Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Номын булан
( Товч мэдээлэл )
 

Номын булан

Дэлхийн шилдэг гарын авлагууд болох Эмнэлзүйн анагаах ухааны Оксфордын гарын авлага болон Нийгмийн эрүүл мэндийн Оксфордын гарын авлагийг ЭМЯ-наас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил-2 (ЭМСХ-2) төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эх хэлээр маань хэвлэгдэн гарсныг энэ   энэ дугаараараа танилцуулж байна.

  • Эмнэлзүйн анагаах ухааны Оксфордын гарын авлага
  • Мури Лонморе
  • Ян Б.Вилкинсон
  • Сапраж Ражагопалан
  • ISBN 0-19-852558-3

Дотрын өвчний чиглэлийн анагаах ухааны болон мэс заслын тусламжийн нэн чухал, эмчийн халаасанд байх гарын авлага

  • Нотолгоонд тулгуурласан эннэлзүйн мэдээлэлд агшин зуур хүргэх зэвсэг
  • Сайн эмч байхад туслах иж бүрэн зөвлөгч, цоо шинэ агуулга, зураг дүрслэлээр дүүрэн ном

Энэхүү “Эмнэлзүйн анагаах ухаан” Оксфордын гарын авлага нь ямар ч үед өдөр ч, шөнө ч эмч хүний “халаасанд багтах жинхэнэ нөхөр, хэнд ч хамааралгүй ойрын туслагч” нь мөн. Тийм ч учраас дэлхий дахинаа анагаах мэргэжлийн оюутнууд үе үеийн залуу эмч нарын хамгийн их хүслэн болсон гарын авлага болж байна.

Гарын авлага нь дотрын чиглэлийн мэргэжлийн бүх салбар, мэс заспын тусламж үйлчилгээг бүхэлд нь хамарч бичигдсэн бөгөөд нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн удирдлагын удирдамж, журмуудыг онож, түргэн ашиглах нөхцөлийг бүрэлдүүлж байна. Энэхүү хамгийн сүүлийн үеийн засварласан шинэ нийтлэл нь урьд урьдынхаас улам илүү сайн болсон юм. Учир нь энэ удаагийн нийтлэлд нийтлэг хэрэглэх эмүүдийн тухай шинэ мэдлэг, арга зүй, цаашдын хандлагыг тайлбарласан бөгөөд илүү олон зураг, дүрслэлийг баггаасан шинэ бүлгийг нэмж оруулсны зэрэгцээ номонд 1400 шинэ, тод томруун өнгө аястай загвар хэрэглэв.

Нотолгоонд тулгуурласан арга зүйд ихээхэн өөрчлөлт хийгдлээ (Жишээ нь: чихрийн шижин өвчний асуудлаар). Тэгэхдээ илүү чухал өөрчлөлтүүд гэвэл агуулга, бичлэгийг сайжруулах явдал байсны зэрэгцээ гарчиг, агуулгын бүтцэд олон мянган жижиг засвар, өөрчлөлт хийгдсэн болно. Эдгээр нэмэлт баяжуулалтын үзэл нь энэ удаагийн хэвлэлд оруулсан шинэ утга санааг бүхэлд нь дүрслэхдээ далайн ёроолд хуримтлагдсан шүртэй зүйрлэсэн бөгөөд хүн өөрийн амьдралаа халуун дулаан бүсийн нүдийг баясган амраагч олон янзын өнгө, будагтай адил элбэг түүх намтартай авч явахыг санал болгов. Чухам энэ үзлийн үүднээс бидний номыг хэвлэн гаргасан хэвлэлийн газрынхаа мөнхийн бүтээлч хамт олонд талархлаа илэрхийлье.

  • JML, JBW, SRR 2004
  • Ж.М.Лонморе Ян Б.Вилкинсон,
  • С.Р.Ражагопалан
  • Нийгмийн эрүүл мэндийн Оксфордын гарын авлага
  • Дэвид Пинчеон
  • Чарльз Гест
  • Дэвид Мелзер
  • Ж.А.Муиер Грей
  • ISBN 978-9939-65-26-6
  • Хүртээмжтэй, зайлшгүй шаардлагатай, практик ач холбогдолтой гарын авлага
  • Үүрэгт чиглэсэн, олон талын мэдлэгийг хамарсан бүтээл
  • Лавлагаа мэдээлэлээр хангагч эх сурвалж

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах ухааны салбарт шинэлэг, практик ач холбогдолтой, цогц бүтэц зохиомжтой, чанартай гарын авлага тэр бүр элбэг биш байдаг. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ийм гарын авлага Их британид ч харьцангуй ховор билээ.

Сэтгэн бодож, бичих олон талын авьяастай, хүчирхэг хянан тохиолдуулагчдын баг бэрхшээлийг хамтдаа даван туулж энэхүү гарын авлагыг амжилттай туурвиж дууссан юм. Гарын авлаганд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мөн чанарыг үнэ цэнэтэй үзэл баримтлалаас шийдвэр гаргах хүртэл, байгууллагаас хувь хүний түвшин хүртэл, стратегийн чиглэлээс багаар ажиллах зарчим хүртэл сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхүйц шинэлэг арга зүйгээр тусгажээ.

Энэхүү гарын авлагаас уншигчид ховорхон хүлээн зөвшөөрдөг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах тэрхүү практик ур чадварыг олж авна. Тэд урьд өмнө нь өөрсдийн дунд олж илрүүлээгүй байсан хэрэгцээ, мэдлэгийн хоорондох зааг ялгаагаа тодорхойлж сайн туршлагуудаас уншиж танилцан урам зориг, шинэ санаа олж авах болно.

Зуун жилийн өмнө Оксфордыг шүтэн бишрэгч Ослер өөрийн нэгэн илтгэлдээ «Ямар ч бөмбөлөг сайн багшийн үлээлтгүйгээр удаан хөвж, тод гялалзахгүй» гэж тэмдэглэсэн байдаг.

Францын хөл бөмбөгийн шигшээ баг Хөл бөмбөгийн дэлхийн аваргын шагнал авч байх үед Лорен Бланк хаалгач Фабен Бартерийн халзан толгойг үнссэн шиг энэхүү Оксфордын Нийгмийн Эрүүл Мэндийн гарын авлагын хавтасыг нээж үзэхээсээ өмнө үнсэх хэрэгтэй.

Lam Donaldson

Буланг эрхлэн гаргагч миний бие энэхүү хоёр гарын гарын авлагийг гарчиглах зуураа олон олон шинэ санаа, эргэцүүлэн бодууштай асуудлуудыг олж харснаа уншигч та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Ялангуяа эмнэлзүйн анагаах ухааны гарын авлагын Анагаах ухааны тухай эргэцүүлэн бодохуй хэмээх эхний бүлэгт хараа тогтоож, эргэцүүлэн бодож уншихыг ЭМ-ийн салбарын эд эс болсон уншигч та бүхэнд санал болгож байна. Ингээд сэтгүүлийнхээ энэ дугаараар сонирхол татсан зарим нэг хэсгийг толилуулж байна. (Жич: Номыг эрхлэн гаргагчдаас зөвшөөрөл авсан болно.)

Гиппократын “хуучин” тангараг ≈ МЭӨ 425 он

Би Апполо эмч болон Эскулапийнхан, оройн дээд охин тэнгэр, Бурхны нэрийг барьж өөрийн бүхий л чадал мэдлэгийг дайчлан надад энэхүү анагаах урлагийг зааж сургасан багшийгаа эцэг эхийн адил үзэж, түүнтэй жаргал зовлонгоо хуваалцаж, үр удмыг нь өөрийн ахан дүү мэт халамжилж, тэд суралцахыг хүсвэл энэхүү урлагийг ямар ч шан, харамжгүйгээр зааж өгч, зөвхөн өөрийн хүүхдүүд, багшийнхаа үр удам, шавь нартаа, түүнчлэн эмчийн ёс тангаргаар холбогдсон хэн бүхэнд өөр ямар ч бус, гагцхүү анагаан сувилах хууль цаазын дагуу анагаах урлагийг нээн өгч, зааж сургахаа тангараглая.

Би өөрийн бүх л мэдлэг чадвараа өөрийнхөө хүслээр өвчтөнүүдэд зориулж, тэдэнд аливаа хор хөнөөл учруулахыг цээрлэн ямагт тэвчинэ.

Би үхлийн эм гуйсан хэнд боловч түүнийг зүрхлэн өгөхгүй бөгөөд өөр хэнд ч энэ аргыг зааж өгөхгүй, үүний адил үрээ зулбуулах гэсэн эмэгтэйд би зулбуулах эмийг нь өгөхгүй. Өөрийн амьдрал болон анагаах урлагаа цэвэр ариун, бурханлаг авч явах болно. Би хүнд байдалд байгаа будилж сандарсан өвчтөнд хэзээ ч мэс хагалбар хийхгүй бөгөөд харин үүнийг хийдэг мэргэжилтнүүдэд нь даатгаж үлдээнэ.

Би ямар ч айл гэрт гагцхүү өвчтөний тусын тулд орох бөгөөд айл гэрт байгаа зарц шивэгчин, боол борчуудаас эхлээд бусад хэнийг нь ч уруу татах, эр, эмийн явдлаар сүлбэлдэх зэрэг аливаа нэгэн муу муухай, булай явдлаас зайлсхийнэ.

Би ажил мэргэжлийн холбоотойгоор үзэж харсан, сонсож мэдсэн хувь хүний амьдралын тухай зүйлийг нууц хэмээн үзэж, энэ талаар хэнд ч ам алдахгүй байхаа тангараглаж байна.

Тангарагийг чандлан сахиж үнэнч шударгаар ажиллаж амьдарсан надад тэнгэр бурхан аз жаргал, ажлын амжилт, ард түмний хайр хүндэтгэлийг хайрласугай, харин эс тэгвээс намайг гэсгээтүгэй.

Үхэл тулгарахад

Үхэхийн тухай бодол орж ирэхэд хэрэв өөрөө эрүүл байгаа бол түүнээс огтхон ч айхгүй байгаа мэт байдаг (Marsel Proust). Одоо санаандаа нэг ийм туршилт хийж үз л дээ. Зүүн эгэмнийхээ дээд хонхорт хуруугаараа дараад үзтэл томорсон булчирхай буюу ходоодны хорт хавдрын алсын үсэрхийлэл - Вирховын булчирхай гараад байгаа нь мэдэгдээд энэ нь танд үхэл ойртсоны дохио боллоо гэж бодъё. Одоо танд амьдрах 4 сарын хугацаа л үлджээ. Энэ “мэдлэг”-тэйгээ долоо хоног, сарыг өнгөрөөнө. Ийм үед нэг талаар таны гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ харилцах харьцаа тань өөрчлөгдөж, нөгөөтэйгүүр таны дотор санаа бодолд сая үл бүтэх зүйлс, цухалдал буй болж байх бий. Ингэж сэтгэсний дараа таны өвчтөнд ийм байдал хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвартай болно. Таны өмнө ийм байдалтай өвчтөн тохиолдох бүрд та сэтгэлдээ туршилтаа хийж, энэ нь танд дахин шинээр тулгарах байх мэтээр бодох тусам та өвчтөнтэйгээ илүү дотно харьцах болно. Сар, жилүүд улиран таны өмнө олон өвчтөн сууж, та мөнөөх улигт булчирхайг тэмтэрлээ гэвэл оюун санаандаа тунгаан, дахин эргэцүүлж үзэхлээрээ танд өвчтөнийхөө эсрэг биш түүнтэй зэрэгцэн байгаагаар төсөөлөгдөнө. Та бид үхлийг номхруулж чаддаггүйгээс л хойш иймэрхүү замаар тайвшруулан тусалж чадах болно...

Анагаах ухаан, урлаг ба нийгмийн ухаан

...Бидний амьдарч буй ертөнц бол зүйрлэл ба уран сэтгэмжийн ертөнц. Үүнийг анагаах ухааны өдөр тутмын ажил үйлс болгоход юу хийх хэрэгтэй байна вэ? Хариулт тодорхой, өөрөөр хэлбэл “хамгаалалтгүй” ертөнцөд “уруудуулж” цайруулан нууцалж болохгүй. Зөвлөхийн өрөөнд ч юм уу өвчтөний орны дэргэд, ер нь хаа ч гэсэн дүр эсгэх болон цагаан нөмрөгөөр далдлах оролдлого байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлзүйн мэргэжлийн тасаг - эцсийн дүндээ өвчтөний эмгэнэлт амьдралд хүргэсэн алдаа дутагдлыг далдлах, хаацайлах даатгалын бүс болдог билээ. Чухам энд анагаах ухаан ба урлаг учирч, түүнчлэн өвчтөний эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг.

Бид цөм Ахиллын шөрмөстэй бөгөөд харин биеийн энэ л хэсэг эмнэлгийн өрөө тасалгаанд Стайкс мөрний ус үерлэн ороход үхлийн талаар бодож, анхны урам хугарах шижим болдог. Урлаг ба уран зохиол, түүнчлэн бусад зүйл, ялангуяа өвчтөний маань мэдрэмж, итгэл найдвар, амьдрахуйн төлөө тэмцэл үүнтэй адил Ахиллийн шөрмөсөнд суурилсан байдаг юм.

Америкийн сургуулиудад профессорууд нь Анагаах ухааны утга зохиол туурвидаг бөгөөд үүнийг Америк сургалтын хандлага ч гэж нэрлэдэг. Үүнд өвчтөний талаар нийтлэл байх бөгөөд Америкийн ихэнхи анагаахын сургуульд ийм утга зохиолын хичээл үзэж ёс суртахууны болон асуудал дэвшүүлэх хандлагад суралцдаг.

Бид энд бүх хүрээг нь хамруулж төгс болгох гэсэн зорилт тавиагүй бөгөөд харин эмнэлзүйн анагаахын мэргэжилтэнд өвчтөнтэй харьцахдаа ёс суртахууны, урлагийн (ялангуяа, жүжигчний) болон мөн түүнчлэн арга барилын хандлага тогтсон байх шалгуур тавигдах ёстойг өгүүлэх гэсэн юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1268
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК