Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Перитонитийн эмчилгээг төгөлдөржүүлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г.Нарангуа, Б.Гоош, О.Сэргэлэн

Эрүүл мэндийн шинжпэх ухааны их сургууль

 

Перитонитийн оношлогоо эмчилгээг сайжруулах эрэл хайгуул олон зуун жил үргэлжилсээр байгаа боловч энэ нь өдгөө хэвлийн мэс заслын үндсэн шийдвэрлэвэл зохих бүх нийтийн анхаарал татсан асуудал хэвээр байгааг олон орны эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэж байна. Ялангуяа идээт тархмал перитонитийн үхэл хэвлэлийн тоймоор 40-60% байгааг анхааруулж байна (В.И.Стручков нар, 1986; UJ-И.Каримов нар, 1993; Е.Г.Григорьев, А.С.Коган, 1996; Д.М.Красилимков нар, 1993; Billing et al, 1994; Ё.Бодьхүү, 1973).
Ё.Бодьхүү (1973) Улсын төв эмнэлгийн мэс заслын тасагт 1965-1971 онд эмчлүүлсэн мэс заслын цочмог өвчтэй 2592 тохиолдлыг цуглуулж түүний 259 нь буюу 9.99% цочмог тархмал идээт перитониттой байсныг тогтоон монгол дахь перитонитийн онцлогийг судалсан нь монголд хийгдсэн анхны эрдэм шинжилгээний том ажил байна. Ё.Бодьхүү докторын энэ диссертацидаа цочмог идээт тархмал перинтонит, Улсын төв
эмнэлгийн материалаар 1965 онд 14.4%, 1968 онд 9.9%, 1969 онд 8.5%, 1970-аад онд 5.6% болсныг тодорхойлж энэ өвчин манай эрүүлийг хамгаалах байгууллагуудын идэвхитэй үйл ажиллагаа, хөдөлмөрчдийн мэдлэг боловсрол нэмэгдсэний үрээр буурах хандлагатай байгаа гздгийг дүгнэн тодорхойлж энэ өвчинг тууштай эмчлэх арга замыг боловсруулсан билээ.
Цочмог идээт тархмал перитонит олон шаптгаан, олон хэлбэртэйн дотроос мухар олгойн цочмог үрэвслийн перитонит гол хувийг эзэлдэг. Ё.Бодьхүүгийн судалгаагаар цочмог аппендицитийн үүсгэлт перитонит 60% байжээ. Аймаг хотын эмнэлгүүдийн сүүлийн жилүүдийн тайлан, зарим оны мэс заслын тухайлбал мухар олгойн үрэвслийн талаархи судалгаанаас харахад манай орны хот хөдеөд яаралтай мэс заслын бүх хагалгааны 47-70%-ийг эзлэж мухар олгойн үрэвслээр өвчлөх нь цөөрөөгүй бөгөөд үүнээс шалтгаалан гарах перитонит ч элбэгтаарч, цөөн боловч нас барах явдал байсаар байна. Нөгөө талаар перитонитийг эмчлэх нь нэн төвөгтэй хэвээрээ бөгөөд бусад оронд эмчилгээний шинэ шинэ арга барил гарсаар байна. Үүний учир бид аппендицитийн үүсгэвэрт перитонитийн давтамж, оношлогоо, эмчилгээг сонирхон зарим зүйлийг тодруулахын чухлыг нийт эмч судлаачдад толимлуулахыг эрмэлзэв.
Улсын клиникийн төв эмнэлгийн мэс заслын тасагт 1996-2002 онд цочмог идээт перитониттой 768 өвчтен Хэвтэж эмчлүүлсэн нь мэс заслын тасагт эмчлүүлсэн өвчтөний 4.57%-ийг эзэлж байна.

Хүснэгт 1 1996-2002 онд УКТЭ-тперитонит эмчлүүлэгчид

1965-1970 онд Улсын кпиникийн төв эмнэлэгт мухар олгойн үүсэлтэй перитонит 14,4% байсныг 1996-2002 оны ийм үзүүлэлт 4.57%-тай харьцуулбал энэ хэлбэрийн перитонит едгөө үлэмж цөөрчээ. Энэ нь тус эмнэлэгт одоо дунджаар жилд 109 хүн перитониттой хэвтэж байна гэсэн үг бөгөөд эмчлэхэд төвөгтэй энэ эмгэгийн асуудал манай өнөөгийн анхаарал татсан чухал сэдэв хэвээрээ буйг харуулж байна.
1965-1970,1996-2002 онд тус эмнэлэгт цочмог идээт перитониттой хэвтэж эмчлүүлсэн өвчтөний зурмагаас (Зураг1) перитонитийн өвчлөл сүүлийн жилд буурах эрчим нь бага харагдаж байна.

Зураг 1.1996 - 2002 оны перитонитийн үзүүлэлтүуд

Зураг 2. Перитонитын өвчлөлийн бүтэц

1965-1970 оны үеийн перитонитийн давтамжийг өнөөгийнхтэй харьцуулах нь бидэнд зөвхөн баримжаалах боломж олгож байна. Энэ нь юуны өмнө хавдар, сүрьеэ, гэмтлийн гаралтай перитонит одоо тусгай эмнэлгүүдэд голлон эмчлэгдэх болсноор УКТЭ-ийн мэс заслын тасагт үндсэн цочмог аппендицит, холецистит, ходоод гэдэсний шархлаа цоорч үүссэн перитонитийн дотор мухар олгойн хүндрэл болох перитонит дийлэнхи нь хэвээр байгаа бөгөөд сүүлийн 7 жилд буюу 1996- 2002    онд мухар олгойн үрэвслийн үүсгэлт перитонит ямартаа ч буурах төлөвтэй юм (Зураг 1).

Зураг 3. Перитонитын өвчлөлийн хөдлөл зүй

Компьютерийн диаграмм (Диаграмм 1, 5)- аас мөн ийм төрх харагдана. Сүүлийн жилүүдэд мухар олгойн үрэвслээс үүсэх перитонитийн өвчлөлийн явцыг хүснэгт 2-оос үзэхэд энэ хэлбэрийн перитонитийн өвчлөл (-) үзүүлэлттэй байна.

Хүснэгт 2. Мухар олгойн үрэвслийн гаралтай перитонитийн өвчлөл

Энэхүү судалгаанаас үзэхэд мухар олгойн үрэвслээс шалтгаалан хэвлийн гялтан үрэвсэн хүндрэх эмгэгээр өвчлөх явдал 1965 оноос 1971 онд8.8%-иар, 1971-1997 онд 3.2%-иар 1997-2002 онд 2.3%-иар буужээ.
Аппендицитийн шалтгаант перитонитийн өвчлөлийн бууралт нь мухар олгойн үрэвслийн эрт оношлогоо, яаралтай мэс заслын үр дүн мөн. Дэд доктор Ё.Бодьхүүгийн судалгаа амьдралд хэрэгжсэний ач холбогдол гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Гэвч мухар олгойн үрэвслийн шалтгаант перитонитоор жилд өвчлөх бодит хүний тоо цөөнгүй, өвчлөл буурах явц удаан, түүний эмчилгээ нэн төвөгтэй, их зардал гардгийг анхаарах учиртай. 1970 онд тухайн перитонитийн үхэл 7.4%-тай байгаад, 1996-2002 онд 1.42% хүрсэн' нь дэвшилттэй боловч өвчлөл буурах зэрэг нь бага перитонитийн эмчилгээг улам боловсронгуй болгох, шинэ шинэ эмчилгээ санаачлахын чухлыг өгүүлсээр байна. Энэ нь 1965 оноос хойш перитонитийн эмчилгээнд хэрэглэсэн арга өөрчлөгдөн чанарын еөр өөр төрхтэй болж ирсэнтэй холбоотой юм.
1965-1971 оны үед идээт перитонитийн мэс засал эмчилгээний гол арга бол хэвлийг нээж идээт үрэвслийн голомтыг арилгаж, хэвлийн хөндийг сайтар цэвэрлэн гоожуурга байрлуулаад хэвлийг битүүлэн оёдог зарчим байлаа. Энэ зарчмыг мэс заслын хагас нээлттэй арга гэж нэрлэдэг. Мэс заслын эмчилгээг өвчтөнд шингэн юүлж хордлого тайлах, стрептомицин, пенициллин тарих антибактерийн эмчилгээтэй хавсруулдаг зарчим баримталж байлаа.
Тэр үеийн эмчилгээний энэ схем хэсгийн перитонитийг эмчлэхэд сайн үр дүнтэй байсан боловч идээт тармал перитонитийн хэд хэдэн ноцтой дутагдал илрсэнийг судлаачид (Р.А.Никинсон, Г.Ю.Лудикова, 1988; Ц.Н.Ломаченко нар, 1991; Shi.Karimov et al, 1993; N.Demmel et al, 1993) тогтоожээ.
1980-аад оноос идээт тархмал перитонитийг хэвлийн хагалгаанаас хойш хэвлийг нээлттэй задгай байлгах мэс заслаар эмчлэх болж түүнээ хордлого тайлах, антибактерийн шинэ аргатай хавсаргах болсон билээ.
Үүний учир идээт тархмал перитонитийн мэс заслын аргыг төгөлдөржүүлж стандартчилах, идээт хордлогын мөн чанарыг судалж хордлго тайлах, антибактерийн эмчилгээг шинээр үндэслэх шаардлага тулгарсан нь өнөөгийн яаралтай мэс заслын нэн чухал асуудал болж байна.

Дүгнэлт
Манай оронд мухар олгойн үрэвслийн шалтгаантай перитонит 1965 оны үеээс цөөрсөөр байгаа боловч сүүлийн 7 жилд перитонитийн өвчлөл буурах эрч нь бага байна. Идээт тархмал перитонитийн эмчилгээ өнөө хэр нөсөр, зардал ихтэй, 1,42%-ийн үхэлтэй байгааг перитонитийн эмчилгээнд мэс заслын ил арга, хордлого тайлах, антибактерийн шинэ арга, аргачлал боловсруулан эмнэлгийн практикт өргөн нэвтрүүлэхийн шаардлага юм.

Ном зүй

1. Нарангуа Гоош., Цыбиков. Е.Н., БыковА. Д и др. Разлитой гнойный перитонит, 2002
2. Асатуров Б.И. Активная эндогенная детоксикация в комплексной терапии перитонита. Вест.хирургия. -1989.-№ 9.-С.100-104.
3. Бондарёв В.И.,Тараненко Л.Д., Головня П.Ф. и др. Полиантибиотикотерапия в комплексь. ..м лечений больных с острым разлитым перитонитом. Антибиотики и химиотерапия.-1989.-№ 7.-С.551-555.
4. Бондарёв В.И., Абмизов Н.П., Базяк А.П и др. Лечебные мероприятия при остром гнойном перитоните Клинич.хирургия.-1993.-№4.-с.25-27.
5. Буянов В.М., Ахматели Т.И., ЛомидзеН.Б. Применение обменного плазмофереза в комплексном лечении острого разлитого перитонита Сов.медицина.-1991 №1 с.58-60.
6. Буянов В.М., Ахматели Т.И., ЛомидзеН.Б. Комплексное лечение острого разлитого перитонита. Хирургия.-1997.-№8.-с.8.
7. Бытка П.Ф., Хотинян В.Ф., Брынзе Г.В. и др. Открытое лечение послеоперационного перитонита Вест. хирургии.-1986.-№4.-с.38-42.
8. Васютков В.Я., Золин В.П. О классификации и лечении разлитого гнойного перитонита Вест.хирургии.-1983.-№4.-с.64-6^.
9. Веронской Г.И., Лунц Р.А. Проточное промывание брюшной полости в лечении разлитого гнойного перитонита.//Хирургия.-1980.-№9.-с.58-60.
10. Григорьев Е.Г., Шульмов А.В., Пак В.Е., и др.Програмированные санации брюшной полости при послеоперационном распространенном гнойном перитоните Хирургия .-1991 ,-№5.-с. 121125.
11. Григорьян Р.А., Нанян С.М. Детоксикационная терапия при разлитом гнойном перитоните Эксперим. И клинич. Медицина,-1991 ,-№3.-с.201-204.
12. Дадвани С.А., Шкорб О. С., Сорокина М. И. И др.Рапространенный гнойный перитонит у больных с деструктивными формами острого аппендицита Хирургия.-1991 .-№10.-С.54-58.
13. Корепанов В.И. Лапаростомия при гнойном перитоните. Вест.хирургии.-1984.-№8.-с.138-140.
14. Кузин-Н.М., Дадвани С.А., Егоров А.В. Програмированный перитонеальный диализ * гнойных осложнениях перфоративной язвы жел удка Хирургия.-1988.-№ 12.-с.121-123.
15. Penninekx P.M., Kerremans R.P., Lauwers P.M. Planned relapotomies in the surgical treatment of seveare generalized peritonitis from intestinal orgin/ /Wold. J. Surg.-1983. -v.7.-6.-p.764-766.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 951
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК