Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Ходоодны өмөн үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд
( Судалгааны өгүүлэл )

Б. Доржготов

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

 РЕЗЮМЕ

Б. Доржготов 

Исследованы некоторые вредные бытовые привычки способствующие возникновению рака желудка на фактических данных, охватывающих 350 больных раком желудка и 700 лиц контрольной группы. При исследованик обнаружено, что привыч­ка к употреблению горячего чая (более 2 литров в день) у больных раком желудка встречается на 39,14% чаще, чем в контрольной группе, а привычка принимать мясную пищу преимущественно в вечеркее время на 15.20% чаще, чем в контрольной группе. Среди больных раком желудка обнаружено на 13.57% больше курильщиков, чем в контрольной группе, а регулярно употребляющих алкоголь на 17,0% больше. Указанные факторы занимают весьма существенное место среди многочисленных факторов, способствующих увеличению заболеваемости раком желудка.

Хэвлэлийн тоймоос үзэхэд (1, 2, 3) хоолны байдал, хооллох дэглэм, зарим муу зуршил нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлдөг олон тооны хүчин зүйлүүдийн дотор нилээд гол байрыг эзэлж байна. Манай нөхцөлд ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж болох гол хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор бид ходоодны өмөн бүхий 350 өвчтөн жиших эрүүл 700 хүнд 200 гаруй асуудал бүхий эпидемиологийн судалгааны тусгай картыг нарийвчлан асуух журмаар хөтөлж судалгаа явууллаа.

Жиших группийн картыг өвчтөний нас, хүйсэнд тохируулан оршин суух аймаг хотоос нь нэг өвчтөнд жиших 2 карт ноогдохоор хөтөлсөн болно. (Хүснэгт 1). Манай судалгаанд хамрагдсан 350 өвчтөн нийгмийн байдлаараа 73, (20, 86%) нь ажилчин, 90(25,71%) нь малчин, 77(22,28%) нь албан хаагч, 109 (31,15%) нь өндөр насны тэтгэврийн ба гэрийн ажилтай хүмүүс байлаа. Судалгааны дүнг 2-р хүснэгтэд үзүүлэв.

Ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж болох дурдсан хүчин зүйлүүдээс манай нөхцөлд махан хоолыг орой унтахын өмнө хэт цадталаа идэх, халуун цайг их хэмжээгээр уух заншил өвчтөн ба жиших группэд бусад хүчин зүйлүүдээс илүү байна. Орой унтахын өмнө хэт цадталаа идэх заншил өвчтэйд эрүүлээсээ 15,29% их, гол төлөв дан махан хоол хэрэглэх заншил өвчтөнд 11,15% илүү ба их хэмжээний халуун цай уудаг хүмүүс мөн өвчтөнд эрүүлээсээ 39,14% илүү байлаа. Эдгээр хүчин зүйлүүдэд статистикийи дүн шинжилгээ хийхэд ходоодны өмөн ба дурдсан хүчин зүйлүүдийн хоорондын холбооны утга холбогдлын түвшин, Р<0,001, t>3 байгаа нь уг хүчин зүйлүүд ходоодны өмөн үүсгэх, олон хүчин зүйлүүдийн дотор нилээд чухал үүрэгтэйг харуулж байна. Хэт цадталаа холлох, гол төлөв мах амьтны гаралтай өөх тос, халуун цай их хэмжээгээр их уух нь ходоодны өмөн үүсэхэд нөлөө­лөх тухай зарим судлаачдын мэдээлж байгаатай (4. 5. 6) манай судалгааны дүн, тохирч байна. Оройн цагаар махан холыг хэт цадталаа идэх нь ходоодны булчирхайд хэт ачаалал өгч, аажмаар ходоодны хатангирт үрэвсэл үүсэх боломж бүрдүүлнэ. Хэт цадталаа хооллох нь халуун цайг их хэмжээгээр уух заншилтай хавсран ходоодыг байнгын суналтын байдалд оруулж бас түүнд халуун илчийн нөлөө үзүүлнэ. Дурдсан хүчин зүйлүүд, ходоодонд механик илчийн нөлөө үзүүлэхззс гадна үйл ажиллагааны хэт ачааллыг бий болгож ходоодны хэвийн ажиллагаа алдагдан архаг үрэвсэл зэрэг өмөнгийн урьдал байдалд хүргэнэ.

Эдгээрээс гадна хоолыг яаруу идэх, (өвчтөнд 33,42% жиших группэд 17,71%, (Р<0,001, t>3) хэт халуун хоол идэх заншил (өвчтөнд 18,57% жиших группэд 8,7.1 %) ходоодны өмөн бүхий өвчтөнд шалгаврын группээс нилээд давуу байгаа нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж болох цаашдаа анхаарвал зохих хүчин зүйлүүд мөн.

Манай судалгаагаар ходоодны өмөн бүхий өвчтөний дунд тамхичин хүмүүс 61,71 % байхад жиших группэд 48,14% байсан ба 20-оос доош насандаа тамхи татагчид өвчтөнд 31,42%, жиших группэд 17,14% байлаа. Архи хэт уудаг өвчтөнд 26,28% жиших группэд 9,28% хааяа архи уудаг өвчтөнд 35,14% жиших группэд 26,57% ажиглагдаж байгаа бөгөөд дурдсан муу зуршлууд ходоодны өмөн үүсэхэд нөлөөлдөг тухай зарим судлаачдын мэдээлж байгаатай (7, 8, 9) тохирч байна. манай материалаар бэлэн хоол иддэг хүмүүс өвчтөнд 14,85% жиших группэд 10,85% байгаа нь нийт өвчтөн ба жиших группийн хүмүүстэй харьцуулахад бага байна. Өтгөн цай уух, хоолонд халуун ногооны хольц хэрэглэх нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлж болох тухай хэвлэлийн мэдээ (10) байгаа боловч манай судалгаагаар энэ нь 2 группэд бараг адил байна. Тогтмол хооллодоггүй заншил ходоодны өмөн үүсэхэд нилээд гол хүчин зүйл болдог тухай хэвлэлд олонтоо бичигдэж байгаа боловч манай судалгаагаар ходоодны өмөн ба тогтмол хооллохгүй заншлын хооронд ямар нэг холбоо ажиглагдсангүй.

Ходоодны өмөн үүсэхэд шарсан, утсан, их давстай хоол хэрэглэх нь ихээхэн чухал хүчин зүйл болдог тухай хэвлэлд өргөн мэдээлж байна. Шарсан, утсан, их давсалсан хоол хэрэглэх заншил манай оронд өргөн дэлгэрээгүй ховор байдаг хүчин зүйлүүд юм. Харин боов, боорцгийг манай хүмүүс хамгийн өргөн хэрэглэдэг юм. Манай судалгаагаар судалгаанд  хамрагсдын 95% нь боов боорцгийг хэрэглэж байгаа боловч энэ нь жиших группэд өвчтөнөөс 19,29% илүү байна. Мөн манай материалд идэшний ногоо хэрэглэх байдал, ходоодны өмөнгийн хоорондын холбоо илэрсэнгүй. Энэ нь манай орны нийт хүмүүс идэшний ногоог өргөн хэрэглэж төдий л их заншаагүй буюу хэрэглэдэг болоод удаагүй байгаатай холбоотой байж болно.

Ходоодны өмөн бүхий өвчтөний 64,57% өдөрт 1-2 аяга ба түүнээс дээш сүү уудаг байхад эрүүл хүмүүсийн 41,85% нь сүү уудаг хүмүүс байв. Манай оронд оршин суугчид айргийг зуны улиралд нилээд өргөн хэрэглэдэг боловч зүүн 3 аймагт (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) айраг уудаггүй ба бусад зарим аймгуудад ч харилцан адилгүй хэрэглэдэг байна. Бидний судалгаагаар айраг уух байдал ходоодны өмөнгийн хооронд ялгаа бага бөгөөд ходоодны өмөн бүхий өвчтөний 30,28% нь жиших группийн 25,42% нь айраг уудаг хүмүүс байлаа. Ходоодны өмөн бүхий өвчтөний 91,6% нь жиших группийн 67,3% нь дутуу шүдтэй байсан тухай мэдээ (1, 2) бий бөгөөд манай материалаар энэ нь 60,14 ба 61,12 буюу хоёр группэд бараг адил байлаа. Ходоодны өмөн ба ходоодны архаг үрэвслийн хоорондын холбооны тухай хэвлэлд олонтой мэдээлэгдэж байна. ЗХУ-ын Куйбышев мужид ходоодны өмөн бүхий өвчтөний 48,8% (үүнээс ходоодны хүчил багадсан үрэвсэл 37,5%, шархлаа 9,5%, ходоодны ур 1,8%) нь түүний урь­дал өвчнөөр дамжсан тухай (12) мэдээлсэн байна. Зарим судалгаагаар (1, 2) ЗСБНКазак улсад ходоодны өмөн бүхий өвчтөний 56% нь ходоодны архаг үрэвсэл 10% нь шархлаа, 2% нь ур өвчтэй байжээ. Манай материалаар бүх өвчтөний 40.57,%-д ходоодны архаг үрэвсэл. 14.3%-д шархлаа өвчин байв. Ходоодны өмөн түүний гарах хэсэгт 60-70%, бага махианд 10-15%, амсарт 8-10%, урд ба ар хананд 2-5%, их махианд 1%, ходоодны ёроолд 1% байрладаг ба ходоодыг ихэнхэд нь буюу бүхэлд нь хамарсан өмөн 3-5% байдагт ихэнх судлагчид санал нэгтэй (1, 2) байна.

Манай материалаар бүх өвчтөний 28%-д ходоодны амсрын өмөн, 27.43%-д ходоодны гарах хэсгийнх, 8.57%-д бага махианых, 1.14% -д их махианых, 0.8%-.д урд ба ар ханых, 0.57-д ходоодны ёроолынх баисан ба 10.29% -д ходоодыг бүхэлд нь хамарсан өмөн, 3.86%-д байрлал заагдаагүй буюу тодорхойгүй байна.

Дурдсан тоо баримтуудаас үзэхэд манай оронд ходоодны өмөнгийн дотор түүний амсрын өмөн зонхилон тохиолдож байна. Энэ нь улаан хоолойн өмөнгийн өндөр өвчлөлтэй оронд түүнд нөлөөлдөг хүчин зүйлуүд ходоодны амсрын өмөн үүсэхэд нөлөөлдөг байж болохыг харуулж байгаа сонирхолтой асуудал мөн. Манай нөхцөлд ходоодны өмөнг үүсгэж болох олон төрлийн хүчин зүйлүүдээс гол төлөв махан хоолыг орой унтахын өмнө хэт цадталаа идэх, халуун цайг их хэмжээгээр уух заншлууд бусдаасаа давамгайлж байна. Мөн хоолыг яаруу идэх, архи уух, тамхи татах нь ходоодны өмөн үүсэхэд нөлөөлөх нэмэгдэл хүчин зүйл болж байгаад цаашид анхаарах нь чухал юм.

Ном зүй

1. Нугманов С. Н. Эсидемиология злокачественных опухолеп в Казахстане. Алма-Ата, 1969,
2. Нугманов С. Н. Ьегчова Т. Г, Варсова Л. К. Эпидемиология опухолей желудка в Казахстане. В. сб,. ;сЭпндемиол и генез рака желудка» Вильнюс 1974. 35—37.
3. Поздняков, Эпидемиол и рака желудка в Куйбышевской области В еб. «Эпидемиол и генез рака желудка», Вильнюс 1974, 44-47.
4. Мальников A. В. Клиника рака желудка. Ленинград 1960,
5. Райхман Я.Г.Эпйдемнология рака желудка на северном Кавказе «Вопр. онкол» 1976, 22? 8, 83,
6. Стрыгин Н. И. Краевые особенности рака желудка в Туркменской ССР, «Здра-воохр, Туркменистан,г> 1966, 9, 9—11
7. Ганич О.Н.Травккская М. А. и др. -Роль алкоголя в патогенезе предраковых состояний желудка. В. сб. «Эпидемиол, и генез рака желудка» Вильнюс 1974,72-75
8. Двоирин В. В., Музыченко А. П. и др Относительный риск заболевания раком желудка при воздейстзпи некоторых факторов. В, сб. «Эпидемиол и и тенез рака же-лудка» Вильнюс 1974, 75-78.
9. Джубалиевач Р. 71. О роли некоторых бытовых привьтчек и особенностой пктания в развитиЕ-i рака желудка В. сб. «Вопр, противораковой борьбы» Алма-Ата 1972, 154-161.
10. Долгат Д. М, Алиев Р. Г, Гиреев Г. И, Абдулгамидов М. М. К эпидемиологии рака желудка в Дагестана «Вопр онкол» 1974, 20,2 76-82.
11. Шемчук A. С. Некоторые данные о роли употребления жареной ппща в развгттии рака желудка- «Клинич онкол, Вын 2» Киев 1966, 85-87:
12. Смакин, А. И. Поздняков Г. В. К изучению эпидемиологии иака желудка в Куй бышевской области. В сб. «Мед География» Куйбышев. 1972. 52-54.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 654
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК