Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Дорно дахины анагаах ухааны шээсний оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Н.Төмөрбаатар Д.Цэрэндагва

Анагаах ухааны их сургууль

 

Орчин үед дорно дахины анагаах ухааны судлах судалгааны ажил нилээд өргөн цар хүрээтэй хийгдэж байгаа бөгөөд энэ чиглэлийн судалгааны ажил ихэвчлэн Дорно дахин анагаах ухааны онол, эмийн түүхий эдийг судлах хандлагатай байгаа боловч оношлогоо эмчилгээ, клиникээр хийгдэж байгаа ажил бараг байхгүй байна гэхэд болно. Уламжлалт оношлогооны аргуудаас биеийн дээд, дунд, доод хэсгийн болон цул, сав эрхтний эмгэгийг оношлох өвчний халуун, хүйтний мөн чанарыг ялган таних, тухайн өвчнийг анагаахад хэрэглэж байгаа эм засал хэр нийцтэй байгааг харуулахын зэрэгцээ практикт хамгийн өргөн хэрэглэгддэг энгийн аргын нэг нь шэсний шинжилгээ билээ.

Шээсний оношлогооны арга Өрнө дорны анагаах ухаанд хэдийд үүсэж уламжлагдсан нь одоо хүртэл тодорхойгүй, үүсэл гарлын талаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн баримт материал ховор байна.

Эртний Энэтхэгийн    Вед шаштирууд .. Хүн төрөлхтөн санахгүй үеэс эхлэлээ авсан 5000 гаруй жилийн түүхтэй Аюуред эмнэлэг (1) гэж дурдаад шээсний тухай бичихдээ .."үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, илжиг хүний шээсийг анагаах ухаанд хэрэглэдэг" Шарын шээс нь хурц шимгүй, халуун, давслаг үнэртэй байдаг тул нянгаар үүсгэгдсэн халдвар, хаван, хэвлийд шингэн хуримтлагдах зэрэг хэвлийн хүнд өвчнүүд, өтгөн хаталт, гэдэс дүүрэх, хоол боловсруулах замын агшилтаас үүсэх өвдөлтүүдэд, бадгана, болон хийний шээсний хавдар, турах арьсны өвчнүүдийн үед хэрэглэнэ" (2) гэжээ.

Аюурвед эмнэлгийн сурвалжит зохиолуудад шээсийг анагаах ухаанд эмчилгээний чиглэлээр тодорхой' өвчнүүдийн үед хэрэглэх талаар дурдсан байдаг.

Түвд эмнэлэгт шээсний талаар бичигдсэн зохиол нэлээд байдаг. Энэтхэгээс гаралтай төв эмнэлгийн уламжлал нь 2500 гаруй жилийн тасралтгүй баримтаар баяжигдсан хамгийн бага тархсан эмнэлгийн салбар юм. Аюурвед эмнэлэг нь эхнээсээ гарал үүслээрээ Түвдэд уламжлагдсан бөгөөд харилцан бие биендээ зөрчиж мэдлэгээ солилцдог байна. (4) МТ-ын З-о зууны үед Түвдийн хаан Грек, Перс, Хятад эмч нарыг урьж ирүүлэн харилцан анагаах  ухааны мэдлэгээ солилцдог байсан браимт бий. Түвдийн эмч нар хэд хэдэн оношлогооны арга барилтай байсны нэг нь шээсний шинжилгээ юм. Шээс шинжлэх арга Грекээс гаралтай гэдэг үзэл браимтлал эмнэлгийн түүхийн хэд хэдэн баримтаар батлагдсан юм. Эдгээрийн дотроос хамгийн нөлөөтэй өгүүллэг нь 5-р далай ламын сайд, эмнэлгийн түүхч зохиолч Дэсрид Санжаа Жамцын (Desi Sangye Cyasmo) зохиосон Манзушир (Maniushur) сударт "Хятад зүү эмчилгээний шинжлэх аргыг хөгжүүлсэн байна" (4) гэж дурджээ.

Эртний Грекийн анагаах ухааны эцэг гэж нэрлэгдэх Гиппократын бичсэн шээсний тухай зарим бүтээлд шээсний өнгө, үнэр, язмаг ямар өвчний үед, яаж өөрчлөгдөх талаар шээс нь шар, өтгөн, туниастай байвал өндөр халуурсны шинж (5) гэжээ. Эдгээрээс үзэхэд шээсийн оношлогоонгд хэрэглэж байсан Дорно, Өрнө анагаах ухааны анхны арга барил нь ижил байсан бөгөөд өнгө, үнэр, язмаг дээр тогтох нимгэн давхрага зэргээр нь аливаа өвчнийг оношлож байсан байна.

Шээсний шинжилгээ нь Грекээс үүсэж Дорно дахины анагаах ухаанд уламжлагдсан гэх бүрэн үндэслэл бий.

Сүүлийн үед дэлхийн олон орны эрдэмтэд хүний бие организмаас ялгарч байгаа биологийн шингэнүүдийн физик, химийн шинж чанарыг тогтоож оношлогоонд ашиглах асуудлыг илүү их сонирхож практикт нэвтрүүлсээр байна. Оношлогооны энэ арга нь бие махбодыг гэмтээхгүй, бие махбодын эрүүл зүйн үйл ажиллагааны явцад ялгардаг биологийн шингэнүүдийг (шээс, хөлс, баас, нулимс, шүлс, үрийн шингэн) авч хийдгээрээ давуу талтай юм. Энэ чиглэлийн оношлогооны арга тэргүүлэх хандлагатай болж байна. (10)

Зорилго: Дорно дахины анагаах ухааны 3000 гаруй жилийн хөгжлийн туршид сонгон шалгарсан уламжлалт шээс шинжлэх аргын зарим нэгэн мөн чанарыг орчин үеийн анагаах ухааны шээс шинжлэлийн зарим нэг аргатай харьцуулах замаар, уламжлалт аргаар шээсийг шинжлэн оношлогоонд хэрэглэж байсан зарим нэгэн зуй тогтлыг тайлбарлах зорилгоор судалгааны ажил хийлээ.

Материал дор буй судалгааг уламжлалт аргаар шээсээр оношлох 3 цаг, 9 ёсны аргаар шат дараалан шинжилж халууны цагт нь үнэр, уур, өнгө, халуун, хүйтэн, тэнцэх уед нь өрөм, язмаг, хүйтний цагт нь урвах цаг, урвах ёс, урвасны түүл зэргээр шинжилсэн болно. Лабораторийн шинжилгээг одоо хийгдэж байгаа шээсний ерөнхий шинжилгээний зарим аргыг ашиглан хийний өвчтэй 63, бадганы өвчтэй 64 өвчтөнд нийт 194 шээсэнгд уламжлалт болон лабораторийн аргаар харьцуулсан шинжилгээ хийв.

Судалгааны дүн, хэлцэмж, бидний судалгаанаас үзэхэд:

Шээсний өнгө нь хэвийн үед шзэсээр хаягддаг будагч бодис урохром A, В уралитрин, уробилин, гепатопорфирин, урозейн зэргээс хамаарна.

Эрүүл шээсний өнгийг 1966 онд Кимиг Верманы тодорхойлсноор 70% нь урохром В 25% нь урохром А, 4% уроеритрин байдаг ч гэсэн Дорно дахины анагаах ухааны онолоор шээсний өнгө элгэнд явагдах тунгалаг цөвийн ялгаралтын явцад үүссэн цөвөөс үүсдэг гэж үздэг нь орчин үеийн анагаах ухааны онолтой тохирч байгаа юм. Манжид Давын жалбо хэмээх сударт янз бүрийн өвчний үед шээсний 36 төрлийн өнгө илэрдэг болохыг өвчин тус бүрээр нь ялгаж бичсэн байдаг.

Шээсний өнгө нь туүнд агуулагдах цөсний пигмент болон бодисын концентраци багатай, шарын шээс нь шар өнгөтэй, өтгөн концентраци дунд зэрэг, бадганы шээс нь цайвар булингартай концентраци ихтэй байдаг байна.

Хийний шээсний хувийн жин 1010 түүнээс бага, шарын шээсний хувийн жин 1015-1020 хооронд, бадганы шээсний хувийн жин 1025-аас дээш байдаг зүй тогтоол ажиглагдлаа.

Шээсний үнэр нь бактер, уураг, давс зэрэг органик болон органик бус нэгдлүүдийн хэмжээнээс хамаарч. их, бага янз бүр болдог. Хийний шээс нь үнэргүй, шарын шээс нь үнэрлэг, бадганы шээс нь юу эс шингэнэ түүнээс хамаарна гэсэн байдаг. Үнэрийн хамтаар шээсний амтыг тодорхойлохдоо амтгүй байх нь хий, гашуун давслаг амттай байх нь шар исгэлэн амтагдах нь бадганы шинж мөн.

Шээсний хөөсийг түүний цэцэг гэж нэрлэх бөгөөд оношлогоонд өвчний халуун хүйтнийг ялгах. чухал ач холбогдолтой гэж үздэг. Уламжлалт аргаар шээсний хөөсний хөөсрөх хугацаа, хөөсний том, жижгийн хэмжээ, хөөсний өнгө, хөөсний арилах байдал, хөөсрөх болон арилах үедээ үзүүлэх дуу чимээ зэргийг шинжилнэ.

Хийний шээсний хөөс нь том цэврүү үүсгэн дуугарч хагарна, шарын шээсний хөөс нь жижиг цэврүү үүсгэн дуугүй хагарна. Бадганы шинжийн хөөс нулимдас мэт арилахгүй удаан тогтоно гэж номлосон байдаг. Тэгвэл хөөсний их багын хэмжээ түүний хагарах болох хагарахгүйгээр удаан хадгалагдах чадвар нь шээсэнд агуулагдах бодисын молекул жингээс шууд хамаарах учир шээс нь түүнд агуулагдах давс зэрэг бусад бодисын концентрациас, бадганы шээсний хөөс нь түүнд агуулагдах уургийн концентрациас мөн түүнчлэн хийний шээсний хөөс нь түүнд агуулагдж буй бодисын концентрациас биш зарим нэгэн амин хүчлийн дутуу задралаас болдог байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Учир нь хийний шээсний агуулагдах макромолекулын хэмжээ маш өчүүхэн байдаг нь түүний хувийн жин 1010 бага байдгаар тайлбарлагдана.

Шээсний язмаг нь түүнд агуулагдах давснууд, уураг, хучуур эд, дүрст элементийн концентрациас хамаарч язмагийн хэлбэр, дүрс байршил нь янз бүр байна. Шарын шээсний язмаг хөвөн зулсан мэт шээсний дунд хэсэгт байрлана гэж судар бичигт өгүүлсэн байдаг.Энэ язмагт давснууд түүний дотроос урат, оксалатын давс их хэмжээтэй агуулсан байна. Хийний шээсний язмаг ямааны үс цацсан мэт гэсэн хучуур эд, цагаан цогцос, зарим давсны зүйл байдаг нь бидний судалгаагаар тогтоогдсон.

Шээсний язмаг цус шарын орноос үүсдэг учраас өвчний халуун хүйтний эндүүрлийг ялган оношлох эмчилгээ, эм заслын нийцлийг тогтооход чухал ач холбогдолтой.

Шээсний язмаг саван дотор дараах байдлаар тогтдогийг эрдэмтэд тогтоожээ. (6)

  1. Шээсний бүрхүүл (nubecula)
  2. Давснууд
  3. Эсийн элементүүд
  4. Салснууд
  5. Өөх, тоснууд

Шээсний тунгалаг чанар нь түүнд агуулагдж байгаа язмагийн их багаас хамаарна.

Шээсний өрөм нь халуун шарын өвчний үед гадаргуу дээрээ зузаан тогтоно, бадгана өвчний үед нимгэн, хий өвчинд өрөм тогтдоггүй байна. Шээсэнд гефроз хам шинж, диабет, архины хордлогонуудын үед тосны дусал илэрдэгийг тогтоож Аддисоны өөхний зууван бие гэж нэрлэжээ. Үүнийг Пэрриши, Аьперта нарын аргаар судалж болно.

Өөхний дуслууд бүгдээрээ Изотропный шинж чанартай, харин холестерин нь анизотропный бодис агуулдагийг (Schreine. G.E. Clinical Symposium Cuba 13.35.1961) тогтоожээ. Бөөрний эдүүд задарсантай холбоотой шээсэнд өөх, тос хаягдвал цагаан өнгөтэй байх тул үүнийг липурия гэдэг бөгөөд, бөөрний лимфостаз өвчний үед сүү шиг өнгөтэй шээс гарахыг хилурия гэнэ.

Шээсэнд өөх тос хаягдвал дээрээ бус дотроо доод хэсэгтээ цайвар өнгөтэй харагддагийг судлаачид тогтоожээ.

Шээсний өрөм нь шээсэнд илэрдэг өөх тос (липурия, хилиурия) арай өөр липопротейд, эсвэл фосфолипид, эсвэл хэсэг бусгаараа бөөгнөрч наалдсан мицилл байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Учир нь энэ нь шээсний дээд хэсэгт нимгэн үе давхарга болон тогтоно. Эрүүл хүний шээсэнд зуны улиралд цөөрмийн усан дээр тогтсон зүйл мэт өрөм тогтдог талаар судар бичигт дурдсан байдаг. Бидний судалгаагаар эрүүл хүний шээсэнд зуны улиралд өрөм тогтдоггүй, харин намрын улирлаас эхэлж өрөм тогтдог зүй тогтоол ажиглагдлаа. Энэ нь зарим судлаачдын тогтоосон намрын улиралд исэлдэлт фосфоржилтын уялдаа тасрах замаар дулаан үүсэх үзэгдэлтэй.

Г.М.Миронов (1996) мөн цаг улирлын нөлөөллөөс хамаарч бөөрний апикаль мембранаар натрийн эргэн шимэгдэх процесс өөрчлөгдөж холестрин болон ханаагүй фосфолидын хэмжээ намрын улиралд шээсэнд их байдгийг (М.Амбага, 1996) тогтоосон судалгаатай тохирч байгаа юм.

Дүгнэлт

Дорно дахины анагаах ухаанд эрүүл болон өвчтөний шээсийг хий, шар, бадганы гэж хуваадаг бөгөөд шээсийг 3 цаг, 9 ёсоор шинжлэх уламжлалт аргаар шээсэнд илэрдэг уураг, өөх тос, хучуур эд давс, дүрст элемент, мөн зарим нэгэн цөсний пигмент зэргийг чанарын хувьд тодорхойлж оношлогоонд хэрэглэж байжээ.

Ном зүй

1. Diagnosis and Treatment of Diseases in Ayurveda. Bhagwan Dash Lalitesh Kashuap 1981, p. 338\"
2. Diagnosis and Treatment of Diseases in Ayurveda, p. 205, 206
3. Tibetan Medicine. With special reference to Yoga Sataka Vaidya Bhagwan Dast 1985 pp. 17. 43
4. Tibetan Medicine Series 9, 1985 pp. 29-32.
5. Гиппократ сочинение 2 Перевод c греческого проф В.И. Руднева. Медгиз. Москва, 1944. с. 397
6. Иордан Тодоров. Кпиничиеские лабораторные исследования в педиатрии София с 25-180
7. Дармаамаарамба Лувсан Чойдог. \"Бэрх оньсны учир зангилааг тайлагч модон барын сударм
8. Манжид давы жалво модон барын судар
9. Г.П. Малахов \"Биоритмология и уринотерапия том\" 3. 1994
10. 2-й Научный конгресс Традиционная медицина:
Теоретические и практичиские аспекты Чебоксары 21-
23 мая 1996 Л.В. Козлов., Учебное пособие по
катиническим лабораторным методам исследования
1975. Москва
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2728
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК