Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Мухар–Хужиртын Рашааны сэтгэцэд нөлөөт үйлчилгээ 1-р мэдээлэл
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

Backround

Mukhar Khujirt (MK) mineral spring is located at the cross of 48o 45’ north  latitude, 101o 30’ east longitude, up in 1585 meters from sea level in Tsetserleg sum, Arkhangai aimag.

Ingredients of MK mineral SPRING

Cation                           Anion

Kalium natrium              Chloride                                   Mineral - 380,0 mg/l

Calcium                         Sulfat                            pH – 6,8

Magni                            Hydrocarbonat

MK mineral spring belongs to cold mineral spring, it has very pure water, temperature of water 4,5-5,5°C degree.

Technology of mineral SPRING therapy

Drinking way: It is supposed to drink mineral spring for a week.

Mineral spring bath therapy: It is supposed to be 3 times in a day.

Some clinical observation

Clinical observations prove that MK mineral spring has strong therapeutic effect for epilepsy, moderate therapeutic effect for cerebral organic disorders and positive therapeutic effect for endogenic mental disorders

MK mineral spring has severe therapeutic effect especially for first episode of some mental disorders, that include psychomotor agitation, manic episode with psychotic symptoms and without psychotic symptoms.

Удиртгал:

Архангай аймгийн Цэуэрлэг суманд умард өргөргийн 480 45’, дорнод уртрагийн 1010 30’ солбицолд, далайн түвшнээс дээш 1585 метр өргөгдсөн өндөр газарт Мухар-Хужиртын рашаан тогтсон байдаг. Мухар-Хужирт голын баруун хажууд 40 м зайтай газар зүүн тийшээ хэвгий хажуу хөмгийн үйрмэг хурдаснаас энэ рашаан гарчээ. Хурдасын доодох суурь чулуулаг нь шинэ төрмөлийн хүрэм, хуучин төрмөлийн тунамал чулуулаг хоёрын уулзвар газар болно. Энэ нутаг нь ойт хээр болон хээр тал газар хосолсон нутаг юм. Энэхүү рашаан хол ойрын ард түмний дунд их алдаршсан агаад олон зүйлийн өвчин эдгээдэг гэж олноороо очиж ууж ордог уламжлалтай ажээ. Ялангуяа мэдрэл – сэтгэцийн өөрчлөлтөнд эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг талаарх таамаглалыг ам дамжсан яриа бас сүүлийн 20–30-аад жилд бидний санамсаргүй хийж ирсэн ажиглалтын туршлага төрүүлж байгаа билээ, үүнээс үүдэн тодорхой чиглэл зорилготойгоор хийж эхэлж байгаа судалгааны анхны зарим нэг үзүүлэлтийг эхний удаад мэдээлж байгаа болно.  

Мухар–Хужирт рашааны одоогийн байдал:

Мухар–Хужиртын рашаан нь хүйтэн рашаанд хамаарагддаг. 4.5-5.5 градустай. Одоогоор 8-10 метр диаметртэй дугарагдуу маягийн талбай бүхий ундрагатай, уртаашаа 1 км орчим урсдаг. Саяхан болтол Хужиртын голд цутгадаг байсан, сүүлийн 4-5 жилд Хужиртын голд хүрэхгүйгээр тасарсан байна. Маш цэнгэг устай. Рашаанчид уснаас нь уудаг. Өвөлдөө хөлддөггүй. Рашааны урсгал дагуу ундрагаас 10 метр зайд мөн цаашлаад

10 метр орчимд боргио үүсгэх, хүн сууж ороход зориулсан модон шат байрлуулсан ба рашаанчид энд сууж боргионд цохиулдаг. Уг горхи рашааны ундрагаас урсаад 100 орчим метр зайд байрласан жижиг цөөрөмд цутгадаг. Уг цөөрмөөс цааш горхилон 1 км орчим урттай газар төгсч байна. Олон жил нутагласан нутгийн ардууд мөн олон жил рашаанд орсон рашаанчид усны сан нь нэлээд арвин байсан, рашаан одоогийнхоосоо илүү хүйтэн байсан гэж нэгэн дуугаар ярьцгааж байдаг. Рашаан өвөлдөө хөлддөггүй тул нутгийнхний хүн малын ундаа болдог. Рашаанчид 6-10-р сарын эхэн хүртэл ордог. Оргил үедээ 150 гал дунджаар 600 рашаанчид орж ачаалал ихтэй байдаг. Рашааны ашиглалт хамгаалалт төдий л эмх замбараатай биш байгаа нь рашааны ундрагыг багасгах, хүйтний хэмийг багасгаж бүлээсгэх, ойр орчны экологийн цэвэр ариун байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл агуулж байгаа талтай харагдаж байна. 

Рашаан эмчилгээ хийх технологи нь:

Рашааныг 7 хоног уухад эхний 2 хоногт  өдөртөө гурван удаа, нэг удаадаа 200-250 гр ууж шингээсний дараа хоол ундаа хэрэглэнэ. Дунд 3 хоногт 250-300 граммаар нэг удаадаа 3-5 аяга ууж болно. Өдөрт 10-20 аяга гэсэн үг.  Сүүлийн 2 хоногт эхний 2 хоногт уусан шигээ 200-250 гр ууна. Гэхдээ  биеийнхээ  байдлыг ажиглаж өөртөө тохируулан уудаг байна.

Боргионд орохдоо бүх биеэрээ суувал сайн. Эхлээд өвдгөөрөө сөхөрч суугаад зулайгаа шавшиж, хөлөө дүрж, 15-20 секундын дараагаар бүх биеэрээ орно. Өдөртөө гурван удаа ордог.

Боргионд 7 хоног ороход:

Рашаан ууж, боргионд цохиулж байхдаа мөн рашаан эмчилгээ хийлгэж дууссаныхаа дараа гам барих ёстой. Рашаан эмчилгээнд хамрагдаж байх үед хурц хоол , архи дарс хэрэглэдэггүй. Мөн даарч хөрөх, бороонд норох, хүнд хүчир ажил хийх,  хоол унд дутмаг байх, ядарталаа тоглож болдоггүй (Хүснэгт 2). 

Эмнэл зүйн судалгааны эхний зарим ажиглалт:

1. Тухайн рашаан Эпилепси буюу унадаг өвчтөнд эрүүлжүүлэх нөлөө өгч байгааг эмнэл зүйн дараах ажиглалтууд урьдчилсан байдлаар харуулж байна.

Эмнэл зүйн 1-р ажиглалт

Өвчтөн Х, 12 настай, эмэгтэй. Анхны хүүхэд тархины гэмтэл, зулайн хаван, бүтэлттэй төрсөн. Төрөлтийн явц удаан, ургийн ус өглөө  6.00 цагт гараад  орой 22.00 цаг хүртэл  төрөлт үргэлжилсэн. Нярай хөхүүл үедээ нойронд муу, шөнөд их уйлдаг, хөхөндөө их муу байсан. 10 сартайгаасаа уналт таталт өгч эхэлсэн. Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг, тархины цахилгаан бичлэг, ПЭГ, компьютерт томографийн шинжилгээгээр  эпилепси гэсэн онош тогтоогдсон байна.  

Эмнэл зүй: Өвчтөн хаа хамаагүй унаж татдаг. Унаснаа өөрөө мэдэхгүй. Унахдаа муухай орилж, хэлээ хазаж, дороо бие засдаг. Уналт 2-3 минут үргэлжилдэг.  Уналт байнга өгдөг. Уналт зогссоны дараа унтдаг. Үе үе огцом уурлаж уцаарладаг. Энэ шинж тэмдэг 8 нас хүртэл үргэлжилсэн, уналт өдөр бүр өдөртөө хэдэн ч удаа давтагддаг, уналтын эсрэг тегретол, бензонал гэх мэт эмийг байнга  уусан ч уналт зогсоогүй, үр дүнгүй байсан учир рашаан эмчилгээ өөрсдөө сонгожээ.

Рашаан эмчилгээнд, рашаан уух боргионд суух хэлбэрээр анх 8 настайгаас эхлэн 3 жил тогтмол явсан. Энэ 3 жилд нэг ч удаа уналт өгөөгүй. Энэ хугацаанд уналтын эсрэг эм ууж хэрэглээгүй байна. 3 жил уналт өгөөгүй учраас эдгэрлээ гэж үзээд 1 жил рашаан эмчилгээнд оролгүй өнжсөн. Гэтэл жилийн дараа урьдын адилхан уналт 1 удаа өгсөн учир рашаан эмчилгээнд дахин орохоор ирсэн байв.

Энэ удаад  рашаан эмчилгээ /уух, орох/ 10 хоног хийсэн. Өдөрт өглөө, өдөр, оройд  тус бүр 1 удаа 1-3 минут орж, мөн өдөрт 3 аяга рашаан уух хэлбэрээр эмчлэгдсэн. Уналтын эсрэг эмийн эмчилгээ /карбамазепин – тегретол/ хамт хэрэглэхийг бид зөвлөсөн.

Рашаанд орж, уух хугацаанд уналт илэрээгүй.

Эмнэл зүйн 2-р ажиглалт:

Өвчтөн Э, 23 настай, эмэгтэй. 10 настайдаа мориноос унаж тархины гэмтэл авсан. 1 хоног ухаангүй байсан. Тархиндаа гэмтэл авснаас хойш толгой байнга өвддөг болсон. 19 настайгаас уналт, таталт илэрсэн. Мэдрэлийн эмчийн үзлэг, тархины цахилгаан бичлэг, гавал ясны рентген зургийн шинжилгээний үндсэн дээр эпилепси гэсэн онош тогтоогдсон.

Эмнэл зүй: Өвчтөн унахаа мэддэггүй. Хаа хамаагүй унадаг.  Унахдаа амнаас нь хөөс гарч дороо бие засдаг. Уналт 3-4 минут үргэлжилдэг.  Сард 3-4 удаа унадаг. Толгой их өвддөг. Толгой их удаан өвдөхөөр дотор муухайрч бөөлжис цутгадаг.

Уналтын эсрэг эм алдаг оног уудаг. Заримдаа толгой их өвдсөн үед толгойны эм уудаг.

Рашаанд анх 20 настайгаас эхлэн 3 дахь жилдээ орж, ууж байгаа.

Рашаанд орсноос хойш 2 жил уналт нэг ч удаа илрээгүй. Толгой өвдөхөө больсон. 

Энэ удаад рашаанд 7 хоног орсон. Өдөрт 2 удаа өглөө, өдөр тус тус 3 минутын хугацаатайгаар орсон. Мөн рашаан өдөрт 4 аяга ууж байсан. 

Рашаанд орж уух хугацаанд уналт ажиглагдаагүй. 

2. Тархины органик өөрчлөлттэй өвчтөнд эрүүлжүүлэх нөлөө өгч байгааг эмнэл зүйн дараах ажиглалтууд урдчилсан байдлаар харуулж байна.

Эмнэл зүйн 1-р ажиглалт: 

Өвчтөн В, 62 настай, эрэгтэй. Цахилгааны инженер мэргэжилтэй. Анх ажлын байран дахь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж 20 настайгаас эхэлж АД ихэссэн нь илэрсэн.  Судасны эмгэгийн шалтгаант паркинсонизмын хам шинж гэсэн онош удалгүй тогтоогдсон байна. 

Эмнэл зүй: Өвчтөн зовиураа ярихдаа үгээ зөөж удаан ярина. Хэлэх гэж байсан үгээ мартаж хажуудах хүнээ /эхнэрээ/ хэлж өг гэнэ. Үе үе ухаан орж гарч хэсэг зуур юу болсныг мэддэггүй болсон нь ар гэрийнхэн ба өөрийнх нь анамнезаас харагдаж байв. Их мартамхай, юманд санаа зовомтгой гэсэн зовиуртай байв. Явахдаа ойр ойрхон алхаж бээцэгнэж явна. Эмийн болон физик бусад эмчилгээ  үр дүн бага байсан учраас рашаан эмчилгээнд орсон.

Рашаан эмчилгээнд 2 дахь жилдээ орж байна. Рашаан эмчилгээнд орсоноос хойш санах ой, ар гэрийхэнд нь мэдэгдэхүйцээр дээрдсэн. Үе үе ухаан хөнгөн балартах байдал нь  цөөрч хугацаа нь холдсон байв.

Энэ удаад рашаан эмчилгээнд 10 хоног орсон. Өдөрт 3 удаа өглөө, өдөр, орой тус бүр 3 минутаар орсон. Рашаан өдөрт 3 аяга уудаг дэглэмтэй байв. Рашаан эмчилгээ хийж байх үед харьцаа нэлээд өргөсч сэтгэцийн байдал сэргэх анхны илрэлүүд харагдаж байна. Анхны жил рашаан эмчилгээ хийлгэсний дараа дээр дурьдсан үр дүн аажимдаа ажиглагдсан байна.

3.Дотоод шалтгаантай сэтгэцийн өвчтөнд эмчилгээний нөлөө өгч байгааг эмнэл зүйн дараах ажиглалтууд урьдчилсан байдлаар харуулж байна.

Эмнэл зүйн 1-р ажиглалт:

Өвчтөн Ц, 36 настай, эмэгтэй. DS: F 20. 2 Кататоник хэлбэрийн шизофрени.  СЭМҮТөвийн зөвлөх поликлиникийн хяналтанд эмчлэгддэг.

Өвчний түүхээс:

Өвчин анх 2002 оноос буюу одоогоос 6 жилийн өмнөөс 30 настайдаа нойрондоо муудаж, хүнтэй ч ярихгүй, орноосоо ч босохгүй, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байдаг болсон. Өрөөндөө ээжийгээ ч оруулахгүй ганцаараа байгаад байдаг байсан. Ийм байдалтай 1 жил гаруй болсны дараа аяндаа гайгүй болсон. 2003, 2004 онуудад сэтгэцийн байдал хурц өөрчлөлтгүй гэр орны ажил хийгээд гэртээ байдаг байсан. 2005 оноос гэнэт орилж хашхичиж дошгирч эхэлсэн. Ганцаараа амандаа яриад, ванны дотор ус гоожуулаад 3-4 цагаар суучихдаг. Аль эсвэл уруул, нүүрээ тод өнгөөр будаад тагтан дээр нүцгэн гараад залуучуудыг нааш ир гээд байдаг болсон. Мөн хөдөлгөөн ихтэй ганцаараа инээгээд байдаг байсан. Ингээд СЭМҮТөвийн хурц өвчтөний тасагт хэвтэж F 25.0 Шизоаффектив өөрчлөлт, сэтгэл хөөрч баясах хэлбэр оношоор,  солиорлын эсрэг аминазин, галоперидол эмүүдээр эмчлүүлээд нойрондоо сайжирч, сэтгэл хөөрлийн байдлаас гарч сэтгэл санаа тогтвортой болоод эмнэлгээс гарсан. 2006 онд дахин өвчин нь хөдлөөд, нойргүй, сэтгэлээр хөөрөн баясах, ганцаараа амандаа ярих, нааш цаашаа холхих зэрэг шинж тэмдэг, сэтгэл хөөрөл дэмийрлийн хам шинж илэрч  эмнэлэгт дахин хэвтээд эмчилгээгээ дутуу орхиод гарсан. СЭМҮТөвийн поликлиникийн хяналтанд  2006 оны 3 сард орсон.

Эмнэл зүй: 30 гаран насны өөртөө арчаа муутай эмэгтэй доош харан, нааш цааш нилээд хол газар тасралтгүй холхино. Өвчтөний биеийн байдлыг асуухад зүгээр гэж хариулаад  ярилцахгүй гээд уцаарлангуй босч явна.

 Ээжийн үгээр: Нойрондоо муу, ганцаараа амандаа юм яриад, зогсоо зайгүй холхиод байгаа гэнэ. Яагаад яваад байгаа юм бэ? гэхээр миний хөл өөрөө яваад байна гэж хариулдаг гэнэ.    

Анх рашаанд 2006 онд буюу хоёр жилийн өмнөөс орсон. Тухайн үед өвчтөн нойргүй, амандаа ганцаараа яриад хөхрөөд их хөдөлгөөнтэй байсан. Тэр үед рашаан 10 хоног ууж, боргионд цохиулсан. Эмчилгээний дараах 3 сард зан төрх, үг яриа эрүүл үетэйгээ адил нэн сайн засралд орсон, өвчин эхэлснээс хойш ийм сайжралд орж үзээгүй байв.

Рашаанд 3 дахь жилдээ орж байна. Рашаан эмчилгээ хийлгэснээс хойш өвчин дахин хөдөлж эмнэлэгт хэвтэх хугацаа холдсон. Эмнэлэгт 2008 оны 4 сар хүртэл хэвтэлгүй хоёр жил эмнэлгийн гадуур эмчлэгдсэн. 4 сараас нойргүйдэж зогсоо зайгүй холхиод, амандаа үглэх болсны учир эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтээд биеийн байдал сайн дээрдээгүй учир рашаан эмчилгээнд орохоор ирсэн гэнэ. Рашаан эмчилгээнд орох хугацаандаа аминазин тогтмол уух зөвлөгөөг бид өгсөн. 

Энэ удаад рашаанд 5 хоног өглөө, өдөр, орой 3-5 минутаар орсон. Рашаан өдөрт 3-4 аяга ууж байсан. Энэ хооронд эсрэгшил, хөдөлгөөний ихсэлт, хоолноос татгалзах шинжүүд эрс намдсан. Цаашид хяналтанд эмчлэгдэж байна.

Эмнэл зүйн 2-р ажиглалт:

Өвчтөн О, 35 настай, эмэгтэй,  DS: F 25.2Шизоаффективная расстройства, смешаный тип.

Өвчний түүхээс:

Өвчин анх 2002 оноос буюу одоогоос 6 жилийн өмнөөс 29 настайд нойрондоо муудаж сэтгэл санаагаар хий баясан хөөрч, хаа хамаагүй танихгүй хүнтэй яриад, дуу дуулаад, хөдөлгөөн ихтэй болж эхэлсэн. Ингээд СЭМҮТөвийн хурц өвчтөний 2-р тасагт хэвтэж F 25.2 Шизоаффектив өөрчлөлт, холимог хэлбэр оношоор солиорлын эсрэг аминазин, галоперидол эмүүд хэрэглэн эмчлүүлээд нойрондоо сайжирч сэтгэл санаа хий хөөрөн баясахаа зогсож тогтвортой болоод эмнэлгээс гарсан. 2003 онд шалтгаангүйгээр сэтгэлээр унаж, дуугаа хураагаад ганцаараа өрөөнөөсөө гарахгүй, юманд идэвх сонирхолгүй болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд тухайн байдлаас гарч эмнэлгээс гарсан байна. СЭМҮТөвийн поликлиникийн хяналтанд 2003 онд орсон. 2004-2008 онд сэтгэцийн байдалд хурц өөрчлөлт илрээгүй, хяналтынхаа эмчид үзүүлж нойргүй болсон үедээ тизерцин ууж унтдаг байжээ.

Эмнэл зүй: 30 гаруй насны, өөртөө арчаатай эмэгтэй эмчийн асуултанд зөв хариулна. Өвчтөний биеийн байдлыг асуухад зүгээр сэтгэл санаа тогтвортой, нойр сайн байгаа гэнэ.

Анх рашаан эмчилгээнд 2003 онд орсон. Тухайн үед өвчтөн нойргүй, сэтгэл санаа өөдрөг, хөөрүү, үг яриа олонтой, их хөдөлгөөнтэй байсан. Тухайн үед рашаан 10 хоног ууж, боргионд цохиулсан. Рашаан эмчилгээний явцад сэтгэцийн байдал хэвийн болсон.

Рашаан эмчилгээнд: 3 жил дараалан орсон. Рашаан эмчилгээ хийлгэснээс хойш эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээ больсон. Заримдаа нойр мууддаг. Тухайн үед тизерцин уудаг.

Рашаанд 7 хоног өглөө, өдөр, орой тус бүр 2-3 минутаар орсон. Рашаан өдөрт 4-5 аяга ууж байсан. Энэ хооронд сэтгэл хөөрлийн шинжүүд эрс намдсан нь эмнэлзүйн үзлэгээр харагдаж байв.

Рашаан эмчилгээг олон жил гардан хийсэн ерөнхий мэргэжлийн эмчийн ажиглалт, ярианаас эргэцүүлж үзвэл Мухар-Хужиртын рашаан эмчилгээ нь цоо шинээр эхэлж байгаа сэтгэцийн зарим өөрчлөлтүүд тухайлбал сэтгэц-хөдөлгөөний дошгирол, дэмийрэл дагах буюу үгүйгээр сэтгэл хий хоосон хөөрч баясах өөрчлөлтүүдэд эмчилгээний илүү үр дүн өгдөг байж болох урьдчилсан таамаглал төрүүлэх үндэс болж байгаа бөгөөд энэхүү таамаглалыг эмнэл зүйн үүднээс нарийвчлан шалгах судалгааг хийж эхэлснээ  мөн мэдээлж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8812
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК