Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 1(94)
1995 онд зэрэг хамгаалсан эрдэмтэд
( Товч мэдээлэл )
 

Нэг.Докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд

1. ДОРЖСҮРЭНГИЙН АМГАЛАНБААТАР

Анагаах Ухааны Их Сургууль (Докторант)

Урьгал мэдрэлийн эет тогтолцооны идэвхи сул нөхцөлд нүдний салст, зүрхний булчингийн бичил судасны торны төгөлдөржсөн загвар бүрэлдэх явц сэдвээр 1995 оны 4 сарын 6-нд Улаанбаатар хотод хамгаалсан.

Судлаач энэхүу бүтээлээрээ хүн ба амьтанд зүрхний булчии, нүдний салстын бичил судасны торны бүтэц, түүний төгөлдөржин хөгжих явцыг судлан тогтоож улмаар урьгал мэдрэлийн эет тогтолцооны идэвхийг дарангуйлсан нехцөлд зүрхний булчин нүдний салстын бичил судасны бүрэлдэх явц хэрхэн өөрчлөгдөхийг туршилт судалгаагаар тогтоосон байна.

  1. БЭГЗСҮРЭНШЙН ДАГВАЦЭРЭН

Уламжлалт эмнэлэг, рашаан судлалын үндэсний хүрээлзн (Доктрант)

Монгол төвдийн уламжлалт анагаах ухааны онол арга зүйн үндсэн зүй тогтол сэдвээр 1995 оны 9 сарын 14-нд Улаанбаатар хотод хамгаалжээ.

Судлаач энэхүү бутээлээрээ орчин үеийн тогтолцооны ерөнхий онол ба синергетикийн хандлага, арга зүйн үүднээс Монгол төвдний уламжлалт анагаах ухааны онол арга зүйн гол ойлголтууд, үзэл баримтлалд хэрэгжиж буй зүй тогтол, зарчмыг тогтоосон байна.

Хоёр. Дэд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд

Дашдоржийн Цолмон

Анагаах ухааны их сургуулийн морфологийн тэнхимийн багш (аспирант)

Эет мэдрэлийн системийг дарангуйлах нөхцлийн (десималатизаци) өндгөвчний морфогенез ба гистофизиологи сэдвээр 1994 оны 3 сарын 14-нд ОХУ-ын Москва хотод хамгаалжээ.

Эет мэдрэлийн систем нь өндгөвчний эрт хөгжил, үйл ажиллагаа, фолликүлогенезд чухал нөлөө үзүүлдэг болохыг, эет мэдрэлийн системийг дарангуйлсан түршилт, сорилоор баталжээ.

 

ЦЭРЭННАДМИДЫН ЭНХЖАРГАЛ

Хоол судлалын төвд эрдэм шинжмлгээнии ажилтан (аспирант)

Эрүүл ба эмгэгтэй монгол хүмүүсийн амин хүчлийн судалгаа сэдвээр 1995 оны 4 сарын 21-нд Чех улсын Прага хотод биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

Эрүүл болон эмгэг өвчинтэй монгол хүмүүсийн үндсэн 16 төрлийн аминхүчлийн агууламжийг судлаж монгол хүмүүст дээрх аминхүчлийн алдагдал үгүй болохыг тогтоожзэ. Эдгээр амин хүчлүүдийн агууламжийг судлах шинжилгээний арга зүй боловсруулан практикт нэвтрүүлжээ.


Дэд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд (Үргэлжлэл)

МЯНГАНБУУГИЙН ЭНХТУУЛ

Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн

нүдний эмч (аспирант)

Монгол хүүхдийи нүдний хүнд гэмтлүүдийн тавилан, клиник-эпидемиологийн онцлог сэдвээр 1995 оны 6 сарын 6-нд ОХУ-ын Москвагийн Гельмгольцийн нэрэмжит нүд судлалын хүрээлэнд хамгаалжээ.

Монгол улсад хүүхдийн нүдний гэмтлийн тархалт, эмнэлзүйн онцлог, гзмтлийн тавиланг судлаж, цаашид нүдний гэмтлээс болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга зүй боловсруулсан байна.

 

 ГАНБААТАРЫН ЭРДЭНЭТУЯА

Анагаах Ухааны Их Сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхимийн багш (аспирант)

Арал орчмын хямралын бүсийн хүүхдийн бие бялдрын хөгжилт ба бэлгийн бойжилт сэдвээр 1995 оны 9 сарын 27-нд Казакстан улсын Алма-Ата хотод хамгаалжээ.

Хийсэн судалгааны үр дүнд Арал орчмын хямралын бүсэд бий болсон экологийн тааламжгүй нөхцөл байдал нь, энд амьдарч буй хүүхдийн бие бялдрын хөгжилт, бэлгийн бойжилтонд сөрөг нөлөө үзүүлж байгааг илрүүлсэн нь дотоод шүүрлийн даавруудад гарсан өөрчлөлттзй холбоотой болохыг нотолсон байна.

ДАГВЫН ХИШГЭЭ

Ардын эмнэлгийн хүрээлэнгийн

эрдэм шинжилгээний ажилтан (горилогч)

Монголын уламжлалт анагаах ухаакд хэрэглэж байсан дэгдийн хоёр зүйл ургамлын фитохимийн судлагаа сэдвээр 1995 оны 11 сарын 1-нд Улаанбаатарт эм зүйн ухааны дэд докторын ззрэг хамгаалжээ.

Дэгдний хими, фармакологи, фитохимийн судалгааг цогцолбороор явуулж, дэгдээс "силодин" гэдэг эм бэлтгэн гаргаж авсан нь цөс хөөх, элэг хамгаалах, элэгний үрэвслийн эсрзг үйлчилгээтэйг баталсан бөгөөд уг эмийн технологийн заавар боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж, эмийг эмчилгээний практикт нэвтрүүлсэн байна.

 

ХАЙНЗАНГИЙН ЖАМБАЛМАА

Эрүүл ахуй Халдвар, нян судлалын үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтан (горилогч)

Монгол үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн цагаан идээний хегцөн мөегөнцрийн судалгаа сэдвээр 1995 оны 12 сарын 27-нд Казакстан улсын Алма-Ата хотод хамгаалжээ.

Монголын уламжлалт аргаар бэлтгэсэн цагаан идээний зүйл хүнсний бүтээгдэхүүний хөгцөн мөөгөнцөрийг судлаж , хадгалах хугацаанд хөгцөн мөөгөнцөрийн үүсýх ерөнхий зүй тогтлыг илрүүлж, хүнсний зүйлд агуулагдах хөгцөн мөөгөнцөрийн хүний эрүүл мэндэд нөлөөлөх, өвчин үүсгэх боломжийг судлажээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 399
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК