Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Сүүлийн жилүүдэд Монголд ялгасан томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилтийн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Ц.Наранзул1, Б.Дармаа1, Д.Энхсайхан1, С.Цацрал1,Ч.Майцэцэг1, Г.Нямаа1, Л.В.Губарева2, П.Нямдаваа1

1 Монгол улс, Эрүүл Мэндийн Яам,Томуугийн Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв,
2 АНУ-ын Атланта дахь Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв

 
Абстракт

Antiviral resistance of influenza viruses is the de­cisive factor for an effective clinical management of the disease. Our previous study had shown a dramatic increase of amantadine-resistant influenza A(H3N2) and A(H1N1) viruses from 2006 to 2008 in Mongolia (B.Darma et al., 2008 and 2009). Neuraminidase (NA) inhibitor resistance of influenza virus strains isolated in Mongolia has not been published so far. However, in view of the fact that a high prevalence of NA inhibi­tor resistance was detected among influenza virus iso­lates in some European countries since December 2007, WHO recommends to National Influenza Center to test antiviral resistance of the most representative strains isolated in each member country. In this study, the antiviral susceptibility to M2 and NA inhibitors of in­fluenza viruses isolated in 2008-2010 in Mongolia was reported. Virus isolation was performed in MDCK cells and isolates were kept frozen at -800C. We have se­lected randomly 317 strains [37 A(H1N1) seasonal in­fluenza virus strains isolated in 2008/2009, 262 strains of pandemic A(H1N1)2009 viruses and 18 B viruses isolated in 2010] and for the oseltamivir susceptibil­ity testing and 14 pandemic A(H1N1)2009 viruses for amantadine resistance testing. NA resistance testing was performed by a chemo-luminescence-based NA inhibition quantative assay by the protocol developed in WHO Influenza Collaboration Center, Melbourne, Australia. Amantadine resistance testing was performed by M2 gene pyrosequencing according to Bright et.al. 2005 (9 strains) and whole M gene sequencing (5 strains - GenBank accession numbers: CY053364, CY0533365, CY054547, CY054549, CY055171) by routine meth­od with Applied Biosystems 3130xl Genetic Analyzer using primers supplied by WHO Collaboration Cen­ters. All viruses tested were sensitive to oseltami­vir with two exceptions: a seasonal influenza virus A/Ulaanbaatar/1735(H1N1) with 137.1 nM 50% NA in­hibition concentration (IC50) value, and a pandemic in­fluenza virus A/Dundgovi/2010/0381(H1N1)v with 65.6 nM IC50 value. The genotypic analysis of M gene for the detected resistant viruses is ongoing. By pyrosequenc­ing of M2 gene 9 pandemic A(H1N1) strains were all amantadine resistant, and 4 of 5 (80%) whole genome M gene sequences contain a mutation at amino acid 31 (serine to asparagine [S31N]) indicating the amantadine resistance. Among recent influenza virus isolates from Mongolia are prevailing: amantadine-resistant (93% or 13/14) and oseltamivir-sensetive (resistant strains are 0.6% or 2/317) strains.

Томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилт нь өвчний эмнэлзүйд шийдвэрлэх нөлөөтэй. Бидний өмнөх судалгаа 2006-2008 онд Монголд амантадинд тэсвэржсэн томуугийн A(H3N2) ба A(H1N1) вирүсийн тохиолдол өссөнийг харуулсан юм (Б.Дармаа 2008/2009). Монголд томуугийн вирүсийн нейраминидазын саатуулуурт тэсвэржилтийг судалсан тухай хэвлэл одоо болтол алга байна. ДЭМБ нь гишүүн орон бүрт ялгасан, төлөөлөл болж чадахуц томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилтийг шалгахыг Томуугийн Үндэсний Төвүүдэд зөвлөмж болгосноор 2007 оны 12 дугаар сараас хойш Европын зарим орнуудад ялгасан вирүс дотор нейраминидазын саатуулуурт тэсвэржсэн томуугийн вирүс тодорхойлогдсон тухай мэдээ баримт их байна.

Энэ судалгаанд Монголд 2008-2010 онд ялгасан томуугийн вирүсийн M2 ба NA саатуулуурт тэсвэржилтийн байдлыг харуулав.

Томуугийн вирүсийн омгуудыг MDCK-эсийн өсгөвөрт ялгаж -800С хэмд хадгалсан байв. Бид томуугийн вирүсийн нийт 317 [ 2008/2009 онд ялгасан улирлын томуугийн A(H1N1) вирүсийн 37 омог, 2009/2010 оны цартахлын A(H1N1) вирүсийн 262, томуугийн В вирүсийн 18 ] омгийн оселтамивирт тэсвэржилтийг тодорхойлсон ба цартахлын A(H1N1) вирүсийн 14 омгийн амантадинд тэсвэржилтийг тодорхойллоо. Нейраминидазын саатуулуурт тэсвэржилтийг Австрал улсын Мелбоурне хот дахь ДЭМБ-ын Томуугийн Хамтын Ажиллагааны Төвийн протоколын дагуу химолюминесценцэд суурилсан Нейраминидаз саатуулах урвалын аргаар хийж гүйцэтгэв. 9 омгийн амантадинд тэсвэржилтийг М2 генийн нуклеотидийн дарааллыг тогтоох шинжилгээг (Bright. 2005) пиросеквенсийн аргаар гүйцэтгэсэн ба 5 омгийн бүтэн М генийн нуклеотидийн дарааллыг ДЭМБ-ын Хяналтын Төвөөс ирүүлсэн праймер, Ap­plied Biosystems 3130xl генетик анализатор ашиглан энгийн аргаар (ген банкны дугаар CY053364, CY053365, CY054547, CY054549, CY055171) тогтоов.

Үр дүн:

Шинжлэгдсэн бүх вирүсийн хоёроос бусад нь оселтамивирт мэдрэг: Улирлын томуугийн A/Ulaanbaatar/1735/2009/(H1N1) вирүсийн NA-ын идэвхийг 50% саатуулах эмийн төвшрүүлэг 137,1 nM ба цартахлын A/Dundgovi/381/2010(H1N1) вирүсийн NA-ын идэвхийг 50% саатуулах эмийн төвшрүүлэг 65.6 nM байлаа. Тэсвэртэй тодорхойлогдсон вирүсийн NA генийн удам зүйн шинжилгээ хиигдэж байна. Цартахлын A(H1N1) вирүсийн 9 омгийн М2 генийн пиросэквенсээр бүх омог амантадинд тэсвэржсэн ба 4/5 (80%) нь бүтэн М генийн сэквенсээр 31 дүгээр амин хүчил дээр (серин аспаргинаар солигдсон [S31N]) амантадинд тэсвэржсэн мутаци агуулж байна.

Дүгнэлт:

Сүүлийн үед Монголд ялгасан томуугийн вирүс дотор: амантадинд тэсвэржсэн (93% эсвэл 13/14) ба оселтамивирт мэдрэг(тэсвэржсэн 0,6% эсвэл 2/317) омгууд зонхилж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 444
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК