1-ЭМШУИС, АУС-519 хэсгийн оюутан, Залуу Эмгэг Физиологич клубын гишүүн
Хоол хүнсийг витамин Д-ээр баяжуулсан ч рахит өвчин гарсаар байгаа нь энэ витамины дутагдал эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хувьд томоохон тулгамдсан асуудал болсоор байгаа билээ. Хэдийгээр энэ витамины дутагдалын эсрэг арга хэмжээ авч байгаа боловч далайд хөвж буй мөсөн уул адил усны мандлаас дээш цухуйж буй өчүүхэн хэсэг нь рахит өвчин зэрэг эмнэлзүйд тод илэрдэг өвчнөөр өвчилж мэдэгддэг бол усан дотор оршиж буй дийлэнх хэсэг бидэнд мэдэгдэхгүй байгаа явдал нь улам бүр сэтгэл түгшээсээр байгаа юм. Хүүхэд насанд витамин Д дутагдахад рахит өвчинд нэрвэгдэхийн зэрэгцээ өсөлтийн саатал, ясны гаж хөгжил ба яс хугарах эрсдэл маш өндөр. Орчин үед хүний биеийн ихэнх эд ба эсийн витамин Д-ын рецептор, түүнд оролцох энзимийн бүтцийг тогтоосноор витамин Д-ын анхдагч хэлбэр нь 25-гидроксивитамин Д бөгөөд бодисын солилцооны завсарын бүтээгдэхүүн байдлаар оролцдог. Харин витамин Д-ын биологийн үүргийг гүйцэтгэх идэвхтэй хэлбэр 1,25-дигидроксивитамин Д болохыг тогтоожээ. Ер нь витамин Д нь байгальд витамин Д2 ба витамин Д3 гэсэн хоёр байдлаар оршино. Витамин Д3 нь арьсанд нийлэгжиж үүсэх ба загасны өөх тосонд агуулагдах холекальциферол бөгөөд харин витамин Д2 нь талхны хөрөнгө ба мөөгөнцөрт агуулагддаг эргокальциферол юм. Судалгаагаар витамин Д3-ыг витамин Д2-оос үйлчлэх идэвхи харьцангуй их. 128,129 Витамин Д-ын хамгийн сонирхолтой үүрэг нь архаг өвчинд өртөж хүндрэхийг багасгах тэр дундаа хавдар, аутоиммуни, халдварт ба зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг багасгаж байдагт оршино.
Витамин Д-г эрдэнэт хүн 1. Нарны гэрлийн туяаны нөлөөгөөр арьсанд нийлэгжүүлж 2. Хоол хүнс ба хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг бэлэн хэлбэрээр биедээ витамин Д-ын хэрэгцээг хангана.1-4 (Хүснэгт-1) Витамин Д-г хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнд загас, өндөг, баяжуулсан сүү, загасны тос ордог.127 Иймд витамин Д дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд загасны тосыг их хэмжээгээр хэрэглэж байгаа билээ.3
Витамин Д нь нарны хэт ягаан туяаны β цацрагийн (уртын хэмжээ 290-315 нм) нөлөөгөөр арьсанд 7-дегидрохолестеролоос витамин Д-ын урьдал хэлбэрт шилждэг бөгөөд энэ нь халуун, дулааны улмаас шууд витамин Д3 хувирч нийлэгжинэ (Зураг-1). Нарны гэрлийн нөлөөгөөр витамин Д илүүдлээр үүсдэггүй учир нь нарны гэрлийн нөлөөгөөр витамин Д3 хангалттай хэмжээнд хүрмэгц витамин Д3-ын урьдал хэлбэрт үйлчлэх гэрлийн урвал зогсож нэмэж үүсдэггүй тул наранд удаан хугацаагаар байсан ч витамин Д-ын илүүдэл болдоггүй. Арьсанд нийлэгжсэн витамин Д цусанд орж витамин Д холбогч уурагтай холбогдож элгэнд зөөвөрлөгддөг, харин хоол хүнсээр орж ирсэн витамин Д нарийн гэдэснээс хиломикроноор зөөвөрлөгдөж элгэнд очоод витамин Д нь витамин Д-25-гидроксилаза энзимийн нөлөөгөөр 25-гидроксивитамин Д болж бодисын солилцоонд орно (Зураг-1). Иймд витамин Д-ын хэмжээг өвчтний ийлдсэнд 25-гидроксивитамин Д тодорхойлж үнэлдэг.1-4 25- гидроксивитамин Д-ын хагас задралын хугацаа 14 хоног. Ийнхүү элгэнд үүссэн 25-гидроксивитамин Д цусаар зөөвөрлөгдөж бөөрөнд 25-гидроксивитамин Д-1α-гидроксилаза (CYP27B1) энзимийн нөлөөгөөр 1,25-дигидроксивитамин Д гэсэн биологийн идэвхтэй хэлбэрт шилжинэ. Бөөрөнд 1,25-дигидроксивитамин Д үүсэлт нь бамбайн дэргэдэх булчирхайн даавар, ийлдсийн кальци ба фосфорын хэмжээгээр зохицуулагдана.1-4
Үүссэн идэвхтэй хэлбэр болох 1,25-дигидроксивитамин Д-ын нөлөөгөөр бөөр ба нарийн гэдсэнд кальци ба фосфорын шингээлт ихэснэ.2,3,6(Зураг-1)
Мөн элгэнд агуулагдах 25-гидроксивитамин Д-24-гидроксилаза (CYP24) энзимийн нөлөөгөөр 25-гидроксивитамин Д ба 1,25-дигидроксивитамин Д задарч идэвхигүй усанд уусамтгай хэлбэр болох кальцитройн хүчил үүсгэж цөсөөр ялгарч өтгөнөөр гадагшилна.2-4
Хэдийгээр ийлдэсний 25-гидроксивитамин Д-ын тохиромжтой хэмжээг нарийн тогтоож чадаагүй байгаа боловч олонхи мэргэжилтэнүүд 25-гидроксивитамин хэмжээ ийлдсэнд 20 нг/мл-ээс (50нмоль/л) доош хэмжээтэй байхыг витамин Д-ын дутагдал гэж тодорхойлжээ.7-10 Мөн 25-гидроксивитамин Д-ын хэмжээ ийлдсэнд 32нг/мл-ээс багасахад нарийн гэдэсний шингээх чадвар алдагддаг тул үүнээс бага хэмжээтэй болоход витамин Д-ын дутагдал гэж зарим мэргэжилтнүүд үздэг.130,131 Хэрвээ 25-гидроксивитамин Д-ын хэмжээг тогтоох боломжгүй бол өөрөөр бамбайн дэргэдэх булчирхайн дааврын хэмжээ 30-40 нг/мл-ээс (75-100нмоль/л) их байвал витамин Д-ын дутагдал хэмээн үзэж болдог байна.10-12 Яагаад гэвэл витамин Д дутагдахад нарийн гэдэснээс цус руу шимэгдэх Са ба Р хэмжээ ихээхэн буурсны улмаас цусанд агуулагдах Са ба Р хэмжээ багасахад эргэх холбоогоор бамбайн дэргэдэх булчирхайн дааврын ялгаралт ихсэж яснаас Са ба Р чөлөөлөгдөн цусны гомеостазыг эмгэг байдлаар нөхцөлдүүлнэ. Ийнхүү ясны Са ба Р багасахад яс сийрэгжих ба яс зөөлрөх өвчинд өртдөг байна. Эмэгтэй хүнд 25-гидроксивитамин Д-ын хэмжээ дундажаар 20-оос 32 нг/мл (50-аас 80 нмоль/л) хүртэл нэмэгдвэл нарийн гэдэсний кальцийн шингээлт 45%-аас 65% хүртэл нэмэгдэнэ.13 Хэрэв ийлдсэнд 25-гидроксивитамин Д-ын хэмжээ 150 нг/мл (374 нмоль/л) ба түүнээс дээш хэмжээтэй байвал витамин Д-ын хордлого үүснэ гэж үздэг. Тархварзүйн судалгаагаар 25-гидроксивитамин Д-ын хэмжээ ийлдсэнд 20нг/мл-ээс доош ба витамин Д дутагдалтай хүн дэлхийд 1 тэрбум гаруй амьдарч байгаа юм.7-15,15-22 Судалгаанаас үзэхэд АНУ ба Европын ахимаг настай эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дотор витамин Д дутагдал 40-100% байна.7-12,15-22 Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 50% нь ясны сийрэгжилттэй ба эдгээр хүмүүсийн ийлдэс дэх 25-гидроксивитамин Д хэмжээ 30 нг/мл-ээс (75нмоль/л) доош байна.
Витамин Д дутагдал үүсгэхэд дэлхийн гадаргууд тусах нарны гэрлийн тусгал үүсгэх налуу өнцөг бага байх нь витамин Д дутагдал үүсгэхэд нөлөөлдөг байна. Экватор орчим амьдарч байгаа хүмүүс нарны гэрэлд их өртдөг тул 25-гидроксивитамин Д хэмжээ 30 нг/мл-ээс дээш байж эрүүл чийрэг байна.27-28 Харин Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Австрали, Турк, Энэтхэг ба Леван улсуудын хүүхэд ба насанд хүрсэн хүмүүсийн 30-50%-д 25-гидроксивитамин Д хэмжээ 20 нг/мл-ээс доогуур байгаа юм.29-32 Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд витамин Д-ын дутагдалд өртөх эрсдэл өндөртэй учраас өдөр болгон 400 IU агуулсан мультивитамин уудаг байна. Төрсөний дараа витамин Д дутагдал нярай хүүхдийн 80%-д, эхчүүдийн 73%-д тохиолдоно.34
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо витамин Д-ын нөлөөгүйгээр ердөө л хоол хүнсний кальцийн 10-15% ба фосфорын 60%-ийг шингээнэ.2-4 Витамин Д-ын гол үүргийн нэг нь кальци болон фосфорыг нарийн гэдсээр шимэгдэж цусанд орохыг дэмждэг билээ. 1,25-дигидроксивитамин Д өөрийн витамин Д рецептортой үйлчилснээр нарийн гэдсэнд кальцийн шингээлт 30-40% ба фосфорын шингээлт ойролцоогоор 80%-иар нэмэгдэнэ.2-4,13(Зураг-1) 25-гидроксивитамин Д ийлдсэнд 30нг/мл эсвэл түүнээс доош хэмжээтэй байхад бамбайн дэргэдэх булчирхайн даавар ихэсч, нарийн гэдэсний кальцийн шингээлт багасана. Бамбайн дэргэдэх булчирхайн даавар бөөрөнд 1,25-гидроксивитамин Д нийлэгжилтийг нэмэгдүүлэх ба бөөрөнд кальцийн эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ.2-4,6 Витамин Д дутагдахад эргэх холбоогоор цусны Са ба Р-ын хэмжээг бамбайн дэргэдэх булчирхай мэдэрч даавар ялгаруулсны нөлөөгөөр яснаас Са ба Р цус руу ялгарч цусанд агуулагдах Са ба Р хэмжээг нөхсөн ч ясны эрдэсжилт муудаж яс сийрэгжих ба яс зөөлөрдөг болохыг дээр дурьдсан билээ. Бамбайн дэргэдэх булчирхайн даавар доорх байдлаар яснаас Са ба Р цус руу ялгаруулдаг. Энэ даавар остеобласт эсийг идэвхжүүлж, остеокластын урьдал эсээс боловсорсон остеокласт эсэд хувиргана1-3 (Зураг-1). Боловсорсон остеокласт эс нь ясны эдийн эрдэсжсэн коллагеныг уусган задлаж цус руу Са ба Р-ыг чөлөөлнө. Үүний улмаас яс зөөлөрч, сийрэгжиж, хугарах эрсдэл өндөр болно.7,8,11,16-21 Витамин Д дутагдал нь хор нөлөө ихтэй ч араг ясанд кальци хэтэрхий их эрдэсжиж шохойжихоос урьдчилан сэргийлдэг ашигтай талтай.36 Витамин Д дутагдал ихээр даамжрахад бамбайн дэргэдэх булчирхай дээд хэмжээндээ идэвхжиж хоёрдогч гиперпаратиреодизмын шалтгаан болно.7,9-12 Эсрэгээр гипомагниеми болоход бамбайн дэргэдэх булчирхайн дааврын хэмжээ хэвийн болж 25-гидроксивитамин Д-ын хэмжээ 20 нг/мл-ээс бага болдог.37 Бамбайн дэргэдэх булчирхайн даавар нь 25-гидроксивитамин Д-ээс 1,25-дигидроксивитамин Д хувирах сайн талтай ч бодисын солилцоог нэмэгдүүлснээр ийлдсэнд агуулагдах 25-гидроксивитамин Д-ын хэмжээг багасгаж витамин Д дутагдлыг улам даамжруулдаг сөрөг талтай. Бамбайн дэргэдэх булчирхайн даавар бас фосфотури болгосны улмаас фосфорын хэмжээг багасдаг.
Ийнхүү кальци-фосфорын хэмжээ ба үүсэлт багассанаар эдийн коллагены эрдэсжилт багасаж хүүхдэд1,28 рахит ба насанд хүрэгчдэд7,38 яс зөөлрөх өвчнийг үүсгэх гол хүчин зүйл болно.
Яс сийрэгжихэд ясаар өвдөөд байдаггүй харин яс зөөлрөх үед ясаар өвдөх зовиур илэрдэг.39,40 Ясаар өвдөх шалтгаан нь ясны периостеомын гаднах матрикс желатиныг гидартацид орж задардаг бөгөөд задарсан бүтээгдэхүүн гадагшлахдаа мэдрэлийн төгсгөлийг цочроосноор лугшиж янгинасан өвдөлтийг бий болгоно.7
Яс зөөлрөх өвчнийг эрхий хуруугаараа өвчүү ба шилбэний өмнөд хэсэгт зөөлөн дарахад хонхолзох байдлаар тэмтрэгддэг ба ясаар өвдөх анамнезтай байвал оношлоход хялбар.7,40 Судалгаагаар эмнэлгийн тусламжаар ирсэн өвчтөн дунд булчингаар янгинаж өвдөх ба ясаар өвддөг гэсэн зовиуртай байсан 10-65 насны хүмүүсийн 93% яс зөөлрөх өвчинтэй байсан. Гэхдээ яс зөөлрөх өвчнийг фибромиалги, архаг турах хам шинж ба сэтгэл гутралаас ялган оношлох хэрэгтэй.41
Ясны сийрэгжилт ба хугарал
Витамин Д дутагдалын улмаас яс сийрэгжих ба яс зөөлрөх эмгэг үүснэ. Судалгаагаар 60-70 насны эмэгтэйчүүдийн 33%, 80 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн 66% ясны сийрэгжилттэй.16,20 Үүнээс гадна 50 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн 47% ба эрэгтэйчүүдийн 22% нь ясны сийрэгжилтээс үүдсэн хугаралттай байдаг.21 Чапую нарын судалгаагаар21 3270 франц ахимаг настай эмэгтэй хүмүүст өдөр тутам 1200мг кальци ба 800IU витамин Д3-г 3 жил өгөхөд ясны хугарал 43% ба нурууны бус хугарал 32% багассан. Харин 65 насны 389 эрэгтэй ба эмэгтэй хүмүүст өдөр тутам 700IU витамин Д3 ба 500мг кальци өгч судлахад нурууны бус хугарал 58%-иар багасна. Судалгаагаар өдөр тутам 700-800IU витамин Д3 хэрэглэх нь дунд чөмөгний хугаралыг 26% ба нурууны бус хугаралыг 23% бууруулдаг.8
Булчингийн хүч ба сулрал
Витамин Д дутагдсаны улмаас булчингийн сулралд өртөнө.1,7,8,28 Араг ясны булчин витамин Д-ын рецептортой ба их хэмжээгээр биеийн хүчний дасгал хийсний эцэст витамин Д зайлшгүй шаардлагатай болдог.1,8 Ийлдсэнд 25-гидроксивитамин Д-ын хэмжээг 40 нг/мл-ээс дээш нэмэгдүүлэхэд булчингийн хүч мэдэгдэхүйц илт сайжирдаг.8 Витамин Д3-г өдөрт 400IU хэрэглэхэд булчингийн сулралд нөлөөлдөггүй, харин түүний тунг нэмэгдүүлж витамин Д3-г өдөрт 800IU тунгаар кальцитай хамт хэрэглэхэд булчингийн сулрал арилж байсан.8 Судалгаагаар 5 сарын турш витамин Д2 өдөрт 800IU, кальцийг нэмэлтээр хэрэглэхэд булчингийн сулралыг 72% бууруулдаг.46
Витамин Д-ын дархлаа сайжруулах үйлдэл
Витамин Д-ын идэвхитэй хэлбэр болох 1,25(OH)2Д-тэй холбогдох рецептор тархи, түрүү булчирхай, хөх, бүдүүн гэдэсний эд, дархлааны эсүүдэд агуулагдахын зэрэгцээ1-4,6 25-гидроксивитамин Д-1α-гидроксилаза энзимийг нийлэгжүүлэх чадвартай.1-3,6 Эдгээр эд эсүүдэд агуулагдах рецепторын экспресс ба энзимийн нийлэгжлийг 200 гаруй генүүд шууд болон шууд бус байдлаар хянаж нөхөн төлжилт, ялгаран хөгжил, апоптоз ба ангиогенезыг зохицуулна.1,47 Энэ эсийн хөгжил, хуваагдалыг зохицуулдаг үйлдлийг ашиглан практикт 1,25(OH)2Д ба түүний аналоги бэлдмэлийг псориазын эмчилгээнд хэрэглэдэг.48,49 Иймд практикт 1,25(OH)2Д-ын аналоги бэлдмэл болох кальципотриол (псоркутан)-ыг псориаз буюу хайрст үлд өвчний үед хэт ихэсдэг тэр хэсгийн пролиферацийг саатуулж түүний морфологи бүтцийг хэвийн байдалд орох явцыг түргэсгэх үйлдлийг ашигладаг байна.132
1,25(OH)2Д гол үйлдэлийн нэг нь моноцит ба макрофаг эсүүдээр дамжуулан дархлаа сайжруулах шинж чанартай.2-4,6,50 Моноцит ба макрофаг эсэд витамин Д-ын рецептор ба 25-гидроксивитамин Д-1α-гидроксилаза энзимийн генийг агуулна. Харь антигенийн нөлөөгөөр эдгээр эсүүд идэвхжиж дээрх генийн экспресс эрчимжихэд 1,25(OH)2Д-ын үүсэлт нэмэгдэн үүний нөлөөгөөр сүрьеэгийн савханцар болон бусад нянг задалж устгах чадвартай кателицидиныг нийлэгжүүлнэ. Энэ өвөрмөц нянгийн эсрэг бодис зөвхөн 1,25(OH)2Д нөлөөгөөр нийлэгждэг гэж үздэг. Хэрвээ ийлдсэнд 25(OH)Д-ын хэмжээ 20нг/мл (50нмоль/л)-аас бага болох буюу витамин Д-ын дутагдалд ороход моноцит болон макрофаг эсийн нянг устгах идэвхи суларч сүрьеэгийн микобактерийн халдварт өртөмтгий болохын зэрэгцээ бусад халдвар архагших эрсдэл өндөртэй. Иймд архаг халдвар болон сүрьеэгийн эмчилгээнд витамин Д хэрэглэх нь зайлшгүй чухал юм.51 1,25(OH)2Д нь мөн бөөрний ренины нийлэгжлийг дарангуйлж артерийн даралтыг тогтворжуулах, инсулин үүсэлтийг нэмэгдүүлэн цусны сахарыг бууруулан тогтвортой хэмжээнд барих53 ба зүрхний агших чадварыг сайжруулах, диастолын үйл ажиллагааг хэвийн болгох54 зэрэг үйлдэл нь судалгаагаар тогтооогдсон байна. (Зураг-2)
Хавдарт
Тархварзүйн судалгаагаар 25-гидроксивитамин Д-ын хэмжээ ийлдсэнд 20нг/мл-ээс доогуур байвал бүдүүн гэдэс, түрүү булчирхай, хөхний хавдар зэрэг нас баралт өндөртэй хавдараар өвчлөх эрсдэл 30-50% нэмэгддэг.56,59-61,64 Бүдүүн гэдэс, түрүү булчирхай, хөх ба бусад эдүүдэд 25-гидроксивитамин Д-1α-гидроксилаза энзимийн экспресс ба 1,25-дигидроксивитамин Д-ын рецепторын нийлэгжэлийг тодорхой генүүд хянаж эсийн хэвийн нөхөн төлжил, ялгаран хөгжилыг хадгалж хавдараас урьдчилан сэргийлнэ.3,47,56,58 1,25-дигидроксивитамин Д нь апоптозыг өрнүүлж, ангиогенезыг хянаж байдаг учир нь тухайн хорт хавдарын эсийн энергийг хязгаарласнаар хавдарын эсэд энергийн хомсдол үүсч үсэрхийлэх байдал нь хязгаарлагдаж амьдрах чадварыг багасгадаг ач холбогдолтой.2,3,7,67
Бөөрөнд 1,25-дигидроксивитамин Д-ын нийлэгжилтийн нарийн зохицуулга, нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байгаа витамин Д яагаад тодорхой түвшинд хүрээд зогсдог байдал нь тайлагдашгүй оньсого хэвээр байгаа билээ.1-3
Зүрх судасны эмгэгт
Витамин Д-ын дутагдалтай бүс нутагт даралт ихсэлт ба зүрх судасны эмгэгээр өвдөх эрсдэл өндөр.54,57 Судалгаагаар артерийн даралт ихсэлт өвчинтэй өвчтөнг 3 сарын турш 7 хоногт 3 цагийн хугацаанд нарны гэрэлд биеэ шарахад 25-гидроксивитамин Д-ын хэмжээ 180%-иар нэмэгдэж, систол ба диастолын даралт 6 мм.муб-аар багасаж артерийн даралт хэвийн хэмжээнд тогтворждог.78 Витамин Д дутагдал нь зүрхний дутагдалыг54 даамжруулж, цусны үрэвслийг фактор С урвалж уураг ба интерлейкин-10 хэмжээг нэмэгдүүлсэнээр атеросклерозд өртөх эрсдэл өндөртэй болгодог.54,79
Аутоиммуны өвчин, остеоартрит ба чихрийн шижин өвчинд
Витамин Д дутагдал 1-р хэлбэрийн чихрийн шижин, кроны өвчины эрсдлийг нэмэгдүүлдэг. Клиник ажиглалтаар ревматойд артрит73 ба стеоартриттай74 өвчтөн бүр энэ витамины дутагдалтай байна. Янз бүрийн судалгаагаар хүүхдэд витамин Д агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчинд өртөх эрсдэл багасч байв.
Жирэмсэн эхэд витамин Д-ын хэрэгцээ нэмэгдэж байгаа нь ургийн нойр булчирхайн аралханы эсүүдийн эсрэг эсрэг бие үүсэхийг багасгадаг гэж үздэг.53 Фяниланд улсад 10366 хүүхдэд төрсний дараах эхний жилд өдөр тутам витамин Д 2000IU тунгаар өгөхөд 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчинд өртөх эрсдэл 80% буурсан.75 Судалгаагаар витамин Д дутагдал нь инсулинд тэсвэрт чанарыг ихэсгэж, инсулины нийлэгжлийг багасгах ба ингэснээр бодисын солилцооны хам шинжид оруулдаг юм.53 Судалгаанаас үзэхэд өдөр тутам кальци 600мг ба витамин Д 400IU бага тунгаар өгсөнөөс кальци 1200мг ба витамин Д 800IU хослолоор өгөх нь 2-р хэлбэрийн чихрийн шижинг 33%-аар багасгана.76
Шизофрени ба сэтгэл гутралд
Витамин Д дутагдалтай байх нь шизофрени ба сэтгэл гутралыг нэмэгдүүлнэ.80,81 Витамин Д хэвийн хэмжээнд байх нь тархины витамин Д рецепторын транскрипцийн үйл ажиллагаа сайжран сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.82
Уушигны үйл ажиллагаа ба амьсгал давчдах эмгэгт
Эрэгтэй ба эмэгтэй хүнд 25-гидроксивитамин Д-ын хэмжээ 35нг/мл-ээс (87нмоль/л) их байхад 14 секундэд гаргах амьсгалын эзэлхүүн 176 мл хүртэл нэмэгдэнэ.83 Витамин Д дутагдалтай жирэмсэн эхчүүдэд амьсгал давчдах эмгэгтэй байна.84
Витамин Д-ын дутагдалын шалтгаан
Витамин Д-г нарны гэрэл, хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмийн хэлбэрээр бид авч байгаа боловч арьсанд нийлэгжих хэмжээ, витамин Д-ын шингээлт багасах, бөөрний эмгэг, удамшлын эмгэг зэрэг маш их олон шалтгаанаар витамин Д дутагдалд орж байдаг нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байгаа билээ.2,3,6 Хүснэгт-2 витамин Д дутагдалын шалтгаан ба үзүүлэх нөлөөг үзүүлэв.
Хүүхэд ба насанд хүрэгчид
Анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөгөөнөөр Витамин Д-ын өдрийн тунг хүүхэд ба 50 нас хүртэлх насанд хүрэгчид 200IU, 51-70 насныхан 400IU ба 71 наснаас дээш насныхан 600IU гэж тогтоожээ.101 Мэргэжилтэнүүд нарнаас тусгаарлагдсан хүүхэд ба насанд хүрэгчдийн өдрийн тунг 800IU-1000IU байх ёстой гэж үздэг.1-3,8,15,16,20,102,103 Витамин Д дутагдалтай хүүхдийн рахитаас сэргийлэх эмчилгээний тунг үзүүлэв. (Хүснэгт-2)1.28.105-107
Хөхөөр хооллодог нярай ба хүүхэд
Хөхний сүү витамин Д маш бага хэмжээгээр агуулдаг (ойролцоогоор 20IU/л) ба эх нь витамин Д дутагдалтай бол нярай витамин Д-г түүнээс бага хэмжээгээр авна.38,39 Эхэд витамин Д3-ыг 4000IU/өдөр өгөхөд 25-гидроксивитамин Д хэмжээ 30нг/мл-ээс нэмэгддэх ба нярайд хангалттай хэмжээгээр витамин Д3-аар хооллодог ажээ.
Канад улсад витамин Д дутагдалаас сэргийлж нярай ба хүүхдэд өдөрт витамин Д3-г 400IU тунгаар өгч байх удирдамж боловсруулжээ.104 (Хүснэгт-2)
Бөөрний архаг өвчинтэй өвчтөн
Олон Улсын Бөөрний Байгуулагаас гаргасан Бөөрний өвчнөөс үүдсэн эмгэгийг засах удирдамжаар архаг бөөрний өвчний аль ч үе шатанд байсан ч өвчтөний ийлдсэнд 25-гидроксивитамин Д хэмжээг 30нг/мл-ээс дээш хэмжээнд байлгах ёстой гэж зөвлөжээ.6,91,93,94 Тухайн өвчтөнд витамин Д ба түүний идэвхитэй аналоги бэлдмэлийг бамбайн дэргэдэх булчирхайн дааврын хэмжээ ба бөөрний дутагдалын үе шатыг харгалзахгүйгээр хэрхэвч өгч болохгүй.2,6,93-96 Яагаад гэвэл бөөрний архаг өвчин 4 эсвэл 5 үе шатандаа орсон өвчтөн түүдгэнцэрийн шүүлтийн хурд <30мл/мин/1,73м2 –аас бага болоход 1,25-дигидроксивитамин Д-г алдахын хажуугаар нийлэгжилт нь багассаны улмаас түүний хэмжээ багасаж гипокальцеми болохын зэрэгцээ бамбайн дэргэдэх булчирхайн дааврын хэмжээ ихэсдэг. Энэ бүхэн бөөрнөөс улбаалсан ясны өвчинд өртөх эрсдэлтэй болгодог.6,91,93,94 (Хүснэгт-2)
Шингээх чадвар алдагдсан ба харшлах эмчилгээтэй өвчтөн
Хөнгөн ба дунд зэргийн элэгний дутагдалтай өвчтөнд нарийн гэдэсний өөхний шингээх чадвар алдагддаг, мөн эд ховхролтийн эсрэг эмчилгээ, глюкокортикойд, стеройд ба ксенобиотын рецептортой холбогддог эмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн витамин Д-г өндөр тунгаар өгөх шаардлагатай.7,88 (Хүснэгт-2)
Нарны гэрлээс тусгаарлагдаагүй үед витамин Д3 хангалттай хэмжээнд үүсэн хүний биеийн өөхөнд хадгалагдаж өвөлд витамин Д3 үүсдэггүй тул энэ улирлын турш өөхний эдээс чөлөөлөгдөн ялгарч хүний беийн хэрэгцээг хангаж байдаг.7,15,85,108-110 Долоо хоногт 3 удаа өдрийн 10 цагаас 15 цагийн хооронд бугуй ба өвдөгт нарны гэрэл 5-30 миниут (өдрийн цаг, улирал, бүс нутаг ба арьсны нөсөөжилт зэргээс хамаарна.) тусахад витамин Д хангалттай хэмжээнд нийлэгжинэ.2,7,108-110 Нарны гэрэлд зөвхөн усанд орох хувцастай хамгийн бага арьс улайлгах тунгаар биеэ шарахад 20,000IU витамин Д2 тэнцүү хэмжээгээр хүний биед витамин Д нийлэгждэг байна.1,2,7,85 Арьсанд витамин Д3 хамгийн их хэмжээтэй үүсгэдэг тул нарны гэрлээс витамин Д авдаг хөгшин хүмүүсийн ясны хугарал бага байдаг.109-111 Наранд биеэ шарахад 2-6% хэт ягаан туяаны В цацраг нь витамин Д3 гол эх үүсвэр хэмээн үзнэ.111-113,115 25-гидроксивитамин Д-ын хэмжээ 45 нг/мл хэмжээнд байхад ясны эрдэсжилт хамгийн дээд хэмжээндээ байх нь эрүүл чийрэг байхын үндэс.112 Өөх шингээж боловсруулах чадвар алдагдсан өвчтөн нарны гэрэлд биеэ шарахад витамин Д дутагдалыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргын нэг.(Хүснгэт-2)113 UVB цацраг нь арьсны хавдар үүсэхийг багасгана.
Витамин Д-ын хордлого туйлын ховор гэвч санаандгүй ба санамсаргүй байдлаар витамин Д-г өндөр тунгаар агуулсан хоол хүнсийг хэрэглэхэд үүсч болно. Витамин Д 50,000IU ба түүнээс дээш тунгаар өдөр тутам хэрэглэхэд 25-гидроксивитамин Д хэмжээ 150нг/мл-ээс (374 нмоль/л) дээш хэмжээтэй болоход витамин Д хордлого үүсэхийн зэрэгцээ гиперкальцеми ба гиперфосфатеми болдог.1-3,27,121,122 Ингэснээр судас, бөөр, зүрхний булчин болон бусад эрхтэнд кальци ихээр хуримтлагдах нөхцөл бүрдэнэ. Харин витамин Д-ын тунг хэтрүүлснээс цочмог хордлогын үүсч хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, биеийн ерөнхий байдал сулрах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинж илэрнэ.132 Витамин Д3-ыг 10,000IU тунгаар өдөр тутам 5 сарын турш хэрэглэхэд хордлогын шалтгаан болдоггүй байна.27
2. Holick MF, Garabedian M. Vitamin D: photobiology, metabolism, mechanism of action, and clinical applications. In: Favus MJ, ed. Primer on the metabolic bone diseases and disoders of mineral metabolism. 6th ed. Washington, DC: American Society for Bone and Mineral Research, 2006:129-37.
3. Bouillon R. Vitamin D: from photosynthesis, metabolism, and action to clinical applications. In: DeGroot LJ, Jameson JL, eds. Endocrinology. Philadelphia: W.B. Saunders, 2001:1009-28.
4. DeLuca HF. Overview of general physiologic features and functions of vitamin D. Am J Clin Nutr 2004;80:Suppl:1689S-1696S.
5. Hruska KA. Hyperphosphatemia and hypophosphatemia. In: Favus, MJ, ed. Primer on the metabolic bone diseases and disorders of mineral metabolism. 6th ed. Washington, DC: American Society for Bone and Mineral Research, 2006:233-42.
6. Dusso AS, Brown AJ, Slatopolsky E. Vitamin D. Am J Physiol Renal Physiol 2005;289:F8-F28.
7. Holick MF. High prevalence of vitamin D inadequacy and implications for health. Mayo Clin Proc 2006;81:353-73.
8. Bischoff-Ferrari HA, Giovannucci E, Willett WC, Dietrich T, Dawson-Hughes B. Estimation of optimal serum concentrations of 25-hydroxyvitamin D for multiple health outcomes. Am J Clin Nutr 2006;84:18-28. [Erratum, Am J Clin Nutr 2006;84:1253.]
9. Malabanan A, Veronikis IE, Holick MF. Redefining vitamin D insufficiency. Lancet 1998;351:805-6.
10. Thomas KK, Lloyd-Jones DM, Thadhani RI, et al. Hypovitaminosis D in medical inpatients. N Engl J Med 1998;338:777-83.
11. Chapuy MC, Preziosi P, Maamer M, et al. Prevalence of vitamin D insufficiency in an adult normal population. Osteoporos Int 1997;7:439-43.
12. Holick MF, Siris ES, Binkley N, et al. Prevalence of vitamin D inadequacy among postmenopausal North American women receiving osteoporosis therapy. J Clin Endocrinol Metab 2005;90:3215-24.
13. Heaney RP, Dowell MS, Hale CA, Bendich A. Calcium absorption varies within the reference range for serum 25-hydroxyvitamin D. J Am Coll Nutr 2003;22:142-6.
14. Dawson-Hughes B, Heaney RP, Holick MF, Lips P, Meunier PJ, Vieth R. Estimates of optimal vitamin D status. Osteoporos Int 2005;16:713-6.
15. Glerup H, Mikkelsen K, Poulsen L, et al. Commonly recommended daily intake of vitamin D is not sufficient if sunlight exposure is limited. J Intern Med 2000; 247:260-8.
16. Boonen S, Bischoff-Ferrari HA, Cooper C, et al. Addressing the musculoskeletal components of fracture risk with calcium and vitamin D: a review of the evidence. Calcif Tissue Int 2006;78:257-70.
17. Lips P. Vitamin D deficiency and secondary hyperparathyroidism in the elderly: consequences for bone loss and fractures and therapeutic implications. Endocr Rev 2001;22:477-501.
18. Bakhtiyarova S, Lesnyak O, Kyznesova N, Blankenstein MA, Lips P. Vitamin D status among patients with hip fracture and elderly control subjects in Yekaterinburg, Russia. Osteoporos Int 2006;17:441-6.
19. McKenna MJ. Differences in vitamin D status between countries in young adults and the elderly. Am J Med 1992;93:69-77.
20. Larsen ER, Mosekilde L, Foldspang A. Vitamin D and calcium supplementation prevents osteoporotic fractures in elderly community dwelling residents: a pragmatic population-based 3-year intervention study. J Bone Miner Res 2004;19:370-8.
21. Chapuy MC, Arlot ME, Duboeuf F, et al. Vitamin D3 and calcium to prevent hip fractures in elderly women. N Engl J Med1992;327:1637-42.
22. Lips P, Hosking D, Lippuner K, et al. The prevalence of vitamin D inadequacy amongst women with osteoporosis: an international epidemiological investigation. J Intern Med 2006;260:245-54.
23. Gordon CM, DePeter KC, Feldman HA, Grace E, Emans SJ. Prevalence of vitamin D deficiency among healthy adolescents. Arch Pediatr Adolesc Med 2004; 158:531-7.
24. Sullivan SS, Rosen CJ, Halteman WA, Chen TC, Holick MF. Adolescent girls in Maine at risk for vitamin D insufficiency. J Am Diet Assoc 2005;105:971-4.
25. Nesby-O’Dell S, Scanlon KS, Cogswell ME, et al. Hypovitaminosis D prevalence and determinants among African American and white women of reproductive age: Third National Health and Nutrition Examination Survey, 1988-1994. Am J Clin Nutr 2002;76:187-92.
26. Tangpricha V, Pearce EN, Chen TC, Holick MF. Vitamin D insufficiency among free-living healthy young adults. Am J Med 2002;112:659-62.
27. Vieth R. Why the optimal requirement for vitamin D3 is probably much higher than what is officially recommended for adults. J Steroid Biochem Mol Biol 2004;89-90:575-9.
28. Pettifor JM. Vitamin D deficiency and nutritional rickets in children in vitamin D. In: Feldman D, Pike JW, Glorieux FH, eds. Vitamin D. 2nd ed. Boston: Elsevier Academic Press, 2005:1065-84.
29. Sedrani SH. Low 25-hydroxyvitamin D and normal serum calcium concentrations in Saudi Arabia: Riyadh region. Ann Nutr Metab 1984;28:181-5.
30. Marwaha RK, Tandon N, Reddy D, et al. Vitamin D and bone mineral density status of healthy schoolchildren in northern India. Am J Clin Nutr 2005;82:477-82.
31. El-Hajj Fuleihan G, Nabulsi M, Choucair M, et al. Hypovitaminosis D in healthy schoolchildren. Pediatrics 2001;107:E53.
32. McGrath JJ, Kimlin MG, Saha S, Eyles DW, Parisi AV. Vitamin D insufficiency in south-east Queensland. Med J Aust 2001; 174:150-1.
33. Hollis BW, Wagner CL. Assessment of dietary vitamin D requirements during pregnancy and lactation. Am J Clin Nutr 2004;79:717-26.
34. Lee JM, Smith JR, Philipp BL, Chen TC, Mathieu J, Holick MF. Vitamin D deficiency in a healthy group of mothers and newborn infants. Clin Pediatr (Phila) 2007;46:42-4.
35. Bodnar LM, Simhan HN, Powers RW, Frank MP, Cooperstein E, Roberts JM. High prevalence of vitamin D insufficiency in black and white pregnant women residing in the northern United States and their neonates. J Nutr 2007;137:447-52.
36. Cooper C, Javaid K, Westlake S, Har- vey N, Dennison E. Developmental origins of osteoporotic fracture: the role of maternal vitamin D insufficiency. J Nutr 2005;135:2728S-2734S.
37. Sahota O, Mundey MK, San P, Godber IM, Hosking DJ. Vitamin D insufficiency and the blunted PTH response in established osteoporosis: the role of magnesium eficiency. Osteoporos Int 2006;17: 1013-21. [Erratum, Osteoporos Int 2006;17: 1825-6.]
38. Aaron JE, Gallagher JC, Anderson J, et al. Frequency of osteomalacia and osteoporosis in fractures of the proximal femur. Lancet 1974;1:229-
39. Gloth FM III, Lindsay JM, Zelesnick LB, Greenough WB III. Can vitamin D deficiency produce an unusual pain syndrome? Arch Intern Med 1991;151:1662-4.
40. Malabanan AO, Turner AK, Holick MF. Severe generalized bone pain and osteoporosis in a premenopausal black female: effect of vitamin D replacement. J Clin Densitometr 1998;1:201-4.
41. Plotnikoff GA, Quigley JM. Prevalence of severe hypovitaminosis D in patients with persistent, nonspecific musculoskeletal pain. Mayo Clin Proc 2003;78:1463-70.
42. Dawson-Hughes B, Harris SS, Krall EA, Dallal GE. Effect of calcium and vitamin D supplementation on bone density in men and women 65 years of age or older. N Engl J Med 1997;337:670-6.
43. Jackson RD, LaCroix AZ, Gass M, et al. Calcium plus vitamin D supplementation and the risk of fractures. N Engl J Med 2006;354:669-83. [Erratum, N Engl J Med 2006;354:1102.]
44. Grant AM, Avenell A, Campbell MK, et al. Oral vitamin D3 and calcium for secondary prevention of low trauma fractures in elderly people (Randomised Evaluation of Calcium Or Vitamin D, RECORD): a randomized placebo-controlled trial. Lancet 2005;365:1621-8.
45. Porthouse J, Cockayne S, King C, et al. Randomized controlled trial of supplementation with calcium and cholecalciferol (vitamin D3) for prevention of fractures in primary care. BMJ 2005;330: 1003-6.
46. Broe KE, Chen TC, Weinberg J, Bischoff-Ferrari HA, Holick MF, Kiel DP. A higher dose of vitamin D reduces the risk of falls in nursing home residents: a randomized, multiple-dose study. J Am Geriatr Soc 2007;55:234-9.
47. Nagpal S, Na S, Rathnachalam R. Noncalcemic actions of vitamin D receptor ligands. Endocr Rev 2005;26:662-87.
48. Holick MF. Clinical efficacy of 1,25- dihydroxyvitamin D3 and its analogues in the treatment of psoriasis. Retinoids 1998; 14:12-7.
49. Kragballe K, Barnes L, Hamberg KJ, et al. Calcipitriol cream with or without concurrent topical corticosteroid in psoriasis: tolerability and efficacy. Br J Dermatol 1998;139:649-54.
50. Penna G, Roncari A, Armuchastegui S, et al. Expression of the inhibitory receptor ILT3 on dendritic cells is dispensable for induction of CD4+Foxp3+ regulatory T cells by 1,25-dihydroxyvitamin D3. Blood 2005; 106:3490-7.
51. Liu PT, Stenger S, Li H, et al. Toll-like receptor triggering of a vitamin D-mediated human antimicrobial response. Science 2006;311:1770-3.
52. Li YC. Vitamin D regulation of the renin- angiotensin system. J Cell Biochem 2003;88:327-
53. Chiu KC, Chu A, Go VLW, Saad MF. Hypovitaminosis D is associated with insulin resistance and β cell dysfunction. Am J Clin Nutr 2004;79:820-5.
54. Zittermann A. Vitamin D and disease prevention with special reference to cardiovascular disease. Prog Biophys Mol Biol 2006;92:39-48.
55. Apperly FL. The relation of solar radiation to cancer mortality in North America. Cancer Res 1941;1:191-5.
56. Gorham ED, Garland CF, Garland FC, et al. Vitamin D and prevention of colorectal cancer. J Steroid Biochem Mol Biol 2005; 97:179-94.
57. Hanchette CL, Schwartz GG. Geographic patterns of prostate cancer mortality: evidence for a protective effect of ultraviolet radiation. Cancer 1992;70: 2861-9.
58. Grant WB. An estimate of premature cancer mortality in the U.S. due to inadequate doses of solar ultraviolet-B radiation. Cancer 2002;94:1867
59. Giovannucci E, Liu Y, Rimm EB, et al. Prospective study of predictors of vitamin D status and cancer incidence and mortality in men. J Natl Cancer Inst 2006;98: 451-9.
60. Ahonen MH, Tenkanen L, Teppo L, Hakama M, Tuohimaa P. Prostate cancer risk and prediagnostic serum 25-hydroxyvitamin D levels (Finland). Cancer Causes Control 2000;11:847-52.
61. Feskanich D, Ma J, Fuchs CS, et al. Plasma vitamin D metabolites and risk of colorectal cancer in women. Cancer Epidemiol Biomarkers Prev 2004;13:1502-8.
62. Holick MF. Calcium plus vitamin D and the risk of colorectal cancer. N Engl J Med 2006;354:2287-8.
63. Luscombe CJ, Fryer AA, French ME, et al. Exposure to ultraviolet radiation: association with susceptibility and age at presentation with prostate cancer. Lancet 2001;358:641-2.
64. Garland CF, Garland FC, Gorham ED, et al. The role of vitamin D in cancer prevention. Am J Public Health 2006;96:252-
65. Chang ET, Smedby KE, Hjalgrim H, et al. Family history of hematopoietic malignancy and risk of lymphoma. J Natl Cancer Inst 2005;97:1466-74.
66. Berwick M, Armstrong BK, Ben-Porat L, et al. Sun exposure and mortality from melanoma. J Natl Cancer Inst 2005;97:195- 9.
67. Mantell DJ, Owens PE, Bundred NJ, Mawer EB, Canfield AE. 1α,25-dihydroxyvitamin D3 inhibits angiogenesis in vitro and in vivo. Circ Res 2000;87:214-20.
68. Cantorna MT, Zhu Y, Froicu M, Wittke A. Vitamin D status, 1,25-dihydroxyvitamin D3, and the immune system. Am J Clin Nutr 2004;80:Suppl 6:1717S-1720S.
69. Ponsonby A-L, McMichael A, van der Mei I. Ultraviolet radiation and autoimmune disease: insights from epidemiological research. Toxicology 2002;181-182:71- 8.
70. VanAmerongen BM, Dijkstra CD, Lips P, Polman CH. Multiple sclerosis and vitamin D: an update. Eur J Clin Nutr 2004; 58:1095-109.
71. Munger KL, Levin LI, Hollis BW, Howard NS, Ascherio A. Serum 25-hydroxyvitamin D levels and risk of multiple sclerosis. JAMA 2006;296:2832-8.
72. Munger KL, Zhang SM, O’Reilly E, et al. Vitamin D intake and incidence of multiple sclerosis. Neurology 2004;62:60-5.
73. Merlino LA, Curtis J, Mikuls TR, Cerhan JR, Criswell LA, Saag KG. Vitamin D intake is inversely associated with rheumatoid arthritis: results from the Iowa Women’s Health Study. Arthritis Rheum 2004;50:72-7.
74. McAlindon TE, Felson DT, Zhang Y, et al. Relation of dietary intake and serum levels of vitamin D to progression of osteoarthritis of the knee among participants in the Framingham Study. Ann Intern Med 1996;125:353-9.
75. Hypponen E, Laara E, Reunanen A, Jarvelin M-R, Virtanen SM. Intake of vitamin D and risk of type 1 diabetes: a birthcohort study. Lancet 2001;358:1500-3.
76. Pittas AG, Dawson-Hughes B, Li T, et al. Vitamin D and calcium intake in relation to type 2 diabetes in women. Diabetes Care 2006;29:650-6.
77. Rostand SG. Ultraviolet light may contribute to geographic and racial blood pressure differences. Hypertension 1997;30: 150-6.
78. Krause R, Buhring M, Hopfenmuller W, Holick MF, Sharma AM. Ultraviolet B and blood pressure. Lancet 1998;352:709-10.
79. Zittermann A, Schleithoff SS, Tenderich G, Berthold HK, Kцrfre R, Stehle P. Low vitamin D status: a contributing factor in the pathogenesis of congestive heart failure? J Am Coll Cardiol 2003;41:105-12.
80. McGrath J, Selten JP, Chant D. Longterm trends in sunshine duration and its association with schizophrenia birth rates and age at first registration — data from Australia and the Netherlands. Schizophr Res 2002;54:199-212.
81. Gloth FM III, Alam W, Hollis B. Vitamin D vs. broad spectrum phototherapy in the treatment of seasonal effective disorder. J Nutr Health Aging 1999;3:5-7.
82. Eyles DW, Smith S, Kinobe R, Hewison M, McGrath JJ. Distribution of the vitamin D receptor and 1α-hydroxylase in human brain. J Chem Neuroanat 2005;29: 21-30.
83. Black PN, Scragg R. Relationship between serum 25-hydroxyvitamin D and pulmonary function in the Third National Health and Nutrition Examination Survey. Chest 2005;128:3792-8.
84. Camargo CA Jr, Rifas-Shiman SL, Litonjua AA, et al. Maternal intake of vitamin D during pregnancy and risk of recurrent wheeze in children at 3 y of age. Am J Clin Nutr 2007;85:788-95.
85. Holick MF. Vitamin D: importance in the prevention of cancers, type 1 diabetes, heart disease, and osteoporosis. Am J Clin Nutr 2004;79:362-71. [Erratum, Am J Clin Nutr 2004;79:890.]
86. Lo CW, Paris PW, Clemens TL, Nolan J, Holick MF. Vitamin D absorption in healthy subjects and in patients with intestinal malabsorption syndromes. Am J Clin Nutr 1985;42:644-9.
87. Aris RM, Merkel PA, Bachrach LK, et al. Guide to bone health and disease in cystic fibrosis. J Clin Endocrinol Metab 2005;90:1888-96.
88. Zhou C, Assem M, Tay JC, et al. Steroid and xenobiotic receptor and vitamin D receptor crosstalk mediates CYP24 expression and drug-induced osteomalacia. J Clin Invest 2006;116:1703-12.
89. Hollis BW, Wagner CL. Vitamin D requirements during lactation: high-dose maternal supplementation as therapy to prevent hypovitaminosis D for both the mother and the nursing infant. Am J Clin Nutr 2004;80:Suppl 6:1752S-1758S.
90. Gascon-Barre M. The vitamin D 25- hydroxylase. In: Feldman D, Pike JW, Glorieux FH, eds. Vitamin D. 2nd ed. Boston: Elsevier Academic Press, 2005:47-68.
91. K/DOQI clinical practice guidelines for bone metabolism and disease in chronickidney disease. Am J Kidney Dis 2003; 42:Suppl 3:S1-S201.
92. Shimada T, Hasegawa H, Yamazaki Y, et al. FGF-23 is a potent regulator of vitamin D metabolism and phosphate homeostasis. J Bone Miner Res 2004;19:429-35.
93. Brown AJ. Therapeutic uses of vitamin D analogues. Am J Kidney Dis 2001; 38:Suppl5:S3-S19.
94. Holick MF. Vitamin D for health and in chronic kidney disease. Semin Dial 2005; 18:266-75.
95. Ritter CS, Armbrecht HJ, Slatopolsky E, Brown AJ. 25-Hydroxyvitamin D3 suppresses PTH synthesis and secretion by bovine parathyroid cells. Kidney Int 2006; 70:654-9. [Erratum, Kidney Int 2006;70: 1190.]
96. Dusso AS, Sato T, Arcidiacono MV, et al. Pathogenic mechanisms for parathyroid hyperplasia. Kidney Int Suppl 2006;102: S8-S11.
97. Kitanaka S, Takeyama K, Murayama A, et al. Inactivating mutations in the human 25-hydroxyvitamin D3 1α-hydroxylase gene in patients with pseudovitamin D–deficiency rickets. N Engl J Med 1998; 338:653-61.
98. Chen H, Hewison M, Hu B, Adams JS. Heterogeneous nuclear ribonucleoprotein (hnRNP) binding to hormone response elements: a cause of vitamin D resistance. Proc Natl Acad Sci U S A 2003;100:6109-14.
99. Ward LM, Rauch F, White KE, et al. Resolution of severe, adolescent-onset hypophosphatemic rickets following resection of an FGF-23-producting tumour of the distal ulna. Bone 2004;34:905-11.
100. Adams JS, Hewison M. Hypercalcemia caused by granuloma-forming disorders. In: Favus, MJ, ed, Primer on the metabolic bone diseases and disorders of mineral metabolism. 6th ed. Washington, DC: American Society for Bone and Mineral Research, 2006:200-2.
101. Standing Committee on the Scientific Evaluation of Dietary Reference Intakes Food and Nutrition Board, Institute of Medicine. Vitamin D. In: Dietary reference intakes for calcium, phosphorus, magnesium, vitamin D, and fluoride. Washington, DC: National Academy Press, 1999:250-87.
102. Tangpricha V, Koutkia P, Rieke SM, Chen TC, Perez AA, Holick MF. Fortification of orange juice with vitamin D: a novel approach for enhancing vitamin D nutritional health. Am J Clin Nutr 2003; 77:1478-83.
103. Heaney RP, Davies KM, Chen TC, Holick MF, Barger-Lux MJ. Human serum 25-hydroxycholecalciferol response to extended oral dosing with cholecalciferol. Am J Clin Nutr 2003;77:204-10. [Erratum, Am J Clin Nutr 2003;78:1047.]
104. Calvo MS, Whiting SJ, Barton CN. Vitamin D fortification in the United States and Canada: current status and data needs. Am J Clin Nutr 2004;80:Suppl 6:1710S- 1716S.
105. Shah BR, Finberg L. Single-dose therapy for nutritional vitamin D-deficiency rickets: a preferred method. J Pediatr 1994; 125:487-90.
106. Thacher TD, Fischer PR, Pettifor JM, et al. A comparison of calcium, vitamin D, or both for nutritional rickets in Nigerian children. N Engl J Med 1999;341:563-8.
107. Markestad T, Halvorsen S, Halvorsen KS, Aksnes L, Aarskog D. Plasma concentrations of vitamin D metabolites before and during treatment of vitamin D deficiency rickets in children. Acta Padiatr Scand 1984;73:225-31.
108. Jones G, Dwyer T. Bone mass in prepubertal children: gender differences and the role of physical activity and sunlight exposure. J Clin Endocrinol Metab 1998; 83:4274-9.
109. Reid IR, Gallagher DJA, Bosworth J. Prophylaxis against vitamin D deficiency in the elderly by regular sunlight exposure. Age Ageing 1986;15:35-40.
110. Sato Y, Iwamoto J, Kanoko T, Satoh K. Amelioration of osteoporosis and hypovitaminosis D by sunlight exposure in hospitalized, elderly women with Alzheimer’s disease: a randomized controlled trial. J Bone Miner Res 2005;20:1327-33.
111. Chel VGM, Ooms ME, Popp-Snijders C, et al. Ultraviolet irradiation corrects vitamin D deficiency and suppresses secondary hyperparathyroidism in the elderly. J Bone Miner Res 1998;13:1238-42.
112. Tangpricha V, Turner A, Spina C, Decastro S, Chen T, Holick MF. Tanning is associated with optimal vitamin D status (serum 25-hydroxyvitamin D concentration) and higher bone mineral density. Am J Clin Nutr 2004;80:1645-9.
113. Koutkia P, Lu Z, Chen TC, Holick MF. Treatment of vitamin D deficiency due to Crohn’s disease with tanning bed ultraviolet B radiation. Gastroenterology 2001;121:1485-8.
114. de Nijs RNJ, Jacobs JWG, Algra A, Lems WF, Bijlsma JWJ. Prevention and treatment of glucocorticoid-induced osteoporosis with active vitamin D3 analogues: a review with meta-analysis of randomized controlled trials including organ transplantation studies. Osteoporos Int 2004;15:589-602.
115. Holick EA, Lu Z, Holick MT, Chen TC, Sheperd J, Holick MF. Production of previtamin D3 by a mercury arc lamp and a hybrid incandescent/mercury arc lamp. In: Holick MF, ed. Biologic effects of light 2001: proceedings of a symposium. Boston: luwer Academic, 2002:205-12.
116. Grey A, Lucas J, Horne A, Gamble G, Davidson JS, Reid IR. Vitamin D repletion in patients with primary hyperparathyroidism and coexistent vitamin D insufficiency. J Clin Endocrinol Metab 2005;90: 2122-6.
117. Armas LAG, Hollis BW, Heaney RP. Vitamin D2 is much less effective than vitamin D3 in humans. J Clin Endocrinol Metab 2004;89:5387-91.
118. Trang HM, Cole DEC, Rubin LA, Pierratos A, Siu S, Vieth R. Evidence that vitamin D3 increases serum 25-hydroxyvitamin D more efficiently than does vitamin D2. Am J Clin Nutr 1998;68:854-8.
119. Trivedi DP, Doll R, Khaw KT. Effect of four monthly oral vitamin D3 (cholecalcifeol) supplementation on fractures and mortality in men and women living in the community: randomised double blind controlled trial. BMJ 2003;326:469-75.
120. Correa P, Segersten U, Hellman P, Akerstrom G, Westin G. Increased 25- hydroxyvitamin D3 1α-hydroxylase and reduced 25-hydroxyvitamin D3 24-hydroxylase expression in parathyroid tumors — new prospects for treatment of hyperparathyroidism with vitamin D. J Clin Endocrinol Metab 2002;87:5826-9.
121. Adams JS, Lee G. Gains in bone mineral denisty with resolution of vitamin D intoxication. Ann Intern Med 1997;127:203-6.
122. Koutkia P, Chen TC, Holick MF. Vitamin D intoxication associated with an overthe- counter supplement. N Engl J Med 2001; 345:66-7. 123. Kreiter SR, Schwartz RP, Kirkman HN Jr, Charlton PA, Calikoglu AS, Davenport M. Nutritional rickets in African American breast-fed infants. J Pediatr 2000;137:153-7.
124. Lappe JM, Travers-Gustafson D, Davies KM, Recker RR, Heaney RP. Vitamin D and calcium supplementation reduces cancer risk: results of a randomized trial. Am J Clin Nutr 2007;85:1586-91.
125. Kennedy C, Bajdik CD, Willemze R, De Gruijl FR, Bouwes Bavinck JN. The influence of painful sunburns and lifetime sun exposure on the risk of actinic keratoses, seborrheic warts, melanocytic nevi, atypical nevi, and skin cancer. J Invest Dermatol 2003;120:1087-93.
126. Wolpowitz D, Gilchrest BA. The vitamin D questions: how much do you need and how should you get it? J Am Acad Dermatol 2006;54:301-17.
127. Autier P, Gandini S. Vitamin D upplementation and total mortality: a meta- nalysis of randomized controlled trials. Arch Intern Med 2007 Sep 10;167(16):1730-7.
128. Armas LA, Hollis BW, Heaney RP. Vitamin D2 is much less effective than vitamin D3 in humans. J Clin Endocrinol Metab. Nov 2004;89(11):5387-91.
129. Trang HM, Cole DE, Rubin LA, et al. Evidence that vitamin D3 increases serum 25-hydroxyvitamin D more efficiently than does vitamin D2. Am J Clin Nutr. Oct 1998; 68(4):854-8.
130. Heaney RP, Dowell MS, Hale CA, et al. Calcium absorption varies within the reference range for serum 25-hydroxyvitamin D. J Am Coll Nutr. Apr 2003;22(2):142-6.
131. Heaney RP. Vitamin D depletion and effective calcium absorption. J Bone Miner Res. Jul 2003;18(7):1342; author reply 1343
132. М. Чүлтэмсүрэн, Ч. Ерөөлт. Эм судлал. Улаанбаатар хот 2005он, 188-189х