Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 1(102)
Хүүхэд төрүүлэх үеийн стресс: Төрөлт болон жирэмсэн үеийн глютамат
( Судалгааны өгүүлэл )

Дж. О. Бурнс

Ирландын Их сургуулийн Коллеж, Галвай Физиологийн тэнхим

 
Абстракт

The matabolism of glutate and aspartate was assessed in late pregnamcy and levels of putative parameters were analysed in relation to the subseduent duration of the first stage of labour. Materials measured included glutamare ( GL), glutamine (GN), glutamate dehydrogenase (GLDH), glutamate oxaloacetate transaminase (GOT), glutamate pyruvate transaminase (GPT), aspartate (ASP), asparaginase (ASPASE), and asparagine (ASPGN). The levei of glutamate was linearly related to the duraion of (r= 0.68, p<0.001). The glutamate;glutamine ratio was also linearly reland to the durataton of labour (r=088, pO.001, p<0.001. GLDH was increased durind labour (p<0.001). Aspartate levels were significantly elevated and related to foetal weights. Asparagine was inversely correlated with foetal weight and labour duration. Results indicate that putative parameters of metabolism of glutamate and aspartate presage tne durarion of ladour.

pp. 22-24, table-1, pictures 2,  references 18

Товч агуулга

Глютамат болон аспартат бодисын солилцоог жирэмсний төгсгөл болон төрөлтийн үзүүлэлтүүдийн төвшинтэй нь уялдуулан юуны түрүүнд төрөлтийн үргэлжлэх хугацаатай  нь холбон судаллаа.

Глютамат (GL) ,глютамин (GL), глютамат дегидрогеназ (GLDH), глютамат охалицатат трансаминаза (GOT) глютамат-пиравайт, трансаминаз (GPT), аспартат (ASP), аспарагиназ (ASPASE), аспаратин (ASPGN) хэмээх бодисуудыг тодорхойллоо. Глютаматын төвшин төрөлтийн үргэлжлэх хугацаатай шууд хамааралтай байв (z=0*68 р<0*001).

Глютамат болон глютамины харьцаа мөн төрөлтийн үргэлжлэх хугацаатай шууд хамааралтай байлаа. (г=0.88, р<0.001) GOT-нь төрөлтийн үргэлжлэх хугацаатай хүчтэй хамааралтай байна (г=0.89, р<0.001). GLDH төрөлтийн туршид ихэслээ. Аспартатын төвшин ургийн жинтэй холбоотой мэдэгдэхүйц нэмэгдлээ. Төрөлтийн явц болон ургийн жинтэй аспаратин урвуу хамааралтай байв. Төрөлтийн үргэлжлэх хугацааг глютамат ба аспартатын солилцооны тоон үзүүлэлтээр таамаглаж (зөгнөж) болохыг үр дүн харуулж байна. Жирэмсэн үеийн бодисын солилцоог төрөлтийн үргэлжлэх хугацаатай уялдуулан авч үзэхэд төрөлтийн үргэлжлэх хугацааг Катемоламины солилцоогоор урьдчилан таамаглан харуулсан судалгааны үр дүн байдаг.

Оршил

Нейротрансмиттерийн сэтгэц физиологийн болон нейрохимийн мэдэгдэхүйц ололт амжилт нь нэн ялангуяа сэтгэцийн мэдэгдэхүйц компонент бүхий аяндаа үүсэн гардаг физиологийн нөхцөл байдал стрессийн химийн үзүүлэлтүүдийг тооцоолон тогтоохыг шаардаж байна.

Төв мэдрэлийн тогтолцооны органик гэмтэлтэй холбоогүй, нийгмийн жамаар аяндаа гарах, дахин давтагдах хүний стресст нөхцөл байдлыг тогтоох бэрхшээлийг сэтгэц физиологитой уялдуулан нейрохимийн цөөн тооны судалгаагаар тодорхойлох боломжтой. Биө сэтгэлийн стресстэй уялдуулан нейротрансмиттерийн солилцоонд тохиромжтой судалгааны бодит загвар болгох жирэмсэн хүнийг сонгон авсан нь сүүлийн үеийн нейрохимийн судалгааг ихээхэн хөнгөвчиллөө. Жирэмсэн үеийн катехаламины (СА) солилцооны тоон үзүүлэлтүүдийг саяхан тогтоосноор, төрөх үеийн үргэлжлэх хугацаатай уялдуулан стрөссийн төвшингийн үзүүлэлтүүдийг харуулах боломжтой боллоо.

Энэхүү судалгааны үр дүн нь жирэмсэн үеийн стрессийн төвшингөөр төрөлтийн үргэлжлэх хугацааг урьдчилан таамаглах санал дэвшүүлж байгаа юм.

Стрессийн дээр үеийн сонгомол судалгаа нь бөөрний дээд булчирхайн тархилаг давхаргаас ялгарах катехоламин, холтослог давхаргаас ялгарах
адренокортикоидыг тодорхойлоход чиглэгдэж байлаа. (3) Хүний стрессийн сэтгэцийн асуудлуудыг нейрохимийг анхаарахгүйгээр сэтгэл хөдлөлтэй уялдуулан саяхан болтол авч үзэж байлаа. (4) Глютамат, аспартатын солилцооны энэхүү судалгаа нь жирэмсэн хүний стрессийн үзүүлэлт болох төв мэдрэлийн бодисын
солилцооны нейрохимийн асуудлыг тэлж өргөжүүлэхэд тус дөхөм болно. Төв мэдрэлийн тогтолцооны бодисууд нь ихэвчлэн мэдрэлийн эсэд үүсэж, эндээсээ цусанд нэвчин орж, түүний цусан дахь агууламж нэмэгддэг нь төв мэдрэлийн бодисын солилцооны нэгэн үзүүлэлт юм. (1). Глютамат болон аспартатын солилцоо нь стрессийн тоон үзүүлэлт болж буй ололт амжилт нь нейротрансмиттерүүдийн психосоматик үйлдлийн тусгал байж болно. Бодисын солилцооны хөдлөл зүйн
асуудлын үзүүлэлт болгон нэг бодисыг тодорхойлохоос илүү хэд хэдэн хмийн бодисыг цувралаар тодорхойлох нь бодисын солилцооны идэвхжилтийг холамины
солилцооны субстратууд, завсрын бодисыг тодорхойлохын зэрэгцээ бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүд мөн ферментүүдийг нейротрансмиттерийн үнэлгээ болгон хэмжлээ.

Арга зүй

Глютамат аспартат тэдгээрийн бодисын бүтээгдэхүүнүүдийн цусан дахь агууламжийг жирэмсний төгсгөлд үргэлжлэх хугацаатай уялдуулан тодорхойлж задлан шинжиллээ. Энэхүү судалгаагаар дараахи нейротрансмиттерүүдийг (GL, GN, GLDH, GOT, GPT, ASP, ASPASE, ASPGN) жирэмсний сүүлчийн хугацаанд цусанд тодорхойллоо. Эдгээрийн агууламжийг төрөлтийн үргэлжлэх хугацаатай уялдуулан задлан шинжиллээ.

Ирландын Галвейн Их сургуулийн коллежийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж байгаа өвчтөнгүүдээс төрөхийн өмнө болон дараа, мөн жирэмсний төгсгөлийн сүүлчийн хоёр долоо хоногт цусны дээжийг венийн судаснаас авсан. Өвчтөнүүд цусаа өгөхийн өмнө өглөөний хөнгөн зууш зооглож урьд өдрөөс нь эхлэн амарч тайвширсан байна. Төрөлтийн үргэлжлэх хугацааг умайн ёроол хоёр хуруугаар доошлох болгоноор хүүхэд төрөх хүртэл нь зөвлөх эмч тодорхойлсон Кесарев хагалгаа хийлгэсэн болон бусад нэмэлт зүйл шаардсан төрөлтүүдийг судалгаанд хамруулаагүй. Бүгд 97 эх төрснөөс үүний 27 нь хувийн бус төрөлт байлаа. 72 эх хэвийн төрсний 40-г нь судалгаанд хамрууллаа. Эдгээр эмэгтэйчүүд нь нийгэм эдийн засгийн дундаж бүлэгт хамрагдсан болно.

Глютамат, глютамин, глютаминазаг флюрометрийн техник ашиглан тодорхойлов (5, 6), Глютаматдегидрогеназыг Шмидтийн аргэар, (7) GOT-r NADH-н исэлийн мониторингоор (8), GPT-r спектрофотометрээр Бергмеур Вернтийн аргаар (9) тус тус тодорхойлов. Аспартат, аспарагинийг Бергмеуөр Вернтийн спектрофотометрийн техникээр (10) Сийвэнгийн аспаранигаза-г Франкийн аргаар (11) тодорхойлов.

Үр дүн

Үр дүнг хүснэгт 1, зураг 1: 2-рт нэгтгэн харууллаа. Сийвэнгийн глютамат хяналтын бүлэгтэй харьцуулахад төрөлтийн I, II үе болон жирэмсний хожуу үед мэгэдэхүйц нэмэгдлээ. Жирэмсний хожуу үеийн глютаматын агууламж төрөлтийн үргэлжлэх хугацаа хоёрын хооронд эерэг корреляцтай байв. (г-0.68 р<0.001) Глютамины агууламж ургийн жин болон төрөлтийн үргэлжлэх хугацаатай мэдэгдэхүйц холбоогүй байна. Сийвэнгийн глютамат, глютамины харьцаа төрөлтийн үргэлжлэх хугацаатай хүчтэй холбоотой байна. (г=0.88; р<0.001). Ийлдэсний GOT (зураг 2) GPT-ийн агууламж жирэмсний хожуу үед төрөлтийн. хугацаатай мэдэгдэхүйц холбоотой байна. ( г=0.8Э; р<0.001; р<0.001 тус тус). Ийлдэсний глютамат дегидрогеназа төрөлтийн I үед хяналтын бүлэгтэй харьцуулахад ихээхэн нэмэгдлээ.

Бүхэлдээ цусны acnapaTbiH агууламж жирэмсний хожуу үед ихээхэн нэмэгдэж (р<0.001) байгаа нь ургийн жинтэй холбоотой байна. (г=0.84 р<0.001) Жирэмсний хожуу үед цусны аспарагины агууламж ургийн жинтэй урвуу хамааралтай байна. (г=0.68 р<0.001) Аспарагин мөн төрөлтийн үргэлжлэх хугацаатай урвуу хамааралтай байлаа (г=0.78 р<0.001). Сийвэнгийн аспарагеназын идэвх ургийн жин болон терөлтийн үргэлжлэх хугацаатай хамааралгүй байна.

Зөвшлөг

Жирэмсыий стрессийн тоо үзүүлэлтүүдийн талаархи түрүүчийн судалгаануудад АКТТ болон кортизолыг тодорхойлсон (12, 13). Энэ хоёр бодисын сийвэнгийн агууламж төрөлтийн үргэлжлэх хугацаатай эерэг холбоотой болохыг тогтоосон. Дөнгөж саяхны судалгаанд Катехоламины төрлийн бодисуудын солилцоог хамруулсан (1). Жирэмсний хожуу үеийн туршид фенилаланин (phA), фенилаланин гидроксилаза (РАН), тирозин (Туг) дофамин (DA) дофамин гидроксилаза (DpH) норадреналин (NA) адреыалин (А) ванилманделийн хүчил (VWA), 3 метокси 4 гидрокси-фенилглисол (MHPG) бодисуудыг тодорхойлов. Жирэмсний үргэлжлэх хугацаатай PhA ба РАН-ны агууламж сөрөг, харин бусад бүх бодисууд эерэг холбоотой байлаа. VMA-нь ургийн өсөлттэй урвуу хамааралтай байв. Төрөлтийн үргэлжлэх хугацааг тодорхойлоход жирэмсэн үед явагдаж буй стресс хүчин зүйлүүд оролцож байна гэдгийг судалгааны үр дүн харуулж байна. Төрөлтийн үргэлжлэх хугацаатай холбоотой байгаа сийвэн дэх глютаматын өндөр агууламжийг физикийн, химийн, биологийн, сэтгэцийн стрессээс үүдсэн глютамат бодисын солилцоо гэж үзэж болно.

Төрөлтийн үргэлжлэх хугацаатай холбоо бүхий жирэмсэн үеийн цусны GOT ба GPT-нь агууламж глютаматын солилцоо ба төрөлтийн үргэлжлэх хугацааны хоорондын хамаарлыг баталж байна. Жирэмсэн бус хяналтын бүлэгтэй харьцуулахад жирэмсний цусан дахь аспартатын агууламж мэдэгдэхүйц их байлаа. Цусан дахь аспарагины агууламж ба төрөлтийн үргэлжпэх хугацаа хоёрын хоорондын эсрэг хамаарал нь аспартатын эсрэг аспарагины ихсэлтийн тусгал байх боломжтой. Аспарагин болон ургийн жингийн дээрхитэй төсөөтэй уялдааг мөн л аспарагины бодисын солилцооноос эх үүдэлтэй гэж үзэж болно. Энэ нь стресс ба эсийн гаднах глютаматын өндөр ачаалал хоёрын хоорондын уялдааг баталгаажуулж байна. Стресстэй холбоо бүхий хүний тархины цус багадалтын гипоксийг глютаматын өндөр агууламжтай холбон этиологийн хүчин зүйл гэж үзэж байна. (14) Энэ нь мөн глютаматын нөлөөгөөр нейронд хуримталсан кальцийн агууламж, нейроны дегенераци хоёр хоорондоо холбоотойг харуулдаг. (15) Гэхдээ глютаматын хэтэрхий ихсэлт нь N-метил D аспартат (NDMA) хэлбэрийн комплекс рецепторт үйлчлэх бодисоор дарангуйлагдаж байдаг. -NDMA-комплекс нь ердийн үед глютамат мөн түүнчлэн аспартатаар идэвхжиж байдаг. Мэдрэлийн гэмтлээс үүдсэн дарангуйлах бодисоор (глютамат ба аспартатаар үүсгэгдсэн) стрессийг саатуулж байгаа нь глютамат ба аспартат мэдрэл хордуулах бодис болохыг баталж байна. (15)

Гипокси болон цус багадалт нь их тархины гадаргын 3, 5, 6-р давхарга, гиппокампын нейрон гэмтсэний анхдагч шинж гэж мэдээллээ. Үүнийг гипокситэй холбоо бүхий цус багадалтаас үүссэн гэмтэл нь глютамат ихээр ялгаран эсийн гаднах шингэнд ороод улмаар энэ нейтротрансмиттерийн агууламж нэмэгдсэнээс болж тархинд цус дутах гэмтэл бий болно гэж тайлбарлаж байна. Глютамат нь их тархины гадрын синапсын өмнөх төгсгөл, лимбийн тогтолцоо (ялангуяа гиппокамп) суурийн зангилаа болон гадрын доорхи тархины бусад бүтцүүдэд өргөн хүрээтэй үйлчилдэг. Амьтны мэдрэлийн тогтолцооноос гаргаж авсан глютаматыг ердийн үед судсанд хийхэд мэдрэлийн хордлогоос урьдчилан сэргийлдэг (14) Энэ урвалд ургамлын экзотоксин кайнатыг мэдрэл-хордлогын туршилтуудад ихээхэн өргөн хэрэглэдэг. Мэдрэлийн эсийн цус багадалт-гипоксид кальцийн гүйцэтгэх үүргийг саяхан тоймчлон авч үзлээ (16).

Их биеийн бодисын ерөнхий солилцоо ба 5 нуклеотидазын хэмжээгээр үнэлэгдэх солилцоонд сөрөг хандлага байгааг жирэмсэн үеийн катехоламины судалгаа харууллаа. 5-нуклеотидазын агууламж сөрөг, КА-ны солилцоо эерэг холбоотой байна. (1) Бодисын ерөнхий солилцоог бууруулах үйлчлэл бүхий кортизолын төвшингөөр 5 нуклеотидазын чиглэлийг тайлбарлагдах боломжтой гэж үзэж байна. .Стрессын сөрөг нөлөөлөл өөрөөр хэлбэл КА-ны бодисын солилцоон дахь ихсэлт нь төв мэдрэлийн тогтолцооны бодмсын солилцоог психо-соматик байдлаар эрчимжүүлж магадгүй юм. Энэхүү судалгаанд зарим зарчмууд илэрлээ. Тухайлбал төрөлтийн үргэлжлэх хугацаатай холбоотой бодисын ерөнхий солилцоо дарангуйлагдах хандлага стресстэй өргөн хүрээтэй холбоо бүхий глютамат нейротрансмиттерийн ялгарал шүүрэл нэмэгдэх г.м. Энэхүү судалгаа нь (төрөлтийн үргэлжлэх хугацаа ба сийвэнгийн глютаматын хоорондын хамаарлын) төрөлтийн хугацаанд психо-соматикийн оролцоог оновчтойгоор харууллаа гэж үзэж байна. Эсийн гаднах шингэнээс мэдрэлийн эсүүдэд нейротрансмиттерүүд нэвтрэхэд тархи-цусны хоригтой боловч мэдрэлийн эсээс эсийн гаднах шингэн болон сийвэнд нейротрансмиттерүүд шилжихтэй адилхан үйлчилдэггүй. Ийнхүү стрессийн үед нейротрансмиттерүүдийн агууламж мэдрэлийн эсэд багасаж цусанд ихэсдэг бөгөөд энэ нь мэдрэлийн бодисын  солилцоо эрчимжсэний тусгал болно.

Ном зүй

1. Burns J К. Parameters of catecholamine metabolism in pregnancy presage the duration of labour. J Psychosorn Obstet. Gynaecol (1992) 37-49
2. Cannon, W.B The wisdom of the body. W.W. Simon, New York, 2 nd Edition (1939)
3. Choi, D., Koh, J,. and Peters. S Pharmacology of glutamate neurotoxicity in cortical cell culture. J Neurosci. 8 (1988) 185-186
4. Lazarus, R.S From psychlogical stress to the emotions; history of changing outlooks Ann. Rev. Psychol. 44 (1993) 1-21
5. Bruce, G., and Woodley, J.F. An accurate fluorometric method to measure the breakdown of gliadin peptides. Clin Chim Acta. 117 (1981) 325-332
6. Kun, E., and Kearney, E.B. A spectrophometric assay for the measurement of glutaminase in plasma. In: Methods of Enzymatic Anslysis 4 (1971) 1802-1806
7. Schmidt, E. A spectrophotometry assay for the measurement og glutamate dehydrogenase in serum. In Methods of Enzymatic Analysis. 2 (1981) 650-659.
8. Reitman, S., and Frankel, R. A simple spectrophotometry assay for measuring glutamate oxaloacetate transaminase in plasma. Am. J. Clin Pathol. 28 (156) 56 pp.
9. Bergmeyer H.U., Bernt, E., Mollering, H. and Pfleidener, G. A spectrophotometric assay for the measurement of aspartate/ asparagine in serum. In5 Methods of Enzymativ Analysis. 3 (1981) 1696-1700.
10. Bergmeyer, H.U., Bernt,E. A spectrophotometric assay for the measurement of glutamate pyruvate transaminase in serum. In: Methods of Enzymatic Analysis. 2(1981) 760-763
11. Frank,B.H., and Peter,A.H. An accurate method for the measurement of aspareginase in biological fluids. J.Biol. Chem.245 (1976) 3716
12. Burns.J.K. Relation between blood levels of ACTH and duration of labour. J.Physiol. 246 (1975) 106-107p
13. Burns.J.K. Relation between blood levels of Cortisol and duration of human labour. J.Physiol. 254(1979) 12p
14. Choi,D.VV. and Rothman, S.M.The role of
glutamate neurotoxicity in hypoxicischemic neuronal death.
Ann. Rev. Neurosci 13 (1990) 171—182
15. Marcoux.F.W., Goodrich, J.E.,Probert, A.W., and Dominick.M.A. Ketamine prevents glutamate-induced calcium influx and ischemic nerve cell injury. In: Sigma and Phencyclidine-Like Compounds as Molerular Probes in Biology. Eds. Domino,E.F., Kamenka, J.M. (1988) 735¬746
16. Siesjo.B.K. Historical overview. Calcium, ischemia, and death of brain cells. Ann NY Acad. Sci 522 (1988) 638-661.
17. Burns.J.K. Evolution of psychosomatic stress in relation to childbirth. In: Mendes, J.C., Neto, M.C., Castro, M.E. and Almeida, I. (eds.). 5th International Congress of the European Anthropological Association (1988) pp. 347¬51. Lisbon.
18. Kloosterman, G.J. The universal aspects of childbirth: human birth as a socio-psychosomatic paradigm. J.Psychosorn. Obstet. Gyneacol. 1 (1982) 35-41

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1184
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК