Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Хялгасан хорхойгоор үүсгэгдсэн халдваргүй үрэвслийн бүтцийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

А. Гүрбадам, М. Онолбаатар, А.А. Майборода, И. Ж. Семинский, К.Л.Клейн .

 Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургууль. Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

.Comparin number indices which we got from diffuse camera put into the animal unit control group and proved its mechanism of inflammation and morphology.

Were established special connective tissue capsule to from outer stranger bodies in lengten way time of inflammation by continue stages of leikocytes andmacrophages during inflammation. But we observed the capsule does not border the stranger bodies, pp 3-8 , ТаЫе1, Picture 1, References 17,

Эмнэл зүйн практикт хүний хүж болон хүүхдийн хялгасан хорхойн бие гүйцсэн хэлбэр бөөнөөр халдварлаж гэдэсний хөндийгөөс хананд нэвтрэн улмаар эдүүд, хэвлийн эрхтэн цээжний хөндийд орж янз бүрийн үрэвсэл үүсгэдэг. (2,3,5,11,13,14,17),

Бие гүйцсэн дугариг хорхойнуудын амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн болох шүүрэл(экзометалболит) -ийн нөлөөгөөр үүссэн үрэвсэл нь онцлог шинжтэй байдаг. Дугариг хорхойи эзний бие дэх нүүдлийн шат буюу Larva migrans-ийг судалсан ихэнх эрдэмтэд ялангуяа дотоод эрхтнүүд (элэг, уушги, булчин гэх мэт)-д явагдаж байгаа үрэвслийн процесс нь өвөрмөц онцлогтой бөгөөд тухайлбал сонгодог үрэвслээс эрс ялгаатай, үрэвслийн нэвчдэсийн ихэнх хэсгийг эозинофил бүрдүүлдэг, иммуносупрессийн шинжтэй бөгөөд үрэвслийн процесс нь маш тод илэрдэгийг онцлон тэмдэглэжээ. (2,3, 5,8 11, 14, 17).

Үүнд холбогдуулан бид халдваргүй үрэвслийн загвар дээр дугариг хорхойн ангийн төлөөлөгч болох хүүхдийн хялгасан хорхойи шүүрлийг ашиглан эсийн урвалд болон үрэвслийн явцад хэрхэн нөлөөлж байгааг судлах, тэдгээрийн тоон үзүүлэлтийг тодорхойлох зорилт тавьсан юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргачлал

Туршилтанд 120 ширхэг, 150-170 г жинтэй эр цагаан харх (сонгож авав).

Стандарт үрэвслийн процессыг үүсгэх зорилгоор хяналтын

 бүлгийн амьтдын гуяны арьсанд Хенксийн уусмал бүхий нэвчүүлэн гуурс(диффузионная камера)-ыг гадны биет болгон ашиглав. Нэвчүүлэх гуурсыг бичил нүхтэй шүүлтүүрээр бэлтгэсэн ба диаметр нь 0,3- 0,5 мкм, эзлэхүүн 2,5 мм3 байсан юм. Гуурсанд фагоцит нэвтрэхэд зориулж түүний хананд 50-100 мкм диаметртэй нүх гаргав(16).

Туршлагын амьтдад хүүхдийн хялгасан xopxoй (Enterobiu8 vermicularis)-н  нэг хоногт ялгарсан уусмалаар дүүргэсэн нэвчүүлэх гуурсыг дээрх аргаар авч ашиглав.

10-12 насны хүүхдээс хялгасан хорхойг амьдаар нь авч угаан, цельсийн 37 хэм дулаантай Хенксийн уусмалд хийж бэлдмэл гаргаж авав. Туршлага тавих хагалгааны дараа 1,2,3,5,7,10,19,20,30 хоногуудад туршлагын амьтдаас гуурс бүхий эдүүдийг авдаг, 10%-ийн саармаг формалинд хадгалж, эд судлалын үндсэн дамжлагаар оруулж, парафинд царцааж, 7-10 мкм ын зузаантай зүслэг хийж, гемотоксилин-эозиноор будав. Үрэвслийг дүгнэхдээ халдваргүй үрэвсэл үүсгэх А.А. Майбородагийн аргыг ашиглав (16). Энэ аргын мөн чанар нь үрэвслийн үеүүдийг нарийн гаргаж, тэдгээрийн үргэлжлэх хугацааг тодорхойлдогт оршино.Судалгааны дүн, хэлцлэг

Хялгасан хорхойн шингэнтэй гуурсыг суулгасан туршлагын амьтдад үрэвслийн лейкоцитын бөөгнөрлийн үе, хяналтын амьтадтай харьцуулахад 5 дахин урт үргэлжилдэг, Энэ үед лейкоцитын бөөгнөрлийн хүрээний өргөн бага зэрэг хэлбэлзэж 1 хоногт 192±8 мкм, 2 дахь хоногт 190±9 мкм, 3 дахь хоногт 188±5 мкм, 5 дахь хоногт 171 ±5 мкм байв.  Энэ нь хяналтын үзүүлэлтээс (165±32 мкм) бага зэрэг дээгүүр байна.(Хүснэгт 1)

Иймд хүүхдийн хялгасан хорхойн ялгаруулж байгаа шүүрэл үрэвслийн лейкоцитын бөөгнөрлийн үеийн үргэлжлэх хурдыг багасгаж үргэлжлэх хугацааг нэмэгдүүлж байна.

Хүүхдийн хялгасан хорхойн шингэнтэй гуурсыг суулгасан туршлагын амьтдад макрофагын үе үрэвслийн 5 дахь хоногт буюу хяналтаас 3 хоногийн хожуу эхэлж 10 дахь хоног хүртэл үргэлжилдэг (хяналт 4 хоног)

Хүүхдийн хялгасан хорхойн шүүрэл нь үрэвслийн макрофагийи үеийг хожуу эхлүүлж түүний үргэлжлэх хугацааг ихэсгэдэг байна. Туршлагын амьтдад үрэвслийн макрофагийн үе фибробластын

үеийн  эхлэлтэй давхцаж явагддаг. Бидний үзэж байгаагаар хүүхдийн хялгасан хорхойн шүүрэл үрэвслийн фибробластын үеийн явцыг илүү хүчтэй өөрчилдөг байиа. (Зураг 1)

Үүнд .

1Туршлагын амьтдад фибробластыи үе үрэвслийн 5 дахь хоногт буюу хяналтын бүлгээс 2 хоногийн хожуу эхэлдэг.

2. Ажиглалтын 30 дахь хоног хүртэл үргэлжилдэг (хяналт 20 хоног)

3 5-10 дахь хоногт макрофагын үетэй нэгэн зэрэг давхцаж явагддаг

4. Хүүхдийн хялгасан хорхойн шүүрэл бүхий гуурсын эргэн тойронд бий болсон бүрхүүлийн өргөн бүх хугацааны турш хяналтынхаас 2 дахин их байв. Хамгийн гол нь холбогч эдээс тогтсон ийм бүрхүүл нь өвөрмөц бүтэцтэй юм.

Нэг дэх буюу нягт давхраа нь гадны биед ойр оршдог, гадаад байдлаараа сонгодог фибробласт бүрхүүлтэй бараг ойролцоо, фибробластууд нь хуримтлагдсан, баримжаатай, тэдгээрийн хооронд хангалттай тооны коллаген бий болсон, судасгүй байна.

Хоёр дахь буюу хөвсгөр давхраа фибробластаас тогтсон, бүрхүүлийн захад байрладаг, эсийн ялгарал муу байдаг онцлогтой. Зэрэгцээ баримжаа муу, цөөн тооны коллагентай, цусан хангамж ихэссэн байна.

Гаднын бие эрүүл эдүүдээс найдвартай гусгаарлагдахын хамт бүрхүүл нь бодисыг идэвхтэй зөөвөрлөх урьдчилсан нөхцөл бий болгодог.

Иймд бидний судалгаа хүүхдийн хялгасан хорхойн шүүрэл үрэвслийн явц, түүний динамикт нөлөөлдөг болохыг тогтоов, Лейкоцитын болон макрофагын үеийг удаашруулах замаар үрэвслийн үргэлжлэх хугацааг ихэсгэдэг. Үрэвслийн үед гадиы биетийг найдвартай тусгаарлаж чаддаггүй өвөрмөц холбогч эдэн бүрхүүл бий болгодог.

ДҮГНЭЛТ

  1. Хүүхдийн хялгасан хорхойн шуүрлээр дүүргэсэн нэвчүүлэх гуурсыг тойрч бий болсон үрэвслийн процесс нь түүний бүх шатыг удаашруулах замаар хяналтын бүлэгтэй харьцуулахад 10 хоног илүү үргэлжилж байна.
  2. Хүүхдийн хялгасан хорхойн шүүрэл нь гадны биетийн эргэн тойронд дотоод нягт, гадаад хөвсгөр 2 давхраатай, холбогч эдийн өвөрмөц бүрхүүл бий болгодог бөгөөд уул бүрхуүл гадны биетэд бүрэн тусгаарлалт болдоггүй байна.

 

Ном зүй

1. Астафьев. Б.А., Иммунологичөские проявления и осложнения гельминтозов.-М., 1975, с. 275
2. Астафьев. Б.А., Яроцкий .Л.С., Лебедева .М.Н.,
Экспериментальные модели паразитов в биологий и медицине, М , 1989
3. Березанцев. Ю.А., Борщуков.Д.В, Трофическая роль капсул, индицированных липинками гельминтозов в тканях хозяев, Матер.науч,канф. -М,, 1978, - Вып.ЗО. с. 18-25
4. Березанцев.Ю.А,, Проблема тканевого паразитизма. Паразитология. 1912, - T.XYI, -,Вып:4, т.265-273.
5. Бритов.В.А, Возбудители трихинеллеза.-М. 1982.С.316.
6. Гаерилоаа,Е,П. О некоторых механизмах снижения фагоцитарной активности нейтрофилов крови при эксп-ерименталыном прихинеллезе. Труд. ЛСГМИ., 1985, с, 40-42.
7. Гүрбадам.А,, Майборада.А.А., Семинский.И.Ж., Клейн.К.Л., Споеоб моделироваиия воспаления. Вост.Сиб.Журнал.инфе к.патологии.-Иркутск,, 1995, №1, с.20-24,
8. Куприянова.Н.Ю,, Ареал (Тохосага сanis) в CСCP м эпидемиологи токсокарозо в Восточной Сибири (на примере Иркутскай обпасти) Автореф.дисс.мед. наук. -М., 1989. с.16.
9. Майборода.А.А., Динамическая структура очага воспаления Морфологические критерии адаптивных СОСТОЯНИЙ.Иркутск. 1979. с.38-39.
10. Майборода.А.А и другие. Динамика клеточных реакций в очега асептического воспаления при нарушении гормонального статуса. Бюлл. Со. СССР. Новосибирск, 1991, №1, с33-36
11. Майбарода.А.А и другие.Количественная оценка гнойного воспаления Тез.Х/ съезда АГЭ.-Смоленск., 1992. с.150.
12. Пронина.С.В., Морфологические и экологические аспекти взаймоотношений в системах паразмт-жозяин» Артореф дисс, д-ра,биол.наук,-М., 1994, с.42.
13. Ройт.А., Основы иммунологии - М., Мир, 1991, С.328.
14. Семинский,И,Ж, Влияние гормонов щитовидной железни на структуру очага асептического воспаления. Диссканд.мед. наук.Иркутск., - 1987, с.204.
15. Семинский.И.Ж,, и другие, Влияние гипотиреаза на динамику ФОП в очега гнойного еоспаления. Сиб. мед. журнал. Иркутск., 1995, №3,4, с. 24.
16. Способ моделмрсшания гиойного шспаления.Избор. № 5030684 от 4.03.1992. Авторы: Майборода.А. А., Семинский.И.Ж., Клейн.К.Л, Дедюх.А.В., Шатковская.И.А.

17, Чебышэв.Н.В., Коговсжий.Е.Ф. Гистохимическое и электронномикрокопическое исследование легких мышей при миграциокном аскаридозр Мед, паразитология. И паразитор 1983. №6. с.57-60,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 651
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК