1 АНУ, Балтимор, Блюмбергийн Жонн Хопкинсийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль
2 Монгол улс, Улаанбаатар, Монголын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль
The overall goal of this five-year project is to sup¬port an NCDRTP program, involving the School of Pub¬lic Health of the Health University of Mongolia (MSPH) and the Johns Hopkins Bloomberg School of Public Health (JHSPH), with the clear focus to build strong ca¬pacity in research and translation of research into public health intervention in order to empower the SPHM to identify and intervene to reduce preventable risk factors for cardiovascular disease in Mongolia, with an empha¬sis on environmental/occupational exposures related to mining and other metals exposure. Mongolia, a strategi¬cally positioned democratic country in Central Asia, is confronting the opportunities and challenges of abun¬dant mineral and fossil fuel resources as well as geo-graphic proximity to two major economic and political powers in the region (Russia and China). Cardiovascular disease is the leading cause of morbidity and mortality in Mongolia, with increasing rates over the past decade. Development of mineral resources (precious and nonferrous metals, coal and fossil fuels) is the fastest grow¬ing sector in the Mongolian economy, involving both large- and small-scale operations. In addition, Mongolia is also rapidly urbanizing while at the same time pre¬serving many traditional aspects of lifestyle. The proj¬ect has three specific aims: (1) to carry out programs in training for capacity building in research and interven¬tion science, including doctoral training at JHSPH, short term fellowships (“sandwich” grants) for research PhD students at MSPH to come to JHSPH; and courses to be held in Mongolia through MSPH.; (2) to develop an exposure assessment laboratory, including equipment and expertise to carry out environmental and workplace exposure assessment, biomonitoring, and modeling, and (3) to conduct in-country research projects for an NCDRTP program that implement capacity building, through newly developing opportunities, that will em¬power training in research skills and acquisition of criti¬cal knowledge needed to develop national programs in chronic disease prevention and intervention science.
Таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү төслийн үндсэн зорилго нь Монголын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон Блюмбергийн Жонн Хопкинсийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оролцоотойгоор NCDRTP хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, SPHM-ийн боловсон хүчнийг нийгмийн эрүүл мэндийн судалгаанд татан оролцуулах, уул уурхай болон ашигт малтмалын олборлолттой холбоотой үүсэх зүрх судасны өвчнүүдийн сэргийлж болох боломжтой хүрээлэн орчны болон мэргэжлийн эрсдэлт хүчин зүйлийг Монголд бууруулахад оролцох зэрэг болно. Монгол улс нь эрдэс баялаг, чулуужсан түлшний нөөц ихтэй, бүс нутагтаа газарзүйн хувьд улс төрийн болон эдийн засгийн хоёр том гүрэнтэй (Орос, Хятад) ойрхон оршдог зэрэг давуу тал, боломж ихтэй стратегийн ашигтай байрлал бүхий ардчилсан улс. Сүүлийн 10 жилд зүрх судасны өвчний өвчлөлийн түвшин нэмэгдэж Монгол улсын хэмжээнд бүртгэгддэг өвчлөл, нас баралтын дотор тэргүүлэх байрыг эзлэж байна. Сүүлийн жилүүүдэд Монголын эдийн засагт эрдэс баялагийн орд, нөөц (төмөр, төмрөөс бусад металл, нүүрс, чулуужсан түлш)-ийг илрүүлэх олборлох салбар их, бага хэмжээний цар хүрээгээр хурдацтай хөгжсөн. Түүнчлэн энэ хугацаанд Монгол улс маш хурдан хотжиж байгаа боловч амьдарлын уламжлалт хэв маягууд хадгалагдсаар байна. Энэхүү төсөл нь дараахь гурван зорилтыг дэвшүүлсэн: 1) эрдэм шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх болон шинжлэх ухааны мэдээллийг харилцан солилцох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Жонн Хопкинскийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд докторантын сургалтыг зохион байгуулах, Монголын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн АУ-ны боловсролын докторын зэрэг горилох сургалтанд хамрагдаж буй судлаачдыг Жонн Хопкинскийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн богино хугацааны (“сэндвич” грант) сургалтанд хамруулах.; 2) багаж төхөөрөмжийг сайжруулах замаар лабораторийн үнэлгээг хөгжүүлэх болон хүрээлэн орчин, ажлын байрны үнэлгээнд шинжилгээ хийх, мөн биомонитор болон загвар гаргах мөн 3) NCDRTP хөтөлбөрийн хүрээнд боловсон хүчнийг эрдэм шинжилгээ судалгаанд сургаж дадлагажуулах замаар салбарыг чадавхижуулах шинэ боломжуудыг хэрэгжүүлэх, мөн шинжлэх ухааны мэдээллийг солилцох болон архаг өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хөгжүүлэхэд шаардагдах сайн мэдлэгийг олгох зэрэг чиглэлийн төслүүдийг улсын хэмжээнд зохион байгуулах.