Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Физиологи, Анагаах Ухааны салбар дахь Нобелийн шагналтнууд
( Түүх )
 

The Nobel Prize in Physiology and Medicine 1903

“in recognition of his contribution to the treatment of diseases, especially lupus vulgaris, with concentrated light radiation, whereby he has opened a new avenue for medical science”

Niels Ryberg Finsen Фаройн арлууд дээрх Thorshavn-д 1860 оны 12 сарын 15-нд мэндэлжээ. Түүний эцэг Hannes Steingrim Finsen Фаройн арлуудыг удирдах албыг 10-р зууны үеэс хашиж ирсэн Исланд гэр бүлээс гаралтай хүн байв. Эх Johanne Frцman нь мөн Исландад төрсөн. Хүү Торшавн-д анх суралцаж эхэлсэн бөгөөд улмаар Данийн Херлуфсхолмд суралцсан. Тэр үед түүнийг сургуулийн захирал нь “Нилс их сайн хүү, гэвч тэр авьяас багатай бөгөөд хүч чадал сул” хэмээн үнэлсэн байдаг. Энэ нь магадгүй өөрөөсөө ахмад хүүхдүүдэд дээрэлхүүлснээс болдог байсан бөгөөд 1876 онд Исландын Рекьявикд сурахаар очсон даруйдаа хэлийг нь мэдэхгүй байсан ч түүний сурлага эрс сайжирсан байна.Финсен 1882 онд Копенхаген руу анагаахын сургуульд суралцахаар явж 1890 онд сүүлийнхээ шалгалтыг давлаа. Тэр жилдээ тэрээр Копенхагений их сургуульд анатомийн задлан гүйцэтгэгч болсон хэдий ч 1893 онд өөрийн судалгааны ажилдаа илүү их цаг хугацаа зарцуулахаар шийдэж энэхүү албаа орхижээ. Гэсэн ч тэр хувиараа анагаахын оюутнуудад хичээл заасаар байсан бөгөөд энэ нь ч түүний амьдралд дунд зэргийн орлого өгч байлаа.

Бүр 1883 оноос, магадгүй түүнээс ч өмнө тэр нэгэн өвчний улмаас шаналдаг байсан бөгөөд энэ нь элэг, зүрх болон дэлүүний хальсны холбогч эдийн хурдацтай ургалт болдог Пикийн өвчин байсан юм. Энэ өвчин даамжирсаар эдгээр эрхтэнүүдийн үйл ажиллагааны доголдолд хүргэдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ерөнхий сульдал болон асцит дээр нь нэмэгдэн зүрхнийх нь өвчний шинж тэмдэг улам ихсэж тэр хэрээр Финсен улам бүр идэвхгүй болж байлаа. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэргэнцэр дээр өнгөрөөсөн бөгөөд хэвлийд нь хурсан шингэнийг дор хаяж 18 удаа соруулж тэндээс нь 6 хүртэлх литр шингэнийг соруулж авдаг байв. Энэ бүх хүнд бэрхийн хажуугаар түүний анагаах ухаанд оруулсан гайхалтай хувь нэмэр нь асар хүчтэй хүсэл тэмүүлэл, агуу их энергийн илрэл буй заа.

Тэрээр өөрийнхөө ажилд дараах богино тайлбарыг хийсэн байдаг. 

“Миний өвчин бүхий л хөгжил дэвшилд минь маш чухал үүрэг гүйцэтгэсэн… Миний гэрлийн талаар  судалгаа хийж эхэлсэн маань энэ өвчинтэй л холбоотой: Би цус багадалт болон амархан ядардгаасаа болж хойд зүг рүү харсан байшинд амьдарч эхэлсэн бөгөөд энэ үеэс хэрвээ би арай илүү хэмжээгээр нарыг хүлээж авбал надад тус болж магадгүй гэдэгт итгэж эхэлсэн. Тиймээс би аль болох их хугацааг түүний туяанд өнгөрүүлэх болсон. Анагаах ухааныг шимтэн сонирхогч эмчийн хувьд мэдээж би нар яг ямар ашиг тусыг үнэхээр өгч чадаж байгааг мэдэхийг хүссэн билээ. Би үүнийг физиологийн талаас нь авч үзсэн боловч хариу олдоогүй. Улмаар миний зөв, физиологийн буруу гэсэн дүгнэлтэнд би хүрсэн. Энэ үеэс хойш (ойролцоогоор 1888 он) би нарыг эрэлхийлдэг амьтдын талаар боломжит бүх ажиглалтыг цуглуулснаар нар амьд организмд (ялангуяа цусанд?) хэрэгцээт, чухал нөлөө үзүүлж байна гэдэг миний итгэл үнэмшил улам л хүчтэй болсон байлаа. Тэрхүү хэрэгцээт нөлөө чухам юу байв, би олж чадаагүй, тэр үеэс хойш би энэ л зорилгын төлөө ажиллаж байсан боловч яг хайсан зүйлээ олж чадаагүй, гэсэн хэдий ч тодорхой хэмжээгээр бид урагшаа алхсан юм.Миний хүсэл тэр үед л (ойролцоогоор 15 жилийн өмнө) нарны ашигтай нөлөөг нарны ванн эсвэл хиймэл гэрлийн ванн хэлбэрээр ашиглах байсан боловч би онолоо шинжлэх ухааны судалгаа болон тодорхой баримтууд дээр тулгуурлаагүй цагт практикт нэвтрүүлэх нь зохисгүй гэдгийг ойлгож байсан.Энэхүү зорилго руу чиглэсэн ажлынхаа явцад би хэд хэдэн гэрлийн нөлөөтэй тулгаран улмаар улаан туяагаар цэцэг өвчний эмчилгээ, цаашлаад хөрвөсийн эмчилгээг боловсруулсан. Эдгээр хоёр зүйл хоёулаа л мэдрэмжийн талын асуудлууд боловч би эдгээрт нэлээд хэдэн жилийг бүрэн зарцуулж тэр ч хэрээрээ өөрийн үндсэн зорилгоосоо холдсон байсан юм.Сүүлийн хэдэн жилийн туршид би өөрийн эрж хайж буй асуултын хариугаа дан ганц лабораториос хайх бус харин эмнэлзүйн туршилтуудтай хослон ажилласнаар олж болохыг ойлгосон. Энэхүү хоёр аргыг би нэгэн зэрэг хэрэглэснээр эцсийн зорилгодоо хүрч чадна.”

Гоёмсог хэдий ч энгийн нэгэн туршилтаар Финсен нарны эсвэл цахилгаан нумнаас ялгарч буй ихэнх рефрактив туяа эдэд идэвхжүүлэх нөлөө үзүүлдгийг нотолсон билээ. Хэрвээ шаралтын хүч хэт их хүчтэй бол гэмтсэн эдэд сайжрал өгч болох хэдий ч нарны гэрэлд ихээр өртдөг хүмүүс болон негрүүдэд тохиолддогийн адил нарны хэт шаралтаас сэргийлсэн арьсны нөсөөжилт үүсч болно. Цэцэг өвчний хувьд хэрвээ тэднийг химийн цацрагаас хамгаалж чадвал олон тооны сорвижилт үүсэхээс нь сэргийлж чадна хэмээн Финсен бодож байлаа. Ийм өвчтөнүүд дээр хийсэн туршилт амжилттай болсон. Нөгөө талаар дулааны цацрагаас нь салгасан химийн цацрагийг хэсэг газарт шарах замаар lupus vulgaris болон бусад арьсны өвчнүүдийн эмчилгээнд, мөн Финсений, өөрийнх нь санал болгосноор ерөнхий нарны ванн маягаар сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэж үзлээ. Үр дүн гайхалтай байсан хэдий ч хойд зүгийн цаг агаар иймэрхүү төрлийн эмчилгээнд сайн тохирохгүй байлаа. Бидний сайн мэдэхээр, энэ төрлийн эмчилгээ тухайн газрын нар нь химийн цацрагаар баялаг газруудад маш сайн үр дүнтэй байдаг. Жишээ нь, Альпын нуруунд эдгээр цацрагийг атмосферээр шүүх нь харьцангуй бага байдаг байна. O.Bernhard, A.Rollier нарын мэс заслын сүрьеэг Швейцарийн өндөрлөг газруудад дээрх маягаар эмчилсэн нь маш амжилттай болсон.

Финсен арьсны хэлбэр алдуулагч өвчин болох lupus vulgaris-ийг нягт ихтэй химийн цацрагийн нөлөөгөөр шарах нь өндөр ач холбогдолтой болохыг өөрийн биеэр хөдөлбөргүй баталсан бөгөөд энэ нь нянг устгах нөлөөний хажуугаар эдэд ерөнхийд нь идэвхжүүлэх нөлөө үзүүлснээс болжээ. Тэрээр олон тооны практик аргуудын тусламжтайгаар эмчилгээний технологи боловсруулсан бөгөөд улмаар Копенхагенд 1896 оны эхээр Финсен Институт байгуулагдан хэдхэн жилийн дотор Ноён Hageman, Jцrgensen хэмээх Дани эмч нарын болон Данийн засгийн газрын дэмжлэгээр нэлээд том болон өргөжиж чаджээ. Энэхүү институт дэлхийн бусад хэсэгт байгуулагдсан ижил төстэй байгууллагуудад үлгэр жишээ болсон бөгөөд тэд хамтдаа дэлхий дээрх хөрвөсийн тохиолдлыг бууруулахад маш том хувь нэмэр оруулсан.

Финсений бүтээл маш тодорхой, маш чухал, орчин үеийн нээлт байсан бөгөөд тэр ч утгаараа Нобелийн шагналыг хүртэхэд гайхах зүйлгүй байлаа. Түүнээс гадна тэр тун залуу байсан юм. Мэдээж түүний эрүүл мэнд сайнгүй нь мэдэгдэж байсан хэдий ч Нобелийн шагнал зарим асуудлыг тун нухацтай авч үзэж байсан бөгөөд энэ нь ч удалгүй тодорхой болсон. 1903 оны 10 сарын 17-нд шийдвэрийг зарласан захиаг хүлээн авмагцаа Финсений хэлсэн анхны үгнүүд нь: “Аан, асуудал Дани байсан нь одоо тодорхой боллоо” байсан юм. 1903 оны 12 сарын 10-нд Стокхолм холтноо Нобелийн шагнал гардуулах ёслолууд болж байх үед Финсен гэртээ түрдэг тэргэн дээрээ суун ажилчид болон нөхдөөсөө баярын мэндчилгээ хүлээн авч байлаа. Удалгүй тэрээр шагналынхаа 50.000 кроуныг Институтдээ, үлдсэн 60.000 кроуныг мөн өөрийн үүсгэн байгуулсан зүрх, элэгний өвчний сувиллын газартаа хандивлаж буйгаа зарласан. Үүний үр дүн нь тун удалгүй түүний хоёр гол хандивлагч тус бүрдээ Финсен институтэд 50.000 кроун өгсөнд байсан юм. Тиймээс хэдий Финсений эрүүл мэнд өдрөөс өдөрт дордож буй хэдий ч түүний үзэл санаа илүү хол, илүү олон хүнд хүрч, мөн түүний нэгэн бүтээл – Институт нь - дэмжигдэж байлаа.

Финсений олон бүтээлүүдийн нэг Om Lysets Indvirkninger paa Huden (Арьсан дээрх туяаны нөлөө) 1893 онд, Om Anvendelse i Medicinen af koncentrerede kemiske Lysstraaler (Нягт ихтэй химийн туяаны цацрагийг анагаах ухаанд хэрэглэх нь) нэртэй сонгодог судалгааны бүтээл нь 1896 онд хэвлэгдсэн. Эдгээр болон бусад ажлууд нь Германд 1899 онд хэвлэгдсэн бөгөөд тэр жилдээ Францад La Photothйrapie гарсан байна.Финсен өөрийн өвчний шинж тэмдгүүдийн эсрэг олон янзын арга туршиж үзсэн бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд давс багатай хүнс хэрэглэж байсан. Энэ нь түүний сүүлийн бүтээл болох En Ophobning af Salt i Organismen (Бие махбод дахь давсны хуримтлал)-ыг 1904 онд туурвихад хүргэжээ.      Финсен 1898 онд Профессор цол, 1899 онд хэдхэн жилийн дараа Мөнгөн Загалмайгаар нэмэгдсэн Даннеброгийн Хөлөг баатар хэргэмийг хүртсэн. Тэрээр Скандинав, Исланд, Орос, Герман гэх мэт улсуудын хэд хэдэн нийгэмлэгийн гишүүн, хүндэт гишүүн байсан.1892 онд Финсен Ingeborg Balslev-тэй гэрлэн 4 хүүхэдтэй болсон хэдий ч том хүү нь төрснийхөө маргааш нас барсан байна. 2 дахь хүү Halldor нь эмч болсон. Харин охин Gudrun нь олон жил Финсений Институтийн Арьсны Өвчин судлалын тэнхмийн эрхлэгчээр ажилласан, мөн хадам аавынхаа гайхалтай намтрын зохиогч болсон Профессор S. Lomholt-той гэрлэжээ. Финсен 1904 оны 9 сарын 24-нд насан эцэслэсэн.               

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 749
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК