Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
Элэгний эмгэгийн үед ийлдсэнд илрэх AFP, Ferritin (Fr) Choleglicin (CG)-ний хэмжээ тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

Ц.Түвшинжаргал / Б.Баярт 1 / 1981 оны төгсөгч / С.Цогтсайхан

1Анагаах ухааны их сургууль, 2Хавдар судлалын төв

 

Сүүлийн жилүүдэд манай орны хүн амын өвчлөлд ихээхэн хувийг эзэлж байгаа элэгний анхдагч өмөн (ЭАӨ) өвчлөлөөрөө тэргүүн байрт орж байгаа бөгөөд тухайн эмгэгийг оношлоход ийлдэс дэх Alpha-fetoprotein (AFP)-r тодорхойлох нь эрт илрүүлэхээс гадна ялган оношлох, э*ү«эмчилгээнд хяналт тавих, өвчний тавиланг тогтооход өндөр ач холбогдолтоймаркер гэж үздэг [1,2-Д4 Д6].

AFP нь бүтцийн хувьд янз бүр байдаг ба L3 эпитоп бүхий AFP нь элэгний хавдрын үед, харин Р4, Р5 эпитоп бүхий AFP нь элэгний хатуурлын үед ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна [4,6,7].

AFP тодорхойлох аргын хувьд фермент холбоот туяаралт эсрэг биеийн урвал (ФХТЭБУ), радиоиммун аргууд (РИА) илүү мэдрэг байдаг байна [2,5],

ЭАӨ болон элэгний архаг эмгэгтэй өвчтөнүүдэд ийлдэс дэх AFP, Fr, CG-ний хэмжээг радиоиммун аргаар тодорхойлох.

1. РИА-аар AFP-ний хэмжээг тодорхойлох замаар эрүүл, элэгний архаг эмгэг болон элэгний хорт хавдрын үед ямар хэмжээтэй байх босгыг тодорхойлох.

2. Уг судалгааны үр дүнг дархлаа судлалын бусад аргуудаар тодорхойлсон үзүүлэлтүүдтэй харьцуулах.

Судалгааг УХСТ дэх радиоиммун оношлогооны Нераму төвд FJ 2003/50PSмаркийн бүтэн автомат гамма тоологч Компьютер аппаратыг ашиглан J 125 изотопын Тусламжтайгаар AFP, Fr, CG маркерийн хэмжээг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авсан нийт 448 хүнд тодорхойлов. Үүнд:1. Практикийн хувьд эрүүл (ажил үүргээ гүйцэтгэж яваа, хурц болон архаг өвчний шинж тэмдэг илрээгүй, элэгний архаг өвчний өгүүлэмжгүй) 254 хүн (эрэгтэй 123, эмэгтэй 131).

2.  Дүрс оношлогоо, хэт авиан оношлогоо, эд эсийн шинжилгээ болон клиникээр онош нь батлагдсан ЭАӨ-тэй 71хүн (эрэгтэй 52, эмэгтэй 19).

3.  Дээрхи аргуудаар онош нь батлагдсан элэгний архаг эмгэгтэй (элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл, цөсний архаг үрэвсэл, гепатит В вирус тээгч) 108 хүн (эрэгтэй 65, эмэгтэй 43).

4. Дээрх аргуудаар онош нь батлагдсан бусад эрхтэн тогтолцооны хорт хавдартай 15хүн (эрэгтэй 10, эмэгтэй 5) байлаа.Судалгааг статистикийн SAS 8.0 программ ашиглан боловсруулав.

Судалгааны үр дүн, хэлцэмж

AFP-ын хэмжээг элэгний хорт хавдар, бусад эрхтний хорт хавдар, элэгний архаг өвчнүүд гэсэн 3 ангиллаар тодорхойлон харуулжээ (хүснэгт 1).

Бидний судалгаагаар ЭАӨ-гийн үед AFP хэмжээ 229.28±19.67 ng/ml гарсан нь элэгний архаг үрэвсэлт өвчнүүд ба бусад эрхтний хорт хавдрын үеийн хэмжээтэй үнэн магадлал бүхий ялгаатай ихэсжээ.Элэгний хавдартай өвчтөнүүдийн 74.7%-д нь AFP-ны хэмжээ нэмэгдсэн байна. Эндээс үзвэл AFP-ны хэмжээ хэт ихсэх нь элэгний анхдагч өмөнгийн хувьд ялгах оношийн ач холбогдолтой байж болох нь харагдаж байна.Судлаач П. Нямдаваа (1999) нарын “Гялс” оношлогооны төвд ФХТЭБУ ашиглан хийсэн судалгаагаар элэгний хавдартай өвчтөнүүдийн 86.2% -д A FP-ний хэм ж ээ оношлуурын лавлагаа хэмжээнээс ихэссэн байгаа тухай өгүүлжээ [2].Ийнхүү бидний судалгааны үр дүн хэдийгээр өөр аргуудаар тодорхойлсон боловч дүйж байгаа юм.РИА-аар AFP-ийг тодорхойлоход хэвийн хазайлт нь 0- 20ng/ml ба аргын мэдрэг ба өвөрмөц чанарыг тодорхойлж үзэхэд AFP-ний хувьд мэдрэг чанар нь 75%, өвөрмөц чанар нь 71% байгаа нь ажиглагдлаа.Хүн амын доторх эрүүл ба эмгэгтэй болох нь оношлогооны бусад аргаар батлагдсан өвчтөний бүлгүүдэд тухайн маркерийн түвшинг тодорхойлохдоо эмгэг хэмээн тооцож болох босгыг тодорхойлдог.Иймд бид судалгаандаа AFP-ний эмгэг гэж тооцож болох босгыг тодорхойлж үзсэн юм(зураг 1).Зургаас харвал эрүүл ба элэгний хорт хавдартай өвчтөний эмгэг хэмээн тооцож болох босго хэмжээ нь 45 ng/ml, эрүүл ба элэгний архаг эмгэгийн босго нь 25ng/ml, архаг ба элэгний хорт хавдартай өвчтөний босго хэмжээ 55 ng/ml байгаа нь ажиглагдлаа.Энэхүү хэмжээнүүд нь бидний судалгаанд хамрагдсан хүний тоонд баримжаалах үзүүлэлт болох бөгөөд цаашид хамрагдагсдын тоо нэмэгдэх тохиолдолд бага зэрэг хэлбэлзэх бололцоотой.

Зураг 1. AFP-ний босго хэмжээг харуулсан ньn-эрүүл хүмүүс (254) 

t- элэгний хавдартай өвчтөнүүд (71) 

h- элэгний архаг эмгэгтэй (108) (элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл, цөсний архаг үрэвсэл, гепатит В вирус тээгч)

Ийнхүү босго хэмжээг тодорхойлсны үндсэн дээр эрүүл ба элэгний архаг эмгэгийн үед AFP-ний босго хэмжээ болох 25нд/т1-ээс их буюу бага хэмээн 2 бүлэг болгон ангилж үзэхэд (хүснэгт 2) практикийн хувьд эрүүл 254 хүнээс 178 тохиолдолд AFP нь 12.8±0.3 ng/ml буюу эрүүл, харин 76 тохиолдолд 41.7±1.7 ng/ml болж босго хэмжээнээс нэмэгдсэн нь эдгээр хүн үүсч элэгний ямар нэг эм гэгтэй байж болзошгүйг харуулж байгаа юм.

Элэгний архаг эмгэгтэй хэмээн онош нь батлагдсан 108 хүн судалгаанд хамрагдсанаас 66.6%- д буюу 72 тохиолдолд AFP хэмжээ 62.3±5.0 ng/ml болтлоо ихэссэн нь зааг хэмжээнээс даруй 2.3 дахин нэмэгдэж байсан юм. Харин энэ бүлгийн өвчтөний 34.4% буюу 36 хүнд AFP хэмжээ нь 14.8±0.9 ng/ml гарсан нь элэгний архаг эмгэгтэй бүх хүмүүст ихэсдэггүй болохыг харуулж байна.

Харин элэгний хавдартай хэмээн онош нь батлагдсан 71 тохиолдлын 75.1 %-д нь AFP-ний хэмжээ нь 298.6±18.2 ng/ml болтлоо ихэссэн нь босго хэмжээтэй харьцуулбал 14 дахин нэмэгдсэн ба үлдсэн 24.9%-д нь дунджаар 25.9±2.7 ng/ml байгаа нь босго хэмжээнээс мөн л давсан байна. Энэ нь элэгний хавдрын үед AFP хэмжээ ямагт өндөрсдөг бөгөөд ялгах онош тавихад AFP-ний хэмжээний ихсэлтийг ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.Бидний судалгаанд хамрагдсан, элэгний бус эрхтэн тогтолцооны хавдартай 15 тох^олдолд AFP- ний хэмжээг тодорхойлж үзэхэд 9 тохиолдол буюу 60%-д нь AFP хэмжээ 92.2±38.3 ng/ml болтлоо буюу босго хэмжээнээс 4 дахин нэмэгдэж байсан ба 40%-д нь 14.8±2.3‘'пд/т1 байгаа нь AFP-ний ихсэлт элэгний бус эрхтний хавдрын үед зарим тохиолдолд нэмэгдэхийн зэрэгцээ,ихсэлтийн хувь нь элэгний хавдрын үеийнхээс доогуур байлаа.

Эмнэл зүйн практикт AFP-r ийлдсэн дэх Fr болон CG-тай хавсруулан тодорхойлоход оношийн мэдрэг чанар нэмэгддэг учир ЭАӨ-гийн оношлогоонд энэ 3 маркерийг хамтад нь тодорхойлж байхыг судлаачид зөвлөсөн байдаг [6,10,11].

Бид судалгаанд хамрагдагсдад ийлдэсний Fr-ний хэмжээг хүйсний ялгавартайгаар тодорхойлж үзсэн юм (хүснэгт 3,4).

Хүснэгт 3, 4-ээс үзвэл эрүүл эрэгтэйчүүдийн 21%- д нь эмэгтэйчүүдийн 25%-д нь Fr хэмжээ оношлуурын лавлагаа хэмжээнээс ихэссэн байлаа. Мөн элэгний архаг эмгэгтэй эрэгтэйчүүдийн 35.5%-д нь, эмэгтэйчүүдийн 32,8%-д нь Fr хэмжээ оношлуурын лавлагаа хэмжээнээс ихэссэн байгаа нь хүйсний хувьд төдийлөн ялгаа ажиглагдсангүй. Харин элэгний хавдартай эрэгтэйчүүдийн 36,4%-д нь Fr хэмжээ нэмэгдсэн байхад эмэгтэйчүүдийн 50%-д нь Fr хэмжээ лавлагаа хэмжээнээс 3 дахин нэмэгдсэн байгаа нь ажиглагдлаа.

Мөн 168 хүнд ийлдэсний CG-ний хэмжээг тодорхойлж үзэхэд (хүснэгт б) эрүүл 95 хүний 60-д нь11.2±1.3 u/ml, элэгний архаг эмгэгтэй 42 өвчтөний 29-д нь 26.2±3.0 u/ml, элэгний хавдартай 31 өвчтөний 28-д нь 22±3.0 u/ml болсон байна. Энэ ньCG- гийн хэмжээ архаг эмгэгүүд болон практикийн хувьд эрүүл хэмээсэн хүмүүст аль алинд нь нэмэгдсэн байгаа ч элэгний хавдартай өвчтөнүүдэд бараг бүгдэд нь CG-гийн хэмжээ ихэссэн байв.

Үүнийг оношлуурын лавлагаа хэмжээтэй харьцуулбал 7-8 дахин их байгаа нь ялгах онош тавихад AFP-ний нэгэн адил ач холбогдолтой болохыг харуулж байна.

Дүгнэлт

1. РИА-гаар AFP-ийг тодорхойлох замаар элэгний хорт хавдрыг бусад эрхтний хорт хавдар ба элэгний архаг эмгэгүүдээс ялган оношлох боломжтой байна.

РИА-гаар AFP-ний эрүүл ба элэгний архаг эмгэг, элэгний хорт хавдар зэргийг ялгах зааг хэмжээг тодорхойлоход эрүүл ба элэгний архаг эмгэгийн үеийн босго 1.  нь 25ng/mi, эрүүл ба элэгний хавдартай өвчтөнийг ялгах босго нь 45ng/ml, элэгний архаг эмгэг ба элэгний хорт хавдрын зааг нь 55 ng/ml байлаа,

2. Ийлдэс дэх AFP-ний хэмжээ монголчуудад харьцангуй өндөр байгааг харуулсан бидний судалгааны үр дүн ФХТЭБУ-аар хийсэн бусад судлаачдын дүгнэлттэй тохирч байгаа нь РИА-ийн оношлогооны бодитой болохыг харуулж байна.

3. Элэгний хорт хавдрын үе дэх Fr ба CG-ийн хэмжээний ихсэлтийн хөдлөл зүй нь AFP-ний ихсэлттэй адилхан байгаа нь Fr ба CG-ийг AFP-тэй хамтруулан үзэх нь зүйтэй гэсэн гадаадын судлаачдын дүгнэлт манай судалгаагаар мөн нотлогдож байна.

Ном зүй

1.Нямдаваа Н., (1999): Монгол улс дахь хорт хавдрын өвчлөл. Хавдар судлал 1: х.10-14
2.Нямдаваа П., Оюунбат Т., Сумъяа Д. (1999): Ийлдсэнд илрэх хавдрын маркерууд, тэдгээрийн эмнэлзүй, тарвалзүйн холбогдол. Монголын анагаах ухаан х.17-21
3.1999 оны эрүүл мэндийн үзүүлэлт (2000): Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн удирдлага, Боловсрол, Мэдээллийн төв. х112
4.Цогтсайхан С., Түвшинжаргал Ц., Дулмаа Н. (2001): Хавдрын маркеруудын клиник хэрэглээ. х.1-32
5.Kubo Ү., Okida К. (1987): Detection of hepato¬cellular carcinoma during a clinical follow-up of chronic liver disease. Gastroenterology 74:578-82
6. Lok ASF., Lai Cl. (1989): alpha-Fetoprotein moni¬toring in Chinese patients with chronic hepatitis B vi¬rus infection: role in the early detection of hepatocellu¬lar carcinoma. Hepatology 9; 110-5.
7. Oka H., Kurioka N. (1990): Prospective study of early detection of hepatocellular carcinoma in patients with cirrhosis. Hepatology 12:680-7
8. Sato Y.,Nakata K. (1993): Early recognition of hepato¬cellular carcinoma based on altered profiles of alpha-fetopro- tein. New Eng J Med v 328, pp 1802-1806.
9. Sanders D., Kerr, M. (1999): Lewis blood group and CEA related antigens. Molecular Pathology v 52(4), Pp. 174- 178.
10. Shinagawa T., Ohto M., et al. (1984): Diagnosis and clinical featues of small hepatocellular carcinoma with empha¬sis on the utility of real-time ultrasonography: Gastroenterol¬ogy 86:495-502
11. Taketa K.,(1990) alpha-fetoprotein: reevaluation in hepatology. Hepatology 12; 1420-32.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч академич П.НЯМДАВАА /1971 оны төгсөгч/


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1416
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК