Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 2(95)
Хүүхдийн их зулайн дунд давхаргын бүтэц болон бичил эргэлтийн онцлог
( Судалгааны өгүүлэл )

Б. Дагданбазар, Д. Амгаланбаатар, С. Энэбиш

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

The autors found 3 layers of tissue and blood vessels walls in the great fonticulare. Also has found the anastomosis of the arteries through the fonticulare.

pp. 3-6. Tables 1, References 16.

The autors found 3 layers of tissue and blood vessels walls in the great fonticulare. Also has found the anastomosis of the arteries through the fonticulare.

pp. 3-6. Tables 1, References 16.

 

Анагаах Ухааны Их Сургууль

Б. Дагданбазар, Д. Амгаланбаатар, С. Энэбиш

Хүүхдийн зулай нь төрснөөс хойш битүүртлээ гавлын доторхи даралт, цусны эргэлтийн үйл ажиллагааг зохицуулдаг. (8,7)

Мөн уламжлалт анагаах ухааны ном сударт 0-3 насны хүүхдийн их зулай, толгойн оройд зуү, төөнө засал хийж болох болохгуйг дурдсан байдаг.

Хүүхдийн зулай, заадал нь зохих наснаасаа эрт битүүрэн гавал хатуурснаар (9) тархины өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлдөг нь орчин уед тодорхой болсон билээ. Иймээс бидний судалгааны зорилго нь их зулайн битүүрэлт хэт хурдсах, удааширхад гол нөлөө үзүүлдэг түүний дунд давхаргын эдийн бүтэц, бичил эргэлтийн онцлогийг тодорхойлоход чиглэсэн юм.

Судалгааны аргачлал:

Бид 0-3 насандаа нас барсан 81 хүүхдийн цогцосноос авсан материалд өвчлөл, цутгалага, рентгөн, гистологийн шинжилгээний аргуудаар будалт хийж, гэрлийн болон цахим дуранбайгаар харж хэмжилт хийгээд, тооцон бодох машинд оруулан боловсруулалт хийсэн юм.

Судалгааны дүн, зөвшлөг: Бидний судалгаагаар их зулайн дунд давхаргын холбогч эдийн ширхэг нь янз бүрийн чиглэлтэй, гаднаас дотогш, дотроос гадагш гарч ясны хальсны эдтэй нийлсэн, зарим газраа цавуулаг ширхэг нь бүдүүн бөгөөд сийрэг бусад газраа нарийн боловч нягт байлаа.

Энэ эдийг тойрсон ясны захын түрэн ургаж буй хэсэг нь эдийн бүтцийн болон бичил судасны торын онцлогоороо ялгарах гурван бүс байгааг олж ажигласан (16) судалгаатай үндсэндээ тохирч байна.

1-р бүс. Түрэгдэж яваа зулайн дунд давхаргын эдийн бүс түүний судасны онцлог байдал.

Энэ бүсийн холбогч эдийн ширхэг зулайн төв талдаа нягтран туйлширсан хэсэгтээ судсууд агшин нарийсч байхад, зах талдаа ( холбогч эд нь сийрэгжсэн хэсэгтээ) ясны эдийн судастай холбоотой судсан торууд үүсч байгаа үзэгдэл ажиглагдлаа.

Ер нь зулайн дунд давхарганд 42.0-56.0 мкм голчтой нарийн артери гадна дотно давхаргаасаа нэвтрэн орж ирдэг боловч ихэвчлэн 44,8-56 мкм голчтой нарийн артериуд дотно давхаргаас ордог.

Энэ давхаргын судас маш олон төрлийн холбоосоор (артеро-артериолын, артериоло-артериолын, артеро-венулын, пре-посткапилярын) холбогдож байгаа нь гавал нэвтрэн холбогдох артерийн судасны холбоос (14) байдгийн зарим нь зулайгаар холбогддог болохыг дахин нотолж байна.

2-р бүс. Шинээр үүсэн түрж яваа ясны эдийн гогцоо, түүний дотор шинээр ургаж буй ялгагдамгүй судасны тор нь эхний үедээ хялгасан судасны тор давамгайлж байдаг болохыг (10,11,12) азот хүчлийн мөнгөөр мөнгөлөх юмуу, И.И.Марков 1979, гематокслинээр ялган будахад тухайн судасны ханын эсийн бөөмийн хэлбэр, перицитийн болон адвентици эсийн байдлаар ялган харж тогтоодог.

Энэ бүсд хүүхдийн өсөж яваа махбодод шинээр ургаж буй хялгасан судасны ургалтын байдлыг анх удаа олж ажиглалаа.

Шинээр хялгасан судас ургахдаа байгаа хялгасан судасныхаа гогцооны ямар нэг тохой дээрээс перицитийн эс хөтлөн замнах байдлаар эдийн чөлөөлөгдсөн хэсэг рүү эндотелийн эсүүд хуваагдан нүүгээд шинэ хялгасан судасны мухар тулам үүсч улмаар тэр нь цааш уртсан ургадаг. Ингэж ургахдаа өөд өөдөөсөө угталцан ургасан хоёр мухар судас нийлэн холбогдох, эсвэл хавчаар маягийн судасны гогцооноос зэрэгцээд ургасан хоёр мухар судас хоорондоо нийлэн холбогдох байдлаар шинэ хялгасан судасны гогцоо үүсдэг болохыг ажигласан маань судлаачдын (2,6) хархны судсанд ажигласан ажиглаттай тохирч байна.

Ийнхүү шинэ хялгасан судас үүсэж байхад хуучин хялгасан судасны урьдал (перекапилляр) хялгасан судасны дотор хөхөлжилт эсийн гадуурхи перицит, адвентици эсийн завсраар гялгар булчингийн ширхэг ороомог байдлаар түрэн ургах замаар судасны хана зузаарч артериол болж байхад, хялгасан судасны дараах (посткапилляр) судасны хувьд дээрх судасны ханын адвентици давхарга нь зузаарах байдлаар судас хувиралд ордог болох нь тодорхой болсон (5) юм. Үүний баримт нь cap жилээр нас ахихад судасгүй нэгж талбайн хэмжээ ихсэж, хялгасан судасны тоо цөөрдөг болох нь гадаадын судалгаатай тохирч байна.(9)

3-р бүс. Хэлбэржсэн ясны хэмт ясан бүс, ялгаран буй судсан торны артериол, венул, тулман хялгасан судасны тор тод харагдаж хялгасан судас түүний урьдал болон дараах судас нь ханынхаа бүтцийн онцлогоор ялгагдаж байлаа. Артериолоос салаалж байгаа судасны эхэнд гялгар булчингийн хуниас онгорхой, хаалттай байх нь тухайн бичил эдэд цусан хангамжийн хэрэгцээ шаардлага ямар байгаатай уялдан, ургал мэдрэлийн эет болон эвт тогтолцооны идэвхийн байдлаас шалтгаалан цаг тутам бүрт өөрчлөгдөж цусан хангамжийг зохицуулдаг (1) болох нь тодорхой боллоо. Балчир насны хүүхдийн их зулайн дунд давхаргын бичил эргэлтийн (артериоли прекапиляяр, капилляр, гюсткапилляр, венул) таван бүрдэл судасны голчийн хэмжээний насны еөрчлөлтийн байдлыг хүснýгт №1 –ээс үзэж  болно. Бидний судалгаагаар зулайн дунд давхарганд тунгалагийн судас байхгүй нь тогтоогдсон бөгөөд харин маш нимгэн ханатай, бүдуүн голчтой (39.30±1.16-58.80±5.25 мкм) венул байгаа нь тунгалагийн судсаа орлодог байж болохыг харуулж байна.

ДҮГНЭЛТ

1 .Их зулайн дунд давхарганд гадна, дотно талаасаа артери нэвтрэн орж цусаар хангах боловч илүү бүдүун артери ихэвчлэн дотно давхаргаасаа ордог.

2.Их зулайн дунд давхарганд үүсдэг артерио-артериолын, артериол-артериолын холбоосууд нь гавал нэвтлэх артерийн холбоос зулайд ийм байдлаар тохиолддогийг дахин нотоллоо.

3. Их зулайд тойрсон ясны түрэн ургаж байгаа хэсэгт эдийн болон бичил судасны онцлогоор өөр хоорондоо ялгаатай 3 бүс байгааг бид тогтоолоо. Энэ нь ясжилтын үйл явц хэвийн явагдаж буйг судлахад онол практикийн ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 578
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК