Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Дорно, өрнийн анагаах ухааныг уялдуулж, хослуулан хөгжүүлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Р.Байгальмаа2, Б.Оргил4, Ц.Мухар3, Н.Төмөрбаатар1

УАШУТҮКорпорацийн Клиникийн эмнэлэг1, Хэнтий аймгийн УАУТөв2, “АЧ” АУДэСургууль4 , “Ачтан-Элит” эмнэлэг3

 
Абстракт

There are different points of view about connection, common and different character of eastern and western medicines.

Nowadays WHO suggests own way of combinations of Traditional and modern medicine in practice. Also some countries’ government policy pointed to the optimal combination of traditional and modern scientific medicines.

Scientists and researches of our country play a great attention on this topic and suggest some innovative ideas. Team of scientists under the supervision of doctor M.Ambaga started to search from 1990th a modern scientific explanation of basic (fundamental) theory of Eastern and especially Mongolian Traditional medicine “Wind-Bile-Phlegm”. Meantime doctor B.Dagvatseren group suggest the using of different methods of Traditional medicine in practice of modern preventive medicine.

There are a new concept of “wind-bile-phlegm, neuro-endocrino-immuno system” from theory of traditional medicine, and some ideas of adapting of traditional medical teachings in modern medicine and health practice. For example, to use and refresh a tradition of individual training based on close relation between teacher and student; tradition of worship the doctor ethic; health service in family condition; specific regime and diet, medication with animal and plant origin; manual therapy, usage of needling and moxibustion for the healing of some chronic diseases. Modern medical practice of our country reaches a good achievement integrated usage of both medicines. By our opinion, as a result of integration of modern and traditional medicine, both of them should complete some defects of each other. 

The question “What is a right way of an integrative development of traditional and modern medicine?” follows from current requirement of health system, and real life. For this reason we have developed “General pattern of Traditional medical interrelation”. By this pattern health system of Mongolia consists of two basic parts: Modern (scientific)  medicine and Mongolian Traditional medicine; those branches should develop integrative in future pointed in medical education (diploma and postgraduate level), health service, drug supply, drug manufacturing, rational usage, preventive medicine, and medical research. From another point of view, in historical development of Mongolian Traditional medicine influenced traditional medical development history of foreign countries, especially Indian Ayurveda medicine. Accordingly, traditional medicine of Mongolia would propagate progressive methods and principles of diagnosis-therapy from different branches of Oriental medicine and traditional medical practices of some countries.

Conclusion: For widen and future development of Mongolian Traditional medicine it is necessary to modernize and improve national policy of traditional medicine; to complete an legal advantageous condition for developing of traditional medicine, establish a new unit at the Ministry of Health of Mongolia for regulative activity of traditional medical policy
and practical service. Also it is necessary to develop a national program aimed to make a progress in traditional medical regulation in the nearest years; to strengthen (consolidate) an independence and meantime interdependence of education, scientific and medical practice organizations; and clarify traditional medical service delivery levels.

Key words: ayurveda medicine, eastern and western medicines, oriental medicine and traditional medical practices, Traditional and modern medicine
Pp.15-19, Figures 2, References 20

Эрдэмтэд, судлаачид дорно, өрнийн анагаах ухааны хоорондын шүтэлцээ, уялдаа холбоо болон хоорондын ялгаа, зөрөөний асуудалд янз бүрийн байр сууринаас хандсаар ирсэн түүхтэй ажээ [2, 3, 15]. Хэрэв өрнийн анагаах ухаанд хүнийг бүхэллэг нэгдмэл байдалд нь авч үзэхээсээ илүүтэйгээр хэсэгчлэн хувааж, жижиглэн задлаж судлахад илүү анхаарч ирсэн түүхтэй бол харин дорнын уламжлалт анагаах ухааны нэг гол өвөрмөц, онцлог тал нь гэвэл, хүний бие махводыг бүхэллэг нэгдмэл байдалд нь авч үзэж, тэр түвшинд хэрэгждэг зүй тогтлыг үндэслэн, өвчнөөс сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх онол аргачлалаа боловсруулсанд оршдог байна [4, 16]. Орчин үед чухамхүү уламжлалт анагаах ухаан (УАУ) ба орчин үеийн анагаах ухаан (ОҮАУ)-ыг хооронд нь хэрхэн хослуулж, уялдуулах тухай асуудалд олон улсын түвшинд ч ихээхэн анхаарал хандуулах болж, ялангуяа ДЭМБ-аас тодорхой судалгаа явуулж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гишүүн орнууддаа арга зүйн шинжтэй зөвлөмжүүд өгсөн байна [14, 17, 19, 20]. Түүнчлэн гадаадын тодорхой орнуудын эрүүлийг хамгаалахын талаархи төрийн бодлого нь УАУ ба ОҮАУ-ыг хооронд нь сөргөлдүүлэх бус, харин аль болохоор оновчтой хослуулан хөгжүүлэхэд чиглэгдсээр байгаа ажээ [12, 13, 18].

Манай улсын УАУ-ы чиглэлийн эрдэмтэд, судлаачид ч энэ асуудалд ихээхэн анхаарч, олон шинэлэг санааг дэвшүүлсээр байна. Тухайлбал, доктор М.Амбага тэргүүтэй эрдэмтэд 1990-ээд оноос эхлэн дорно дахины болон монгол уламжлалт анагаах ухаан (МУАУ)-ы үндсэн тулгуур болох хий-шар-бадган (ХШБ)-ы онолын мөн чанарыг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс зөв зохистой тайлбарлах боломжийг эрэлхийлсний үр дүнд ХШБ бол эсийн мембрант байгууламжийн а, (3, ү төлвөөр нөхцөлдсөн бүтэц-үйл ажиллагааны олон хувилбарт цогц үзэгдлийн талаархи хийсвэр ойлголт, ухагдахуун юм гэсэн дүгнэлтийг хийж, улмаар УАУ ба ОҮАУ-ыг хооронд нь хэрхэн уялдуулах талаар чухал санаануудыг дэвшүүлжээ [1, 2].

Тэгвэл доктор Б.Дагвацэрэн тэргүүтэй судлаачид УАУ-ы «хий, шар, бадган» нь «биообъект-тогтолцооны анхдагч элемент» буюу «анхдагч түгээмэл чанар»-ыг томъёолсон ойлголт гэж үзсэн ба түүнийхээ үндсэн дээр УАУ-ы олон талт арга барилыг өвчнөөс урьдчилан сэргийлэх өнөөгийн практикт өргөн ашиглахыг зөвлөмж болгожээ [4, 5].

Гэтэл зарим эрдэмтэд, судлаачид «Хий, шар, бадган, мэдрэл-шүүрэл-дархлалын тогтолцоо»-ны шинэ санааг дэвшүүлж, МУАУ-ы гурван махводын онолыг ОҮАУ-ы үүднээс эрүүл биеийн зүйн үйл ажиллагааны хүрээнд явагддаг шингэний зохицуулгатай дүйцүүлбэл, Хий нь мэдрэл-шингэний тогтолцооны үйл ажиллагаа мөн бөгөөд бие махбодын аливаа хөдөлгөөнийг үйлдэж, кинетик энергийг үүсгэдэг эх үүсвэр болно. Бадган нь бие махводын тогтвортой байдлыг хангаж, дархлаа-шингэний үйл ажиллагааг хангаж, потенциал энергийг үүсгэдэг эх үүсвэр болдог. Шар нь бие махбодын дотоод шүүрэл, ферментийн үйл ажиллагаа бөгөөд кинетик болон потенциал энергийн тэнцвэрийг хадгалж, аливаа зүйлийг боловсруулж, дараагийн шатанд бэлтгэдэг. Бие махводын үйл ажиллагааны дотоод тогтвортой төлөвийг энэ гурван хүч бүрдүүлж, эрүүл бие зүйн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ бодисын солилцооны хөдөлгөгч хүч болдог хэмээн тайлбарласан байна [9, 10].

Түүнчлэн манай нийгмийн эрүүл мэнд судлалын талаар ихээхэн санаа тавьдаг зарим эрдэмтэд үзэхдээ, МУАУ-ы өв сургамжаас ОҮАУ, эрүүлийг хамгаалахад өвлөн авч болох хэд хэдэн санаа байна. Тухайлбал: эмч, домчийг шавь сургуулиар багш-шавийн  холбоон  дээр   сургаж  ирсэн дэг сургуулийг өвлөх; эмчийн ёс зүйг дээд шүтээн болгож ирсэн уламжлалыг алдахгүй байх; эмнэлгийн тусламжийг өрх гэрийн зарчмаар үзүүлж ирсэнийг боловсронгуй болгон үргэлжлүүлэх; өвчтэй хүнд гам цээр сахиулах, хоолоор эмчлэх, сувилах талаар хуримтлуулсан баялаг туршлагаас суралцах; ургамал, амьтны гаралтай эм бэлдмэл, гар засал, зүү төөнүүрийг архаг өвчнүүдийн эмчилгээнд өргөн ашиглах г.м. чухал санаанууд дэвшүүлсэн байна (7, 8). Бодит амьдрал дээр ч УАУ ба ОҮАУ-ы практикийг хослуулан ашиглах чиглэлээр тодорхой үр дүнтэй үйл ажиллагаа явагдсаар байна [11]. Эцсийн дүнд хүмүүст учирсаар байгаа эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдэхэд, ялангуяа өвчтэй хүний аливаа өвчнийг илааршуулахад 2 анагаах ухааны нэг нэгнийхээ дутууг нөхөх зарчимд тулгуурлан, УАУ ба ОҮАУ-ы аливаа үйл ажиллагааг зохистой уялдуулах учиртай хэмээн бид үзэж байна.

Тийнхүү манай улсын эрдэмтэд УАУ ба ОҮАУ-ы хоорондын уялдаа холбоог илрүүлэн тогтоох асуудлыг олон янзын өнцгөөс авч үзэн, онол арга зүйн тодорхой бөгөөд шинэлэг санаа дэвшүүлсээр байгаа нь энэхүү хоёр анагаах ухааны практик үйл ажиллагааг зохистой хослуулахад чухал түлхэц болсоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энд дэвшүүлсэн санаануудыг бид бүх түвшинд бодитой хэрэгжүүлж чадвал, УАУ-ыг ОҮАУ-тай хослуулан хөгжүүлэх талд багагүй ахиц дэвшил гарах болно гэж үзэж байна.

Чухамхүү УАУ-ыг ОҮАУ-тай хэрхэн уялдуулан хослуулж хөгжүүлбэл зохистой байх вэ? гэсэн асуултанд оновчтой хариулт өгөх явдал манай улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн эрэлт хэрэгцээ, амьдралын шаардлагаас урган гарсаар байна. Иймд бид ямар нэг хэмжээгээр эрэл хайгуул хийсний үндсэн дээр Монгол улсын өнөөгийн нөхцөлд тохирно гэж үзсэн «УАУ-ы уялдааны ерөнхий загвар»-ыг боловсруулснаа дараахь Загвар зураг 1 дээр үзүүллээ.

Бидний үзэж байгаагаар, Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо нь ОҮАУ ба МУАУ гэсэн хоёр үндсэн тулгууртай байж, тэдгээр нь хоорондоо эмнэлгийн мэргэжилтэн (төгсөлтийн өмнөх, дараахь аль ч шатанд) бэлтгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмийн хангамж, үйлдвэрлэл, зохистой хэрэглээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрдэм шинжилгээ гэсэн олон чиглэлээр харилцан уялдаатай, хосолсон байдлаар цаашид хөгжих учиртай. Нөгөө талаас, МУАУ-ы түүхэн замнал нь гадаадын бусад улс оронд үүсч хөгжсөн УАУ-ы янз бүрийн урсгал чиглэлүүдтэй, ялангуяа эртний энэтхэгийн уламжлалт аюрведийн анагаах ухаантай салшгүй холбоотойгоор өнөөгийн түвшиндээ хүрсэн бөгөөд цаашид ч ДДУАУ-ы янз бүрийн чиглэлүүд болон дэлхий бусад улс үндэстний УАУ-ы дэвшилтэт арга барил, оношлогоо-эмчилгээний зарчмуудаас нэвтрүүлэх замаар улам бүр өргөжин хөгжих учиртай хэмээн төсөөлж байна.

МУАУ-ыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд, бидний дээрхи загвар зургаар харуулсан уялдаат байдлыг хангахын зэрэгцээ үндэсний хэмжээнд баримтлах бодлогыг шинэчлэн, боловсронгуй болгох; УАУ хөгжих эрх зүйн таатай, шинэ орчин бүрдүүлэх; УАУ-ы бодлого, практик үйл ажиллагааг улсын хэмжээгээр зангидан, зохицуулж байх чиг үүрэг бүхий нэгжийг ЭМЯ-нд шинээр буй болгох; ойрын жилүүдэд УАУ-ы төлөвшлийг шинэ шатанд гаргах гол зорилго бүхий үндэсний томоохон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх; улмаар УАУ-ы сургалт, эрдэм шинжилгээний болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагуудын бие даасан байдал хийгээд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх; мөн уламжлалт анагаахын тусламж, үйлчилгээний шатлалыг тодорхой болгох зэрэг чиглэлээр нэлээд бодитой арга хэмжээнүүд авах шаардлагатай хэмээн үзэж байна (Тэр талаар Загвар зураг 2 дээр харна уу).

Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байна. Тухайлбал,

1) «Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого» хэмээх баримт бичиг (6) гарснаар хойш арав шахам жил өнгөрчээ.

2) Монгол улсад одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид УАУ-ы тусламж үйлчилгээг хэрхэн явуулах эрх зүйн зохицуулалтын талаар тусгагдсан зүйл маш хомсхон байна.

3) Өнөөгийн ЭМЯ-нд УАУ-ы болон хувийн эмнэлгийн асуудал хариуцсан ганцхан мэргэжилтэн ажилладагийг эс тооцвол үндэсний хэмжээнд энэ чиглэлийн арга хэмжээг удирдуулан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага, нэгж алга байна.

4)   Хэдийгээр өмнө жилүүдэд УАУ-ыг хөгжүүлэх талаар зарим хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн боловч гарсан үр дүн чамлалттайн дээр улсын хэмжээнд УАУ-ы тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллага, нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт, хоорондын уялдаа холбоог сайжруулан, зөв чиглэлээр төлөвшүүлэх үүднээс ойрын жилүүдэд «УАУ- ыг төлөвшүүлэн хөгжүүлэх үндэсний хөтөлбөр» боловсруулж, хэрэгжүүлэх бодит шаардлага байна.

5) УАУ-ы мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг оновчтой болгох, УАУ-ы арга зүйн асуудлаар үндэсний хэмжээний лавлах төвтэй болох, улмаар уламжлалт эмчилгээний тусламж, үйлчилгээг хот хөдөөний хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тодорхой шатлалын хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байна.

Загвар зураг 1. УАУ-ы уялдааны ерөнхий загвар

Загвар зураг 2. УАУ-ы тусламжийг өргөжүүлэн хөгжүүлэх ерөнхий загвар

Ном зүй

1. Амбага М. Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ., 1994
2. Амбага М., Саранцэцэг Б., Хүрэлбаатар Л., Зина С. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах онол-арга зүйн үндэс. Хянан тохинуулсан С.М.Николаев, Ж.Батсуурь, Д.Нямаа. УБ., 2005
3. Болдсайхан Б. Уламжлалт анагаах ухааны онол, арга зүйн уламжлал, шинэчлэлийн зарим асуудал. Анагаах ухааны докторын зэрэг горилсон зохиолын хураангуй. УБ., 1996
4. Дагвацэрэн Б. Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухааны онол, аргазүйн үндсэн зүй тогтол. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон диссертаци. УБ., 1995
5. Дагвацэрэн Б., Батчимэг Ө., Варламова Т.С., Наранцэцэг Г. Өвчнөөс сэргийлэх уламжлалт анагаах ухааны ёс. Хянан тохиолдуулсан Н.Төмөрбаатар,
С.Зина. УБ., 2003
6. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого. Нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн лавлах. УБ., 2003, 9-11 дэх тал
7. Мухар Ц. Эрүүл мэнд. Хянан тохиолдуулсан Д.Ням-Осор. УБ., 1999
8. Оргил Б., Мухар Ц. Эрүүл мэндийн анхан шатны тусламж. Хянан тохиолдуулсан Н.Жаргалсайхан. УБ., 2002
9. Төмөрбаатар Н. Хий, шар, бадган-эндокрино-иммуны тогтолцоо. «Монголын анагаах ухааны уламжлал, шинэчлэлийн асуудалд» эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн товчлол. УБ., 2006, 187-188 дахь тал
10. Төмөрбаатар Н., Сээсрэгдорж С., Чимэдрагчаа Ч., Оюунбилиг С. Уламжлалт анагаах ухааны зонхилон тохиолдох өвчний эмчилгээ оношилгооны удирдамж. УБ., 2004
11. Энхжаргал Д., Ариунаа З. Уламжлалт заслын үр дүнг чанд авиан шинжилгээний аргаар хянах нь. «Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн өнөөгийн байдал, хэтийн төлөв» сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын материал. УБ., 2007, 102-106 дахь тал
12. Additional regulations to the management stipulations for privately practicing personnel of traditional Chinese medicine. Beijing, State Administration of Traditional Chinese Medicine, 1989
13. Apia Action Plan on Traditional Medicine in the Pacific Island Countries. WHO, Western Pacific Region, 2001
14. Development of National Policy on Traditional Medicine. Manila, WHO Regional Office for the Western Pacific, 2000
15. Ernst E. Prevalence of the use of complementary/ alternative medicine: a systematic review. Bulletin of the World Health Organization, 2000, 78: 252-257
16. General guidelines for methodologies on research and evaluation of traditional medicine. WHO, Geneva, 2000
17. Legal Status of Traditional Medicine and Complementary/Alternative Medicine: a World-wide Review. Geneva, WHO, 2003
18. National Policy on Traditional Medicine and Regulation of Herbal Medicines. Report of a WHO Global Survey. WHO, Geneva, 2005
19. Traditional Medicine and Modern Medicine: Harmonizing the Two Approaches. Manila, WHO Regional Office for the Western Pacific, 2000
20. World Health Organization. Traditional, Complementary and Alternative Medicines and Therapies. Washington DC, Regional Office for the Americas|Pan American Health Organization, 1999
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1917
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК