Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 2(6-2)
Талархал
( Захидал )

INNOVATION сэтгүүлийн зөвлөл

 
Талархал

2007 он... Үргэлж шинийг эрэлхийлэн суралцаж байх эмч хүний шаардлагатай уялдуулан INNOVATION сэтгүүл уншигч болгондоо шинэ санаа, шинэ мэдлэг өгөхийг эрмэлзэн анх хэвлэгдэн гарч байсан үе саяхан мэт санагдавч даруй 2 жил өнгөрчээ.

        Энэ хугацааны туршид биднийг дэмжин туслаж, зэмлэн буруушааж, магтан сайшааж байсан бидэнтэй хамтдаа улиран өнгөрсөн он цагийг үдсэн эрхэм нөхөддөө, эрхэм эдиторууддаа баярлаж явдагаа чин сэтгэлийн гүнээс илэрхийлье.

        Тэдний дундаас “Нэгэн өгүүллийн тухай санал”, “Өөртөө итгэж өрөөлийг дагуулах чадвар”, “Нэг судалгаанд нэмэр болох нь”, “Оношлогооны аргыг судалсан анагаахын өгүүллийг хэрхэн унших вэ?”, “Нийслэлийн алслагдсан хороодын дундах сургуулийн сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зарим хүчин зүйлийн талаарх судалгаанд өгөх шүүмж”, “Цөсний цоргын анхдагч хатуурал”, “Судас ба өмөн” зэрэг зурвас, нийтлэл, эмнэлзүйн тохиолдлуудыг илгээн үнэт цагаа харамгүй зориулж, арвин их мэдлэгээсээ хуваалцаж ирсэн АУ-ы доктор, профессор И.Пүрэвдорж (ЭМШУИС, БАС, Бичил амь-Дархлаа судлалын тэнхим), АУ-ы доктор, профессор Л.Галцог (ЭМШУИС, БАС, Эмгэг судлал, шүүх эрхзүйн тэнхим), АУ-ы доктор, дэд профессор Д.Ичинноров (ЭМШУИС, АУС, Уушгины эмгэг судлалын тэнхим), АУ-ы доктор И.Болормаа (НЭМХ) нартаа онцлон талархал дэвшүүлье.

        Үс нь буурал суусан ч залуу насны эрч хүчтэй хэвээрээ ажлынхаа хажуугаар амжуулан эдиторын хувиар залуус биднийг дэмжин туслаж, INNOVATION сэтгүүлд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг АУ-ы доктор, профессор И.Пүрэвдорж, АУ-ы доктор, профессор Л.Галцог нартаа дуусашгүй арвин эрдэм мэдлэгээ бусдад түгээн, дундрашгүй их эрч хүчээрээ хамтран ажилласаар байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлье.

       Зорьсон бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 605
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК