Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2012, 1(6-3)
Эмгэг судлалын шинжилгээгээр илэрсэн ховор тохиолдол
( Ховор тохиолдол )

1Н.Өлзий-Орших, 1Ч.Энхтуул

1ЭСТ, эмгэг судлаач эмч

 

Энэхүү тохиолдол нь Эмгэг судлалын төвийн харъяа ЭНЭШТ-ийн дэргэдэх ЭСТасагт 2007 оны 1-р сард  Бамбай булчирхайн олон эрхтэнд үсэрхийлэлт өмөн болох нь эмгэг судлалын шинжилгээгээр оношлогдсон тохиолдлыг танилцуулъя.

Эмнэлзүйгээс тодруулбал нас барагч 25 настай, эмэгтэй, 1998 оноос уушгины тархмал хэлбэрийн сүрьеэ өвчин гэж оношлогдож, эмчилгээ хийгдэн, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоож, сүрьеэгийн эмчийн хяналтанд орж байсан, 2003 онд жирэмсэлж хугацаандаа хэвийн төрсөн гэсэн өгүүлэлтэй.

2006 онд 2 дахь жирэмслэлт, 34-35 долоо хоногтой жирэмсэн, уушгины хэлбэрийн сүрьеэ, ихсийн хэсэгчилсэн ховхролт оношоор  ЭНЭШТ-д кесар хагалгаагаар төрж, умайн агшилт сул, цус алдалттай тул умай тайрах мэс засал эмчилгээ, эрчимт эмчилгээ хийгдсэн боловч биеийн байдал хүнд байсаар нас барсан.

Эмгэг судлалын шинжилгээгээр бамбай булчирхай 24 гр жинтэй, зүүн хэлтэн хатуурч томорсон, зүсэхэд зүүн хэлтэн болон хүзүүвчийн эд хүрэн-саарал алагласан, шохойжиж  хатуурсан, баруун хэлтэн жигд махархаг. 2 талын уушгины гялтан доор мөн уушгины эдэд тархмалаар 0,4-0,6 см хэмжээтэй, нягт, хүрэн цацагдсан мэт голомтуудтай. Баруун талын бөөр-81 гр, зүүн-98 гр жинтэй, баруун бөөрний холтослог давхрагад 0,6*0,4 см хэмжээтэй 2 ширхэг, зүүнд 1 ширхэг хүрэн бор голомттой. Баруун бөөрний дээд булчирхай -5 гр, зүүн- 5 гр жинтэй, навчлаг хэлбэртэй, гадаргуу эрээнтсэн, жижиг голомтуудтай.                             

Эд судлалын шинжилгээгээр  бамбай булчирхайн хөхлөг ургалтат өмөнтэй (Т4N0М4 ), уушгинд тархмал, бөөр, бөөрний дээд булчирхайд хөхлөгт өмөн үсэрхийлсэн нь тогтоогдсон юм.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1139
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК