Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(1)
Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн товч түүх
( Лекц )

Б. Гомбо

Эх нялсын эрдэм шинжилгээний төв

 
Абстракт

Монголын анагаах ухааны түүхэнд эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэн (ЭНЭШХ) зохих байрыг эзлэх ёстой. Энэ  ( хүрээлэнгийн хөгжлийн түүхийг тусгасан баримт бичигүгүй учир зарим нэг хэвлэгдсэн материалд тус хүрээлэн,түүний эх үүсвэр  болсон  Анагаах ухааны хүрээлэнгийн хүүхэд,эх барихын секторын байгуулагдсан оныг 1-10 жилээр ташаарчээ.

Тухайлбап 1995 оны 11-р сарын 6-10-нд болсон Монголын хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн анхдугаар их хурлын илтгэлүүдийн хураангуйд" ... 1971 онд Анагаах ухааны хүрээлэнд хүүхдийн өвчин судлалын сектор байгуулж ..." гэж; хүүхэд судлалын хөгжил цаашдын зорилт" гэсэн хамтран бичсэн хураангуйд (5-р хуудас) дурьджээ. Гэтэл тус сектор 1961 онд байгуулагдсан билээ.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК