Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Хүнхэрийн синдэр (limonitera)-MI/ir номхотгож, түлэнхийн шарх эмчилсэн нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Зандансүрэн1, ДАмгаланбаатаА 1, Ш.Болд2, С.Олдох1, З.Ариунаа

1ЭМШУИС, 2“Ач”АУДС, 3УАШУТҮК

 
Абстракт

 

Sinder (Limoniterre) is in Mongolian script sindura, it is a sanscrit word if we translate it into Mongolian language it means water weed. In the period of historical development of oral speech of Mongolians sindura is changed as sinder. Khunkheriin sinder always exits in wet cave of spring. It has reddish-brown color, it exists in the form of solid, fl uffy and crump. Mostly in sedimentary defosit of cretaceous period. It has organic origin, alkaline environ­ment hydrogetit with calcium oxide and mineralized composition with quartz such as: CaCo, Fe2O3, AlO, SiOMO, Na2O, K2O, F2O5, MnO and T,V, Cu, Sc, Be, Nb, Nd, Ni, Pr, Sb, Sm, Sr, Ta, Y,Yb, Zn and Zr. It is sticky mineral with more than 20 macro and micro elements. On the base of our study we put forward the hypothesis that treat­ment quality of khunkheriin sinder depends on mineral combination which contains Ca, Fe, Al, K, Si, Mg, Mn, Zn, Cu and P and hydrogetit with calcium oxide and quartz combination. We conclude that it is right if we prepare drug raw material by working out burning in high temperature roasting the sinder. By pharmacological experiment, by V.B Prozrovski’s method LD50=9.35(6.3-13.5) g/kg is harmless by K.K.Sidorov’ s (1987) classifi cation it was deter­mined. Worked out ointment of khunkheriin sinder healed wound of burning on rabbit with in 17.8 days,15.3 days short comparable to control groups.The ointment was supporting growth of vessel in the bottom of the wound and accelerates growth of skin epithelial tissue.

 

Удиртгал

Уламжлалт анагаах ухаанд Синдэрийг эмийн түүхий эд болгож эрт үеэс хэрэглэсээр ирсэн түүхтэй. Монгол оточ нарын бичсэн ном, судраас үзэхэд нийт 3000 гаруй төрлийн эмийн түүхий эд хэрэглэгдэж байсны дотор Синдэр орж байжээ. Монголчуудын эмийн эрдсийн гол түүхий эд нь төрөл бүрийн жонш байсан бөгөөд төмөр, цахиур агуулсан эрдсүүд, шавар, давс зэргээр эмийн түүхий эд бэлтгэн хэрэглэж байсан тухай оточ Ишданзанваанжилын“Лхантив-чандал”, Жамбалдоржийн “Ойнжин зэцэрмэгжин”, Лувсанчүлтэмийн “Эрдэс шороон эмийн судар”, Дандарын “Эмийн талаар бичсэн зүйлс”, Түвд эмч Ёндонгомбын ”Рашаан зүрхний найман гишүүнт нууц увидасын үндэс”, Дэсрид Санжаажамцын ”Бидэромбо” зэрэг судруудад бичиж, эмийн эрдсийг таних, эмийн түүхий эд бэлтгэх уламжлалт аргууд, жор, найрлагын талаар тэмдэглэжээ. (Ж.Оюун 2006) Синдэрийг ном сударт тодорхойлж бичихдээ: Нуур далайн захаар хальж тогтсон усны замаг дарагдсаар синдэр болно гэжээ. Зарим номонд ариун сайхан орны үргэлж чийгтэй байдаг хадны агуй хонгилд цус мэт өнгөтэй, хондтой адил боловч арай хүрэн өнгөтэй, амтлаг амттай, сэвсгэр улаан зүйл байдаг. Энэ хоёрын аль алиныг нь эмэнд хэрэглэж болно гэж заажээ. Синдэр нь сэрүүн чанартай, хөлдсөн ба түлэнхийн шарханд сайн болохоос гадна цус тогтоох, шарх анагаах нөлөөтэй. Монгол оточ нар өөрийн орноос синдэр олж олон янзын жор найрлаганд оруулдаг байжээ. (Ц.Хайдав,О.Шерхан.1975) Синдэрийг цэвэрлээд тунгааж хатаах, хуурах, битүү шатааж хэрэглэнэ. Цус тогтоож суулгахыг тасална. Судлын халууныг арилган, цулын шархыг анагааж, идээ цус хатаах халуун арилгах, өвчин намдаах, хавдар хариулах, өгөр шар усыг хатаах, галд халсан шархыг анагаах тустай гэж “Онолын үндэс”, “Алтан хадмал” зэрэг эх бичигт дурьджээ. (Б.Пүрэвсүрэн, З,Мэндсайхан 2002). Синдэрийг төмрийн ислийн, шаварлаг, цахиурын хөө буюу нүүрс, карбонатлаг,сульфат–фосфорын ислийн, марганц-төмрийн ислийн гэж хуваана.(Б.В.Залеский,Ю. А.Розанов1987) Төмрийн исэл (Fe2O3) голлосон хөнгөн цагааны исэл (Al2O3), цахиурын исэл (SiO2)–ийн бүрэлдэхүүн бүхий наангилагийг синдэр гэнэ. Энэ нь цусан улаан өнгөтэй, цуллаг, сэвсгэр, үйрмэг, шороолог байдлаар голдуу агуй хадны хөндийд тохиолдоно. Синдэр ардын эмнэлэгт өргөн хэрэглэгдэж ирсний сацуу уламжлалт олон сайн эмийн жор найрлагад ордог байжээ (Г. Гонгоржав, 2005). Синдэр,торомхоны нунтаг болон тосон түрхлэг бэлдмэлүүд нь мал амьтны огтлогдсон ба түлэгдсэн шарханд эмчилгээний сайн нөлөө үзүүлж байна(С.Цэрэнчимэд, 2001).

Хэрэглэгдэхүүн ба арга зүй

Судалгааг УАШУТҮК-ийн ЭШТ-ийн Эм судлалын лаборатори, ЭМШУИС-ийн УАС болон Биоанагаахын сургуулийн гистологийн лабратори, Геологийн төв лаборатори, (Итгэмжлэгдсэн лаборатори) зэрэг газруудыг түшиглэн явууллаа. Судалгааны материалд зориулж нийт 20 тооны лабораторийн цагаан хулгана, 30 тооны Шиншилла үүлдрийн туулай, мөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Хүнхэрийн Синдэрийг ашигласан. Синдэрээс байгалийн болон боловсруулах (номхтгох) байдлаар цацлага, тосон түрхлэг бэлтгэж хэрэглэсэн. Мөн усанд зуурч олонтаа тунгаан, тунасан чулуу шороог орхиж уусмалын усыг ууршуулж, сүүдэрт хатааж, маш сайн нунтаглаж шигшинэ. Ширмэн тогоогоо улайдтал нь халаагаад Шар буурцгийг нунтагласан Синдэртэйгээ хийж хууран, шар буурцаг үсэрч ажиглагдах үед номхотгол болсон гэж үзнэ. Сэндэрийн нунтаг бэлтгэх: 0,2 мм-н хэмжээтэй болтол нунтагласан Синдэрийг шигшит багажны 0,2 мм-н шигшүүрт 250-300 г-аар хийж шигших бөгөөд 100 мм-ээр дамжин 63 мм-ээр шигшигдэж гарсан Синдэрийн нунтгийг авч савлана. Энэ үйлдлийг давтан хэрэгцээт хэмжээний Синдэрийн нунтаг бэлтгэнэ,

Түрхлэг бэлтгэх арга технологи:

Түрхлэгийн суурь бодисоор вазелиныг авна. Цагаан вазелиныг 40-50 хэмийн халуунд хайлуулан шингэн төлөв байдалд оруулж, Синдэртэй 2:1 харьцаагаар хольж холит багажаар хутгана. Холимог нэгэн жигд болсны дараа түүнийг хуванцар болон шил саванд юүлж, хөргүүрт хийж богино хугацаанд царцаана. Судалгааг эмнэлэг, биологийн судалгааг явуулахад хамаарагдах олон улсын (Хельсинкийн тунхаглал) болон Монгол улсад баримталдаг ёс зүйн хэм хэмжээнд явуулав. Синдэрийн бэлдмэлийн цочмог хорон чанарын судалгааг туршлагын цагаан хулганад Синдэрийн 2:1 гэсэн харьцаагааL бэлтгэсэн усан хандыг хэвлийн хөндийд тарьж Ю50-ыг В.Б. Прозровскийн (1978) хурдавчилсан аргаар тогтоосон. Туршилтын Шиншилла үүлдрийн туулайг тусгай зориулалтын тавиур дээр 4 хөлийг нь бэхэлж, эфирийн наркозоор унтуулаад нурууны үсийг хайчилж. нурууны арьсыг хямсаагаар татаж, хурц хайчаар 10:10 мм хайчилж, дээр нь 4-н давхар самбай норгож тавиад маш сайн халсан зэс хайруулаар 15 сек дарж 30:30 мм хэмжээтэй түлэнхийн гаргалт үүсгэсэн (Закривидорога АА.1995). Гистологийн шинжилгээнд “Olympus” маркын микроскопыг ашигласан. Гистологийн шинжилгээ хийхдээ шархлаа үүсгэсэн эдээс хэсэгчлэн аваад 10 хувийн формалины уусмалд бэхжүүлж, усгүйжүүлэх, тосгүйжүүлэх, парафинд цутгах, блок бэлтгэх зэрэг дамжлагуудаар явуулсны дараа 5 микрон зузаантай зүслэгийг арьсны бүх давхаргыг хамруулан хийсэн. Бэлдмэлийг Ван-гизоны аргаар будаж харлаа

Дүгнэлт

1. Синдэрийг номхотгож хэрэглэх нь илүү үр дүнтэй байна.

2. Эм судлалын туршилтаар Синдэр нь хоргүй болох нь тогтоогдов.

3. Номхотгосон тосон түрхлэг нь эмчилгээний илүү үр дүнтэй байна.

4. Синдэр нь шархны ёроол дахь судаслагийг өдөөж, хучуур эдийн ургалтыг түргэсгэж байна.

Ном зүй

1. Ариунаа.З “Бөндгөр шарилж (ARTEMISIA SPHAE-ROCEPHALA KRASCH) - ны удаиин өндөр молекулт полисахридын фармакологийн сулгаа\" УБ 2004 тал.39-40
2. Ганбааталт .Т, Даваадоэрж.Б, Оюбанчимэг.Н “Монголын уламжлал эмнэлэгт хэрэглэгдэж йсан зарим эрдсүүд” УБ 1993
3. Ганбаяр. Я “Монгол эмийн жорын гарын авлага” УБ 2001 тал.126, 190, 344, 365
4. Гонгоржав. Г “Монголчигжадын чулуун өв соёл” УБ 2005
5. Давганцээцэн.Б, Хишргал.Л, Наранцэмтэг.Г, Туул.Л, Нанаатынэг.Д, Бархасдорж.Д “Уламжлалтэбодис,жорын хялт лавламж\" УБ 2003 он тал.38,48,185,218
6. Данзанпунцаг “Эмийн хир үгүй болор эрхи” ӨМӨЗОны шинжлэх ухаан техник мэргэжлийн хороо. Хөх хот 2001 тал.121-122 (1840 оны үеийн зохиол)
7. Лувсан. Б “Монгол эмийн судлал” Бээжин 1989 х64
8. Оюун. Ж ”Монгол орны эмийн чанартай эрдсийн физик химийн онцлог, эмийн түүхий эд бэлтгэх уламжлалт технологийншинжлэх ухааны үндэслэл” УБ. 2006
9. Хайдав.Ц, Шерхан.О “Монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 688
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК