Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Толгойн хуйханд байрлалтай зүүний сүвийг анатомийн бүтэцтэй холбон судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Х.Тогтуунбаяр, Н.Төмөрбаатар, Д.Амгаланбаатар
 

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Судалгааны үндэслэл. Дэлхийн олон орны судлаачид биологийн идэвхт зүүний сүвийн арьсны хэсгийн биоцахилгаан потенциал, цахилгаан эсэргүүцэл, цахилгаан багтаамж (Y.Nakatani, 1950; А.К.Подшибякин, 1955; Ф.Г.Пертнов, 1974; H.Niboyet, 1974; В.В.Шульговский, 1979; L.ShenChang, 1983; М.Цогбадрах, 1990) морфологийн бүтцийн онцлогийг (А.К.Подшибякин, 1955; А.А.Вандан, В.К.Зальцман, 1960; Н.Н.Ловров, 1960; Н.В.Оравчук, 1960; Б.С.Сансызабева, 1961; Э.И.Серебро, 1962; Е.Л.Мачирет, И.З.Самосюк; 1984,1989 нар) судлан тайлбарлаж байгаа хэдий ч зүү эмчилгээний үйлчлэлийн механизмыг шинжпэх ухааны онолын үндэслэлтэй судлан тайлбарлах явдал биоанагаахын салбарт тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Монгол оронд зүү төөнө засал хөгжиж сүүлийн жилүүдэд зүү эмчилгээний үр дүнг тооцсон, биологийн идэвхи Yuan сүвээр цул, сав эрхтний эмгэгийг оношлох зэрэг судалгаа хийгдсэн нь цаашид энэ чиглэлээр дорвитой судалгаа хийхийн эхлэл гэлтэй.
Биологийн идэвх зүүний байршилзүйн, онцлогийг анатомийн бүтэцтэй холбон судалсан судалгааны ажил манайд хараахан хийгдээгүй байгаа нь уг судалгааны ажлыг хийх үндэслэл болж байна.

Судалгааны зорилго. Бидний энэ удаагийн судалгааны зорилго толгойн хуйханд байрлалтай биологийн идэвхт зүүний сүвүүдийг анатомийн бүтэцзүйтэй холбон судалж тайлбарлахад чиглэгдлээ.

Судалгааны зорилт:
1. Хуйханд байрлалтай зүүний сүвүүдийн цусан хангамж, мэдрэлжилтийг тодорхойлох
2. Тархины хатуу бүрхүүлийн венийн хөндийтэй харалдаа орших сүвийг тодорхойлох
3. Их тархины бор гадрын зарим төвүүдтэй зүүний ямар сүв харалдаа оршиж байдгийг тогтоох
4.Толгойн хуйхны хэсэгт байршилтай биологийн идэвхт сүвүүдийн онцлогийг цусан хангамж, мэдрэлжилт, венийн хөндий, их тархины бор гадрын төвүүдтэй хэрхэн уялдан холбогдож байгааг нэгтгэн дүгнэж тайлбарлах оролдлого хийх
Судалгааны материал, арга зүй. Бид судалгаандаа толгойн хуйхны хэсгээр явж өнгөрдөг арын гол Dumai сувгийн 10, давсагны хөлийн TaiYang сувгийн 8, цөсний гэрийн хөлийн ShaoYang сувгийн 16, нийт 34 биологийн идэвхт сүвүүдийг сонгон авч Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн морфологийн тэнхим болон ЭМШУИС-ийн харъяа УАУ-ны сургуулийн материаллаг бааз дээр түшиглэн судалгааны ажлыг цогцос дээр цутгалгаа, гаргалгаа, задлан шинжилгээний аргуудыг ашиглан хийж гүйцэтгэв.

Сүвүүдийн цусан хангамж, тархины хатуу бүрхүүлийн венийн хөндийн харалдаа сүвийг тодорхойлохдоо гүрээний ерөнхий артери болон дээд суман хөндийд рентген туяа шингээгч бодисыг шахаж толгойн рентген зургийг 4 проекцоор авав.
Сүвийн мэдрэлжилтийг гаргалгааны аргаар, тархины гадаргын аргаар, тархины гадрын төвүүдийн харалдаа сүвийг гавал тархины задлан шинжилгээний аргаар тодорхойлов.
Мөн судалгааны ажилд холбогдол бүхий эх зохиолуудыг судалж анализийн аргыг хэрэглэв.
Судалгааны үр дүн. Бидний сонгон авсан арын гол Dumai суваг, давсагны хөлийн TaiYang суваг, цөсний гэрийн хөлийн ShaoYang сувгуудын хуйхны хэсэгт явах замыг нүдний ухархайн артери, дагзны артери, чихний арын артери, чамархайн өнгөц артери, түүний дух, зулайн салаанууд цусаар хангаж, 5-р хос мэдрэлийн 1-р салаа болох нүдний аяганы мэдрэлийн духны болон ухархайн дээд салааны мэдрэл, 3-р салаа болох эрүүний мэдрэлийн чих чамархайн мэдрэл, хүзүүний 2-р нугаламын нугасны арын ёзоороос гардаг дагзны том мэдрэлийн урт салаа, хүзүүний 2 ба 3-р нугалмын өмнөх салаа дагзны жижиг мэдрэлүүд мэдрэлжүүлж байна.

- Гүрээний ерөнхий артерийн гадна, дотно артерийн салаа болон нугалмын артерууд нь толгой хүзүүг бүхэлд нь цусаар хангадаг. Вегетатив мэдрэл нь дээрх цусны судасны ханын эргэн тойрон сүлжээ үүсгэн тэр судас хаана хүрнэ тэнд очиж эрхтнийг мэдрэлжүүлж байгаа түгээмэл үзэгдэл ажиглагдлаа

- Судалгаанд авсан нийт cүвийн 6 сүв (17,64%)-ийг нүдний ухархайн дээд артери, 10 сүв (29.41 %)-ийг дагзны артери, 4 сүв (11,76%)-ийг чихний арын артери, 14 сүв (41.17%)-ийг чамархайн өнгөц артөри ба түүний дух, зулайн салаанууд цусаар тэжээж байна 4 Судалгаанд авсан нийт сувийн 4 сүв (11.76%)-ийг нүдний аяганы мэдрэлийн духны салаа, 7 сүв (20.58%)-ийг нүдний аяганы мэдрэлийн ухархайн дээд салаа, 5 сүв (14.7%)-ийг чих чамархайн мэдрэл, 14 сүв (41.17%)-ийг дагзны том мэдрэл (С2), 4 сүв (11,76%)-ийг дагзны жижиг мэдрэл (С2 С3)-үүд тус тус мэдрэлжүүлж байна

- Арын гол сувгийн Fengfu GV16 сүв дагзны венийн шулуун хөндийтэй, Naohu GV17, Qiangjian GV18, Houding GV1?, Baihui GV20, Qianding GV21, Xinhui GV22, Shangxing GV23, Shenting GV24 сүвүүд венийн дээд суман хөндийтэй, давсагны Yuxhen BL9, цөсний гэрийн Naokong GB10I сүвүүд дагзны венийн суман хөндийтэй, цөсний гэрийн Touqiaoyin GB^, Wanggu GB12 сүвүүд S хэлбэрийн венийн хөндийтэй харалдаа оршиж байдгийгтоггоов.

- Тархины хатуу бүрхүүлийн венийн хөндийн харалдаах Baihui GV20, сүв зулайн, Naohu GV17 сүв дагзны, Naokong GB19cyb дагзны ёрвонгийн, Wangu 6В12сүв хөхлөг сэртэнгийн гавал нэвтлэх судасны орчимд байршилтай байгаагаараа их онцлог байлаа.

- Их тархины бор гадрын-духнь/ дэлбэнгийн дээд атирааны арын хэсэгт (Бродманыхаар талбай 8) орших дух-гүүр-бага тархины зам эхлэл авах төвтнй давсагны Meichong BL3, Qucha Bl_4, Wuchu BL5 сүвүүд, урд төв атираанд (талбай 4, 6, 6а) орших хөдөлгөөний төвтэй цөсний гэрийн Zhengying GB17cyb, давсагны Chengguang BL6 сүвүүд, духны зүүн доод атрирааны ар хэсэгт (Брокагын бүс, талбай 44) орших хэлний хөдөлгөөний (ярихын) төвдөө цөсний гэрийн Hahyan GB4, Xuanlu GB5 сүвүүд, духны дунд атирааны арын хэсэгт орших бичихийн төв (талбай 6) болон нүд толгойн хамтарсан хөдөлгөөний төв (талбай 8,9)-ийн харалдаа цөсний гэрийн Benshen GB13, Toulinqi GB15, Muchuang GB16 сүв-зулайн дэлбэнгийн арын төв атираа (талбай 1,2,3) болон зулайн дээд хэсгийн гадарт (талбай 5, 7) орших арьс, булчингийн мэдрэхүйн анализаторын төвтэй давсагны Tongtian BL7, Luoque ВL8сүвүүд-чамархайн дэлбэнгийн чамархайн дээд атирааны дунд ба арын хэсэгт арланцарын чигт хандсан талбайд (Гешлийн атираа, талбай 41, 42, 52 , 22, 37) орших сонсголын анализаторын төв, хэл-мэдрэхүйн (олгохын төв буюу Верникийн бүс) төвүүдтэй цөсний гэрийн Shuigu GB2 Tianchong GB9, Fubai GB10 сүвүүд чамархайн дэлбэнгийн гадна гадрын доод хэсэгт (талбай 20, 21) орших тэнцвэрийн анализаторын төвтэй цөсний гэрийн Qibin GB?, - дагзны дэлбэнд (талбай 17, 18, 19) орших харааны анализаторын төвтэй давсагны сувгийн Yuzhen ВL9 сүвүүд харалдаа байршилтай болохыг судалж тодорхойлов.

Дүгнэлт:
1. Толгойн хуйханд байрлалтай сүвүүд нь 5-р хос мэдрэлийн 1 ба 3-р салаа болон хүзүүний 2 ба 3-р нугалмын нугасны мэдрэл мөн тэжээж буй судасны вегетатив мэдрэлийн эсийн рецептороор дамжин тухайн хэсэг газрын болон сувгийн холбоотой эрхтнүүдийн эд эсийн үйл ажиллагааг сайжруулж мэдрэхүйн болон тэжээлийн үйл ажиллагааг хэвийн болгодог байна
2. Baihui GV20, Naihu GV17, Naokong GB19, Wangu GB12 эдгээр сүвүүд нь гавал нэвтлэгч судасны мэдрэлийн эсийн рецептороор дамжин тархитай шууд холбогддог гэж үзлээ Тархины бор гадрын төвийн харалдаах зүүний сүвэнд зүү хатгах үед 5-р хос мэдрэл болон вегататив мэдрэлийн мэдрэхүйн өгсөх ширхэгээр сэрэл дамжин тархинд орших өөрийн бөөмдөө очиж цааш их тархины бор гадрын төвүүдэд сэрэл боловсрогддог болов гэсэн таамаглал төрлөө.

Ном зүй

1. Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар, Б.Пүрэвсүрэн Хүний биө зүйн товч үндэсУБ1993 он, х.217
2. Н.Төмөрбаатар, С.Сэдэддулам “Зүү төөнө заслын сүвийн хэмжил зүй УБ.2001 он, х.240
3. Е.Л.Мачөрет, И.З.Самосюк “Руководство пл рефлексотерапии” -К:Вища шк.Головное изд-в 1982г, сир.308 зон” Киев, 1983г, с.250
4. Р.Д.Синөльников “Атлас анатомии человека” 2 том, Москва 1973 О Р.Д.Сигельников “Атлас анатомии человека” 3 том, Москва, 1963 г
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор М.Амбага


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1849
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК