Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 4(97)
Орчны эмнэлэг- уур амьсгалын зарим үзүүлэлтийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Д. Ганбаатар, ж. Гомбожав, Н. Дамдинжав, Д. Халтар

Монгол улсын их сургууль, Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

The methods and results of the studies on medic-climatical indices of environment at two sites of Mongolia are reported.

The work has been prepared on the basis of complex climatology methods.

The main parameters of medic-climatical indices of environment, such as weather classes, equivalent effective, temperature and its distribution, the boundary of comform zones for naked man and dressed man , radiation equavalent effective temperature, main indices of farm seasonal weather types in our sites, pathogen indices and so on, are determined.

Our results of the medic-climatical indices of environment were successfully used in climate therapy conducting in balneological resort Khujirt

Keyword index: Medic-climatical indices of environment

pp 21-32 , Table 8, Picture 1, References 5

Энэхүү ажилд цаг уурын анги, эквивалиан үйлчлэх темпаратур ба тэдгээрийн түгэлт, цацрагын эквивалиант үйлчлэх темпаратур, хүнии биед үйлчлэх тэдгээр температурын тохиромжтой хязгаар, дулааны улирлын үндсэн үзүүлэлтүүд, клиник эмгэгшлийн индексүүд зэрэг орчны эмнэлэг-уур амьсгалын зарим  vзүүлэлтийr тодорхойлсон болно.

Орчны эмнэлэг-уур амьсгалын үзүүлэлтийн дүнг Хужирт сувилалд уур амьсгалаар эмчлэх, чийрэгжжүүлэх ажлыг байгуулан явуулахад амжилттай хэрэглэж байсан билээ.

1. Хүний бие махбодид гадаад орчны эмнэлэг-уур амьсгалын  үзүүпэлтүүд ихээхэн нөлөөлдөг. Тэдгээр үзүүлэлтийг агаар мандлын сансрын буюу цацрагийн газрын гадаргын гэж гурав xуваадаг; Үүнд:

а) Агаарын температур, даралт, чийг, үүлшилт тундас
зэрэг нь агаар мандлын хүчин зүйлд хамаарагдана

б) сансрын хүчин зүйдц цацрагийн янз бүрийн хэлбэрүүд ордог.
Энэ нь юуны өмнө газрын гадарга дээр ба агаар мандалд явагдаж  буй бүх процессын эх үүсвзр болсон нарны цацраг юм.
Цацраг нь нийлмэл спектр бүтэцтэй бөгөөд тэр нь биологийн  үйлчилгээ үзүүлдэг.

в) Газрын хүчин зүйлст газрын гадаргын онгцлог багтах бөгөөд тэдгээр нь физик ба сансрын зүйлст нөлөөлдег ажээ.

Орчны эдгээр хүчин зүйлс хоорондоо нягт уялдаатайгаар организмд хавсран үйлчилнэ.

Уур амьсгалаар эмчлэх, чийрэгжүүлзх ажлыг зохион явуулахад орчны эмнэлэг- уур амьсгалын үзүүлэлтүүд байгалийн хүчин зүйлсийн үнэлгээг хийх явдал чухал байдаг.

2. Судалгааны арга зүй материал

Монгол Улсын Их Сургуулийн геофизикийн оргил (одоогийн МУИС, Монгол Улсын ШУА дундын геофшилийк судэлгааны төвөөс Хужирт рашаан. сувилал (ф=46°52 £=102С46 далайн түвшингээс дээш h=1650м өндөрт оршдог), Тэрэлж дэх

амралт


(ф=47°59 £=107°28')далайн түвшингээс дээш h=1540 м ийн өндөрт оршдог) д 1984-1985 онуудад, MУИС МҮЗ үүдийн Төв зөвлөлийн сувиллын хэрэг эрхлэх газартай хамтран судалгааны ажил хийх төлөвлөгөөний дагуу эмчлэх, чиирэгжүүлэх ажлыг зохиои явуулахад чухалчлагдах орчны  эмнэлэг-уур амьсгалын үзүүлэлтуүдийг судалсам юм.

Бид судалгааны ажлаа Ялт дахь И.М. Сеченовын нэрэмжит эмнэлгийн уур амьсгал ба эмчилгээний физик арга эрдэм шинжилгээний хүрээлэн, Москва дахь физик эмчилгээ ба рашаан сувиллын эрдэм шинжилгээний төв хүрээлэнд боловсруулсан болон өөрсдийн боловсруулан амжилттай хэрэглэж буй арга зүйгэар хийж гүйцэтгэсэн юм. Рашаан сувилал, амралтын газруудын уур амьсгалыг судлахад чухал үүрэгтэй уур амьсгалын цогцолбор арга зүй (1,2,4,5)~г авч хэрэглэв.

Бид цаг тутам агаарын чийгийг Ашманы психрометрээр, салхины хурдыг фуссын анемометрээр, агаарын температурыг термометрээр, агаарын даралтыг барометрээр, нарны цацрагийг актинометр AT-50, пиранометр M-8G зэргээр тус тус хэмжсэн.

Уур амьсгалын судалгааны цогцолбор аргад хоногийн цаг агаар, эгшиний цаг агаар гэдэг үндсэн ойлголтыг авч үздэг бөгөөд эдгээр ойлголт нь хоногийн туршид цаг агаарын горим хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулан үзүүлнэ. Иймд хэрэглээний зорилгоор уур амьсгалын судалгаа, нэн ялангуяа уур амьсгалаар эмчлэх, чийрэпхүүлэх ажлыг зохион явуулахад гадаад орчны физик нөхцлийг үнэлэхдээ хоногийн ба эгшний цаг агаарын байдлыг нарийвчлан тодорхойлох явдал чухал,

Цаг агаарын байдал янз бүр байдаг нь түүнийг агшлан судлахыг шаарддаг билээ. Тийм учраас хоногийн цаг агаарын төрлийг ангилсан бүлэг-цаг агаарын ангиудад нэгтгэн үздэг.

Ажиглалтын дүнг боловсруулахдаа тусгай карт, хүснэгт зохион, түүндээ агаарын даралт Р, хоногийн даралтын өөрчлөлт Р, үндсэн хугацааны салхины хурд V , дээд мандлын үүлшлийн хэмжээ N, ерөнхий үүлшилт п, цасан бүрхүүлийн өндөр h хоногийн хамгийн их, бага, дундаж харьцангуй чийгшил, агаар мандлын үзэгдлүүдийг бичиж тэмдэглэв. Тэгээд хоног тутмын цаг агаарын ангийг орчин үед өргөн хэрэглэж буй Е.Е.Фёдоров, Л.А.Чубуков нарын ангиллаар тодорхойлсон юм.

Хүрэүлэн байгаа орчны дулааны үйлчлэл, агаарын температур, чийгшил, салхины хурд зэрэг агаар мандлын хэд хэдэн параметрээс хамаарахыг тооцон, дулааны сэрлийн үнэлгэээг эквивалент үйлчлэх


 

 
   
температур (ЭҮТ) буюу эквивалент темяератур (ЭТ) аар тодорхойлсоноор хийж болно.

Хэмжсэн температур, чийгшил, салхины хурдны тодорхой цогц бүрийн хувьд бид В.А. Яаковенкогийн номограммаар ЭҮҮ-мйн утгыг бодож гаргасан.

Нарны  цацрагаар эмчлэх, чийрэгжүүлэхийн байгалийн нөхцлийг үнэлэхийн тулд анх Г.В.Шелейховскийн боловеруулсан цацрагийн эквивалент үйлчлэх температур (ЦЭҮТ)-ийн тухай ойлголтыг авч хэрэглэв. ЦЭҮТ-ийг тодорхойлоход ЭҮТ-д ордог параметрүүдээс гадна нарны цацрагийн эрчим нэмэгддэг юм.

Судалгааны дүн

3,1, Бид Е,Е,Фёдоров, Л.А.Чубуков нарын ангиллаар өдөр бүрийн цаг агаарын ангиудын тоог cap бүрээр Тэрэлжийн хувьд тооцоолон гаргаж, 1 дүгээр хүснэгтээр үзүүлзв. Үүний хэвтээ тэнхлэгт саруудыг, босоо тэнхлэгт цаг агаарын ангиудыг өгсөн болно. Манай хоёр пунктэд дулааны улиралд 1, ХҮ1 ангийн цаг агаар үгүй ба сэрүүн (Ү-ҮП ангиуд) цаг агаар, хүйтний улиралд дунд зэргийн хүйтэн, нилээд хүйтэн, их хүйтэн цаг агаар (Х1, ХП, ХШ ангиудад( тус тус зонхилж байлаа.


3.2. Эквивалент үйлчлэх температур

Хужиртад 1935 оны 7-р сарын зарим өдрийн үдээс өмнөх  ЭҮТ ийг тодорхойлсон дүнг жишээ болгон 2-р хүснэгтээр үзүүлэв. 1985 оны 5-8-р сарын ЭҮТ-ийн ажиглалтын хугацаа дахь түгэлтийг 3-р хүснэгтээр гарган харуулав. Энэхүү хүснэгтээс, Хужиртад ЭҮТ-ийн дунд зэргийн хүйтэн бүс (9-14) зонхилж, тухайн  нутаг орны эрс тэс уур амьсгалын онцлогтой холбогдсон тохиромжтой харьцангуй бага нөхцөл байдаг нь харагдаж байна.

Янз бүрийн нутаг оронд хийсэн олон тооны судапгааны үндсэн дээр биеийн темпатур хэвийн хадгалагдах, хөлрөхгүй, сэрүүцэх, сэрэл үүсэхгүй дулааны сэрлээр субъектив тодорхойлдог ЭҮТ

Ийн утгийг тохиромжтой бүс гэдэг. Тохиромжтой бүсийн утга, хувцастай хүний хувьд ,16.7-21.7, харин гадуур хувцасгүй бол 17,3-21,7 болохыг тогтоожээ (1).

Уур амьсгалаар чийрэгжүүлэх, эмчлэх нөөцийг ЭҮТ-ийн үргэлжлэх  хугацааны хувиар тодорхойлдог
 

билээ. Тохиромжтой бүсийн хязгаар нь хүний бие махбодийн хувийн ба түүний оршин буй уур амьсгалын районы онцлогуудтай хамаардаг юм.

Бидний ажиглалт, судалгаа хийсэн нутагт, өөрийнхөө нутаг

оронд

Дүгнэлт

Манай судалгаагаар цаг уурын үзүүлэлтүүд нь сэрүүн цаг агаар хүйтний улиралд  дунд зэргийн хүйтэн, нилээн хүйтэн, их хүйтэн цаг агаар зонхилж байна. -Өөрийн нутагт амьдарч буй монгол хүний хувьд манай хоёр  цаг аггар засал зохион байгуулан явуулахад, тодоромжгой бүсийн хязгаар нь Оросын Холбооны  улсын өмнөт районд амьдардаг хүнтэй жиших (17”-25°С)~д нилээд бага ( 15°-21°С) болохыг
илрүүлэв.                                              .       - .

 ЦЭҮТ-ийн тохиромжгой бүс, наран засал хийхэд 17С-23°С байж болохыг тогтоов.

Агаар мандын үндсэн параметрүүдийн хэмжилтийн дүнгээр клиникийн индексийг тооцоолон олсон бөгөөд тэр нь Хужиртад. 7, 8 дугаар сард бусад саруудынхыг бодвол нилээд их (23, 24) гарав,

Хужиртад агаар дахь хүчилтөрөгчийн дундаж нягт 6-8 дугаар сард 234.5,230, 231тэй тус тус тэнцүү болохыг илрүүлэв.

Эмнэлэг уур-амьсгалын үзүүлэлтүүдийг судалсан бидний судалгааны дүнг Хужирт рашаан сувилалд 80-аад оны дундуур эмчилгээ, сувиллын практигт амжилттай хэрэглэж байсан юм. Иймэрхүү судалгааны ажлыг цаашид эмч, мэргэжилтэн, гиефизикч нарын зэрэг олон төрлийн мэргэжлийн нар хүч хамтран хийж, эшмлгээ сувилалын практигт өргөн нэвтрүүлэхэд бүрэн бололцоотой

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1349
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК