Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 1(98)
Чихний төрөлхийн гажгийн үед хэнгэрэгний төв тэнхлэг тодорхойлох арга
( Судалгааны өгүүлэл )

Л. Шагдар, Б. Эрдэнэчулуун 

 

Анагаах ухааны их сургууль 

 
Абстракт

 

The place where the mandibular joint and mastoidotemporal line are joined is considered the "+2" line of vertical section during the computer tomography (ct) scanning.

And CT scanning from line "+2" was 7 mm at 0-1 age, 8 mm at 1.1-3 age, 9.5 mm at 3.1-7 age, 9.8 mm at 7.1-11 and 10 mm at 16 age. Pp. 7-8, Pictures 2, References 5.

 

Дуу дамжуулах ажиллагааны гол чиглэл нь хэнгэргэн хальсны татагдсан хэсэг, алхны бариул, алхны толгой-дөшний их бие, дөрөөгөөр дамжин зуйван цонхоор дотор чихэнд шилжих бөгөөд эдгээрийг "хэнгэргэн тогтолцоо" хэмээн тоймлон нэрлэж (2,4) , түүний төв тэнхлэгийг тодорхойлох явдал чих судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Олонх эрдэмтэд хэнгэрэгний төв тэнхлэг нь хэнгэргэн цагирагны чамархайн онь, алхны бариул, зуйван цонх, сацыг дайран гарсан босоо хавтгайтай давхцах ёстой гэсэн санал дэвшүүлж байна( 1,3,5).

Хэнгэрэгний төв тэнхлэгийг компьютерт томографийн дэлгэц дээр тодорхойлж, төв тэнхлэгийн төвшинд байгаа дуу дамжуулах аппаратын бүтцийн байдлыг судалснаар дүлийн олон шалтгааныг амжилттай оношлох болов (3,5).

Эрүүл чихэнд компьютерт томографийн босоо зүслэгийн “+2” шугаманд (0 тэнхлэгээс 2 мм зайнд) хэнгэрэгний төв тэнхлэг оршдог болохыг тогтоссон байна (4).

Чихний төрөлхийн гажиг (дэлбээ болон цэцэг үүсээгүй) хөгжилтийн үед дуу дамжуулах аппаратын тогтоц, хэнгэрэгний төв тэнхлэг тодорхойлох асуудал ихээхэн бэрхшээлтэй бөгөөд энэ талаар хийсэн судалгааны ажил бидэнд олдоогүй болно.

Зорилт:

Чихний төрөлхийн гажгийн үед компьютерт томографийн босоо зүслэгт, хэнгэрэгний төв тэнхлэгийг олж, дүлийн шалтгааныг илрүүлж, хэнгэрэгний төв тэнхлэгийг хүүхдийн насны онцлогтой уялдуулан тогтоох аргачлалыг боловсруулах зорилт тавилаа.

Арга зүй:

1. Эрүүл чихтэй хүүхдийн хэнгэргэний төв тэнхлэг (босоо зүслэгийн +2 мм-т цэг) эрүүний үений толгойн хоорондох зайг хэмжиж гаргав.

2.  Төрөлхийн гажигтай хүүхдэд эрүүний үений толгойгоос эрүүл хүүхдийнхтэй адил хэмжээтэй зайнд компьютерт томографийн босоо зүслэг хийж, илэрч байгаа дуу дамжуулах аппаратын тогтолцоог судлав.

3.  Чихний төрөлхийн гажигтай хүүхдийн хэнгэргэний тэв тэнхлэгийг тодорхойлж чадаж байгаа зүслэг, эрүүний толгойн хоорондох зайг хэмжиж, насны бүлэглэлээр ангилж, түүний дундаж хэмжээг гаргалаа.

 

Судалгааны дүн

Чихний төрөлхийн гажигтай хүүхдийн хэнгэргэн тогтолиооны төв тэнхлэгийг компьютерт томографийн дэлгэн дээр олж (Зураг 1), түүнээс доод эрүүний үений толгойн урд ирмэг хүртэлх зайг хэмжиж гаргав.

Бидний хэмжилтээр хэнгэргэний төв тэнхлэг, эрүүний үений толгойн үрд ирмэгийн хоорондох зай 0-1 насанд 7 мм, 1,1-3 насанд 8 мм, 3.1-7 насанд 9.5 мм, 7.1-11 насанд 9.8 мм, 16-аас даэш насанд 10 мм байв.

Чихний төрөлхийн гажгийн үед компьютерт томографийн босоо зүслэгээр хэнгэргэн тогтолцооны төв тэнхлэгийг тодорхойлж чадах дундаж зайг олсны дараа шинжлэх хүүхдийн насанд уялдуулан түүний доод эрүүний толгойн урд ирмэгээс эхлэн уг зайг хэмжиж, босоо шугаманд тэмдэг тавьж тэр тэмдгийн дагуу 2 мм-ийн зузаантай КТ-ын зүслэг хийж, хэнгэргэн тогтолцооны төв тэнхлэгийн түвшинд дуу дамжуулах аппаратыг судлав. (Зураг 2).

 

Дүгнэлт

Хэнгэргэн төгтолцооны төв тэнхлэгийг төдорхойлох зай нь хүүхдийн нас бүрд ихсэх бөгөөд, төрөлхийн гажгийн дүлийн шалтгааныг тогтооход оношийн ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Оюун .Б., Эрдэнэчулуун Б,
Оперативно-компьютерно-томографические сопоставления ретротимпанальной патологий при хронических гмойных
средних отитах у детей. В кн: Материалы региональной научно-практической конференции оториноларингологов. Иркутск 1990, с.293-294.
2. Козлов М.Я., Егоров Л.В., Дифференциальная диагностика и лечение врдавденныж аномалии наружного м среднего уха Вестн .оторинолар. 1981, №2 с.28-32
3. Кузнецов С.В., Апряткина В.М., Компьютерная томография : особенности рентгено-анатомии височной кости. Вест.оторинолар. 1989., №4, с.66-69
4. Richard J. Bellucci. Angeborene Mibildungen des Ohres: Diagnose und Behandhing.
5. Rettinger.G., Kalendar .W. Computertomographie bei Erkrankiingei! des HNO-Bereiches. HNO (1981).29. pp. 364¬369
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 346
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК