.Каминский 1961) шалган үзэхэд 0. 671 хүрэв. Энэ бол атеросклерозын хэмжээ (зэрэг), чанарын өөрчлөлт үе хоёрын хооронд тодорхой холбоо буйг гэрчилнэ. Бидний хийсэн планиметрийн судалгааны үндсэн дээр атеросклерозын насны динамик өөрчлөлтийг тогтоох боломж олгов. (3-р хүснэгтэд зөвхөн хэвлийн гол судас, зүүн титэм артерийн уруудах салааны үзүүлэлтийг тусгав). Атеросклерозын өсөлтийн хурдац нас ахих тутам жигд бус явагддагийг М-арифметикийн дундаж; дунджийн алдаа, хэлбийлтийн квадрат үүнээс ажиглаж болно. 10-19-ээс 30-39 насны хооронд буюу амьдралын бүтэн гурван арван жилийн хугацаанд өөрчлөлтийн талбай 2 дахин 10-19 насанд 6,54% 30-39 насанд 12,5% өссөн байхад 40-49 насны ганцхан арван жилийн дотор мөн 2 дахин нэмэгджээ. Амьдралын цаашдын арван жилүүдэд атеросклерозын өсөлтийн хурдац 50-59 насанд 12,9% 60, 70-аас дээш насанд 10% болж нас ахих тутам буурах хандлага ажиглагдав.

Зүрхний титэм артерит ч мөн дээрхийн ижил зүй тогтоол илрэв. Ийнхүү зүүн титэм судасны уруудах салбарт атеросклерозын ерөнхий талбай 2 дахь, 4 дэх арван жилийн хооронд 3,5 дахин, 5 дахь арван жилд 2,5 дахин тус тус өсжээ. Зүүн титмийн тойрох салаа, баруун титэм артерит судасны гэмтлийн талбар 5 дахь арван жилд мөн ихээхэн хурдацтай өссөн явдал ажиглагдав.Атеросклерозын өөрчлөлтийг үе тус бүрээр нь ялган авч үзвэл өөхжилт 20-29 насанд өөрийн дээд цэгт хүрч, хэвлийн гол судасны 6%-ийг хамарчээ. (хүснэгт 4).

Зүрхний зүүн титэм артерийн уруудах салаанд 5 дахь, баруун титэм артерит 6 дахь, тодрох салаанд 7 дахь арван жилд тус тус судасны дотор давхрын 3%-ыг ззлэв. Өөхжилтийн хувьд насны бүлэг хоорондын ялгавар статистикийн лавтай байж чадсангүй. Сорвит төвгөр хэвлийн гол судаст 30 наснаас дээш зонхилох өөрчлөлт болсон байв. Сорвит төвгөрийн хэмжээ хэвлийн гол судаст 40-49 насанд 20-29 насныхаас 5 дахин ихэсжээ. (20-29 насанд 3,78%-иас 40-49 насанд 19,2% болжээ). (хүснэгт 5). Сорвижсон төвгөр зүүн титмийн уруудах салаанд 3 дахь, баруун титэмд 4 дэх, тойрох салаанд 5 дахь арван жилээс эхэлж үүсжээ. Сорвит төвгөрийн талбай зүүн титэм артерийн уруудах салаанд 40-49 насанд 17,6% хүрч урьдах 10 жилээс 3 дахин өссөн байна. (30-39 насанд 5,95%).

Шохойжих үзэгдэл судаснуудад 40 наснаас эхлэн үүсч, хэвлийн гол судасны 1,18%, зүүн титмийн уруудах салааны 1,44%-ийг тус бүр эзлэв, (хүснэгт 6). Нас 10 жилээр ахих тусам шохойжлын хэмжээ дунджаар 1 дахин нэмэгдэж, судасны дотор ханын 4,5% хүрчээ.

Хүндэрсэн гэмтэл гол судас болон зүрхний зүүн титэм артерийн уруудах салаанд 40 наснаас эхлэн харьцангуй ховор тохиолдов. Атеросклерозын процессыг хүйсний ялгаагаар судалсан дүнг 7-р хүснэгтэд үзүүлэв. Судасны артеросклерозын өөрчлөлт нас ахих тутам эр, эм хүйсийн хүмүүст нэгэн адил нэмэгдэв. Хэвлийн гол судсанд атеросклерсзын ерөнхий гэмтэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насны бүлэг тус бүрт статистикийн лавтай байв. Атеросклерозын ерөнхий талбайн хувьд эр, эм хүйсний хооронд статистикийн лавтай ялгаа гол судасны цээжний хэсэгт 7 дахь, хэвлийн хэсэгт гагцхүү 8 дахь арван жилд тус тус ажиглагдав. Шохойжих үзэгдэл эрэгтэй хүмүүсийн гол судасны хэвлийн хэсэгт 3 дахь, эм хүйст 4 дэх арван жилээс эхлэн үүсжээ. Эр, эм хүйсийн хэвлийн гол судасны шохойжилтын өөрчлөлт 5 (Р 0,001), 6,8 дахь (Р 0,05) арван жилд лавтай байв. Судасны дотор давхарт цус харвах, язрах, тромбожих үззгдэл эр хүйст 5 дахь, эм хүйст 7 дахь арван жилээс эхлэн үүсжээ. Эр хүйсийн хүмүүст дээрх өөрчлөлт амьдралын 5 дахь арван жилд судасны дотор талбайн 0,75%, 8 дахь арван жилд 2,31%-ийг хамрав.

Эм хүйст энэ нь 7,8 дахь арван жилд судасны 1,14-1,70%-ыг эзэлжзэ. Атеросклерозын процесс зүүн титэм артерийн уруудах салбарт хоёр хүйст ижил 20 наснаас эхлэн үзэгдэв.(хүснэгт7). Гэвч баруун титэм артерит эм хүйст 3 дахь, зүүн титмийн тойрох салаанд 4 дэх арван жилээс эхлэн үүссэн байхад эр хүйст бүтэн арван жилээр түрүүлэн үүссэн байв. Атеросклерозын өөрчлөлт зүрхний титэм судсууд ялангуяа зүүн титэм судасны уруудах салбарт эр хүйст хүйсээс ихээхэн өндөр үзүүлэлттэй, ямагт статистикийн лавтай байв. Титмэн судасны шохойжилтын талаар эр, эм хүйсийн хооронд нь нэлээд ялгаа илрэв. Эр хүйст знэхүү өөрчлөлт титмэн судасны 3 салбарт амьдралын 5 дахь арван жилээс, харин эм хүйст бол зүүн титмийн уруудах салаанд 7 дахь, баруун титэм артерит 8 дахь арван жил, тойрох салаанд зөвхөн 70 наснаас дээш цөөн тоотой ажиглагдав. Өөхжилтийн үзүүлэлт залуу насанд эр хүйст, ахимаг насанд эм хүйст тус тус давамгайлдгийг ажигласан бөгөөд үүний ялгаа нь статистикийн лавтай байв. Манай явуулсан судалгаа нь ийнхүү атеросклерозын үзэгдлийн илрэл явцын талаар эр, эм хүйсийн хооронд нэлээд ялгаа байгааг тогтоов. Цээж, хэвлийн хэсгийн гол судаст атеросклерозын ерөнхий өөрчлөлтөөр хүйсний ялгаа илрээгүй бол харин титэм судаст ийм ялгаа тод илрэв. Судасны ханын шохойжилт болон хүндэрсэн гэмтлийн талаар дээрх ялгаа, судалсан бүх тохиолдолд бүрч тод үзэгдэв. Сорвит төвгөрийн өөрчлөлт судалсан судаснуудын эм хүйст эр хүйснийхээс арван жил, шохойжилт ба хүндэрсэн гэмтэл гол судаст арав, зүүн титэм артерийн уруудах салаанд хорь түүний тойрох салаа, баруун титэм артерит 20-иос дээш жилэзр тус тус хоцорч илрэх үзэгдэл ажиглагдав. Харин өөхжил залуу насны тохиолдолд эр хүйст, ахимаг насанд эм хүйст давамгайлж байв. Бид хот, хөдөөгийн оршин суугчдад атеросклерозын ялгааг тогтоохын тулд хэвлийн гол судас, зүүн титэм артерийн уруудах салаан дахь түүний илрэлийг Улаанбаатар хотын 222, хөдөө орон нутгийн 122 оршин суугчид дээр судалж үзэв. (хүснэгт 8). Хөдөө орон нутгийн оршин суугчдад илрэх атерссклерозын үзэгдэл хэвлийн гол судасны дотор хананд 40-49 насанд 20+3,19%, 50-59 насанд 30,9±2,77%, 60-аас дээш насанд 42+3,99% тохиолдов. Улаанбаатар хотын оршин суугчдад доорхи үзүүлэлтүүд тус бүр 23,9±2,7%., 44,6+3,0.1. 49,6+3,07% байв. Зүрхний зүүн титмэн артерийн уруудах салаанд атерссклерозын үзэгдэл хотын оршин суугчдад хөдөө орон нутгийнхаас нэлээд их хэмжээгээр илэрсэн бөгөөд 40-49, 60-69 (Р 0,01) насанд статистикийн лавтай байв. Хүндрэлийн хувьд ч гэсэн хотын оршин суугчдад атеросклерозын үзэгдэл илүүтэй байв. Хэвлийн гол судаст хөдөөгийн оршин суугчдад 40-49 насанд 0,87+0,27%. 60-69 насанд 2,11±0,45% байсан бол Улаанбаатар хотын оршин суугчдад дээрх процесс судасны дотор давхаргын тус бүр 1,33±0,21%, 3,71±0,36%, 3,69±0,43%-ыг хамарсан байв. Зүүн титмийн уруудах салааны дээрх бүх үзүүлэлт статистикийн лавтай байв.(Р 0,05-0,001). Ийм маягаар Улаанбаатар хотын хөдөө орон нутгийн оршин суугчдын артеросклерозын үзэгдэл ялгаатай байгаа нь илрэв. Залуу насны хүмүүст атеросклерозын процесс өөхжих үзэгдлэзр илэрч нас ахих тусам энэ үзэгдэл багасах журмаар, сорвижих, шохойжих үзэгдлээр солигдон дунд насны хүмүүст тохиолдлын хувьд сорвижил, 50 наснаас дээш судасны хана шохойжиж хатуурах үзэгдэл давамгайлан тохиолдов. Түүнчлэн 30 нас хүртэл зөвхөн 1, 2-р зэргийн гэмтэл ажиглагдаж 30 наснаас эхлэн 4, 5-р зэргийн гэмтэл эхлэн үүсч улмаар ахимаг насны хүмүүст дийлэнх өөрчлөлт болон хувирчээ. Ийнхүү атеросклерозын процесс нас ахих тусам ихэссэн байв. Гэвч бидний судалгааны 1/3% нь атеросклерозын процессын дээрх зүй тогтолтой тохирохгүй байв. Судасны ханын «цэвэр» өөхжилт хэвлийн гол судсанд 20-29 насанд зүүн титмэн артерийн уруудах салаанд 40-49 насанд өөрийн дээд цэгт хүрч дотор давхрын 6%; 3%-ыг тус тус эзлэв. Цаашдын насанд энэхүү өөрчлөлтийн хэмжээ буурчээ. Зарим судлаачид (A.М.Вихерт бусдын хамт, 1969, Г.Г.Автандилов, 1970) өөрчлөлтийн хэмжээ дөрөв дэх 10 жилд өөрийн дээд цэгт хүрч судасны 15-20%-ыг эзэлдэг гэж заажээ. Манай нөхцөлд судасны өөхжилийн процесс их бус тохиолдсон нь сийвэнгийн холестерины хэмжээ гадаад орны хүмүүсийнхээс их бус (Дондог, 1967, Б. Лувсанноров, 1970) харин ч зарим талаар доогуур байдаг явдалтай холбоотой байж болзошгүй. Учир нь сийвэнгийн холестерины хэмжээ өндөр байхад судасны хананы өөхжих нэвчилт ихэсдэгийг судлаачид заасан байдаг. (И.Н.Аничков 1947, 1956) Харин дээр дурдсан энэхүү өөхжилт бол сорвит төвгөртэй холилдоогүй «Цэвэр» өөхөн толбо бөгөөд нас ахих тусам сорвит төвгөр олширч давхар өөхөждөг «цэвэр» өөхжилтийн талбай нь багасдаг ажээ. Сорвижих үзэгдэл атеросклерозын гол үзэгдлийн нэг бөгөөд бидний судалгаанаас үзэхэд 2 дахь арван жилээс эхлэн үүсч тохиолдлын тооны хувьд хамгийн ихээр дөрөв тав дахь арван жилд үзэгдэв. Хүндэрсэн гэмтэл манай нөхцөлд тун ховор үзэгдсэн явдал ихээхэн өвөрмөц талтай юм. Хүндэрсэн гэмтлийг хэмжээ бага, тохиолдлын тоо цөөн байгаа явдал нь манай нөхцөлд зүрхний шигдээс мэтийн хүнд эмгэг харьцангуй ховор байгаатай холбоотой гэж үзэх бүрэн үндэс байна. Учир нь зүрхний титэм артерийн тромбжил нь зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан гэж үздэг билээ. Шохойжсон өөрчлөлт тохиолдлын хувьд 50 наснаас дээш дийлэнх олонхи байгаа боловч, гэмтээх талбайн хэмжээний хувьд их бус, бусад судлаачдын иймэрхүү шинжилгээний шохойжлын дүнгээс 2-2,5 дахин бага ажээ. (К.Р.Седов, 1967, A.М.Вихерт 1969, 1975). Атеросклерозын өсөлтийн хурдац хамгийн дээд хэмжээгээр хэвлийн гол судсанд амьдралын 5 дахь арван жилд ажиглагдаж байгаа бөгөөд 4 дэх 10 жилтэй харьцуулахад 2 дахин нэмэгджээ. Цаашид өсөлтийн хурдац нэмэгдэхгүй нэг хэвийн байдалд тогтворждог бөгөөд харин насны эцсийн бүлэглэлд буурах хандлагатай байгаа нь атеросклерозын процесс 70 дээших насанд ерөнхийдөө намжиллын байдалд ордгийг харуулж байна. Титэм судсууд дээр ч өсөлтийн хурдцын хувьд иймэрхүү зүй тогтоол ажиглагдав. Эмэгтэй хүмүүсийн атеросклерозын өвөрмөц шинж бол, атеросклерозын илрэл эрэгтэй хүмүүсийнхээс нэлээд хожимдуу байгаа явдал юм. Ялангуяа хүндэрсэн гэмтэл шохойжил мэтийн өөрчлөлт эмэгтэй хүмүүст  нэлээд бага хэмжээтэй, хожуу илрэлтэй байна. Харин ахимаг насны эм хүйсийн хүмүүст судасны өөхжилийн процесс ижил насны эр хүйсийн хүмүүсийнхээс өндөр үзүүлэлттэй байгаа нь эм хүйст атеросклероз бага хожуу илэрдгийн давхар гэрч мөн. Улаанбаатар хотын оршин суугчдад атеросклерозын илрэл хөдөө орон нутгийнхаас нэлээд их хэмжээтэй байгаа нь судалсан бүх хүмүүс дээр ажиглагдав. Улаанбаатар хотод оршин суугчдын судасны атеросклерозын гэмтсэн талбай нь их, хүндэрсэн гэмтэл харьцангуй олон тоотой, шохой шохойжсон судасны тоо олон, өөрчлөлт нь өндөр үзүүлэлттэй байв. Бидний явуулсан судалгаа монгол хүмүүсийн атеросклерозын илрэл өвөрмөц тал, онцлогийг нас, хүйсний ялгаагаар харьцуулан гаргаж, мөн атеросклерозын насны үзүүлэлт, зүй тогтол, эмгэг өөрчлөлтийн хурдцыг ангилан тогтоов.

Ном зүй

1.Авпшндилов Г.Г.Динамика атеросклеротического процесса у человека М.; 1970.
2. Аничков Я.Я.В кн: Частная патологическая анатомия М, 1947 стр 350-390.
3.Бондаренко И. П. Клиническая медицина 1968, № 1 стр. 79
4.Вихергп А.М.Жданов В.С.Матоеа Е.Е.В кн: Эпидемиология артериальной гипертонии и коронарного атеросклероза М, 1969 стр 14-33
5.Вихерт A.М. Кардиология 1974, № 12, стр 61-66
6.Вихерт A.М. Кардиология 1975, №3 стр 102-108
7.Готов Ө. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг. Улаанбаатар1962.
№4 (13), стр 21-35.
8.Дондог Н.Дисс. канд. мед. наук М, 1967.
9. Каминский Л.С Статическая обработка, лабораторных и клинических-данных Л. 1964.
10.Лувсанноров Б. Автороф дисс. канд. Улан-Батор, 1970
11.Седов К. Р. в кн: Труды IV съезда пат. анат. М. 1967, стр 354-358
12.Струков A. И. Патологическая анатомия М, 1971
13.Техада К. Стиронг, ДМак Галл Г, Арх, пат. 1958. XX, 9, стр 22-25
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1622
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК